Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2020/0208

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 880 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 880 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “ ...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, 34.7,1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 227 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, XV-0125007 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ. “...тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хуулиар тусгайлан заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нь тогтоогдсон”, ... төлбөр төлөх сүүлийн өдөр хүртэл XV-015007 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй байсан тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй...” гэж дүгнэн тайлбарлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 34 дүгээр зүйлийн 34.3, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг буруугаар тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруугаар хэт хариуцагч талд ашигтай байдлаар үнэлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрсэн бол мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана” гэж зааснаас үзэхэд эдгээр хугацааг ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд дээрх заалтуудын дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, харин хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хугацааг хэтрүүлсэн тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ" гэж заасан заалтаас маш тодорхой харагдаж байгаа.

Маргааны үйл баримтын хувьд нэхэмжлэгч хуулиар олгосон алдангийн хамт төлбөрөө төлөх боломжит хугацаанаас хэтрүүлж төлбөрөө “нөхөж” төлсөн бөгөөд уг хэтрүүлсэн шалтгаан нь хэд хэдэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нотлох баримтыг шүүхээс буруугаар үнэлсэн, мөн хариуцагч “төлбөрөө төлөөгүй” гэдэг үндэслэлээр маргаан бүхий актыг гаргахдаа дээрх зөрчил арилж төлбөр төлөгдсөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш даруй 5 сарын дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 07-ний өдрийн 227 дугаар шийдвэрийг гарган тусгай зөвшөөрлийг цуцалж хуулийг буруугаар хэрэгжүүлснийг зөвтгөх байдлаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тайлбарласан нь үндэслэлгүй болсон.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны үндсэн болон тусгай зарчмуудыг хуульчилсан бөгөөд түүний нэг тусгай зарчим нь хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмыг баримтлаагүй маргааны үйл баримттай тохироогүй шийдвэрийнхээ зорилго, бодит нөхцөлд нийцээгүй байдлыг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй, уг хуулийн заалтыг хэрэглэлгүй маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн шийдвэрийн зорилго бол “төлбөр, алданги төлөгдөөгүй” тохиолдолд Ашигт малтмаяыи тухай хуулийн 56.1.2-д заасан хугацаа дуусмагц цуцлах үүргээ хэрэгжүүлэх ёстой, гэвч хариуцагч тэгээгүй, нэхэмжлэгч төлбөрөө нөхөн төлж төлбөр төлөөгүй гэх нөхцөл байдал өөрчлөгдсөн, үүнийг ч хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрсөн, хэсэгчлэн буцаан өгөх асуудлыг шийдвэрлээгүйтэй холбоотойгоор хойшилж байгааг мэдсэн, энэ байдлаа ч хариуцагч мэдэгдэж байсан бөгөөд төлбөр төлөөд тусгай зөвшөөрлөө хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах хууль ёсны итгэл төрсний дараа гэнэт бодит байдалд арилсан зөрчилд холбогдуулан арга хэмжээ авч тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа нь үндэслэлгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүхээс анхаарч үзэн, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, дүгнээгүй, хуулийг илт буруугаар хэрэгжүүлсэн хариуцагч байгууллагын шийдвэрийг дээрх байдлаар ойлгож хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг үнэлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч “С” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 227 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, XV-0125007 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

          Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1047 дугаар шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг “Дулаан хар уул” нэртэй газарт 19631.80 гектар талбайг нэхэмжлэгч “С” ХХК эзэмшихээр болсон байна.

          Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

          Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлана” гэж тус тус заасныг нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын ХV-015007 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит 10 дахь жилийн төлбөрийг түүнийг анх олгосон өдөр буюу 07 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй, энэхүү хугацааг алданги төлөх нөхцөлтэйгөөр 30 хүртэл хоногоор хэтрүүлэх боломжтой ч 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлана гэж ойлгоно.

          Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр “С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

          Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 501 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн XV-015007 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

          Ашигт малтмал, газрын тосны газраас “С” ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7/4902 дугаар албан бичгээр “...тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай давхцалтай байх тул давхцалтай хэсгийг буцаан өгнө үү” гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байна.

          Уг мэдэгдлийн дагуу “С” ХХК-иас 11455.82 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдсэн 8175.97 гектар талбайг ХV-015007 тоот тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэхийг нэхэмжлэгч компанид Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 7/5599 дүгээр албан бичгээр мэдэгдсэн байна.

          Хавтас хэрэгт авагдсан дээрх 2018 оны 7/5599 дүгээр албан бичгийг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гардаж авсан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

          Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 7/5395 дугаар албан бичгээр ээлжит жилийн төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөхийг мэдэгдсэн буюу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх сүүлийн хугацаа хүртэл тусгай зөвшөөрлийн талбай өөрчлөгдөөгүй байхад бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэн тухайн жилийн төлбөрөө нэхэмжлэгч компани төлөх ёстой байжээ.

          Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч компанийн хувьд Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 7/5599 дүгээр албан бичгийг гардаж өдрөөс Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан 30 хоногийн хугацааг тооцоход уг хугацаа хэтэрсэн байна.

          Мөн “гүйцэтгэх захирал Ч.Н-ыг Ховд аймагт 2018 оны 07 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын хооронд эмээгээ асарч байсан тул санхүүгийн тамга тэмдгийг ашиглах боломжгүй байсан” гэх шалтгаан хүндэтгэн үзэх шалтгаан болж чадахгүйг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон