| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00495/И |
| Дугаар | 130/ШШ2016/00481 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 130/ШШ2016/00481
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын** дугаар багт оршин суух, РД:****, утас:****, И овогт Я-н Сийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын ** дүгээр багт оршин суух, РД:*****, утас: ****, И овогт Х-н Хд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Х.Хгаас гэрээгээр тохиролцсон хөлс 400000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С би Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багт оршин суудаг Х.Х, Өлгий сумын 1 дүгээр багт оршин суудаг, Х.Бк нартай 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Захиргааны хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх 06 дугаар бүхий гэрээ хийсэн юм. Гэрээгээр үйлчлүүлэгч Х.Х, Х.Бк нарт асуудал ашигтайгаар шийдвэрлэгдвэл өмгөөлөгч Я.С надад 800000 /найман зуун мянган/ төгрөгийн хөлс төлөхөөр болсон юм. Би гэрээний дагуу ажиллаж, үйлчлүүлэгч Х.Х, Х.Бк нарт ашигтай шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргуулсан юм. Одоо Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон юм. Өнгөрсөн хугацаанд иргэн Х.Бк надад 400000 төгрөг төлж өгсөн ба харин Х.Х гэрээгээр тохиролцсон 400000 төгрөгийг төлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоо хүртэл өгөхгүй намайг эдийн засгаар хохироож байна. Иймд Х.Хгаас 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулан Я.С надад олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Я.Сийн шүүхэд шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг төлж өгнө. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Сийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Хд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Х нь нэхэмжлэгч Я.Сийн нэхэмжилж байгаа 400000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Я.Сийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Хд холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Х нь 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Я.Сэд төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Я.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 6325 төгрөг, мөн хариуцагч Х.Хгаас 6325 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ