Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 522

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч:  Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг 4 дүгээр хэсэг 068 тоотод оршин суух эмэгтэй, одоо Хилийн 0243 дугаар ангид холбоочин ажилтай Боржигон овогт Санжаасүрэнгийн Оюунпүрэвийн /МН-80022167/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Ганзамын 7 дугаар баг 1 дүгээр хэсэг төмөр замын урт цагаан байр 1-05 тоотод оршин суух 47 настай эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, Боржигон овогт Дагвын Оюунгэрэлд /ХН-69050308/ холбогдох

“5.400.000 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Оюунпүрэв, хариуцагч Д.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:         

Нэхэмжлэгч С.Оюунпүрэв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Оюунгэрэл нь 2015 оны 02-р сарын 28-ны өдөр сарын 10 хувийн хүүтэй 2.000.000 төгрөгийг зээлж авсан юм. Гэвч зээлсэн мөнгөө өгөхгүй удаа дараа худлаа ярьж намайг сэтгэл санааны дарамтанд оруулж хохироож байна. Уг мөнгийг надтай хамт ажилладаг Х.Эрдэнэчимэг гэдэг хүнээс надаар дамжуулан зээлж авч өгсөн. Мөнгө зээлсэн хүн нь мөнгөө тооцоод 5.400.000 төгрөг нэхэж байна гэжээ.

Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч С.Оюунпүрэв би би хариуцагч Д.Оюунгэрэлээс 5.400.000 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2.400.000 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Д.Оюунгэрэл нь 3.000.000 төгрөгийг 2016 оны 10-р сард багтаан төлөхөөр тохиролцсон болно.

Хариуцагч Д.Оюунгэрэл миний бие  нь 3.000.000 төгрөгийг 2016 оны 10-р сард багтаан төлөх болно.

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

                    Нэхэмжлэгч:                          С.Оюунпүрэв

                    Хариуцагч                              Д.Оюунгэрэл   гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунпүрэв нь хариуцагч Д.Оюунгэрэлээс “5.400.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Н.Үүрцайх нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 1.000.000 төгрөгийг багасгаж, үлдэх 3.000.000 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэсайхан 2017 оны 03-р сард багтаан өгөхөөр талууд   эвлэрэн  хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад тохирох тэмдэгтийн хураамж 62.950 төгрөгийн тал хувь болох 31.475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар С.Оюунпүрэвийн нэхэмжлэлтэй Д.Оюунгэрэлд холбогдох “5.400.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчид нь 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.350 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад тохирох тэмдэгтийн хураамж 62.950 төгрөгийн тал хувь болох 31.475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА