| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 156/2015/00022/И |
| Дугаар | 210/МА2025/01524 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01524
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/04907 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* аймаг дахь *******, Нийслэлийн *******, *******т тус тус холбогдох,
******* аймаг дахь *******наас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явагдсан болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах хугацааг сэргээлгэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас *******-д учирсан гэм хорын хохиролд 513,074,950 төгрөг, өөрт учирсан эд материал, сэтгэл санааны хохиролд 57,503,800 төгрөг, *******-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 39,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагч ******* аймаг дахь ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
1.1. Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1447 тоот шийдвэрээр т 9,065,950 төгрөг, мөн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1228 дугаар захирамжаар т 6,002,237 төгрөг, 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1205 дугаар захирамжаар д 6,299,232 төгрөг, 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1227 дугаар шийдвэрээр , нарт 14,401,704 төгрөг, ******* аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 39 дугаар шийдвэрээр *******т 700,000 төгрөг буюу нийт 6 иргэнд төлөх 36,469,123 төгрөгийн төлбөрийг төлбөр төлөгч *******гаас гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ******* аймаг дахь ******* //-наас явуулсан. ******* аймаг дахь нь дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлбөр авагч , , , , нарын 35,769,123 төгрөгийн төлбөрт *******-ийн өмчлөлийн ******* аймаг, *******, *******т байрлах дэлгүүр, баарны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг, мөн төлбөр авагч *******ийн 700,000 төгрөгийн төлбөрт иргэн ийн эзэмшлийн улсын дугаартай, ******* маркийн автомашиныг тус тус битүүмжлэн хураасан.
******* аймаг дахь -ны явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанууд нь Үндсэн Хууль болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдох Иргэний хуулийн заалтууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заалтуудыг илэрхий зөрчин бүхэлдээ хууль бус явагдсан ажиллагаанууд байсан тул зөвхөн төлбөр төлөгчийн бус мөн төлбөр авагчдын эрх ашиг, нөхөрлөлийн бусад гишүүдийн эрхийг зөрчиж буй байдлыг таслан зогсоох зорилгоор зөвхөн ******* аймаг дахь -аар хязгаарлахгүйгээр ******* /ШШГЕГ/-т удаа дараа хандан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус явагдаж буй тул уг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах, хурдан хугацаанд дуусгавар болгуулах талаар хүсэлт гомдол гаргаад ч шийдвэрлүүлж чадалгүй бүтэн 10 жилийн хугацаа өнгөрсөн.
******* аймаг дахь нь төлбөр авагч нарт холбогдох 35,769,123 төгрөгийн гүйцэтгэлийн ажиллагаанд хураан авсан *******-ийн үл хөдлөх хөрөнгийн хувьд явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дараах байдлаар хууль бус явагдсан.
А. ******* аймаг дахь нь төлбөр төлөгч хуулийн этгээд бус харин төлбөр төлөгч иргэн *******д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн *******нд гүйцэтгэх бичиг баримтыг хүргүүлэлгүйгээр хүлээн авсан, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллыг зөрчиж явуулсан, мөн төлбөр авагч , нарт холбогдох төлбөрийг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах эрх нь нээгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гараагүй байхад хууль бусаар албадан дуудлага худалдааны төлбөр авагч хэмээн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогчоор тогтоосон.
Б. ******* аймаг дахь нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20, 22 дугаар зүйлд заасан заалтыг зөрчин төлбөр төлөгч *******д мэдэгдэх хуудас хүргүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн тухай огт мэдэгдэлгүйгээр шууд төлбөр төлөгч бус *******-ийн үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө, дутуу баригдсан барилга зэрэг бүх үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бусаар битүүмжлэх, хураан авах ажиллагаануудыг хийсэн.
В. ******* аймаг дахь нь төлбөр төлөгч иргэн *******гийн төлбөрт *******-ийн хэн нэгэн төлөөллийг байлцуулалгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг зөрчин төлбөр төлөгч бус *******-ийн хүнсний дэлгүүр, баарны үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон уг үл хөдлөх хөрөнгийн доторх хөдлөх эд хөрөнгүүдийг, мөн тус нөхөрлөлийн эзэмшил газарт баригдаж байсан дутуу баригдсан барилга, гараашийг 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр битүүмжлэн хураасан байх төдийгүй, дээрх үл хөдлөх хөрөнгийг цоожлон авч явж *******-ийн эрхийг зөрчин цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болгосон.
Г. ******* аймаг дахь нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж төлбөр төлөгчийн ямар эд хөрөнгөө төлбөртөө өгөх тухай хүсэлт гаргах эрхийг хязгаарласан.
Д. ******* аймаг дахь нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт заасныг зөрчин төлбөр төлөгч ******* болон хамтран өмчлөгч , төлбөр авагч , , , , нараас битүүмжлэгдэн хураагдсан гэх хөрөнгөд үнийн санал авалгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин Хөрөнгийн үнэлгээ төв ХХК-ийн ******* аймаг дахь салбарын шинжээчээр үнэлүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийг бодит байдлаас хэт доогуур үнэлүүлсэн дүр үзүүлсэн.
Е. ******* аймаг дахь нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг зөрчиж үл хөдлөх хөрөнгөтэй хамт хураан авсан дутуу баригдсан гарааж болон барилга, 146 ширхэг палк, 200 ширхэг блок, дэлгүүр баарны дотоод тоног төхөөрөмжүүд зэрэг эд хөрөнгүүдийн үнэлгээний талаар төлбөр авагч, төлбөр төлөгчдөөс үнийн санал аваагүй, мөн Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.13 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсгийг зөрчиж үл хөдлөх хөрөнгөтэй хамт хураан авсан дутуу баригдсан гарааж болон барилга, 146 ширхэг палк, 200 ширхэг блок, дэлгүүр баарны дотоод тоног төхөөрөмжүүд зэрэг хөдлөх эд хөрөнгүүдийг үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хийгээгүй, үнэ хаялцуулан худалдан борлуулах ажиллагааг явуулаагүй.
Ё. ******* аймаг дахь нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахад шаардлагатай үнэлгээний саналыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцогчдоос авалгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэг, 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, 197 дугаар зүйлийн 197.13 дахь хэсэгт заасныг зөрчин 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг үйлдсэн.
Ж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгчид хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг зөрчин үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар болон төлбөр төлөгчид хүргүүлээгүй.
З. ******* аймаг дахь нь үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн.
И. ******* аймаг дахь нь төлбөр авагч нарын төлбөрт хураагдан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй гэх *******-ийн үл хөдлөх эд хөрөнгийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.7, 39.8 дахь хэсэг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсэгт заасан ажиллагааг хийлгүй гүйцэтгэлийн баримт бичгийг хуульд заасан заалтын дагуу дуусгавар болголгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйл, 3.1-ийг зөрчсөн.
Й. ******* аймаг дахь нь төлбөр төлөгч *******гийн төлбөрт хураан авсан гэх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаарх баримтыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явагдсанаас хойш 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******-ийн хуулийн зөвлөх *******д ... албадан дуудлага худалдаанд оруулах хөрөнгө 22,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг танилцуулав хэмээн бичигдсэн баримтыг гүйцэтгэлийн хавтаст хэрэгт нөхөн хийж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж буй мэт баримт бүрдүүлсэн.
К. ******* аймаг дахь нь төлбөрт хураасан гэх хөрөнгийг нөхөрлөлийн захирал *******, нөхөрлөлийн гишүүн нарт, төлбөр авагч нар төлбөртөө тооцон авахаас татгалзсан гэсэн тайлбар хэлж буцаан хүлээлгэн өгч буй дүр үзүүлэн 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр акт баримт үйлдсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасны дагуу гүйцэтгэх баримт бичгүүдийг төлбөр авагч нарт буцаалгүйгээр хууль зөрчин Н-д хүргүүлсэн.
Л. 2008 онд Н-аас буцаан ******* аймаг дахь -д хүргэгдсэн 6 төлбөр авагчид холбогдох гүйцэтгэлийн ажиллагааг мөн л төлбөр төлөгч бус *******-ийн эрхийг зөрчиж дээрх бүх 12 зүйлд заасантай ижил хууль бус ажиллагааг явуулсан, удаа дараагийн хууль бус явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас *******-ийн үл хөдлөх хөрөнгө эзэнгүйдэж тоногдон үнэгүйдсэн, нөхөрлөлийн бүх хөдлөх эд хөрөнгө үрэгдэж үгүй болсон, нөхөрлөл олох байсан орлогоо олж ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байдалд хүрч аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл нь хүртэл хүчингүй болж асар их хохирол амссан байдаг.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 5/9098 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн баримтуудад *******-ийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын нэг ч хувь ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргэгдээгүй бөгөөд Нийслэлийн ******* нь 2008-2009 онд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан гэх үйл баримт нь мөн л хууль бусаар явагдсан.
Мөн 2005 оны 12 сараас эхлэн ******* нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжсан байх байсан гээд тооцвол 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 13,533,800 төгрөгийн орлого олох боломжтой байсан.
Мөн ******* аймаг дахь нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдох бүхий л хууль тогтоомжуудыг зөрчин ажиллагаа явуулсны улмаас иргэн миний бие олон жилийн туршид өртэй зээлтэй этгээдийн бүртгэлд бүртгэгдэн хил гаалиар нэвтрэх, хэвийн байдлаар ажил хөдөлмөр эрхлэх ч боломжгүй болоод зогсохгүй үйл ажиллагааг маань хууль бусаар хаасны улмаас бусдын өмнө хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байгаа хэмээн үзэгдэж эрүүгийн хариуцлага хүлээх зэргээр асар их сэтгэл санааны дарамттай байж энэ бүх нөхцөл байдлууд эрүүл мэндэд маань ч нөлөөлсөн тул сэтгэл санааны хохиролд учруулсан 10,000,000 төгрөгийн хохирлоо буруутай этгээдээр төлүүлэх эрхтэй гэж үзэж байна.
Төлбөр авагч нь өмнө нь 2 удаа шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөх үед уг үл хөдлөх эд хөрөнгө , нарын нэр дээр шилжигдэн бүртгэгдсэн ч ******* аймгийн ******* суманд байсан, мөн нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хэрэг шилжин ирсний дараагаар ч мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй гэж боддог гэх мэдүүлгийг өгч байсан.
Иймд, ******* аймаг дахь ШШГГ нь төлбөр авагчдаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн нэг ч хүсэлтгүй байхад өөрсдөө цаасан дээр тогтоол бичин хууль бусаар дуусгавар болгосон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хохирогч болж 120-150 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээ 2005 онд хураалгасан, өнөөдрийг хүртэл надад холбогдох өр төлбөр зөвхөн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргүүдэд л хаагдсан мэт байгаа боловч төлбөр авагчдад бүх насаараа өр зээлтэй хэвээр үлдэж байгаад маш их гомдолтой байна.
******* аймаг дахь -аас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явагдсан болохыг тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах хугацааг сэргээлгэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас *******-д учирсан гэм хорын хохиролд 513,074,950 төгрөг, өөрт учирсан эд материал, сэтгэл санааны хохиролд 57,503,800 төгрөг, *******-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 39,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Уг хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан Нийслэлийн ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцаагүй, нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй байх тул мэтгэлцэх боломжгүй. Түүнчлэн, Нийслэлийн ******* нь нэг удаагийн л ажиллагааг явуулсан ба улмаар ******* аймаг дахь -нд шилжсэн байх тул түүнийг хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагч ******* аймаг дахь ******* тайлбарын агуулга:
А. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар нь мэдэгдэхгүй бол түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ. гэж заасныг болон төлбөр төлөгч *******гийн төлбөртөө өөрийн эд хөрөнгөө тооцож өгөх хүсэлтийг тус тус үндэслэн ******* аймгийн *******ын *******т байрлах дэлгүүрийн зориулалттай 146.2 м.кв талбайтай 1 давхар, палкан барилгыг дутуу баригдсан палкан хана, төмөр замын дэр модоор хийсэн, хаалгагүй, 2 машины гараашийн хамт 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр авагч нарын төлбөрт тооцож хураасан.
Б. Дээрх төлбөрт тооцон хураан авах ажиллагааг явуулахаас өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөрт тооцсон эд хөрөнгийг 3 удаагийн дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй буюу худалдан борлогдоогүй. Мөн төлбөр төлөгч *******д худалдан борлогдоогүй дээрх эд хөрөнгийг өөрөөр нь худалдан борлуулах боломжийг өгч, хангалттай хугацааг өгсөн боловч худалдан борлогдоогүй болно. Нэхэмжлэгч нь дуудлага худалдаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй нөхцөлд үүрэг хүлээх үндэслэл хуульд заасны дагуу үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад худалдан борлогдсон тохиолдолд нь тухайн ажиллагаатай холбоотой үүргийг хүлээх юм. Төлбөр төлөгч ******* нь өөрийн дээрх эд хөрөнгийг төлбөртөө тооцож өгөх саналыг өөрөө гаргасан бөгөөд тухайн эд хөрөнгийг төлбөр авагч нар төлбөртөө тооцон авахыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.
В. Төлбөрт эд хөрөнгө тооцож өгөх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх эд хөрөнгө нь *******-ийн өмчлөлд бүртгэгдсэн нь эд хөрөнгийн улсын бүртгэл болон, эд хөрөнгийн мэдүүлэг авах шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тус тус тогтоогдсон. Нэхэмжлэгч нь 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан тодорхойлолтдоо ******* аймгийн *******ын *******т байрлах дэлгүүрийн зориулалттай 141.2 м.кв талбайтай 1 давхар, палкан барилгыг дутуу баригдсан палкан хана, төмөр замын дэр модоор хийсэн, хаалгагүй, 2 машины гараашийн барилгыг төлбөр авагч болох , , , , нараас авсан мөнгөөр барьсан, мөн уг барилгыг зориулалтаар нь ашиглах цаг хугацааны боломжгүй болсон тул *******нд өөрөө санаачлан дуудлага худалдаагаар оруулж, төлбөр авагчдыг хохиролгүй болгох тухай хүсэлтийг албан ёсоор 2005 оны 12 сард тавьж, гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэсэн. ******* аймагт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад хамтран өмчлөгч зайлшгүй шаардлагатай гэсэн тул ийг бүртгүүлсэн гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *******-ийн гишүүн бүртгэгдсэн, өөр гишүүн бүртгэлгүй нь тогтоогдсон тул тухайн гишүүн болох ийн 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн албанд өгсөн тайлбарт тухайн *******-д миний эд хөрөнгө, юм гэж байхгүй, зүгээр л тухайн үед нөхөрлөл байгуулахад 2 гишүүнтэй байх ёстой гэсэн тул миний нэр нэг гишүүнээр нь бүртгэгдсэн байдаг гэсэн тайлбараар дээрх барилга болон нөхөрлөлд *******-ийн гишүүн ийн ямар нэгэн хөрөнгө оруулалт байхгүй, дан ганц *******гийн төлбөр авагч нараас авсан мөнгөөр баригдсан болох нь нотлогдсон.
Г. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ******* *******, гэсэн 2 гишүүнтэй болох нь тогтоогдсон бөгөөд мөн нэхэмжлэгчийн өөрөө нэхэмжлэлдээ дурдсан 2007 онд шинээр элссэн гэх нөхөрлөлийн гишүүд бүртгэгдээгүй байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинээр бүртгэгдсэн гэх нөхөрлөлийн гишүүд нь нөхөрлөлд оруулсан биет хөрөнгө тогтоогдоогүй. Энэ нь ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2/2119 дугаар албан бичгээр тогтоогдсон юм. Шинээр бүртгэгдсэн гэх *******-ийн гишүүдийн хөрөнгө энэ объектод байхгүй тул ямар нэгэн эрх ашиг нь хөндөгдөж, хохирол учраагүй байна. Мөн тухай гишүүд хэзээ, ямар хөрөнгө оруулалтыг яаж нэмсэн, гишүүдэд ямар хохирол учирсан нь тогтоогдохгүй байна.
Д. Дээрх төлбөр авагч нартай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 291 дугаар шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч *******г 10,400,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, төлбөр авагч *******т 2,485,000 төгрөгийг, *******-нд 2,485,000 төгрөгийг тус тус төлбөр төлөгч *******гаас гаргуулахаар шийдвэрлэж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэн -нд нэмэгдэн ирсэн.
Е. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *******-ийн үйл ажиллагааг зогсоосон, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан ажиллагааг -ны зүгээс явуулаагүй болно.
Ё. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх зургаан жил гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Ж. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барилга доторх эд хөрөнгийг хураан аваагүй, тухайн барилгад байсан дэлгүүрийн зориулалттай тавилга, эд хөрөнгөнүүдийг бүртгэсэн бөгөөд улмаар 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *******, нарт бүрэн гүйцэд хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийн хохирол учирсан нь тогтоогдохгүй байна.
Иймд, нөхөрлөлд учирсан гэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гэм хорын 262,800,000 төгрөгийн хохирол, нэхэмжлэгчид учирсан гэх эд материал, сэтгэл санааны 23,553,800 төгрөгийн хохирол болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Иймд *******гийн гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* тайлбарын агуулга:
3.1. ******* аймаг дахь ******* нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч *******гаас гаргуулах төлбөр гаргуулах ажиллагааг явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүрийг өөрт нь мэдэгдэж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан шийдвэр, албадлагын ажиллагаа хууль бус гэж үзэж байсан бол хуульд заасан хугацаанд шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасныг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэгч 2005 онд явагдсан ажиллагааны улмаас өөрийн үүсгэн байгуулсан *******-ийн олох байсан орлого, ажилтны цалин, сэтгэл санааны хохиролд 286,353,800 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
3.2. *******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002/, журамд заасны дагуу явагдаж дуусгавар болсон бөгөөд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, шүүх болон эрх бүхий байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцоогүй тул хохирол төлбөр нэхэмжлэх боломжгүй.
Иймд *******гийн гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тайлбар гаргаагүй болно.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* аймаг дахь ******* /хуучнаар ******* аймаг дахь *******/ болон *******т холбогдох ******* аймаг дахь *******наас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явагдсан болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах хугацааг сэргээлгэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас *******-д учирсан гэм хорын хохиролд 513,074,950 төгрөг, өөрт учирсан эд материал, сэтгэл санааны хохиролд 57,503,800 төгрөг, *******-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 39,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч Нийслэлийн *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 750,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанчлан хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан талуудаас гаргасан болон шүүхийн ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт өгөөгүй, хуульд заасны дагуу нотлох баримтуудыг үнэн зөвөөр үнэлэлгүйгээр шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.
Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь их хэмжээний хөрөнгө цоожилж хурааж авсан, хөдлөх хөрөнгө, салгаж болох бүрдэл хэсгүүдийг үнэлээгүй, зөв хуваарилж чадсан бол бүх төлбөр авагчдын хохирлыг бүрэн хаагаад цаана нь илүү гарах хэмжээний хөрөнгөөр хоёрхон төлбөр авагчийн төлбөр хаасан байдалтай байна. Мөн төлбөр нь хаагдсан гэх нар нь байнга утасдаж *******гаас төлбөрөө шаардсан байдалтай байдаг.
6.2. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн. Өнөөдөр хэдэн төлбөр авагчийн төлбөр бодитой биелсэн нь эргэлзээтэй, ******* төлбөр авагчдын нэхэл дагалд ороогдсон хэвээр, дээрээс нь хөрөнгөө төрийн гэм буруугаас алдсан тул гэм хорыг арилгуулах нэхэмжлэл гаргасан.
Мөн *******-д учирсан гэм хорын хохиролд 513,074,950 төгрөг гаргуулах гэж хавтгай задаргаагүй нэг цифр тавьсан байхад задаргааг хийлгүүлж, нарийвчилж авч үзэж, хариуцагч талтай нэг бүрчлэн мэтгэлцүүлээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын задаргаагаа нэг бүрчлэн хийсэн боловч тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгаагүй. Энэ нь аудио бичлэг бичмэл тэмдэглэл хоёр зөрж байгаагаар нотлогдоно. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй.
Гэтэл миний нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан даргалагч шүүгч ******* нь ээлжийн амралттай байгаагаас шалтгаалан шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах эрхээ эдэлж чадахгүй байгаадаа гомдолтой байна.
Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах эрх хуулиар олгогдсон байтал нэхэмжлэгч надад энэ эрхийг олгохгүйгээр шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан хугацааны дотор гаргаагүй, мөн тэмдэглэл илтэд дутуу хагас бичсэнийг хянахгүйгээр 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл бараг бүтэн cap шахам хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэлийг албажуулаагүй нь цаашид давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандан гомдол гарган шийдвэрийг хянуулахад нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх шүүх хуралдааны тэмдэглэлийн үнэ цэнийг алдагдуулж буйд маш их гомдолтой байна.
6.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
Гэтэл анхан шатны шүүх Төлбөр төлөгчийн хүсэлтийн дагуу *******-ийн өмчлөлийн эд хөрөнгөд холбогдох ажиллагааг явуулахдаа тус нөхөрлөлийн өөр нэг гишүүн болох ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэсэн.
Гэтэл шүүхээс ******* нь тухайн үед *******д өөрийнхөө нөхөрлөлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл олгоогүй байсан үйл баримтыг анхаараагүй, буруу дүгнэсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалд нийцэхгүй болсон, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг буруу тодорхойлсон нь шийдвэрийн эцсийн үр дүнд нөлөөлсөн.
Хариуцагч ******* аймаг дахь ******* нь хариуцагч ******* өмнөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэх боломжгүйгээс гадна шүүхэд гаргасан тодорхой бус хариу тайлбараар мэтгэлцэх боломжгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үйлдэл болно.
6.4. Анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны товыг зохигчдод хүргүүлэхдээ ******* төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болж байгаатай холбоотой шинээр итгэмжлэл шүүхэд ирүүлэх тухай албан тоотыг хүргүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйл, 89.2 дахь хэсэгт заасан үүргээ даргалагч шүүгч биелүүлээгүйн улмаас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч оролцож чадаагүй, ******* шүүх хуралдаанд оролцоогүйн улмаас нэхэмжлэгч тал зохих ёсоор шүүх хуралдааны мэтгэлцээнд оролцож чадаагүй болно.
Дээрх байдлуудаар анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд ******* аймаг дахь ******* гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд ******* гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь 2 шатны шүүхэд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан байхад өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ёстой атлаа давж заалдах шатны шүүхэд ирээд шүүхийг буруутгах үндэслэлгүй. Хууль зүйн туслалцаа үзүүлж, туслалцаа авч байгаа бол энэ эрх, үүргийн хүрээнд шүүхийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах нь нэхэмжлэгч болоод түүний өмгөөлөгчийн үүрэг байх ёстой. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Түүнчлэн, ийн эрх хөндөгдөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Нотлох баримтыг нөхөж бүрдүүлсэн гэх агуулгыг гомдолд дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 10 жилийн хугацаанд үргэлжлэх үед *******, *******, нарын гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан. Энэ хүсэлтүүдийг үндэслэж хөрөнгө шилжсэн байхад эрх ашиг зөрчигдсөн, хөндөгдсөн асуудал ярьсан нь ойлгомжгүй. Дуудлага худалдааг мэдээгүй гэх боловч шат шатны процесс ажиллагаанд 2008-2012 онд гомдол гаргаагүй орхигдуулсан. Нэхэмжлэгч юу шаардсан нь ойлгомжгүй, аль ажиллагаа нь хууль зөрчсөн талаар тодорхой зүйл дурдаагүй, ямар үндэслэлээр 500,000,000 гаруй төгрөг шаардсан нь ойлгомжгүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* аймаг дахь *******, Нийслэлийн *******, *******т тус тус холбогдуулан ******* аймаг дахь *******наас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус явагдсан болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах хугацааг сэргээлгэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас *******-д учирсан гэм хорын хохиролд 513,074,950 төгрөг, өөрт учирсан эд материал, сэтгэл санааны хохиролд 57,503,800 төгрөг, *******-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 39,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн *******т холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байна.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогджээ.
2.1. Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1447 дугаар шийдвэрээр т 9,065,950 төгрөг, мөн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1228 дугаар шүүгчийн захирамжаар т 6,002,237 төгрөг, 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1205 дугаар шүүгчийн захирамжаар д 6,299,232 төгрөг, 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1227 дугаар шийдвэрээр , нарт 14,401,704 төгрөг, ******* аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр *******т 700,000 төгрөг, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 291 дүгээр шийтгэх тогтоолоор *******-нд 824,000 төгрөг, *******т 2,485,000 төгрөг, нийтдээ 39,778,123 төгрөгийн төлбөрийг *******гаас гаргуулахаар шийдвэрлэсэн.
2.2. Төлбөр авагч ийн хүсэлт болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор *******д холбогдох хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн./1хх100/
2.3. Төлбөр авагч *******ийн хүсэлт болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2005 оны 05 дугаар сарын 20-ны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор *******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. 2005 оны 05 дугаар сарын 30-ны өдөр улсын дугаартай, ******* маркийн, V0029827 тоот арлын дугаартай, V0800772 тоот бүхээгний дугаартай, 100 мотортой машины гадаад өнгө үзэмж маш муу, 2 тольгүй, арын суудалгүй, аккумляторгүй, 2 дугуй нь маш муу, 2 нь шинэвтэр дугуйтай, моторын эд анги нь бүрэн гэх, буруу талын урд хаалга нь гажаатай, хаагддаггүй, буруу талын хойд нум 1-р өнгө хугархай эд хөрөнгийг хураасан акт үйлдэж манаач *******д хүлээлгэн өгч, улмаар 735,000 төгрөгт тооцон төлбөр авагч *******т хүлээлгэн өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж, 2006 оны 10 сард шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай тогтоолыг үйлдсэн./2хх 168-174/
2.4. ******* аймгийн *******наас 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаар Эд хөрөнгө хураасан акт-аар ******* хотын нутаг дэвсгэрт байрлах бар, дэлгүүр, 2 машины гарааш, дутуу баригдсан палкан хана, 2 машины гарааш/хаалгагүй/ зэрэг эд хөрөнгийг хураасан тухай акт үйлдэж, тухайн эд хөрөнгийг манаач *******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдсэн. /1хх102-103/
2.5. Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2006 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч *******гийн 22,000,000 төгрөгөөр үнэлэгдэн, хураагдсан баар, дэлгүүрийн бүрдэл хэсгийн хамт ******* аймгийн *******наас зохион байгуулах тухай тогтоол гарсан./1хх18/
2.6. Төлбөр авагч , нарын хүсэлт, ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1127 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарсан./4хх223/
2.7. ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай албадан дуудлага худалдааны протоколд дуудлага худалдаанд 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1228, 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1205, 2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1447, 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 39 тоот шийдвэрүүдийн нийт 22,091,119 төгрөгийн төлбөрт хураагдсан ******* хотын 3 дугаар хороонд байрлах дэлгүүр... тус тус дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй болно гэжээ./1хх19/
2.8. *******-өөс 2006 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүхээс мөн өдөр тухайн шүүхэд харьяалагдахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан./1хх21, 176-177/
2.9. Төлбөр төлөгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлбөрт хураагдсан дэлгүүр баарны зориулалттай палкан барилга, бусад дагалдах зүйлсийг *******-аас 22,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар танилцуулж тэмдэглэл үйлдсэн./1хх 188-189/
2.10. ******* аймаг дахь *******нд хандаж 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *******-ийн барилга байгууламж нь үнэлсэн үнэлгээндээ хүрч зарагдахгүй байна гэх тул төлбөр төлөгч *******, , , нарын авах төлбөрийн хэмжээнд хүрэхгүй, дуудлага худалдаагаар борлогдохгүй байна гэх тул шийдвэр гүйцэтгэлээс дараагийн арга хэмжээ авахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргасан. /2хх51/
2.11. ******* аймгийн ******* 2006 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай акт-аар *******-ийн дэлгүүр, баарны зориулалттай барилга доторх тавилгын хамт, дутуу барьсан палкан барилга, гараашийн 2ш барилга, *******-ийн тоног төхөөрөмж-ийн хамт төлбөр төлөгч *******д хүлээлгэн өгсөн баримт үйлдэгдсэн./3хх56/
2.12. *******-ийн битүүмжилсэн дэлгүүр, барны эд хөрөнгө, барилга байгууламж болон 63 нэр төрлийн эд зүйлийг 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, жагсаалтаар хүлээлгэн өгч, шийдвэр гүйцэтгэгч ******* оролцож, ******* аймгийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн болон *******-ийн тамга, тэмдгээр тус тус баталгаажуулсан./2хх164-166/
2.13. Төлбөр төлөгч *******гаас ******* аймгийн *******нд хураагдсан эд хөрөнгө болох бар, дэлгүүрийн барилгыг бүрэн хүлээн авлаа. Зочид буудлын зориулалттай дутуу барилга, гараашийн барилга хамтад нь хүлээн авлаа гэсэн тодорхойлолтыг 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үйлдэж гарын үсэг зурж, *******-ийн тамга дарагдсан./1хх104/
2.14. ******* нь 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд ... 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уг барилгыг буцааж хүлээн авсан, одоо уг барилгын дулааны шугамыг дахин тавиулах шаардлагатай болсон тул барилгыг ашиглах боломжтой болсон үед нь төлбөрийн тухай асуудлыг зохицуулна гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн. /1хх105/
2.15. Баянгол дүүргийн 146 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч *******, 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлбөр төлөгч *******, *******-ийн гишүүн нартай ярилцлага хийж, төлбөр авагч нарын төлбөрт дэлгүүр, баарны барилгыг албадан дуудлага худалдаанд оруулахад татгалзах зүйлгүй гэсэн талаар тэмдэглэл үйлдсэн./1хх108-109/
2.16. 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 109 тоот тогтоолоор ******* аймгийн ******* хотын 3 дугаар хороонд байрлах дэлгүүр, баарны зориулалттай 146,2 м.кв талбайтай 1 давхар барилга, 300 м.кв газрын хамт 35,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гарсан./1хх 231/
2.17. Нийслэлийн *******наас 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* хотын 3 дугаар хороонд байрлах дэлгүүр, баарны зориулалттай 146,2 м.кв талбайтай 1 давхар барилга, 300 м.кв газрын хамт 35,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар *******д мэдэгдэж, улмаар 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч *******тай уулзалт хийж анхны албадан дуудлага худалдаанд 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдөр оруулах 109 дугаар тогтоолын талаар танилцуулж, тэмдэглэл үйлдсэн./1хх148-149/
2.18. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөгч *******д хураан авсан барилга, байгууламжийг 35,000,000 төгрөгөөр 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн баримт үйлдсэн./1хх149 ар тал/
2.19. Нийслэлийн *******наас ******* аймаг, *******, ******* хот, 3 дугаар хороонд байршилтай дэлгүүр, баарны зориулалттай 1 давхар барилгыг албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар Зууны мэдээ сонины 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 235/2995/ дугаарт нийтэлсэн./1хх147/
2.20. ******* аймаг дахь *******наас 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* аймаг, *******, ******* хот, 3 дугаар хороонд байршилтай дэлгүүр, баарны зориулалттай барилга, дутуу баригдсан 10,3*10,5 м хэмжээтэй палкан хана, дутуу баригдсан 2 машины хаалгагүй гарааш зэргийг битүүмжилж, манаач *******д хадгалалт хамгаалалтын үүргийг өгсөн тухай акт үйлдэгдсэн./1хх170/
2.21. ******* аймаг дахь *******наас 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1/262 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч ******* нарын улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* аймаг, *******, ******* хот, 3 дугаар хороонд байршилтай дэлгүүр, баарны зориулалттай 146.2 м.кв талбайтай, 1 давхар палкан барилгыг 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр битүүмжилсэн тул уг эд хөрөнгийн өөрчлөлт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн-ийг мэдэгдсэн./1хх145/
2.22. ******* аймаг дахь *******наас 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1/267 дугаартай албан бичгээр төлбөр авагч , , , , нарт эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* аймаг, *******, ******* хот, 3 дугаар хороонд байршилтай дэлгүүр, баарны зориулалттай 146.2 м.кв талбайтай, 1 давхар барилгыг 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаа, 2008 оны 10 дугаар сард зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд тус тус үнийн санал ирээгүй тул дээрх үл хөдлөх хөрөнгийг 25,200,000 төгрөгөөр төлбөртөө тооцон авахыг санал болгосон./3хх62,156/
2.23. Төлбөр авагч , , *******, , нар 2009-2010 онуудад нарт төлбөр төлөгч *******гийн дэлгүүрийн болон баарны үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авах тухай саналыг зөвшөөрсөн тайлбар, хүсэлтүүд авагдсан. /3хх22-26/
2.24. , ******* нар нь 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн *******нд ******* аймаг, *******, ******* хот, 3 дугаар хороонд байршилтай баар, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 146.2 м.кв талбайтай, 1 давхар барилгыг төлбөр авагчдад шилжүүлж, *******гийн өр төлбөрийн асуудлыг дуусгаж өгнө үү гэх хүсэлтүүдийг гаргасан. /1хх110-111/
2.25. Төлбөр авагч *******, , , , , нараас 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* аймаг, *******, ******* хот, 3 дугаар хороонд байршилтай баар, хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий 146.2 м.кв талбайтай, 1 давхар барилгыг төлбөр авагч нарын нэр дээр шилжүүлэн авах тухай хүсэлтийг *******нд гаргасан./4хх224/
2.26. Төлбөр авагч *******, *******, , , , , нараас, 2010-2012 онуудад ******* аймгийн Улсын бүртгэлийн газарт хандаж, төлбөртөө тооцуулан өөрийн өмчлөлийн дэлгүүр, баарны зориулалттай 146,2 м.кв талбайтай объектыг шилжүүлэн өгөх хүсэлтийг үндэслэн төлбөр төлөгч *******гийн уг үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч , нарын нэр дээр гаргуулахыг нийт төлбөр авагчид зөвшөөрсөн хүсэлтүүдийг гаргасан./4хх1-6/
2.27. *******-ийн 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай албан бичгээр ******* аймгийн *******нд хандаж, нөхөрлөлийн хүнсний дэлгүүр, баарны үйлчилгээ эрхлэх зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчдын төлөөлөгчид болох , нарын нэр дээр шилжүүлсний дагуу уг үл хөдлөх хөрөнгөнд ногдох газар болох 150 м.кв газрыг төлбөр авагч нарын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан./1хх116/
2.28. *******-ийн гишүүн болон төлбөр төлөгч ******* нараас 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгч , , , *******, ******* нарын 2012 оны 1-2 сард НШГА-аар уламжлуулан үл хөдлөх хөрөнгийг төлбөртөө тооцон авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эцэслэн шийдвэрлэх тухайд гаргасан хүсэлтүүдийг үндэслэн төлбөр авагч , нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хурдан хугацаанд шилжүүлэн бүртгүүлж, надад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хааж өгнө үү гэсэн ижил агуулгатай хүсэлтийг ******* аймгийг -нд гаргасан./1хх114-115,116/
2.29. ******* аймгийн *******нд хандаж, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлбөр авагч , нараас төлбөрт шилжүүлж буй ******* аймаг, *******, ******* хот, 3 дугаар хороонд байршилтай бар, хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******д хүлээлгэн өгөх талаар нотариатчаар гарын үсгийн үнэн зөв-ийг гэрчлүүлэн хүсэлт гаргасан./1хх118/
2.30. ******* аймгийн *******ны 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай актаар 32,388,000 төгрөгийн үнэлгээтэй, ******* аймаг, *******, ******* хот, 3 дугаар хороонд байршилтай бар, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий 146.2 м.кв талбайтай, 1 давхар барилгыг , нарын гаргасан дээрх хүсэлтийг үндэслэн *******д хүлээлгэн өгч, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн. /1хх119-120/
2.31. ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр , нарын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* аймаг, *******, ******* хот, 3 дугаар хороонд байршилтай бар, хүнсний дэлгүүрийн зориулалттай 146,2 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээ олгогдсон./1хх117/
2.32. 110 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эд хөрөнгө төлбөртөө тооцон өгсөн, төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан гэх үндэслэлээр төлбөр төлөгч *******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай тогтоол үйлдэж, тогтоолын хуулбарыг төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгч энэ тухай тэмдэглэл үйлдсэн./2хх49-50/
3. Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд хэдийгээр төлбөр төлөгч *******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй байх боловч нэхэмжлэгчийн төлбөр төлөх ажиллагаатай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2005 оноос эхлэн ******* аймгийн болон Нийслэлийн ******* хариуцан явуулж 2012 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч талаас гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явуулсны улмаас өөрт болон ******* хохирол учирсан гэх байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор *******т хандан гаргасан өргөдөл, гомдлын хариу мэдэгдэх хуудсуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.Тухайлбал:
3.1. ******* 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 тоот хариу мэдэгдэх хуудсаар ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч *******, шийдвэр гүйцэтгэгч ******* нар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн, төлбөр төлөх боломжийг хаасан, хөрөнгө үнэгүйдүүлсэн гэсэн нь тогтоогдохгүй байна гэсэн хариуг төлбөр төлөгч *******д өгсөн./1хх229/
3.2. ******* 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 89 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар ахлах шийдвэр гүйцэтгэгч ******* нь 2006 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч *******гаас ээмэг, бөгж хураан авч төлбөр төлөгч т хүлээлгэн өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Дэлгүүрийн барилгыг 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хураан авч бүрэн бүтэн байдлыг хангаж хадгалж байх үүргийг *******-ийн манаач *******д хууль сануулан тайлбарлаж барилгын түлхүүрийн хамт хүлээлгэж өгч, актан дээр гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дахь хэсэгт заасан хүрээнд явагдсан ба 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хураагдсан барилгыг төлбөр төлөгч *******д бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгсөн нь дэлгүүрийн хэсэгт халаалтын шугам хөлдөж шугам нь хагарч ус алдаж хохирол учруулсан гэсэн нь нотлогдохгүй байна гэсэн хариуг өгсөн байна./3хх70/
3.3. ******* 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 292 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар өмгөөлөгч*******д дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч болох нь төлбөр төлөгч *******гийн төлбөрт өөрт ногдох хэсгийг бүрэн олгох хүсэлтийг ирүүлсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж байгаа нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарласнаас үйл ажиллагааг зогсоогоогүй, төлбөр төлөгч ******* нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн явуулах эрх нь нээлттэй байсан болно.Төлбөр төлөгч ******* нь төлбөр барагдуулах талаар санаачилга гаргасан талаар гомдолд дурдсан байх боловч төлбөрийг бодитой барагдуулаагүй, түүнчлэн шүүхээс 2007 онд оногдуулсан 10,400,000 төгрөгийн торгуулийн ялын төлбөрийг дуусгавар болгоогүй байгаа нь түүнийг төлөх төлөх санаачилга гаргасан гэж үзэх боломжгүй байна гэсэн хариуг өгчээ./3хх73/
3.4. ******* 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 197 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар өмгөөлөгч*******д төлбөр төлөгчийн өмчлөлийн ******* аймгийн ******* суманд байрлах үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласнаас үйл ажиллагааг зогсоогоогүй бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийг 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай 01 тоот актаар төлбөр төлөгчид хүлээлгэн өгчээ. Түүнчлэн, төлбөр төлөгч ******* нь иргэн *******, ******* нартай гэрээ байгуулж, сахиулаар ажиллуулсан болох нь баримтаар тогтоогдож байх тул эд хөрөнгийг эзэнгүйдүүлсэн гэх гомдол үндэслэлгүй байна гэжээ./3хх72/
3.5. ******* аймаг дахь *******ны 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1/219 тоот албан бичгээр *******д тус албанаас 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эд хөрөнгө хураах тухай актаар таны хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан тогтоол үйлдсэн байна. 112 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч *******ийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд таны эд хөрөнгө болох дэлгүүрийн зориулалттай барилгын паар/халаалтын шугам/ хөлдсөн байсан талаар дурдсан байна. Иймд эд хөрөнгийг хураахаас өмнө паар хөлдсөн байсан гэж үзэж байна. Мөн өдрийн эд хөрөнгө хураах актанд ийн эзэмшлийн улсын дугаар бүхий ******* маркийн автомашиныг хураасан талаар тэмдэглэгдээгүй байна. 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө хураах актаар хураасан эд хөрөнгийг *******-ийн манаач ажилтай *******д хүлээлгэн өгсөн байна. 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр танд болон *******т хүлээлгэн өгсөн акт төлбөр төлөгчийн акт зэрэг нь гүйцэтгэх хуудсанд хавсаргагдсан байна. ******* нь үл хөдлөх хөрөнгийг хураахаас өмнө буюу 2004 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш татвар төлөөгүй, үйл ажиллагаа нь зогсонги байсан талаар татварын хэлтсээс ирүүлсэн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байх тул эд хөрөнгийг бүхэлд нь хураасан нь үйл ажиллагаа явуулах боломжийг хаасан гэх нотлох баримтгүй байна. Шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрийг бүрэн барагдуулаагүй тул Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлснийг сэргээх боломжгүй гэжээ. /3хх157-158/
4. Эдгээр мэдэгдэх хуудсуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгчийн гаргасан өргөдөл, гомдолд хариуцагч талаас дээрх байдлаар хариу өгч байсан боловч уг хариуг эс зөвшөөрч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан тухай баримтгүй байна.
4.1. Тодруулбал, нэхэмжлэгчээс шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шүүхэд 7 хоногийн дотор, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд 7 хоногийн дотор, мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйл ажиллагаатай холбоотой гомдол, дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо 10 хоногийн дотор холбогдох албан тушаалтан болон шүүхэд тус тус гаргахаар нарийвчилсан, тодорхой хугацааны дотор холбогдох гомдлуудаа гаргасан талаар холбогдох нотлох баримтгүй байна. Уг хугацааг хэрхэн яагаад хэтрүүлсэн тухай хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтгүй байна.
4.2. Нэхэмжлэгч нь 2012 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай мэдээгүй, хариуцагч талаас мэдэгдээгүй гэх боловч төлбөр төлөгч ******* болон ******* нар ******* аймаг дахь Улсын бүртгэлийн газарт хандан үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч нарын төлбөрт тооцон төлбөр авагч , нарын нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтээ гаргаж улмаар уг хөрөнгө төлбөр авагч нарын дээр шилжин бүртгэгдсэн болох нь дээр дурдсан үйл баримтууд болон Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн/5хх88-192/ үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг мэдээгүй гэх тайлбар няцаагдаж байх ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.
4.3. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас төлбөр авагч *******т холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэх боломжгүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй гэх гомдлыг хангахгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15, 16 дугаар зүйлд уг ажиллагаатай холбоотой үйл баримтыг дурдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэж дүгнэсэн байна. Төлбөр авагч *******т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр улсын дугаартай, ******* маркийн автомашиныг 735,000 төгрөгт тооцон төлбөр авагч *******т хүлээлгэн өгсөн тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж, 2006 оны 10 сард шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссан тухай тогтоолыг үйлдэгдсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн гомдолд дурдагдсан 2007 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/4 дугаартай *******-д автомашины үнэ төлөх тухай албан бичиг болон 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3,200,000 төгрөг төлсөн орлогын ордер /3хх144-145/-ын баримтууд нь төлбөр авагч ******* болон төлбөр төлөгч ******* нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хамааралгүй байна. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.4. Нэхэмжлэгч нь төлбөр авагч , нарын хүлээн авсан хэрэглэж байсан сафир шигтгээтэй цагаан алттай монетон хос ээмэг бөгж, циркон шигтгээтэй монетон бөгжний үнэ 405,400 төгрөгийг ын авах төлбөрөөс хасах үүрэгтэй байсан гэх гомдлыг хангахгүй. Учир нь, 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд тооцож, , нараас гаргасан /391,000/ төгрөгийн тооцоонд өөрийн хэрэглэж байсан дээрх ээмэг, бөгжийг 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 10 цагт хамтаар зарж борлуулах хэлцэлтэйгээр т хадгалуулж үлдээсэн болно. Хүлээн авсан , хүлээлгэн өгсөн *******/3хх83/ гэсэн баримтыг үйлдсэн байна.
Түүнчлэн, 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлбөр авагч , шийдвэр гүйцэтгэгч ******* нар урамшууллын зардлын гэрээ байгуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд ******* 30,000 төгрөг, 112 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ******* 375,400 төгрөг нийт 405,400 төгрөгт төлбөр авагч *******гаас хураан авсан хөх шигтгээтэй ээмэг хос 1ш, цагаан шигтгээтэй бөгж 1ш, монет гэх шаргал өнгөтэй ээмэг, бөгж нийт 3ш эд хөрөнгийг төлбөр авагч *******т хүлээлгэн өгсөн/3хх27/ баримт үйлдсэн байна.
Дээрхээс үзэхэд төлбөр төлөгч *******гийн ээмэг бөгжийг түүнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 405,400 төгрөгт тооцон авсан болох нь тогтоогдож байх тул нийт төлбөрөөс хасч тооцох ёстой гэсэн гомдол үндэслэлгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 82 дугаар зүйлийн 82.3, 82.4 дэх хэсэгт нийцүүлэн уг ажиллагааг явагдсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
4.5. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад бүх төлбөр авагч нарын төлбөрт тооцон, тэдний саналаар төлбөр төлөгч *******гийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг төлбөр авагч , нарын нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөгч болсноор *******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй талаар гэрч шүүхэд 2 удаа гэрчээр ирж мэдүүлсэн, дахин мэдүүлэг авхуулах байсан гэх гомдлыг хангахгүй.
4.6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг хураах битүүмжлэх, үнэлэх, албадан дуудлага худалдаанд оруулах зэрэг ажиллагаанууд явагдсан байх боловч, уг үл хөдлөх хөрөнгүүдийг *******д хүлээлгэн өгч байсан, мөн уг хөрөнгийг дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй, төлбөр авагч нар уг хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэн авах хүсэлтгүй гэсэн үндэслэлээр төлбөр төлөгч *******д 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эд хөрөнгүүдийг жагсаалтаар шилжүүлэн өгсөн байх ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тухайн хөрөнгөтэй холбоотой хураан авах, битүүмжлэх ажиллагааг хийснээс өөрөөр нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоосон хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдохгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нөхөрлөлийн олох байсан ашиг орлогыг алдагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.7. Мөн шийдвэр гүйцэтгэх ямар ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгө болон сэтгэл санааны хохирол учирсан гэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба нэхэмжлэгч энэ талаарх шаардлагаа нотлоогүй байна.
Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч нарын төлбөрт өөрийн хүсэлтээр, *******-ийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч нарт өмчлөх эрхийг нь шилжүүлэн өгсөн уг хөрөнгийн үнийг одоо ямар үндэслэлээр хариуцагч нараас хохиролд тооцон шаардаж буй үндэслэл, нотлох баримт тогтоогдсонгүй.
5. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдол гаргах хугацааг сэргээлгэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас *******-д учирсан хохиролд 513,074,950 төгрөг гаргуулах, өөрт учирсан эд материал сэтгэл санаанд учирсан хохиролд 57,503,800 төгрөг, *******-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн үнэд 39,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.
6. Нэхэмжлэгч нь ******* 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 04 тоот хариу мэдэгдэх хуудас/1хх14/-ыг хүлээн авсны дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сум дундын 29 дүгээр шүүхээс мөн өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан/1хх24/ захирамжийг хүлээн авсан байх ба, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сум дундын 28 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэгдсэн байна./1хх25/ Иймд шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаануудын талаар хуульд заасан хугацааны дотор холбогдох албан тушаалтан болон шүүхэд гомдлоо гаргаж байгаагүй, мөн хариуцагч нарын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид эд хөрөнгийн болон эдийн бус гэм хор учруулсан тухай гэм буруу тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн гаргасан нэхэмжлэлд хамаарах нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх, цуглуулах үүрэгтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар иргэний хэрэг үүсгэснээс хойш 60 хоног, шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгадаг бол тухайн хэргийн хувьд анхан шатны шүүхэд 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш 10 жил 4 сар гаруй хугацаагаар сунжирсан байна. Уг хугацаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхой болгох, нотлох баримтаа ирүүлж, мэтгэлцэх хангалттай хугацаа байсан гэж үзэх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
8. Шүүх хуралдааны тэмдэглэлийг хугацаанд нь гаргаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах эрхээ эдэлж чадаагүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь шүүхээс тухайн хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл хэзээ гарч ёсчлогдсоныг давж заалдах шатны шүүхээс тогтоох боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурна гэсний дагуу нэхэмжлэгч нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй хэзээ, хэрхэн танилцаж, энэ талаар шүүгчид хэзээ хүсэлт гаргасан тухай нотлох баримтгүй байх тул уг гомдлыг хангахгүй.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж нөхөрлөлийн гишүүн болох ийн талаар гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх, шийдвэртээ төлбөр төлөгчийн хүсэлтийн дагуу *******-ийн өмчлөлийн эд хөрөнгөд холбогдох ажиллагааг явуулахдаа тус нөхөрлөлийн өөр нэг гишүүн ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бөгөөд төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаар нөхөрлөлийн гишүүний хувьд нөхөрлөлийн нэр дээрх эд хөрөнгийг төлбөрт өгөх талаар түүний илэрхийлсэн саналын талаар хийсэн уг дүгнэлтийг гуравдагч этгээдийн асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-д *******, ******* нарын гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн баримтуудын талаар дүгнэснийг нотлох чадвараа алдсан баримтыг үнэлсэн гэх гомдлыг хангахгүй. Учир нь, уг баримтуудыг ******* аймаг дахь *******нд хандан эдгээр хүмүүс тодорхойлолт нэрээр бичиж өгсөн/1хх202-203/ байх бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан бичгийн баримтад хамаарах бөгөөд талуудын хэн аль нь хүсэлт гаргасан тохиолдолд эдгээр хүмүүсийг шүүх гэрчээр оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэдэг.
11. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд *******-ийг төлөөлөх этгээдийг оролцуулаагүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь дээр дурдсан үйл баримтад тухайн нөхөрлөлийн эд хөрөнгийг *******гийн төлбөрт тооцон өгөх тухай албан бичиг, нөхөрлөлийн өөр гишүүн болох оролцож мөн энэ талаар саналаа өгч байсан үйл баримтууд тогтоогддог тул гомдол үндэслэлгүй.
12. Зохигчийн хуулиар олгосон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэх гомдол үндэслэлгүй. Хариуцагчийн төлөөлөгч ******* итгэмжлэлийн хугацаа /5хх45/ дуусаагүй байхад буюу түүнд шүүхээс шүүх хуралдааны товыг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн /6хх33/ байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шүүх хуралдаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох бол түүнд олгосон итгэмжлэлийн хугацаагаа сунгах эсэх нь тухайн хэргийн оролцогчийн эрхийн асуудал бөгөөд хариуцагчийн итгэмжлэлийн хугацаа шүүх хуралдаан болох өдөр дууссан асуудалд шүүхийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, зохигч шүүх хуралдаанд оролцох эсэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан зохигчийн эрхэд хамаарна.
13. Нэхэмжлэгч талаас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* төлөөлөгчид гардуулж өгөөгүй гэх гомдлыг хангахгүй. Нэхэмжлэгч талаас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэмэгдүүлсэн шаардлага гаргасан /4хх238-239/ байх бөгөөд уг шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч т 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, өд 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус тус гардуулсан /4хх243-244/ баримт үйлдэгдсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.
14. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/04907 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,205,844 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ц.АЛТАНЦЭЦЭГ