Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2016/00489

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын 9 дүгээр багт оршин суух, РД:******, утас:*****, М овогт Х-н Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух, РД:******, утас:/*****, Ш  овогт А-ийн Бд холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: А.Бгаас зээлийн мөнгө 1000000 /нэг сая/ төгрөг төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Б Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10-р багт оршин суудаг А овогтой Бд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1000000 /нэг сая/ төгрөг зээлж 5028269329 тоот дансанд шилжүүлсэн билээ. Гэтэл А.Б нь одоо хүртэл хуурч мэхлэн, өдий хүртэл чирэгдүүлж байгаа учир уг шилжүүлсэн мөнгийг удаа дараа асуусан боловч янз бүрийн хараал үг хэлж өгөхгүй байсаар байтал өнөөг хүрлээ. Иймд А.Бд зээлсэн мөнгө болох 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А овогтой Б нэхэмжлэгч Х.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжилж байгаа 1000000 /нэг сая/ төгрөгийг төлж өгнө. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Бд холбогдох зээлж авсан 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 1000000 /нэг сая/ төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлж авсан 1000000 /нэг сая/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаар данснаас 14275 төгрөг, хариуцагч А.Бгаас 14275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ