| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00491/И |
| Дугаар | 130/ШШ2016/00480 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Хариуцагчийг татан буулгах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2016/00480
Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, ** дугаар багт оршин суух, С овогт О-ы Ан хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн агуулга: 1957 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч О.А шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1957 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн бөгөөд 1958 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр төрөлтийн бүртгэлд бүртгэгдсэн болно. Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 231/000999894 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Гэтэл тухайн үед ажиллаж байсан иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд надад иргэний үнэмлэх олгохдоо миний төрсөн он, сар, өдрийг 1955/12/28 гэж ташаа бичсэн байна. Миний бие 1955 онд төрөөгүй болох нь архивын лавлагаагаар давхар нотлогдож байгаа юм. Хүн амын 1956 оны тооллогын баримтанд миний эгч болох О.Х 17 настай, Боранбай 1 настай гэж бүртгэгдсэн нь миний бие 1955 онд төрөөгүй гэдгийг гэрчилж байна. Мөн 231/000999894 дугаартай лавлагаагаар гарсан төрсний бүртгэлийн гэрчилгээнд хүсэлт гаргагч О.А миний эцгийн нэрийг О /жинхэнэ нэр О/, миний өөрийн нэрийг Ахлай /жинхэнэ нэр А/ гэж тус тус буруу бичсэн ба энэ нь иргэний үнэмлэхэд бичигдсэнтэй тохирохгүй байгааг харгалзан үзэхийг хүсье.
Иймд миний бие 1957 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч О.А шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Миний бие танай шүүхэд нас тогтоолгох тухай хүсэлт гаргасан билээ. Миний энэхүү хүсэлтийн шаардлага шүүхийн бус журмаар эцэслэн шийдвэрлэгдсэн учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Ан хүсэлттэй, 1957 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр тогтоож, шүүх хуралдааны товыг хүсэлт гаргагчид мэдэгдсэн байна.
Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хүсэлт гаргагч О.А нь 1957 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул энэ хэргийн хүсэлт гаргагч О.А хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч О.Ан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т заасныг баримтлан хүсэлт гаргагч О.А 1957 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч О.Ан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ