| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2019/0115/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 115
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ернхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Шүүгдэгч Б.Ч , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2-д хэсгийн 2.3 гэмт хэрэгт холбогдуулан Б.Ч ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915000220101 дугаартай, 163/2019/0115/Э индекстэй хэргийг 2019 оны 06 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суудаг. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн №69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар Б.Ч ад 1 жил, 1 сарын хорих ял оногдуулсан, Булган аймгийн эрүүгийн хэргийн давж үаалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №32 дугаартай магадлаар түүнд оногдууулсан 1жил 1 сарын хорих ялыг тэнсэн хянан харгалзсан, Б овогт Б.Ч,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Ч нь 2019 оны 01 дугаар сарын Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Баруун гол” гэх нэртэй газрын улсын тусгай хамгаалалттай хэсэг рүү нэвтрэн зөвшөөрөлгүйгээр 4962 метр куб нойтон хэрэглээний мод, 338 метр куб шинэс түлээний мод бэлтгэн, тээвэрлэж байгаль экологид 2971125 /хоёр сая есөн зуун далан нэг зуун хорин таван/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.
1915001040068 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Яллагдагч Б.Ч ын өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулдаг “ Э” ХХК-ийг ажиллуулдаг Б нь модонд яваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг Баруун гол гэх газар луу У , Э нарын хамтаар модонд явсан. Тухайн мод бэлтгэх гэж байгаа газрын өмнө нь би Б болон Н нарын хамтаар очиж үзэж байсан. Тухайн үед мод бэлтгэж байхдаа мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдсэн талбайд олигтой мод байхгүй байсан учраас тухайн газраасаа дээшээ өгсөөд нийт 7 ширхэг босоо мод унагаасан. Тухайн үед би өөрөө ахалж явсан ба надтай хамт явсан У , Э нар нь мод ачигчаар явсан. Тэгсэн бид нартай тухайн үед 1 машин хамт явсан ба нөгөө машинтай явсан хүмүүс бол талбайн тусгаарлалт хийгдсэн талбайгаасаа мод бэлтгэсэн байсан. Тэр машинд Г , Х , Б , А нар явсан. Энэ хүмүүс бол миний хууль бусаар бэлтгэсэн модтой огт хамаагүй хүмүүс байгаа юм. Би өөрөө дур мэдээд талбайн тусгаарлалт хийгдсэн талбайгаас дээшээ өгсөөд мод бэлтгэсэн юм гэх мэдүүлэг /хх-106-107 тал/
Хохирогч Ц.Б гийн “Манай улсын тусгай хамгаалалттай газар болох Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Баруун гол” гэх газраас Т.Н гэх хүн хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Би гомдолтой байна. Байгаль эколигид учрсан хохирлоо нэхэмжилнэ. Энэ хохирлыг манай байгууллагын данс болох ********** тоот дансанд тушааж хохирлыг барагдуулна уу?” гэх мэдүүлэг /хх-н 38-39/
Гэрч Г.Ө ын “... Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Баруун гол “ гэх газарт мод бэлтгэж байгаа хүмүүсийн байршилыг шалгуулахад улсын тусгай хамгаалалттай газарт орсон байсан юм. Тэгээд л 2 ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг цагдаад мэдэгдэж саатуулсан... Ч , Г , Б нар бэлтгэж тээвэрлэсэн...Ч ын унаж явсан машин **-** БУА улсын дугаартай ногоон өнгийн ЗИЛ-131 маркийн машин байсан”. гэх мэдүүлэг/хх-н 40-42/
Гэрч П.Б ийн “...Би Булган аймгийн Хялганат тосгонд хувиараа хааяа нэг модны гүрүүшик хийдэг. Тэгсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай хуурай ах Г намайг модонд яваад өгөөч гэж хэлсэн...Г ах надад хэлэхдээ Н даргын мод байгаа юм , энэ газарт мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдсэн гэж хэлсэн...Бид нарын мод бэлтгэсэн газрыг Ч мэдэж байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг хэнд байсан үгүйг би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-н 44-45/
Гэрч С.Х ийн “Би Булган аймгийн Хялганат тосгоны хүмүүсийн модонд хөлсөөр явдаг юм. 2019 оын 01 дүгээр сарын 11-ний өдөр манай Г ах чамайг хамт модонд яваад ирье гэж хэлсэн... Тусгаарлалт хийгдсэн газар мөн эсэхийг би мэдэхгүй байна...Өдрийн 40000 төгрөгөөр тохироод модонд явсан...”гэх мэдүүлэг / хх-н 46-48/
Гэрч Д.У ын “2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр намайг гэртэй байж байхад Ч гэх залуу намайг хамт модонд явах уу гэж хэлэхээр нь би явъя гэж хэлсэн. Тэгээд би модонд явахаар болоод Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг “Баруун гол” гэх газар луу Э , А , Ч нарын хамтаар Б ын эзэмшлын **-** БУА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр явсан... Би энэ талаар мэдэхгүй байна. Хөлсөөр л модонд явсан...Жолооч Ч өөрөө тэр газрыг зааж очсон. Эрхийн бичиг байгаа гэж Ч надад хэлсэн...Цахилгаан хөрөө, лоом ашигласан. Б ын эзэмшилийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...Нэг удаа бэлтгээд ачихад 50000 төгрөгөөр тохироод модонд явсан юм. Б ын араамын мод гэж хэлсэн”. гэх мэдүүлэг /хх-н 49-50/
Гэрч Э.Э ын “Би 2019 оын 01 дүгээр сарын 11-ний өдөр хөлсөөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт “Баруун гол” гэх газар луу У , А , Ч нарын хамтаар Б гэх хүний модонд явсан. Бид нар шонгийн наад талаас тод бэлтгэсэн...Ч мод бэлтгэсэн газарт өөрөө очсон... Цахилгаан хөрөө, лоом ашигласан. Б ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 40000 төгрөгөөр тохироод модонд явсан.” гэх мэдүүлэг / хх-н 51-52/
Гэрч Л.Г ийн “2019 оын 01 дүгээр сарын 11-ний өдөр манай Хялганат тосгонд модны араамтай Б намайг Н даргын гоожинтой модонд явах уу? гэхээр нь би явъя гэж хэлээд өөрийнхөө эзэмшлийн **-** СБА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр явахаар болсон...Ууланд очоод 7-8 орчим босоо мод унагааж 4 метрийн урттай тайрч ачсан...Модоо ачаад уулнаас гарах гэж байгаад Сэлэнгэ сумын тусгай хамгаалалтын байцаагчтай таарч баригдсан. Тэгээд л саатуулагдсан. Тухайн Сэлэнгэ сумын тусгай хамгаалалтын байцаагч хүүхэн бид нарын мод бэлтгэсэн газрыг тусгай хамгаалалтын газар байна гэж хэлсэн. Мод бэлтгэх эрхийн бичиг Б од байсан. Тэр мод бэлтгэсэн газрыг Ч зааж өгсөн. Бид нарыг мод бэлтгэж байхад ямар нэгэн хүн ирээгүй. Уулнаас гарч яваад Ө гэх байгаль хамгаалагчтай таараад энэ Н даргын мод бэлтгэхээр гоожин авсан газар мөн үү гэж асуухад мөн нь мөн гэж хэлсэн. Цахилгаан хөрөө болон лоом ашигласан. Би 80000 төгрөгөөр тохироод модонд явсан юм.” гэх мэдүүлэг / хх-н 53-54 /
Гэрч Б.Ч ын “Би 2019 оны 01 дүгээр сарын юм уу 09-ний өдөр Б , Н , 3 дугаар багийн байгаль хамгаалагч А.Г , Тусгай хамгаалалтай газрын байгаль хамгаалагч Ө нарын хамт Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Баруун гол” руу явж мод бэлтгэх тусгаарлалт хийлгэсэн талбайг заалгах гэж очсон. Тухайн газар очоод Ө GPS багажаар цэг авч мод бэлтгэх газрыг зааж өгчихөөд ирсэн. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө У , А , Э нарын хамт тухайн заалгасан газар болох Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Баруун гол” руу явж мод унагааж бэлтгэж байсан. Тэгтэл 15 цагийн үед тусгай хамгаалалтай газрынхан гээд 5-6 хүн машинтай бид нар дээр ирсэн. Тэгээд бэлтгэсэн модны зургийг аваад та нарыг тусгай хамгаалалттай газар луу нэвтэрсэн эсэхийг шалгана гэж байсан бөгөөд араас 3 дугаар багруу ирээрэй гээд явсан... Надад мод бэлтгэх зөвшөөрөл гоожин байсан Б од үлдээсэн байсан. Тухайн газрыг 3 дугаар багийн байгаль хамгаалагч А.Г , тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ө нараар заалгаж орсон. Би тухайн гоожинг уншсан бөгөөд газраас л бэлтгэхээр заасан байсан. **-** БУА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн машин, улаан өнгийн хужаа хөрөө бол Б ынх харин 2 ширхэг лоом бол минийх байгаа юм. У , А , Э нарыг өдрийн 30000 төгрөгөөр хөлсөлж авч явсан хүмүүс байгаа юм... Тэд нарт би гоожин байгаа гэж хэлсэн...Үгүй..., мөн бид нараас тусдаа явж байсан Г , Х , Х , Б нар нь мөн ЗИЛ-131 машинтай явсан. Ер нь бид нар нэг гоожингийн модонд явсан хүмүүс байгаа юм. Тэгээд нэг дор ойролцоо газраас бэлтгэсэн... Б гэдэг хүн “Э” ХХК гэсэн хөрөө рамм ажлуулдаг”. гэх мэдүүлэг / хх-н 55-56 /
Гэрч А.Г гийн “2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр намайг Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутагт байрлах гэртээ байж байхад Хялганат тосгоны иргэн Б , Н , Ч , зүс таних нэг ах би нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Энэ хүмүүс манай гэрт ирсэн. Ирэхдээ Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг болох “Баруун гол” гэх газраас мод бэлтгэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би холбогдох материалыг нь үзэхэд мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Тэгээд мод бэлтгэх талбайг заагаад өгөөч гэж хэлсэн. Тэгхээр нь би Сэлэнгэ сумын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ө ах руу утсаар ярьж байршил тогтоогч байна уу, хамт “Баруун гол” явж талбай үзье гэж хэлсэн. Ууланд очоод Ө ахын байршил тогтоогчоор талбайн тусгаарлалтын материал дээрхи цэгийг хайсан... Тэр хүмүүст мод бэлтгэх газар зааж өгсөн асуудал байхгүй... Бид нарын үзсэн газар нь тусгай хамгаалалттын хилийн багананаас наад талд байсан. 2018 онд Сэлэнгэ сумын 3 дугаар баг “Баруун гол” гэх газарт мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдсэн. Тусгай хамгаалалттай газарт талбайн тусгаарлалт хийгддэгүй”. гэх мэдүүлэг / хх-н 57-58 /
Гэрч Д.О ын “2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлынхаа мэргэжилтэн О , Г нарын хамтаар Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг болох “Баруун гол”, Их хайлантай гэх газруудад хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар “Баруун гол” гэх газраас ЗИЛ-131 маркийн 2 тээврийн хэрэгсэл нийт 66 ширхэг шинэс төрлийн нойтон мод бэлтгээд ачсан байсан. Тухайн 2 тээврийн хэрэгсэл нь мод бэлтгэх эрхийн бичиггүй явсан. Тэгээд бид нар тухайн мод бэлтгэсэн 2 газрын цэгийг аваад мэргэжилтэн Ө руу явуулж шалгуулахад уг мод бэлтгэсэн 2 газрын цэгийг аваад мэргэжилтэн Ө гаар шалгуулахад уг мод бэлтгэсэн газар нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нэвтэрсэн байсан”. гэх мэдүүлэг / хх-н 59 /
Гэрч Э.Г ийн “Намайг ажил дээрээ байж байхад 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг Баруун гол гэх газар луу хяналт шалгалтаар явъя гэж манай улсын байцаагч О хэлсэн. Тэгээд бид нар 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр Баруун гол гэх газарт очсон. Тухайн үед уг мод бэлтгэсэн газруудын цэгийг нь тогтоож Ө мэргэжилтэн рүү явуулж шалгуулахад манай Дархан цаазат газарт орсон байсан”. Тухайн хүмүүс мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан”. гэх мэдүүлэг / хх-н 60/
Гэрч Б.О гийн “2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай байгаль хамгаалагч Г.Ө Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг Их хайлантай, Баруун гол руу мод бэлтгэхээр ЗИЛ-131 маркийн машин орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би Сэлэнгэ сумаас ажлынхаа мэргэжилтэн Д.О , Э.Г нарын хамтаар Сэлэнгэ сумын Баруун гол гэх газар руу очсон. Бид нарыг уул руу ороод өгсөн явахад байгаль хамгаалагчийн байрын хажууд **-** СБА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл 4 хүнтэй машиныхаа ачаан дээр нийт 32 ширхэг шинэс төрлийн нойтон мод ачсан байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь Г гэх хүн байсан мод бэлтгэх эрхийн бичиг болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхгүй байсан. Г жолооч нь тухайн үед хэлэхдээ манай нэг машин дээд талд мод бэлдэж байгаа бид нар Н гэх хүний модыг бэлдэж байна гэж хэлсэн. Тэгээд Г жолоочийг аваад дээд талд байрлах машин дээр очиход уг тээврийн хэрэгсэл нь **-** БУА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл байсан ба уг тээврийн хэрэгслийн жолооч нь Ч гэх залуу байсан. Тэгээд би энэ тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хурааж авсан... Мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан. Уг мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалтай газар байсан учраас мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдэхгүй. Бид нар тухайн үедээ цэгийг нь тогтоогоод улсын тусгай хамгаалалттай газар мөн гэдгийг нь мэдсэн юм”. гэх мэдүүлэг/ хх-н 61/
Гэрч Б.Ч ын “Бид нарыг мод бэлтгэж байхад Б , Н нар нь ирээгүй. Хаанаас мод бэлтгэхийг зааж өгөөгүй. Тухайн мод бэлтгэсэн газрыг би өөрөө зааж очсон юм. Тухайн үед би өөрөө алхаж явсан юм. Уул руу ороод мод харж явж байгаад гайгүй модтой газраас модоо бэлтгэсэн юм. Тухайн үед би өөрөө мод унагаасан. Би угаасаа модонд явахдаа хөрөөчнөөр явдаг юм. Тэр газраас нийт 7 босоо мод унагааж тайрч ачсан. Тухайн үед байршил тогтоогч багажаар мод бэлтгэх газраа үзээгүй. Тухайн 7 мод унгаасан газар нь анх очиж үзсэн газраас ойролцоогоор 400-500м орчим зайтай байсан. Анх очсон газарт яг бэлтгээд унагаачих мод байгаагүй юм. Гэхдээ би тухайн 7 мод унагаасан газрыг улсын тусгай хамгаалалттай газар гэж би мэдээгүй. Ойр хавиас нь бэлдэж болох байх гэж бодоод л мод бэлтгэчихсэн”. гэх мэдүүлэг / хх-н 65-66/
Гэрч Д.У ын “...бид нарыг мод бэлтгэж байхад Б , Н нар нь ирээгүй. Ямар нэгэн байдлаар мод бэлтгэх газар зааж өгсөн зүйл байхгүй. Тухайн үед бид нарыг Ч ахлаж газраа заагаад машинаа бариад явсан. Баруун гол руу өгсөж явахдаа ойр орчимныхоо модыг харж явж байгаад эндээс бэлтгэе гэж Ч хэлээд өөрөө моднуудаа унагаасан. Ч угаасаа хөрөөчин байгаа юм бусад хүмүүс нь туслах буюу /гүрүүшик байгаа юм. Миний санаж байгаагаар яг 7 босоо мод унагаасан”. гэх мэдүүлэг /хх-н 67/
Гэрч Э.Э ын “Бид нарыг мод бэлтгэж байхад Б , Н нар нь ирээгүй. Хаанаас мод бэлтгэхийг зааж өгөөгүй. Ч өөрөө мэдээд модоо бэлтгэсэн. Бид нарыг тухайн үед Ч ахлаж явсан. Ууланд байгаад буцаж жаахан уруудаад Ч ын зааж өгсөн газраас модоо бэлдсэн. Бид нар нийт 7 босоо мод унгаасан. Ч өөрөө хөрөөчин учраас моднуудаа унагаасан. Бид нар унагаасан моднуудыг машинд ачдаг юм. Тухайн үед байршилаа үзээгүй. Ч өөрөө бэлдэх газраа заасан”. гэх мэдүүлэг / хх-н 68-69/
Гэрч М.Н ын “Би Булган аймгийн Хялганат тосгоны сум дундын ойн ангийн даргаар 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Тэгсэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хялганат тосгоны иргэн Б ****** дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг сунгуулсан. ...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл 5 хоногоор сунгасан юм. гэх мэдүүлэг / хх-н 70-71/
Гэрч Т.Н “Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн ... нярав С гэх хүнээс байшин барих хэрэглээний 50 метр куб ****** дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тэгээд Сэлэнгэ сумын Баруун гол гэх газраас модоо бэлтгэхээр болоод Булган аймгийн Хялганат тосгонд үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-р модоо бэлтүүлэхээр Б од мод бэлтгэх эрхийн бичгээ өгсөн. Б нь хүмүүс хөлсөөр модонд явуулсан байсан ба тэр хүмүүс нь өөрсдөө талбайн тусгаарлалт хийгдсэн газраас дээш өгсөөд Сэлэнгэ сумын улсын тусгай хамгаалалттай газраас мод унагаасан байсан. Тэрээр миний мод бэлтгэх газарт талбайн тусгаарлалт хийгдсэн байсан. гэх мэдүүлэг /хх-н 72-73/
Гэрч П.Б ын “...2018 оны 12 дугаар сарын 30-ны үед манай хуурай ах Т.Н нь Булган аймгийн Сэлэнгэ сумаас 30м куб мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан намайг энэ модыг бэлтгэх эрхийн бичгээр мод бэлтгээд өгөөч гэж хэлсэн. Би өөрөө Булган аймгийн Хялганат тосгонд хувиараа мод бэлтгэх аж ахуйн нэгж ажиллуулдаг юм. ...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хялнанат тосгоны иргэн Ч , У , Э нарыг хөлсөөр мод бэлтгүүлэхээр болоод Ч тухайн үед талбайн тусгаарлалт хийсэн талбайн дээр очиж үзсэн учраас Ч аар ахлуулаад явуулсан. ...Тэгсэн тухайн газарт мод байхгүй байсан учраас модонд явуулсан Ч , У , Э нар дээшээ өгсөөд бэлтгэсэн байсан. ...Мод бэлтгэхдээ ЗИЛ-131 маркийн 2 тээврийн хэрэгсэл ашигласан. Нэг нь **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшилд байдаг. ...Г ахын ачсан мод талбайн тусгаарлалт хийгдсэн талбайгаас мод бэлтгэж ачсан юм. Н бид 2 тухайн үед Ч , У , Э нарын мод бэлтгэж байгаа газарт огт очоогүй”. гэх мэдүүлэг / хх-н 62-64/
Гэрч С ийн ” Би 2018 оны 12 дугаар сарны 29-ний өдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны ойн ангийн талбайн тусгаарлалтын гэрээ болон мод бэлтгэх гэрээг үндэслэн ****** дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг Н гэх хүнд олгосон юм”...гэх мэдүүлэг / хх-н 74-75/
2019 оны 01 дугаар сарын 14-ний өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр эзэлхүүн нь 19.5м3 хэрэглээний бөөрөнхий нойтон мод үнэлгээ 96000 төгрөг болохыг тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 3369600 төгрөг болж байна гэх дүгнэлт /хх-77 тал/,
2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн нөхөн төлбөр тооцох тухай дүгнэлт: зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 19.5м3 нойтон хэрэглээний мод, Булган сум дахь ойн ангийн инженер, шинжээч О.З ын тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 3369600 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 10108800 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт /хх-83 тал/,
№05 Экологи эдийн засгийн үнэлгээгээр эзэлхүүн нь шинэс /хэрэглээний нойтон мод/ 4.962м3 үнэлгээ 96000 төгрөг, шинэс /түлээ/ 3.338м3 үнэлгээ 28500 төгрөг болохыг тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 990375 төгрөг болж байна гэх дүгнэлт /хх-85 тал/,
2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн нөхөн төлбөр тооцох тухай дүгнэлт: зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх шинэс /хэрэглээний нойтон мод/ 4.962м3 үнэлгээ 96000 төгрөг, шинэс /түлээ/ 3.338м3 үнэлгээ 28500 төгрөг хэрэглээний мод, Булган сум дахь ойн ангийн инженер, шинжээч О.З ын тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 990375 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 2971125 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт /хх-89 тал/,
Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай /хх-01 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-10 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13 тал/, Мод бэлтгэсэн гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-20 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-30 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 519/036 дугаартай А ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-92-95тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-111-112 тал/, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №119 дугаар шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар тэнссэн зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 01 дугаар сарын Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Баруун гол” гэх нэртэй газрын улсын тусгай хамгаалалттай хэсэг рүү нэвтрэн зөвшөөрөлгүйгээр 4962 метр куб нойтон хэрэглээний мод, 338 метр куб шинэс түлээний мод бэлтгэн **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтаар түүний гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хохирогч Ц.Б , гэрч Г.Ө , П.Б , С.Х , Д.У , Э.Э , Л.Г , Б.Ч , А.Г , Д.О , Э.Г , Б.О , М.Н , Т.Н , П.Б нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-13тал/, Мод бэлтгэсэн гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 15-20тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 30тал/, 2019 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 519/036 дугаартай А ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-92-95 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-111-112ийн тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Ч ын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 990375 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 2971125 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй боловч шүүгдэгч Б.Ч хохирлыг нөхөн төлж, Булган аймгийн ... дансанд шилжүүлсэн байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.
2019 оны 05 дугаар сарын 20-ны мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Б.Ч ынг улсын тусгай хамгаалалтын газар хууль бусаар мод бэлтгэсэн 4 метр урттай 21 ширхэг шинэс мод битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож ОХУ-д үйлдвэрлэсэн ЗИЛ-131 маркийн **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг эзэмшигч П.Б болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “цахилгаан хөрөө 1 ширхэгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, лоом 1, сүх 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмонц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ч ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ч ад эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн төлсөн зэрэг байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Ч ыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Ч ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан 2019 оны 05 дүгээр сарын 20-ны мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, 21 ширхэг шинэс мод, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг, улсын төсөвт шилжүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, , лоом 1, сүх 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож ОХУ-д үйлдвэрлэгдсэн ЗИЛ-131 маркийн **-**БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг эзэмшигч П.Б од олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ