Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 114

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга А.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч М.Г , Т.Ж , тэдгээрийн өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г , Т.Ж  нарт холбогдох эрүүгийн 1915001260108 дугаартай, 163/2019/0114/э индэкстэй хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “А “ ХХК-д уурхайн менежмент ажилтай , ам бүл 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт М.Г ,

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 01-нд Булган аймгийн ... суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй ,ам бүл 4 нөхөр хүүхэд ээжийн хамт  Булган аймгийн ... оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,  О  овогт Т.Ж.  

Холбогдогсон хэргийн талаар: Яллагдагч  М.Г нь Булган аймгийн ... суман дахь Төрийн банкны тооцооны төвд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан дангаараа болон бусадтай бүлэглэн иргэн Ц.Г ын Төрийн банканд дахь ************* дугаартай данснаас 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 470 000, ************* дугаартай данснаас 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг тус тус завшсан,

Яллагдагч Т.Ж  нь Булган аймгийн ... суман дахь Төрийн банкны тооцооны төвд ахлах теллерийн ажил хийж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусадтай бүлэглэн иргэн Ц.Г ын ************* дугаартай данснаас 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5000000 төгрөг тус тус авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г ийн өгсөн: Булган аймгийн ... суман дахь Төрийн банкны тооцооны төвд  ажиллаж байхдаа  дангаараа болон бусадтай бүлэглэн иргэн Ц.Г ын Төрийн банканд дахь ************* дугаартай данснаас 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 470 000 төгрөг авсан. 

 Тэрнээс хойш 7 сарын 20-нд энэ ************* дугаартай данснаас 5000000 төгрөг  авчих гэж хэлсэн ба Ж  авсан. 2018 оны 08 сарын 20-д надад буцааж өгсөн. Би авсан мөнгөөрөө машин худалдаж авсан. Төрийн банкинд болон цагдаад өөрөө мэдэгдэж шалгуулсан. Хохирлыг 2019 оны 02 сарын эхээр хүүтэй нь хамт төлсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ж гийн өгсөн: 2018 оны 07 сарын 20-ны өдрөөс 10-д хоногийн өмнө хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу гэж хамт ажилладаг Г өөс асуусан. Тэр үед Г  хүнээс асууж өгнө гэж хэлсэн. Дараа нь хэд хэдэн удаа асуусан. Нөгөө хүн чинь мөнгө өгнө гэж байна уу гэж асуусан. Тэгсэн тэр хүн ав гэж байна гэхээр нь гүйлгээг нь бичиг баримтгүй хийж 5 000 000 төгрөг авсан. 2018 оны 08 сарын 20-нд зээлсэн мөнгөө 15 хувийн хүүтэй нь Г ийн ХААН банкны дансруу хийсэн. Анх мөнгө асуухад утас нь холбогдохгүй байна гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа хөдөө байсан байна холбогдлоо гэсэн.  Г  тухайн үед хүнтэй нь ярьсан учир данснаас нь авчих гэж хэлсэн учир би данснаас нь зарлага хийсэн, гэхдээ данс эзэмшигч байхгүй байхад нь гүйлгээ хийсэн асуудал миний буруу  гэв.

1915001260108 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч М.Г ийн “...Би Булган аймгийн ... сумын Төрийн банкны салбарт теллер ажилтай байх хугацаандаа 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Ц.Г ын харилцах данснаас 1470000 төгрөг гаргаж авсан, уг мөнгийг би хэнд ч мэдэгдээгүй, өөрөө дур мэдэж нууцаар данс эзэмшигчийн зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр, гарын үсгийг нь өөрөө дуурайлгаж зураад авсан. Тухайн мөнгийг би өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглэсэн. 2018 оны 07 дугаар сарын 18-19-ний үед хамт ажиллаж байсан ... сумын Төрийн банкны салбарын ахлах теллер ажилтай байсан Ж  надаас мөнгө байна уу? зээлчих хүн байна уу гээд байхаар нь Ц.Г  гэдэг хүний данснаас авчиж болно, өөрөө мэд, хэрэв авбал би дараа нь бичиг баримтыг нь бүрдүүлнэ гэж хэлсэн. Гэтэл Ж  гарын үсэг зуралгүй зарлагын баримт үйлдэж 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ц.Г ын данснаас 5,000,000 /таван сая/ төгрөг гаргаж авсан байсан... өөр мөнгө гаргаж авсан асуудал байхгүй. Харин Ж  тухайн 5,000,000 төгрөгийг надад 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн. Би Ц.Г ын данснаас гаргасан нийт 6,470,000 төгрөгөөр **-** БУА улсын дугаартай ниссан экстрайл маркийн ногоон өнгийн авто машин худалдаж авсан. Тэр машин миний нэр бүртгэлтэй..., би Ц.Г ын мөнгө гаргасан данснуудыг санахгүй байгаа бөгөөд 2019 оны 02 дугаар сарын эхээр нийт 6,470,000 төгрөг төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-54-57 тал/

Яллагдагч Т.Ж гийн “... Тухайн үед Г  нь теллерийн эрхтэй ... суманд ирсэн ч салбарын захирал гэж ирсэн. Г  тухайн үед хүнтэй нь ярьсан учир данснаас нь авчих гэж хэлсэн учир би данснаас нь зарлага хийсэн, гэхдээ данс эзэмшигч байхгүй байхад нь гүйлгээ хийсэн асуудал миний буруу...гэх мэдүүлэг /хх-н 62-64 тал/

Хохирогч Б.Б ын өгсөн: “Монгол улсын Их хурлын гишүүн Ц  овогтой Г ын 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөх зорилгоор гишүүний өөрийн итгэмжлэлээр миний бие 2018 оны Төрийн банкин дахь данснуудын хуулгыг авсан. Хуулгыг авахад сүүлийн 2-3 жил ашиглагдаагүй 2 данс болох ************* төгрөгийн данснаас 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5 сая төгрөгийг **** дугаартай тооцооны ажилтан зарлагын гүйлгээ хийсэн байсан. Мөн ************* дугаартай данснаас 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр **** дугаартай тооцооны ажилтан 1.470.000 мянган төгрөгний зарлагын гүйлгээ тус тус хийсэн байсан. Тэгээд би энэ талаар Ц  овогтой Г  гишүүнд хэлсэн. Тэгэхэд гишүүн 2018 оны 07 дугаар сарын 16-20-ны өдрийн хооронд өөрийн Төрийн банкны данснаас гүйлгээ хийгээгүй талаараа хэлсэн. Мөн энэ талаар Төрийн банкны салбараас тодруулахад тооцооны ажилтны дугаарыг хараад Булган аймгийн ... сумын Төрийн банкны тооцооны төвийн ажилтны дугаар байна гэж хэлсэн. Тэгээд энэ талаар тодруулахаар Булган аймгийн ... сумын Төрийн банкны дарга болох М  овогтой Г ийн ******** гэсэн дугаар луу залгаж холбогдоход данс бүртгэлээ хараад эргэж хариу хэлье гэж хэлээд миний Фэсбүүк хаягийг авсан. Үүнээс хойш 2 хоногийн дараа М.Г  миний Фэсбүүк хаяг руу гишүүний гүйлгээний баримтны зургийг явуулсан ба тухайн үед би уг баримтыг харахад гишүүний гарын үсгийг дуурайлгаж зурсан нь илт мэдэгдэж байсан. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн банкны хяналт шалгалтын хэлтэст гишүүний итгэмжлэлээр гомдол гаргасан ба миний гомдлыг хүлээж аваад 30 хоногийн дотор хариу мздэгдэх талаараа хэлсэн. Үүнээс хойш 30 хоногийн дотор Төрийн банкнаас надад ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Ийм учраас Булган аймаг дахь Цагдаагийн газарт энэ талаар гомдол гаргасан. Би Улаанбаатар хот “М” ХХК-ны ерөнхий нягтлан бодогч ажилтай. Энэ ажлаа 2008 оноос хойш тасралтгүй хийж байна. Би Ц  овогтой Г  гэх хүний төлөөлөгч байгаа юм. Энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцоход надад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Улсын Их Хурлын гишүүн Ц.Г  нь өөрөө энэ хэрэгт намайг оролцуулхаар өөрийг нь төлөөлөх итгэмжлэл олгосон. Би энэ итгэмжпэлийг өгч хэрэгт хавсаргуулна. Манай гишүүний хохирол болох 6.470.000 мянган төгрөгийг хүүгийн хамтаар барагдуулсан тул одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-н 9-10/

Гэрч Д.Х ын “ямар нэг зөвшөөрөлгүй хүний данснаас мөнгө авсан гэдэг үндэслэлээр ажлаас халагдсан. Г гэх хүний данснаас мөнгө авсан байсан хоёр удаа....” гэх мэдүүлэг,/хх-н 24-25/

Гэрч Х.Б ын “...Би тухайн тооцооны төвийн үйл ажиллагааг, М.Г, Т.Ж  нарын зөрчлийн талаар 2019 онь 02 дугаар сарын 01-ний өдрөөс шалгаж эхэлсэн, нийт 5 өдөр шалгасан. М.Г  тухайн үед харилцагч Ц.Г ын данснаас 2 удаагийн зарлага хийж нийг 6 470 000 төгрөг авч завшсан байсан. өөр ямар нэгэн зөрчил илрээгүй. Тухайн үед Г  1,470,000 төгрөгийн гүйлгээг өөрөө хийж, харин 5,000,000 төгрөгийн гүйлгээг Ж  хийсэн байсан. гэх мэдүүлэг/хх-н 71-72/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 52-53, 60-61 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, кассын орлогын баримт /хх-3-04 тал/, Төрийн банкны албан бичиг /хх-05 тал/, Төрийн банкны зарлагын мэдүүлэг /хх-13 тал/, Депозит дансны харилцагчийн хуулга /хх-17-18 тал/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 15 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.    

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ...ттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  М.Г  нь Булган аймгийн ... суман дахь Төрийн банкны тооцооны төвд теллер / захирлаар/ ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан дангаараа болон бусадтай бүлэглэн иргэн Ц.Г ын Төрийн банканд дахь ************* дугаартай данснаас 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 1 470 000, ************* дугаартай данснаас 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг тус тус завшсан,

Шүүгдэгч Т.Ж  нь Булган аймгийн ... суман дахь Төрийн банкны тооцооны төвд ахлах теллерийн ажил хийж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан М.Г тэй бүлэглэн иргэн Ц. Г ын ************* дугаартай данснаас 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5000000 төгрөг тус тус авч хувьдаа завшсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.         

Энэ үйл баримтуудаас үзэхэд мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар өгсөн мэдүүлэг хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч Б.Б ын мэдүүлэг, гэрч Д.Х , Х.Б  нарын өгсөн мэдүүлгүүд, кассын орлогын баримт /хх-3-04 тал/, Төрийн банкны албан бичиг /хх-05 тал/, Төрийн банкны зарлагын мэдүүлэг /хх-13 тал/, Депозит дансны харилцагчийн хуулга /хх-17-18 тал/ зэрэг нотлох баримтуудаар ...ттай нотлогдож тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүгдэгч Т.Ж гийн үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй харин банкны хууль тогтоомж зөрчиж, теллерээр ажилладаг эрх  мэдлээ ашиглаад мөнгийг авсан Эрүүгийн хуулийн тусгай анийн 22.12 дугаар зүйлээр зүйлчилж зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар  маргажээ.

“Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших” гэмт хэрэгт аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр уг эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулах, өөртөө авч завших буюу өөрийн өмчийн адил захиран зарцуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч М.Г ийн “...Би Булган аймгийн ... сумын Төрийн банкны салбарт теллер ажилтай байх хугацаандаа 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Ц.Г ын харилцах данснаас 1470000 төгрөг гаргаж авсан, уг мөнгийг би хэнд ч мэдэгдээгүй, өөрөө дур мэдэж нууцаар данс эзэмшигчийн зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр, гарын үсгийг нь өөрөө дуурайлгаж зураад авсан. 2018 оны 07 дугаар сарын 18-19-ний үед хамт ажиллаж байсан ... сумын Төрийн банкны салбарын ахлах теллер ажилтай байсан Ж  надаас мөнгө байна уу? зээлчих хүн байна уу гээд байхаар нь Ц.Г  гэдэг хүний данснаас авчиж болно, өөрөө мэд, хэрэв авбал би дараа нь бичиг баримтыг нь бүрдүүлнэ гэж хэлсэн. Гэтэл Ж  гарын үсэг зуралгүй зарлагын баримт үйлдэж 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ц.Г ын данснаас 5,000,000 /таван сая/ төгрөг гаргаж авсан байсан.  Харин Ж  тухайн 5,000,000 төгрөгийг надад 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн. Би Ц.Г ын данснаас гаргасан нийт 6,470,000 төгрөгөөр **-** БУА улсын дугаартай ниссан экстрайл маркийн ногоон өнгийн авто машин худалдаж авсан. 2019 оны 02 дугаар сарын эхээр нийт 6,470,000 төгрөг төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-54-57 тал/

Шүүгдэгч Т.Ж гийн “... Тухайн үед Г  нь теллерийн эрхтэй ... суманд ирсэн ч салбарын захирал гэж ирсэн. Г  тухайн үед хүнтэй нь ярьсан учир данснаас нь авчих гэж хэлсэн учир би данснаас нь зарлага хийсэн, гэхдээ данс эзэмшигч байхгүй байхад нь гүйлгээ хийсэн асуудал миний буруу...гэх мэдүүлэг /хх-н 62-64 тал/

Хохирогч Б.Б ын өгсөн: “Монгол улсын Их хурлын гишүүн Ц  овогтой Г ын 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөх зорилгоор гишүүний өөрийн итгэмжлэлээр миний бие 2018 оны Төрийн банкин дахь данснуудын хуулгыг авсан. Хуулгыг авахад сүүлийн 2-3 жил ашиглагдаагүй 2 данс болох ************* төгрөгийн данснаас 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5 сая төгрөгийг **** дугаартай тооцооны ажилтан зарлагын гүйлгээ хийсэн байсан. Төрийн банкнаас надад ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Ийм учраас Булган аймаг дахь Цагдаагийн газарт энэ талаар гомдол гаргасан Манай гишүүний хохирол болох 6.470.000 мянган төгрөгийг хүүгийн хамтаар барагдуулсан тул одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хх-н 9-10/

Гэрч Д.Х ын “ямар нэг зөвшөөрөлгүй хүний данснаас мөнгө авсан гэдэг үндэслэлээр ажлаас халагдсан. Г  гэх хүний данснаас мөнгө авсан байсан хоёр удаа....” гэх мэдүүлэг,/хх-н 24-25/

Гэрч Х.Б ын “...Би тухайн тооцооны төвийн үйл ажиллагааг, М.Г , Т.Ж  нарын зөрчлийн талаар 2019 онь 02 дугаар сарын 01-ний өдрөөс шалгаж эхэлсэн, нийт 5 өдөр шалгасан. М.Г  тухайн үед харилцагч Ц.Г ын данснаас 2 удаагийн зарлага хийж нийг 6 470 000 төгрөг авч завшсан байсан. өөр ямар нэгэн зөрчил илрээгүй. Тухайн үед Г  1,470,000 төгрөгийн гүйлгээг өөрөө хийж, харин 5,000,000 төгрөгийн гүйлгээг Ж  хийсэн байсан. гэх мэдүүлэг,  /хх-н 71-72/ хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч  М.Г  нь дангаараа болон Т. Ж тай бүлэглэн, Т.Ж  нь М.Г тэй бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглан өөрийн ажилд хамааралгүй харилцагч, дансны мэдээлэл рүү хандах, харилцагчийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр харилцагчийн данснаас зарлагын  гүйлгээ хийж хувьдаа авч ашигласан харилцагчийг хохироосон үйлдэл хийж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож, өмгөөлөгчийн гаргасан хүсэлт наяцаагдаж байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.     

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорын шүүгдэгч М.Г , Т.Ж  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Г , Т.Ж  нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

          Шүүгдэгч М.Г , Т.Ж  нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б  6470000 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирлыг хүүгийн хамт төлсөн байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.

 Шүүгдэгч М.Г, Т.Ж  нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн байдал, нийгмийн аюулыг хор аюул, хэрэгт  оролцсон оролцооны байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Ж  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, бага насны 3 сартай хүүхэдтэй, нөхөр нь төрийн байгууллагад ажилладаг тодорхой орлоготой зэрэг хувийн байдлыг, шүүгдэгч М.Г ийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, хүүхдийн хамт амьдардаг, хувьдаа “Х-Tpai” маркийн БУА **-** улсын дугаартай машинтай, тодорхой орлоготой ажил хийдэг зэрэг байдлыг тус тус харгалзан тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр хуульд заасан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

Харин тэдгээрийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Г , Т.Ж  нар нь энэ хэрэгтэй цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй  болохыг дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт М.Г , О  овогт Т.Ж  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Г ийг 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11000000 /арван нэгэн сая/ төгрөгөөр, Т.Ж г 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч М.Г т  оногдуулсан 11000000 төгрөгийн торгуулийг сар бүр 305556 төгрөг, шүүгдэгч Т.Ж д оногдуулсан 10000000 төгрөгийн торгуулийг сар бүр 277778 төгрөг тус тус  хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Г , Т.Ж  нарт  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Шүүгдэгч М.Г , Т.Ж  нар нь цагдан хоригдоогүй, бусад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Б  нь нэхэмжлэх зүйл,  гомдол саналгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г , Т.Ж  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч , хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЦЭРЭНДУЛАМ