| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2016/00509/И |
| Дугаар | 130/ШШ2016/00488 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 130/ШШ2016/00488
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, С дүүрэг, **** дугаар хороо, Б ****гудамж **** тоотод оршин суух,У овогт Сын А, У овогт Хгийн Н нарын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М. оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн Агийн Мийг эцэг А.С, эх Ё.О нарт үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, охин Мийг өөрсдийнхөө асрамжид буцааж өгөхийг хүсжээ.
Хүсэлт гаргагч С.А, Х.Н нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие С.А нь өөрийн охин болох 2003 оны 11 дүгээр сарын 10-нд төрсөн Мийг 2004 оны 04-р сарын 05-ний өдрийн Өлгий сумын Засаг даргын 20 тоот захирамжаар аав А.С, ээж Ё.О нарт үрчлүүлсэн болно. Үрчлүүлснээс хойш охин М нь бидний асрамжид байсан ба одоо Улаанбаатар хотын С дүүргийн тэргүүний ** дүгээр бүрэн дунд сургуульд 8 дугаар ангид сурч байгаа болно. Одоо аав,ээж маань бие тааруу, өндөр настай болсон Мийг асрах боломжгүй тул Өлгий сумын Засаг даргын 20 тоот захирамжийн миний охин Мийг эцэг,эхэд үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, эхнэр бид хоёрын асрамжид буцааж өгөхийг хүсье гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа:
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч нь С.А, Х.Н Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 05-ныөдрийн 20 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн Агийн Мийг эцэг А.С, эх Ё.О нарт үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, охин Мийг өөрсдийнхөө асрамжид буцааж өгөхийг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ст шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд өөрийгөө оролцуулахгүйгээр хийж өгөх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхээс хүсэлт гаргагч нарын шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан РД:********регистрийн дугаартай У овогт Сын А, **********регистрийн дугаартай У овогт Хгийн Н нар нь хууль ёсны эхнэр нөхөр мөн болох нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Улсын бүртгэл,Статистикийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 231/003087/173/ дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч С.А, Х.Н нарын дундаас 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Мийг аав, ээж нь болох А.С, Ё.О нарт үрчлүүлсэн болох нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамж болон 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 231/003061 /146/ дугаартай Улсын бүртгэлийн хэлтсийн Үрчилсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж үүрэг хүлээх буюу хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй ба Мийг үрчлэн авсан эцэг, эх нь бус өөрийн төрүүлсэн эцэг, эх нь асран хамгаалж байгаа бөгөөд одоо төрүүлсэн эцэг, С.А, эх Х.Н нарын асрамжид байгаа болох нь хүсэлт гаргагч нарын шүүхэд гаргасан хүсэлт болон үрчлэн авагч мөн үрчлүүлэгч нарын нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт, М нь одоо Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн тэргүүний *** дүгээр бүрэн дунд сургуульд 8 дугаар ангид сурдаг болох нь түүний сурагчийн хувийн хэрэг болон тус сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн Агийн Мийг эцэг А.С, эх Ё.О нарт үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар охин Мийг төрүүлсэн эцэгэцэг, С.А, эх Х.Н нарт буцааж, тэдний асрамжид үлдээж, хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн Агийн Мийг эцэг А.С, эх Ё.О нарт үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүйболгосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, ************ регистрийн дугаартай охин Мийг төрүүлсэн эцэг РД:********регистрийн дугаартай У овогт Сын А, эх **********регистрийн дугаартай У овогт Хгийн Н нарт буцааж, тэдний асрамжид үлдээсүгэй.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч нар,тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ