Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2016/00490

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт үйл ажиллагаа явуулах, К /захирал Е.Б/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Буянт сумын ***дүгээр багт оршин суух, РД:*****, утас:99428088, Д овогт М-ийн Бт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Замын гурвалжин тэмдгийн үнэ 228000 /хоёр зуун хорин найман мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Кны захирал Е.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХК-д нярав ажилтай Мичирийн Б нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр манай хоршоогоор үйлчлүүлж 6 ширхэг замын гурвалжин тэмдэг хийлгүүлж төлбөр болох 228000 төгрөгийг долоо хоногийн дараа өгөхөөр болж гарын баримт бичиж өгсөн. Гэрээний хугацаа дуусч хоршооны зүгээс захиалагч М.Боос төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус хоршоо нь багагүй хэмжээний алдагдал хүлээж байна. Иймд М.Боос Замын гурвалжин тэмдгийн үнэ 228000 /хоёр зуун хорин найман мянган/ төгрөгийг гаргуулан хоршоог хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.Б нэхэмжлэгч Кны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 228000 /хоёр зуун хорин найман мянган/ төгрөгийг төлж өгнө. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Би хуульд заасан эрх үүргээ ойлгож мэдлээ гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Кны нэхэмжлэлтэй, хариуцагч М.Бт холбогдох замын гурвалжин тэмдгийн үнэ болох 228000 төгрөг төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Кны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 228000 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иймд хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Б нь нэхэмжлэгч Кны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, замын гурвалжин тэмдгийн үнэ болох 228000 /хоёр зуун хорин найман мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Кны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаар данснаас 3745 төгрөг, хариуцагч М.Боос 3745 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Кнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ