| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0064/Э |
| Дугаар | 827 |
| Огноо | 2019-09-18 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | П.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 827
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт М-н Б-од холбогдох эрүүгийн 1909006560356 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 36 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дунд буудлын арын гудамжинд нийтийн байранд түр оршин суух,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УС83030211 / Боржигон овогт М-н Б нь:
- 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн орой 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 19 дүгээр гудамжны 754 тоот хашааны үүдэнд хохирогч Х.Дэлхий рүү довтолж, хоолойг нь боон куртекны гадна талын халаасанд байсан Самсунг маркийн гар утсыг хүч хэрэглэж, дээрэмдсэний улмаас бусдад 279.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 10-13/
Хохирогч Х.Дэлхий мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 01 дүгээр сарын 28-ны орой 17 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар 32 дэлгүүрийн ATM буюу бэлэн мөнгөний машинаас 220.000 төгрөг аваад өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 12-485 г тоот руу Сансар 32 дэлгүүрийн урдуур гарч гудамжаар ороод 19-р гудамжинд явж байхад АТМ-аас бэлэн мөнгө авч байхад байсан хар өнгийн куртектэй, хар бараан өнгийн өмдтэй, богино түрийтэй хар өнгийн гуталтай, кепген хэлбэрийн хар өнгийн малгайтай 30 орчим насны эрэгтэй хүн миний куртекны хоолой хэсгээс боогоод заамдсан. Би Сансар-32-ын АТМ-аас мөнгө аваад шалгаж, тоолж үзэж байхдаа энэ залууг анзаарсан юм. Би куртекныхээ дотор талын энгэрийн халаасанд түрийвчтэй мөнгөө хийсэн байсан ба тэр залуу “Хэн ахаа. Та намайг танихгүй байна уу?” гээд миний энгэрийн цахилгааныг тайлах гээд ноцолдоод байхаар нь би гарыг нь хазах гэхэд тэр залуу гараа аваад миний куртекны гадна талын карманд байсан Самсунг маркийн гар утсыг аваад явсан гэжээ. / хх 23-27 /
Хохирогч Х.Дэлхий мөрдөн шалгалтын явцад дахин мэдүүлэхдээ: ...Цохиж зодсон зүйл байхгүй. Миний энгэрт байсан мөнгийг авах гээд булаацалдсан юм шиг байгаа юм. Тэгээд гэнэт эргэж хараад явсан. Тэгэхээр нь би карманд байсан утсаа үзэхэд утас байхгүй болсон. Тэгэхээр нь би гар утсаа авъя гээд араас нь орилоход цаашаа гүйгээд явсан гэжээ. / хх 28 /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ... Бичлэг эхлэхэд цаг хугацаа
харагдахгүй байх бөгөөд цагаан өнгийн вакум хаалттай хаалганууд харагдаж
байна. Уг хаалганы цаана хүмүүс оочерлож зогсож байх ба хамгийн сүүлд хар
өнгийн ноосон малгай, хүрэн өнгийн малгатай ханцуйн дээрээ цагаан өнгийн 2
канттай куртик, хар өнгийн өмд, цагаан өнгийн ултай пүүз өмссөн эрэгтэй хүний 2
гараа өмдний халаасанд хийсэн байдалтай хүмүүсийг ажиглаж зогсож байгаа
бичлэг бичигдсэн байна. Уг эрэгтэй нь яллагдагч М.Б байв. Яллагдагч
М.Б нь хаалтны цаана зогсож байх бөгөөд хаалтны наана бор өнгийн бүрх малгай, хар өнгийн куртик өмссөн уруул дээгүүрээ сахалтай 50 орчим насны эрэгтэй хүн хэтэвчээ янзалж байгаад куртикныхаа зүүн талын дотор халаасандаа хийж байгаа бичлэг бичигдсэн байх бөгөөд энэ эрэгтэй хохирогч Х.Дэлхий байв. Бичлэгийн явцад үл таних хүмүүс орж гарч байв гэжээ. / хх 17 /
Гэрч А.Алтанчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тэр өдөр манай нөхөр цалингаа авах гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд орой 17:00-18:00 цагийн хооронд гэртээ орж ирсэн. Тэгээд орж ирээд Сансар 32-ын АТМ-с мөнгөө аваад энгэртээ хийгээд явж байхад хүн дагаад намайг барьж аваад хашаанд налуулан энгэрийг нь ухаж байгаад утас аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн. Биед нь гэмтэл байгаагүй гэжээ. / хх 30-31 /
Яллагдагч М.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цагийн үед би тэр хавиар явж байгаад Сансар 32 худалдааны төв рүү ороход үүдэнд байдаг бэлэн мөнгөний машинаас бүрх малгайтай 50 гаран насны ах мөнгө аваад зогсож байсан ба баруун талын гадна халаасанд гар утас нь байсан. Тэгээд гар утсыг нь авах гээд чадаагүй. Тэр ах дэлгүүрээс гарангуутаа нарийн гудамж руу эргээд орохоор нь би куртикных нь баруун талын гадна халааснаас нь гар утсыг нь аваад хойшоо эргээд явж байсан чинь хойноос нөгөө хүн “Хөөе утас аваад ир” гэж орилохоор нь би эргэж очилгүй цаашаа гүйгээд явсан. Тэгээд нөгөө утсыг нь 100 айл руу явж байхдаа үзсэн чинь нүүрэн дээрээ Lenovo гэсэн бичигтэй хар өнгийн хятад утас байсан ба хүнд 10.000 төгрөгөөр зарах гэсэн чинь хүн авахгүй байхаар нь би өөрөө 94394020 гэдэг дугаараа хийж барьж байгаад согтуу явж байгаад хаячихсан. Хаана хаяснаа мэдэхгүй байна гэжээ. / хх 4-5 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 37-38 /
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 16 /
Шүүгдэгч М.Б-ыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 4-5 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 46 / зэрэг болно.
Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сансрын худалдааны төвд ороод дулаацаж байтал нэг ах зогсож байгаад гарсан. Би түүний утсыг авахаар араас нь гараад “ Хөөе ах. Намайг таньж байна уу “ гээд эргээд харахад нь халааснаас нь утсыг нь авсан. Өмнөх орой нь би архи уугаад шартсан байсан учир архины мөнгө олох зорилготой утсыг нь авсан. Утас нь ленова маркын гар утас байсан. Халаасны тасгаас намайг дуудахаар нь очтол миний зураг байсан. Хохиролд 40.000 төгрөг өг гэхээр нь өгсөн. Би хоолойг нь боогоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Прокуророос шүүгдэгч М.Б-ыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 19 дүгээр гудамжны 754 тоот хашааны үүдэнд хохирогч Х.Дэлхий рүү довтолж, хоолойг нь боон куртекны гадна талын халаасанд байсан Самсунг маркийн гар утсыг хүч хэрэглэж дээрэмдсэний улмаас бусдад 279.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт дээрх зүйл ангиар яллахаас татгалзаж, шүүгдэгч М.Быг хохирогч Х.Дэлхийгийн Самсунг маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь:
Хохирогч Г.Дэлхийг хохирогчоор дахин байцаахад ... Цохиж зодсон зүйл байхгүй. Миний энгэрт байсан мөнгийг авах гээд булаацалдсан юм шиг байгаа юм. Тэгээд гэнэт эргэж хараад явсан. Тэгэхээр нь би карманд байсан утсаа үзэхэд утас байхгүй болсон. Тэгэхээр нь би гар утсаа авъя гээд араас нь орилоход цаашаа гүйгээд явсан гэж / хх 28 / мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд хохирогч Г.Дэлхийгийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон эсэх нь эргэлзээтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар “ Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд , түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ “ гэж заасан болно.
Мөн гэмт хэргийн улмаас 278.000 төгрөгний хохирол учруулсан гэж ялласан бөгөөд хохирогч Г.Дэлхий нь мөрдөн шалгалтын явцад хохирогчоор мэдүүлэхдээ ... Гар утсыг манай хүү барьж байгаад 2017 оны хавар надад өгсөн. Манай хүү 80.000 төгрөгөөр авч байсан гэсэн. Одоо 40.000 төгрөгөөр үнэлнэ / хх 23-28 / гэж мэдүүлсэн байна. Гэтэл “ Дамно “ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд / хх 37-38 / дээрх утсыг 279.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч М.Б-ыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 19 дүгээр гудамжны 754 тоот хашааны үүдэнд хохирогч Х.Дэлхийгийн куртекны гадна талын халаасанд байсан Самсунг маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Тэр залуу намайг цохиж, зодсон зүйл байхгүй. Гэнэтхэн яваад өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Дэлхийгийн мэдүүлэг / хх 29 /, ... хүн дагаад намайг барьж аваад энгэрийг нь ухаж байгаад утас аваад явсан гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Алтанчимэгийн мэдүүлэг / хх 30-31 /, ...камерын бичлэг / хх 17 /, ... . Тэр ах дэлгүүрээс гарангуутаа нарийн гудамж руу эргээд орохоор нь би куртикных нь баруун талын гадна халааснаас нь гар утсыг нь аваад хойшоо эргээд явж байсан чинь хойноос нөгөө хүн “Хөөе утас аваад ир” гэж орилохоор нь би эргэж очилгүй цаашаа гүйгээд явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч М.Бын мэдүүлэг / хх 4-5 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 37-38 /, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 16 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч М.Б-ыг бусдын эд хөрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахаар хуульчилсан тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Б нь 5 хоног цагдан хоригдсонг эдлэх ялд оруулан тооцож, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Дэлхий нь 40.000 төгрөг нэхэмжилсэнг шүүгдэгч М.Б төлсөн / хх16 / тул түүнийг төлөх төлбөргүйг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос М-н Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.2 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт М-н Б-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч М-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар М.Бод энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 13 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 01 жил 04 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, М.Б нь бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.
8. М.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос М-н Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.2 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт М-н Б-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч М-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар М.Бод энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 13 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 01 жил 04 сар 13 хоногийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, М.Б нь бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.
8. М.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ