| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1451/Э |
| Дугаар | 1476 |
| Огноо | 2019-09-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 1476
2019 09 23 2019/ШЦТ/1476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
хохирогч В.С , Ө.Т ,
шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ц д холбогдох эрүүгийн 1903 00740 0336 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Ц , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны 03 цаг 50 минутад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, уулын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ "Toyota Harrier" маркийн 07-97 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.4-т заасан "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.", мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гүүрний бетон суурь мөргөж, зорчигч В.С гийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ө.Т ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч В.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгчээс эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг авсан. М.Цагаанхүү цаашид гарах хохиролыг төлнө гэж хэлсэн. Надад нэхэмлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэв.
Хохирогч Ө.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Надад гомдол санал байхгүй. Би М.Цагаанхүүгээс 1.600.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Н.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг уулын замд байдаг Асем Вилла хотхонд болж байсан шоун дээр өөрийн эзэмшлийн Харрер маркийн 0797 УНП улсын дугаартай автомашинтай очсон. Тэнд очиход манай байгууллагын ажилтнууд ирсэн байсан. Тэнд шоу үзээд пиво ууж суусан, тухайн үед гэртээ харихдаа дуудлагын жолоочоор хүргүүлнэ гэж бодож байсан. Тэнд 3 шил 0.5 литрийн пиво уугаад байж байхад шоу 03 цаг 30 минутын үед тарсан. Би тухайн үед дуудлагын жолооч дуудсан боловч ирээгүй. Маргааш өглөө эрт ажилтай байсан болохоор эртхэн харъя гээд өөрийн эрхгүй машинаа барьж явахаар болсон. Тэгээд гэр лүүгээ явах гэж байтал манай ажлын Түмэндэмбэрэл, Сандагмоо нар гэр лүүгээ дөхөөд бууя гээд миний машинд суусан. Би тухайн үед согтсон зүйл байхгүй байсан болохоор машинаа асаагаад гэрийн зүг явсан. Тэгээд би уулын замаар автомашинаа жолоодож явтал Баянзүрх дүүргийн уулын замд буюу товчоо дөхөж байтал урд зам хаасан засвартай байсан, би тухайн үед хурдтай явж байсан болохоор зам хаасан баруун гар тийш эргэх ёстой байтал машинаа зогсоож чадахгүй чигээрээ яваад хаалт дайраад, гүүрний суурь луу мөргөөд үсэрсэн. Тэгээд гүүрний суурь шон мөргөөд зогссон. Энэ үед хойно сууж явсан хоёр эмэгтэй гэмтсэн байсан. Би тэгээд түргэн, цагдаа дуудаарай гэж Сандагмоод хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 47-53 дугаар хуудас/,
Хохирогч В.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний сууж явсан машин гэнэт чигээрээ яваад зам хааж тавьсан улаан түнбэ болон зам хаасан овоолсон шороог л гэнэт дайраад нэг юм мөргөөд зогссон. Яг юу дайрч гараад байгааг анзаарч хараагүй... Зам дээр байгаа зүйл чөлөөтэй харагдаж байсан. Би жолоочийн зүүн хойд суудалд сууж явсан... Цагаанхүү шоун дээр ирэх үедээ согтуу байгаа бололтой харагдаж байсан. Шоун дээр лав 1 лааз 0.5 л-н пиво уусан. Тэгээд шоу тараад бид 2-ыг гэрт хүргэж өгнө гээд явсан. Цагаанхүү шоунаас гараад нилээд хурдтай явсан. Барагцаагаар 100 орчим км/цагийн хурдтай явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-18 дугаар хуудас/,
Хохирогч Ө.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би замдаа унтсан байсан... Гэтэл гэнэт машин хүчтэй юм мөргөсөн, энэ үед би сэрээд хартал миний сууж явсан машин нэг юм руу үсрээд, урд талаараа гүүрний суурь шон мөргөж харагдсан... Автомашиныг Цагаанхүү жолоодож явсан. Цагаанхүү 2,3 пиво л уусан байх, яг хэр согтуу байсан эсэхийг мэдэхгүй... Жолооч Цагаанхүү лав 100 км/ц хурдтай явсан. Их хурдтай давхиад явж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-23 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн ¹8252 дүгнэлтэд “В.С гийн биед умдаг яс, суудал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 29 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹8053 дүгнэлтэд “1. Ө.Т ийн биед баруун, зүүн уушигны няцрал, баруун талын 1, 2, зүүн талын 4,5,6,7,8,9-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун талын 2-р хавирганы хоёрлосон хугарал, баруун эгэмний далд зөрөөтэй хугарал, өвчүүний дунд хэсгийн хугарал, сээрний 11-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн зулайн хуйханд цус хуралт, баруун мөр, цээж, хэвлий, баруун өвдөг, хоёр шилбэний цус хуралт, баруун эгэм, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хэргийн 26 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-6 дугаар хуудас/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-13 дугаар хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.59 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох тэмдэглэл /хэргийн дугаар хуудас/,
Өвчний түүх /хэргийн 68-81 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 55 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны 03 цаг 50 минутад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, уулын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;" гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ "Toyota Harrier" маркийн 07-97 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.4-т заасан "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.", мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гүүрний бетон суурь мөргөж, зорчигч В.С гийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ө.Т ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Н.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг уулын замд байдаг Асем Вилла хотхонд болж байсан шоун дээр өөрийн эзэмшлийн Харрер маркийн 0797 УНП улсын дугаартай автомашинтай очсон. Тэнд очиход манай байгууллагын ажилтнууд ирсэн байсан. Тэнд шоу үзээд пиво ууж суусан, тухайн үед гэртээ харихдаа дуудлагын жолоочоор хүргүүлнэ гэж бодож байсан. Тэнд 3 шил 0.5 литрийн пиво уугаад байж байхад шоу 03 цаг 30 минутын үед тарсан. Би тухайн үед дуудлагын жолооч дуудсан боловч ирээгүй. Маргааш өглөө эрт ажилтай байсан болохоор эртхэн харъя гээд өөрийн эрхгүй машинаа барьж явахаар болсон. Тэгээд гэр лүүгээ явах гэж байтал манай ажлын Түмэндэмбэрэл, Сандагмоо нар гэр лүүгээ дөхөөд бууя гээд миний машинд суусан. Би тухайн үед согтсон зүйл байхгүй байсан болохоор машинаа асаагаад гэрийн зүг явсан. Тэгээд би уулын замаар автомашинаа жолоодож явтал Баянзүрх дүүргийн уулын замд буюу товчоо дөхөж байтал урд зам хаасан засвартай байсан, би тухайн үед хурдтай явж байсан болохоор зам хаасан баруун гар тийш эргэх ёстой байтал машинаа зогсоож чадахгүй чигээрээ яваад хаалт дайраад, гүүрний суурь луу мөргөөд үсэрсэн. Тэгээд гүүрний суурь шон мөргөөд зогссон. Энэ үед хойно сууж явсан хоёр эмэгтэй гэмтсэн байсан. Би тэгээд түргэн цагдаа дуудаарай гэж Сандагмоод хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 47-53 дугаар хуудас/,
Хохирогч В.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний сууж явсан машин гэнэт чигээрээ яваад зам хааж тавьсан улаан түнбэ болон зам хаасан овоолсон шороог л гэнэт дайраад нэг юм мөргөөд зогссон. Яг юу дайрч гараад байгааг анзаарч хараагүй... Зам дээр байгаа зүйл чөлөөтэй харагдаж байсан. Би жолоочийн зүүн хойд суудалд сууж явсан... Цагаанхүү шоун дээр ирэх үедээ согтуу байгаа бололтой харагдаж байсан. Шоун дээр лав 1 лааз 0.5 л-н пиво уусан. Тэгээд шоу тараад бид 2-ыг гэрт хүргэж өгнө гээд явсан. Цагаанхүү шоунаас гараад нилээд хурдтай явсан. Барагцаагаар 100 орчим км/цагийн хурдтай явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-18 дугаар хуудас/,
Хохирогч Ө.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би замдаа унтсан байсан... Гэтэл гэнэт машин хүчтэй юм мөргөсөн, энэ үед би сэрээд хартал миний сууж явсан машин нэг юм руу үсрээд, урд талаараа гүүрний суурь шон мөргөж харагдсан... Автомашиныг Цагаанхүү жолоодож явсан. Цагаанхүү 2,3 пиво л уусан байх, яг хэр согтуу байсан эсэхийг мэдэхгүй... Жолооч Цагаанхүү лав 100 км/ц хурдтай явсан. Их хурдтай давхиад явж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-23 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн ¹8252 дүгнэлт /хэргийн 29 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹8053 дүгнэлт /хэргийн 26 дугаар хуудас/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-6 дугаар хуудас/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-13 дугаар хуудас/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.59 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох тэмдэглэл /хэргийн дугаар хуудас/, Өвчний түүх /хэргийн 68-81 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 55 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Ц д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Н.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хэрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж,хохирогч нарт цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзэв.
Хэрэгт хавсарган ирүүлсэн Н.Ц гийн 545785 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Лицензын төвд хүргүүлж,
хохирогч В.С , Ө.Т нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж тус тус шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.