| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00510/И |
| Дугаар | 130/ШШ2016/00486 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 130/ШШ2016/00486
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дугаар багт оршин суух, ****регистрийн дугаартай, Ж овогт Т Ан хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Ан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд нормчин өрлөгчнөөр 1978 оны 10 дугаар сарын 01-нээс 1983 оны 09 дүгээр сарын 30-ны хүртэл, аймгийн Урчуудын салбарт уурын зуухны качгарчинаар 1983 оны 10 дугаар сарын 01-нээс 1991 оны 5 дугаар сарын 27-ний хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч Т.Ан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Техник туслалцааны барилгын (ТТБ) 4 дүгээр трестэд нормчин, өрлөгчнөөр 1983 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд бүтэн 5 жил ажилласан маань Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баян-Өлгий аймгийн ЗДТГазрын архивын тасгийн 2016 оны 07-р сарын 01-ний өдрийн 351 тоот лавлагаа, мөн 1983 оны 10 дугаар сарын 01-нээс 1991 оны 05-р сарын 27-ны хооронд Баян-Өлгий аймгийн Урчуудын эвлэлийн салбарт качгараар ажилласан нийт 7 жил 5 сар ажилласан болох нь хөдөлмөрийн дэвтэр болон 354 дугаар архивын лавлагаа,гэрч М.А,А.М, Б, Н нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор батлагдах юм. Иймд Т.А миний 1978 оны 10 дугаар сарын 01-нээс 1983 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд Баян-Өлгий аймгийн Техник туслалцааны барилгын 4-р трестэд нормчин өрлөгчнөөр ажилласан 5 жилийн хугацаа, Баян-Өлгий аймгийн Урчуудын салбарт уурын зуухны качгарчинаар 1983 оны 10 дугаар сарын 01-нээс 1991 оны 5 дугаар сарын 27-ний дуустал ажилласан нийт 7 жил 5 сарын хугацааг холбогдох нотлох баримтыг үндэслэн хуулийн дагуу тогтоож өгөхийг хүсье гэжээ.
Хүсэлт гаргагч Т.А шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа:.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.А нь Баян-Өлгий аймгийн Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд нормчин өрлөгчнөөр 1978 оны10 дугаар сарын 01-нээс 1983 оны 09 дүгээр сарын 30-ны хүртэл, аймгийн Урчуудын салбарт уурын зуухны качгарчинаар 1983 оны 10 дугаар сарын 01-нээс 1991 оны 5 дугаар сарын 27-ний хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч М.Ад шүүх хуралдааны товыг 7 хоногийн өмнө мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
1. Хүсэлт гаргагч М.А нь Баян-Өлгий аймгийн Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд нормчин, өрлөгчнөөр 1978 оны 10 дугаар сарын 01-нээс 1983 оны 09 дүгээр сарын 30-ны хүртэл ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар,
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 351 дугаар архивын лавлагаанд:
1) аймгийн ТТБТ-ийн даргын 1978 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 284 тоот тушаалаар М.Аг нормчиноор авч ажиллуулсан байна.
2) мөн даргын 1979 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 117 тоот тушаалаар өрлөгчнөөр шилжүүлэн ажиллуулсан байна.
3) мөн даргын 1983 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 тоот тушаалаар өөр ажилд шилжих болсон тул үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
-1973 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Тумарбай А, 1957 онд төрсөн мэргэжил өрлөгчин, хөдөлмөрийн дэвтэр олгосон Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестийн боловсон хүчний хэлтэс гэж бичиж тухай байгууллагын тамгыг дарж баталгаажуулсан байна. Уг дэвтрийн 2-5 дугаар хуудсанд Т.Агийн Баян-Өлгий аймгийн Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд нормчин, өрлөгчинөөр ажилд орсон болон гарсан тушаалын талаар бичилт хийгдэж тамга дарж баталгаажуулсан ба 1983 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөр газар шилжиж ажиллахаар болсон тул ажлаас тус байгууллагын даргын 1983 оны 01 дүгээр сарын 12 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байдал,
2.Хүсэлт гаргагч М.А нь Баян-Өлгий аймгийн Урчуудын салбарт уурын зуухны качгарчинаар 1983 оны 10 дугаар сарын 01-нээс 1991 оны 5 дугаар сарын 27-ний хүртэл ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар
-Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 354 дугаар архивын лавлагаанд: Аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчийн 1983 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 48 тоот тушаалаар Т.Аг тус УЭ-ийн салбарын качагараар бүр авч ажиллуулсан байна.
-1973 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Тумарбай А, 1957 онд төрсөн мэргэжил өрлөгчин, хөдөлмөрийн дэвтэр олгосон Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестийн боловсон хүчний хэлтэс гэж бичиж тухай байгууллагын тамгыг дарж баталгаажуулсан байна. Уг дэвтрийн 4-7 дугаар хуудсанд Т.Агийн ажилд орсон болон гарсан тушаалын талаар бичилт хийж тамга дарж баталгаажуулсан ба 1991 оны 05 дугаар сарын 27-ний өдөр өөр газар шилжиж ажиллахаар болсон тул өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь тус байгууллагын даргын 1991 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 10 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байдал,
-Хамт ажилласан гэх *****регистрийн дугаартай М.А, *****регистрийн дугаартай А.М, ***регистрийн дугаартай М.Б, ***регистрийн дугаартай Р.Н нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Т.А аймгийн Урчуудын салбарт 1983 оноос 1991 он хүртэл качгарчинаар ажиллаж байсан нь үнэн болно. Миний бие М.А нь урчуудын салбарт ня-богоор, А.М, М.Б бид гурав зураачаар ажиллаж байсан гэх тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч Т.Агийн Баян-Өлгий аймгийн Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд нормчин, өрлөгчнөөр 1978 оны 10 дугаар сарын 01-нээс 1983 оны 09 дүгээр сарын 30-ны хүртэл, аймгийн Урчуудын салбарт уурын зуухны качгарчинаар 1983 оны 10 дугаар сарын 01-нээс 1991 оны 5 дугаар сарын 27-нийхүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****регистрийн дугаартай, Ж овогт Т А нь Баян-Өлгий аймгийн Техник туслалцааны барилгын 4 дүгээр трестэд нормчин, өрлөгчнөөр 1978 оны 10 дугаар сарын 01-нээс 1983 оны 09 дүгээр сарын 30-ны хүртэл, аймгийн Урчуудын салбарт уурын зуухны качгарчинаар 1983 оны 10 дугаар сарын 01-нээс 1991 оны 5 дугаар сарын 27-ний хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ