| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2025/00065/И |
| Дугаар | 210/МА2025/01672 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01672
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/05011 дугаар шийдвэртэй,
*******ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК, ******* ХХК-д тус тус холбогдох
Гуравдагч этгээд:
*******,*******,*******,*******,*******ны өмчлөгч болохыг тогтоолгох, гэрээний үүргээ биелүүлж өмчлөх эрхийг *******ийн нэр дээр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад хариуцагч ******* ХХК-д даалгах тухай үндсэн,
хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч *******тэй байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн******* ******* бартерын байрыг 133,966,500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Уг гэрээний төлбөрт урьдчилгаа 59,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр, үлдэх 74,996,500 төгрөгийг 4 хувааж 2022 оны 09 дүгээр сарын 24-26-ны өдөр шилжүүлэн төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Улмаар хариуцагч ******* ХХК-аас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 075 тоот албан бичгээр ******* ХХК-д нэхэмжлэгчийн нэр дээр орон сууц захиалгын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн.
1.2. ******* ХХК нь *******тэй 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, гэрээний 2.3-т захиалагч тал нь гүйцэтгэгч талын санхүүгийн албанд төлсөн мөнгөний баримтын хуулбарыг тухайн өдөрт нь өгөх ба гэрээний төлбөрийн талаар хавсралт 1-д төлбөр төлсөн тухайгаа тэмдэглүүлнэ. Захиалагч тал төлбөрийг //-ийн Хаан банкны төгрөгийн // тоот дансанд тушаана гэснээр ******* ХХК-ийн захирал оогийн дансанд 2024 оны 09 дүгээр сарын 23-26-ны өдөр төлсөн 133,996,500 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Гэрээний хавсралт 1-д 100 хувь төлбөр төлөгдсөн гэж тэмдэглэсэн. Мөн гэрээний 5.1-д зааснаар 2023 оны 2 дугаар улиралд багтаан улсын комисст өгч бэлэн болно гэсэн боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад хүлээн авах улсын комисст хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй байна.
1.3. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* ХХК-ийн хуулийн зөвлөх, оффис менежер болон ******* ХХК-ийн захирал оо нартай уулзан гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад ******* ХХК-ийн зүгээс манай гэрээний орон сууцыг өөр хүнд зарсан учраас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, ******* ХХК-тай учраа ол гэсэн шаардлага тавьсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* нь орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн байхад ******* ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн.
Иймд *******ийг Хан-Уул дүүргийн 23 /4/ дугаар хороо ******* орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани ******* ХХК-тай цахилгаан шат нийлүүлэлт, угсарч суурилуулах гэрээ байгуулан ажлын хөлсөнд хэд хэдэн орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу ажил хийгдсэний дараа орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч цахилгаан шат нийлүүлэх ажил эхлээгүй байхад ******* ХХК-аас цахилгаан шат оруулж ирэхэд мөнгө шаардлагатай байгаа тул гэрээний төлбөр болох орон сууцыг урьдчилан шилжүүлж өгөх хүсэлтийг манай компанид өгсөн. Уг хүсэлтийн дагуу орон сууцыг шилжүүлж өгсөн боловч ******* ХХК гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тухай бидэнд мэдэгдэж манай компани орон сууцыг буцаан авсан.
2.2. ******* ХХК-ийн захирал нь *******тэй уг орон сууцны үнэ, төлбөрийн нөхцөл зэргийг харилцан тохиролцон төлбөрийг өөрийн дансаар авсан тул *******тэй байгуулсан гэрээг цуцлах, мөнгийг буцаан олгох эсэхийг бүхэлд нь хариуцахаар болсон. Гэтэл энэ талаар *******т мэдэгдээгүй, төлбөрийг буцаан олгоогүйн улмаас талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрсэн учраас орон сууцны төлбөрийг эсвэл ижил талбай бүхий орон сууцыг оос гаргуулах ёстой. Манай компани ******* ХХК-ийн захирал , ******* нартай 2024 оны 10 дугаар сард энэ талаар хэлэлцэж ******* ХХК-ийн захирал уг орон сууцны төлбөрийг буцаан төлөх эсхүл ижил талбай бүхий орон сууцыг худалдан авч өгөхөд татгалзах зүйлгүй болохыг илэрхийлж гэрээ байгуулсан гэжээ.
3. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
Манай компани ******* ХХК-тай цахилгаан шат угсарч нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний төлбөрт тооцогдож ирсэн орон сууцны захиалгын гэрээг ******* ХХК руу албан бичиг илгээж иргэн *******т худалдсан. Тухайн үед тус 2 компани хоорондын гэрээ хүчин төгөлдөр байсан боловч манай компанид ажил гүйцэтгэх үед хүндрэл үүссэнээс ******* ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан.
Иймд *******ийн тухайн орон сууцны асуудлыг ******* ХХК хариуцана гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:
2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус хотхоны А-3 блокт байрлах 3 өрөө байр байна гэж санал болгосон тул үл хөдлөхийн зуучлалын албатай холбогдон ипотекийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа зарсан. 2023 оны 04 дүгээр сарны 28-ны өдөр *******т байрлах ******* ХХК-ийн оффист орон сууцны албан ёсны борлуулагч ******* хамт очсон. Улмаар Хан-Уул дүүргийн*******, Арвай вилла 14 давхрын 81.21 талбайтай А загварын байрыг 142,117,500 төгрөг төлж авсан. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг ******* ХХК-ийн захирал ын гарын үсэгтэйгээр гүйцэтгэгч талыг төлөөлж борлуулалтын менежер тай гэрээ байгуулан барилгаа 2023 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэж өгөх нөхцөлтэйгөөр худалдан авсан.
2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байр ашиглалтад орохгүй байгаа шалтгааныг тодруулахаар байрны захиалга өгсөн захиалагч нартайгаа хамт Арвай вилла цогцолборын А-3 байранд ирж ******* ХХК-ийн захирал, холбогдох хүмүүстэй уулзсан. Энэ өдрөө байрны захиалгын гэрээ давхардлаа шалгуулахаар оффис дээр очиж уулзахад танай байранд давхардал гарсан гэж хэлсэн. Харин ******* ХХК-ийн захирал, хуулийн зөвлөхтэй уулзаж ярилцахад манай компани энэ хүнээс нэг ч төгрөг аваагүй, бид танаас авсан мөнгөө барилга бариулахад зориулсан учир шүүх нааштайгаар шийдэх байх гэсэн. Гэтэл захиалсан барилга ашиглалтад орохгүй удаж байгаа байдал манай гэр бүлд маш хүндээр нөлөөлж өдий насандаа гэр бүлээрээ айл айлын гэр дамжин байрлаж, хүнд өвчин тусч, улмаар өр шир үүсч үр хүүхдийн сургууль хичээл сурлагад муугаар нөлөөлж сургуулиа сольж амьдрал ахуй минь өдрөөс өдөрт хэцүүхэн болж байна гэжээ.
5. Хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
5.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр цахилгаан шат угсарч суурилуулах ажлын гэрээг байгуулж, захиалагчийн заасан газарт 2 ширхэг хүн зөөврийн цахилгаан шатыг 100 хувь бартерын нөхцөлтэй нийлүүлэх, төлбөрт нь *******, 4 дүгээр хороо, Арцатын ам, Хан- Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн урд талд ******* А3 блок******* 3 өрөө орон сууц болон өөр дөрвөн орон сууцыг нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний явцад ******* ХХК-ийн захирал лифт нийлүүлэхэд урьдчилгаа төлбөр шаардлагатай байх тул нэг орон сууцыг урьдчилан шилжүүлж авах агуулга бүхий хүсэлтийг гаргаж бид хүсэлтийг хэлэлцээд ******* ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
5.2. ******* ХХК-ийн захирал нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагаар дамжуулан уг орон сууцыг *******т худалдах талаар харилцан тохиролцсон талаар бидэнд мэдэгдсэн. Үүний дагуу манай компани гэрээг ******* ХХК-ийн өмнөөс байгуулсан. Харин төлбөр болох 133,996,500 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл, ******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д заасан үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл байдаг.
******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу лифт нийлүүлэх ажилд ямар нэгэн саад учрахгүй, гэрээ цуцлагдахгүй байх боломжтой гэж тооцсоны үндсэн дээр гэрээг байгуулсан боловч ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тухай бидэнд мэдэгдэж орон сууцыг ******* ХХК-д буцаан шилжүүлж өгсөн. Мөн ******* ХХК нь уг орон сууцны төлбөрийг болон ойролцоо төрлийн орон сууцыг шилжүүлэн өгөх үүргийг биелүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлж манай компанитай гэрээ байгуулсан.
Иймд ******* ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
6. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
******* ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан гэрээ нь үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж байгуулсан хүчин төгөлдөр бус байх гэрээний шинжийн шаардлагыг хангахгүй байна. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.4, 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасныг баримтлан *******ийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт *******,*******,*******ын урд орцны 14 давхрын 81.21 м.кв талбай бүхий 3 өрөө А орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, тухайн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 898,800 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 827,933 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 898,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
8.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т ...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах, мөн хуулийн 6.4-т зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох гэж заасан эрхийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангах талаар хүсэлтийг нотлох баримтын хамт хүргүүлсэн. Тодруулбал, би 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт Санхүү эдийн засгийн их сургуулийн магистрын дипломын хамгаалалттай байсан тул шүүх хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн дээрх хүсэлтдээ өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжоор хангах талаар дурьдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж компанид хууль зүйн туслалцаа авах бодитой шаардлага үүссэн. Иймд уг хүсэлтийг гаргасан боловч шүүхээс оролцогчийн үндсэн эрхийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагдаагүй.
8.2. Шүүхийн шийдвэрт хэргийн үйл баримт, талуудын тайлбараар 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан цахилгаан шат нийлүүлэлт, угсарч суурилуулах гэрээний урьдчилгаа төлбөрт ******* 81.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг ******* ХХК-аас ******* ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон, ******* ХХК болон ******* нарын хооронд Хан-Уул дүүргийн 23 дутаар хороо, Арвай вилла хотхоны АЗ блокын урд орцны******* 81.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, төлбөрийг ийн Хаан банкин дахь дугаар дансанд шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдсон гэсэн байна. Гэвч ямар үндэслэл, зорилгоор хэн хэний хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар бүрэн тодорхойлоогүй. Мөн шийдвэрт 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг ******* ХХК-ийн захирал хүлээн авахыг зөвшөөрснөөр ...******* нь ******* ХХК болон ******* ХХК-ийн хэн алинтай нь орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь дээрхээс үзэхэд талуудын тайлбарыг үл харгалзан зөвхөн гэрээг үндэслэн дүгнэсэн нь тодорхой байна.
Хэргийн бодит нөхцөл байдлын тухайд ******* ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр цахилгаан шат нийлүүлэлт, угсарч суурилуулах гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлээр төлбөрийг шилжүүлэх, маргаан бүхий орон сууцыг төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон. Уг гэрээний үндсэн дээр *******т уг орон сууцыг шилжүүлсэн боловч үндсэн гэрээ цуцлагдсан тул *******т орон сууцыг шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Хариуцагч ******* ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ******* ХХК болон ******* нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар тодорхойлох зорилгоор ХХК-ийн зуучлагч болон ******* ХХК-ийн менежер ******* нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үйл баримтыг бүрэн бодитойгоор тогтоох, нотлох баримтыг бүрэн бүрдүүлж шийдвэрлэх зарчмын шинжтэй зохицуулалтыг ноцтой зөрчсөн байна. Учир нь шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг бүрэн бодитой тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Талууд нотлох баримтыг гаргах үүрэгтэй боловч Иргэний хэрэг нгүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасны дагуу шүүхээс хэргийн үндсэн үйл баримтыг тодруулж гэрчүүдийг оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.
8.3. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаар нь үнэлээгүй. Учир нь ******* ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн 25/53 дугаартай гэрээ цуцлах мэдэгдлийг шүүхээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлээгүй. Түүнчлэн, маргаан бүхий харилцааг тогтоохдоо талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр эсэх, тухайн гэрээнээс талууд татгалзах, нэхэмжлэгч уг гэрээний дагуу өмчлөх эрхтэй эсэхэд маргаантай гэж дүгнэсэн боловч энэ нь хангалтгүй. Тодруулбал, гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа тохиолдолд хэрхэн шийдвэрлэх асуудал хөндөгдөж байна. Гэвч шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.
8.4. ******* ХХК болон *******, ******* ХХК нарын хооронд үүссэн харилцааг шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээнд хамаарахаар байна гэж тодорхойлсон нь илт үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд үүссэн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан гэж үзэж байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр тус шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны нгүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
9.1. Тус хэрэгт 2024 оны 12 дугаар сард иргэний хэрэг үүссэн бөгөөд хагас жилийн хугацаанд үргэлжилсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан 3-4 удаа хойшилж байсан. Хариуцагч 06 дугаар сарын 10-ны өдөр дахин шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Тухайн хүсэлт болон хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан биш байсан. Иймээс анхан шатны шүүх оролцогч нарын эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.
9.2. Шүүх хуралдааны явцад хариуцагч ******* ХХК сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлийг ...талууд үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл... гэх агуулгаар гаргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь сөрөг нэхэмжлэлд дурдсан хууль зүйн үндэслэлийг агуулаагүй байх учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.
9.3. Шүүх хуралдааны явцад хаиуцагч ******* ХХК нь тухайн орон сууцыг зуучилсан ******* ХХК-ийн төлөөллийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдаанд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрийн биеэр оролцсон. Мөн нэхэмжлэгч нь ******* ХХК-аас албан тоот авч шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хэргийн материалд авагдсан. Тиймээс ******* ХХК болон ******* ХХК-ийн гаргасан гэрч оролцуулах хүсэлтийг хангаагүй нь үндэслэлтэй.
9.4. Хариуцагч гомдолдоо талуудын байгуулсан гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн гэж дурдсан бөгөөд нэхэмжлэгчид гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн үйл баримт байхгүй. ******* болон ******* ХХК нар нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* дугаартай орон сууц захиалан байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба гэрээний үүргийн гүйцэтгэлийг ******* ХХК-аас нэхэмжилж байна. Тус гэрээний 2.3-д хавсралт 1-д төлбөр төлсөн тухайгаа тэмдэглүүлэх бөгөөд ийн Хаан банкны тоот дансанд төлбөрийг тушаана гэж заасан. Мөн гэрээний хавсралт 1-д төлбөр 100 хувь төлөгдсөн гэж тэмдэглүүлсэн ба гэрээний тогтвортой байдлын хүрээнд гэрээний аль нэг тал гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзах, татгалзсан тухайгаа мэдэгдээгүй байхад цуцлах эрх талуудад байхгүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан хариуцагч үүргийг биелүүлэх ёстой. Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэх шалтгаанаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан. Энэ асуудлын хүрээнд ******* ХХК-аас лавлахад ******* ХХК-аас тухайн орон сууцыг ав гэх тайлбарыг өгч байсан. ******* ХХК-тай холбогдох гэж оролдоход утсаа авдаггүй байсан гэжээ.
10. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцоогүй байхад түүнийг хүндэтгэн үзэх шалтгаан биш мэтээр шүүх тайлбарлаж цааш үргэлжлүүлсэн нь үндэслэлгүй. Мөн хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг анхан шатны шүүх хангаагүй. Шүүх хуралдааны явцад хариуцагчаас удаа дараа хүсэлт гаргадаг бөгөөд тухайн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь хэргийн үйл баримтыг бодитоор тогтоож чадаагүй гэж үзэж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг дэмжиж байна гэжээ.
11. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга:
11.1. Анхан шатны шүүхээс иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тодорхойлсон, шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байгаагаас үзэхэд шүүх хуульд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг харгалзан үзээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хуулийг буруу тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагазны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагьгг хангаагүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Хан-Уул дүүргийн*******, Арвай вилла хотхоны АЗ блок 14 давхрын*******ны өмчлөгч болохыг тогтоолгох, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлэхийг ******* ХХК-д даалгах тухай байдаг. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт Хан-Уул дүүргийн*******, Арвай вилла хотхоны АЗ блок 14 давхарын*******ыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн 2 шаардлагыг шийдвэрлэхдээ даалгах тухай шаардлагыг орхигдуулсан нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
11.2. Шүүх хуралдаанд хариуцагч ******* ХХК-ийн захирал , гуравдагч этгээд нар оролцсон боловч тэдгээрийн нэрийг шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсгийг зөрчсөн. Гуравдагч этгээд болох би болон нэхэмжлэгч ******* нар хоёулаа Арвай вилла орон сууцны албан ёсны борлуулалтын Титан Пауэр Консалтинг" ХХК-аар зуучлуулсан. Дээрх нөхцөл байдлыг зуучлагч ХХК-ийн төлөөлөгчийг гэрчээр асуух замаар хэргийн үйл баримтыг тогтоолгох хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг шүүхээс тогтоогоогүй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиалан бариулах гэрээ байгуулахдаа хариуцагч ******* ХХК-ийн захирал той давхар гэрээ байгуулж лифтны бартерын байрнаас авч байгаагаа мэдэж байсан төдийгүй, хариуцагч ийн дансанд мөнгөө хийж байгаагаа ч урьдчилан мэдэж байсан.
Харин миний бие дээрх маргаан бүхий орон сууцыг өмнө нь нэхэмжлэгч *******т худалдсаныг мэдээгүй бөгөөд мөн л албан ёсны борлуулагч Титан Паузр Консалтинг* ХХК-аар зуучлуулан хууль ёсны захиран зарцуулах эрх бүхий этгээд болох ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, төлбөрийг гэрээний дагуу бүрэн төлж, өмчлөх эрхийг шударгаар олж авсан. 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий орон сууцны асуудлаар нэхэмжлэгч болон хариуцагч ******* ХХК-тай тохиролцон ижил хэмжээтэй орон сууц эсвэл мөнгийг нь эргүүлэн өгч болох талаар дурьдсан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дээр дурьдсан нөхцөл байдлаас татгалзахгүй гэдгээ хэлсэн. Мөн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр ч гэсэн хариуцагч ******* ХХК-ийн захирал өөрийн буруугаа ухамсарлан *******ийг хохиролгүй болгож гэж тайлбарласан. Гэтэл шүүхээс талуудын хооронд үүссэн маргааныг хэн нэгнийг хохиролгүйгээр эцэслэн шийдвэрлэх боломжийг хэрэглэхгүйгээр орхиж, хэргийн бүх оролцогч нарыг байлцуулахгүйгээр гуравдагч этгээд надтай шууд хамааралгүй, уулзаж харж байгаагүй хүмүүстэй мэтгэлцүүлэн хуралдаж нэг талыг баримтлан миний гэр бүл, үр хүүхдүүдийг гудамжинд гаргах шийдвэр гаргасанд гомдолтой байна.
11.3. Би 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хорт хавдраар өвдсөн нөхөр ийн бие гэнэт муудсан үндэслэл, мөн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийг шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн хэдий ч тухайн өдрөөс хойш би багшлах ажпын хажуугаар нөхөр ийн эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлгийн байгууллагаар байнга завгүй явсан бөгөөд энэхүү хүндэтгэн үзэх шалтгаанаа шүүхэд илэрхийлж хурлыг хойшлуулахыг хүссэн боловч өмгөөлөгчгүйгээр, бас надтай гэрзэ байгуулсан хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгчгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь миний хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байна.
11.4. Шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан орон сууц захиалан бариулах буюу ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн маргаан байх бөгөөд өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн*******, Арвай Вилла хотхоны АЗ блокын 14 дүгээр давхрын******* нь ашиглалтанд ороогүй байхад талуудын хооронд үүссэн харилцааг шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд эаасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж үзэх ундэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатньг шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
12. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
12.1. Гуравдагч этгээд гомдолдоо хууль зүйн туслалцаа авах боломжоор хангаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд гуравдагч этгээдээс 2025 оны 05 дугаар сарын 20-ны огноотой өмгөөлөгч авах хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдаан хойшилж байсан. Тухайн үед нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийг дэмжиж энэ талаарх мэдэгдлийг бичгээр гаргасан бөгөөд тухайн баримт хэрэгт авагдсан. Харин 2025 оны 06 дугаар сард товлогдсон шүүх хуралдаанд гуравдагч этгээд өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд шүүхээс ямар нэгэн байдлаар оролцогч нарын эрхийг хангаагүй үйл баримт байхгүй.
12.2. Анхан шатны шүүх хэргийг нөхцөл байдлыг бодитоор тогтоогоогүй гэж тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэрт гарсан бичиг үсгийн алдааг засах боломжтой. Харин ******* нь Титан пауэр консалтинг ХХК-аас хэрэгт ач холбогдолтой баримтыг авч шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хэргийн оролцогчид шүүх хуралдааны явцад гаргах тайлбараа дэмжих нотлох баримтыг шүүхэд өөрсдөө бүрдүүлж өгөх үүрэгтэй. Иймээс шүүх хуралдаанд нотлох баримт гаргаж өгөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй.
12.3. Миний бие итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэн эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн. Хэрэв итгэмжлэлийн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн бол шүүх хуралдаанд намайг оролцуулахгүй байсан гэжээ.
13. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Бүтээл трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хуралдааны явцад талууд эвлэрэх саналтай буюу тухайн үед ******* ХХК хүлээн зөвшөөрсөн хэдий ч хөрөнгө санал болгохгүй байсан. Манай компани маргаан бүхий орон сууцтай ижил орон сууц хайсан боловч тухайн үед олдоогүй бөгөөд эвлэрэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлаас үүдэн өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсний үндсэн дээр шүүх хуралдаанд оролцох шаардлагатай болсон. Мөн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. ******* ХХК-ийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох боломжгүй бол өмгөөлөгч авах шаардлагатай гэж надад хэлсэн. Үүний дагуу өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүх хуралдааны явцад оролцогч тал байгаагүй учир мэтгэлцээн явагдаагүй. Манай компанийн зүгээс гаргасан нотлох баримт шинжлэн судлаагүй бөгөөд тайлбар хэлээгүй. Эдгээр эрх зөрчигдсөний улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Иймд хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч ******* ХХК болон гуравдагч этгээд нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК-д тус тус холбогдуулан *******,*******,*******, 14 дүгээр давхрын*******ны өмчлөгч болохыг тогтоолгох, гэрээний үүргээ биелүүлж өмчлөх эрхийг *******ийн нэр дээр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, ******* ХХК нь ******* болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ******* тоот орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
4.1. ******* ХХК болон ******* ХХК-иудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулагдаж, гэрээгээр гүйцэтгэгч буюу ******* ХХК нь 280,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хүн зөөврийн цахилгаан шат нийлүүлэх, захиалагч буюу ******* ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрт Арвай вилла хотхоны 14 дүгээр давхрын 81 м.кв талбайтай орон сууцыг 218,700,000 төгрөт тооцон арилжааны гэрээний дагуу төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 55-58/
4.2. ******* ХХК нь арилжааны гэрээний төлбөрт тооцсон дээрх орон сууцыг *******т худалдахдаа 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр худалдагч ******* ХХК нь Арвай вилла хотхоны 14 дүгээр давхрын 81.21 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,650,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч ******* нь орон сууцны төлбөрт 133,996,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 5-7/
4.3. Үүний дараа ******* ХХК нь Блю грасс ХХК-д арилжааны гэрээний төлбөрт тооцон шилжүүлэхээр тохирсон орон сууц дээр *******тэй 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Хан-Уул дүүргийн*******,*******ын******* 81.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,650,000 төгрөгөөр буюу нийт 133,996,500 төгрөгөөр тооцон захиалагч талд хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь гэрээний төлбөрийг ХААН банкин дахь ийн тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 14-16/
4.4 Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь дээрх 2 гэрээгээр тохирсон үүргийг биелүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн тоот данснаас 59,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ХААН банк дахь өөрийн 5024705101 тоот данснаас 60,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14,996,500 төгрөг, нийт 133,996,500 төгрөгийг хариуцагч Блю грасс ХХК-ийн захирал ийн ХААН банк дахь тоот дансанд шилжүүлсэн. /хх-ийн 8-12/
4.5. Дээрх бартерын орон сууцыг хариуцагч ******* ХХК нь гуравдагч этгээд т худалдан борлуулахаар 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь *******,*******,******* урд орц,*******, 81.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулах, захиалагч нь 1 м.кв-ыг 1,750,000 төгрөгөөр тооцон, нийт 142,117,500 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний хавсралт 1-д төлбөрийн 100 хувь төлсөн тэмдэглэлийг үйлдсэн байна. /хх 75-77/
4.6. Хариуцагч ******* ХХК-аас 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч *******т гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд Блю грасс ХХК-д цахилгаан шат угсарч нийлүүлэх гэрээний ажлын хөлсөнд хэд хэдэн орон сууц шилжүүлэн өгөхөөр тохирсон. Захирал ажил явуулахад мөнгө хэрэгтэй байна төлбөрт авах орон сууцаа урьдчилж зарж мөнгийг авъя гэсэн хүсэлт ирүүлсний дагуу *******тэй тухайн гэрээний бартерт өгөх орон сууцыг шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Орон сууцны мөнгийг авсан боловч ажлаа дуусгалгүй явсан тул бидний хооронд байгуулсан гэрээг цуцалж орон сууцаа буцаан авч өөр хүнд худалдсан учир Блю грасс ХХК-иас хохирлоо нөхөн төлүүлнэ үү гэжээ. /хх-ийн 105/
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Учир нь дээрх худалдах, худалдан авах болон орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын нэртэй байгуулсан гэрээний шинж, агуулга, тохирсон нөхцөл, талуудын харилцан хүлээсэн эрх, үүргээс үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байхаас гадна мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, бичгээр байгуулсан хүчин төгөлдөр хэлцэлд хамаарч байна. Иймд хариуцагч болон гуравдагч этгээд нарын ...талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараас дүгнэвэл хариуцагч ******* ХХК болон ******* ХХК-иудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт маргаан бүхий орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон, улмаар нэхэмжлэгч ******* орон сууцыг худалдан авах зорилгоор хариуцагч ******* ХХК-тай, хариуцагч ******* ХХК-тай тус тус худалдах худалдан авах гэрээ тус тус байгуулж, орон сууцны төлбөрийг хариуцагч ******* ХХК-ийн захирал т төлснөөр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь ажлын хөлсөнд тооцон бартераар авсан орон сууцыг нэхэмжлэгч *******т худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон.
6.1. Түүнчлэн, Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан.
6.2. Хариуцагч ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулахаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь аль алинтай гэрээ байгуулсан байх бөгөөд хэргийн баримтууд болон талуудын тайлбараар маргаж буй орон сууц нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хэн алины эзэмшилд шилжээгүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай түрүүлж гэрээ байгуулж, төлбөрийг төлсөн байх тул орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж дүгнэнэ.
6.3 Мөн хариуцагч ******* ХХК нь ...******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан тул уг гэрээг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс мөн татгалзаж, орон сууцыг буцаан шаардан гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзсан нь *******тэй байгуулсан гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээнээс татгалзах мэдэгдэл хүргүүлсэн байхад нотлох баримтаар үнэлээгүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
6.4. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хасаж хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар *******, 23 /4/ дугаар хороо, Арвай вилла хотхон, А3 блокын урд орцны 14 дүгээр давхрын 81.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******ийн нэр дээр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасан найруулгын өөрчлөлт оруулав. Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн ...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгах тухай шаардлагыг орхигдуулсан гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
8.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ ...******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад гэрээний төлбөрт орон сууцыг нийлүүлэхээр харилцан тохиролцож уг компанийн хүсэлтээр урьдчилгаа төлбөрт маргаан бүхий орон сууцыг шилжүүлсэн. Улмаар орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг манай компани ******* ХХК-ийн өмнөөс *******тэй байгуулан төлбөр 133,996,500 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан. Гэтэл хариуцагч ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тухай бидэнд мэдэгдсэн тул орон сууцыг буцаан шилжүүлж авсан. Иймд нэхэмжлэгч *******тэй 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-д зааснаар үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл байх тул шаардах эрхтэй гэж тайлбарласан.
8.2. Хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч *******тэй 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ******* тоот орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж дүгнэхгүй. Учир нь зохигчийн хэн аль нь хэлцэл байгуулах үед хэлцлийн агуулга, сэдэлт, хэлцэл байгуулах хүсэл зориг, үр дагаврын тухайд алдаа гаргаагүй, төөрөгдөөгүй, хэлцэл байгуулах хүсэл зориггүй байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Гэрээ байгуулахдаа худалдагч үл хөдлөх эд хөрөнгөө 133,996,500 төгрөгөөр худалдах, худалдан авагч үнийг төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авах хүсэл зоригтой байсан, хүсэл зоригоо харилцан илэрхийлэн хэлцлийг байгуулсан байна. Иймд дээрх хэлцэл хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Шүүх хариуцагч ******* ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв.
9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
9.1. Тус хэрэгт шүүх 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д нэхэмжлэлийн хувийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гардуулж, эрх үүргийг тайлбарласан. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгч авах боломжит хугацаа өнгөрсөн байна.
9.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтдээ хавсарган ирүүлсэн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
9.3. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчээр ******* нарыг асуулгах хүсэлтийг шүүх хангаагүй нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Учир нь ******* нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
9.4. Шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжийг олгосон байх тул түүний хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.
9.5. Гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд оролцсон болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон ба шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт түүний нэрийг бичихгүйгээр орхигдуулсан нь буруу байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/05011 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.4-т тус тус заасныг баримтлан *******, 23 /4/ дугаар хороо, Арвай вилла хотхон, А3 блокын урд орцны 14 давхрын 81.21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******ийн нэр дээр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч *******тэй байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* тоот орон сууцны захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 827,000 төгрөг, гуравдагч этгээд ийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 898,800 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ