Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2016/00491

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суух, ****дугаартай Х овогт Т-ын Еын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн Мийн Еыг А.Тд үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож, төрсөн эцэг, эхийн асрамжид буцаахыг хүсжээ.

Хүсэлт гаргагч М.Е шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Миний бие 1998 оны 12 дугаар сарын 03-ний өдөр төрсөн. Би төрсний дараа өвөө маань казах ёсны заншлаар том хүүгийн ач хүү буюу намайг Өлгий сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжаар үрчилж авсан байна. Миний бие эцэг,эхийн гэрт амьдарч байгаа. Миний бүх хувцас хунар, сургуулийн төлбөр гэх мэт эдийн засгийн талын бүх асуудлыг төрсөн эцэг,эх маань хариуцдаг. Иймд миний бие төрсөн эцэг,эхээр овоглох хүсэлтэй байгаа тул Өлгий сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, намайг өөрийн төрсөн эцэг, эхийн асрамжид буцааж өгөхийг хүсье гэв.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Е Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, намайг өөрийн төрсөн эцэг, эхийн асрамжид буцааж өгөхийг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, -хавтаст хэрэгт авагдсан *****регистрийн дугаартай Ханкелди хумырысха овогт Тын М, ***********регистрийн дугаартай Ж овогт Шгийн Г нар нь хууль ёсны эхнэр нөхөр мөн болох нь 1998 оны 03 дугаар сарын 21-ний өдөр олгосон №30 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Т.М, Ш.Г нарын дундаас 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Еыг эцэг нь болох А.Тд үрчлүүлсэн болох нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамж, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 231/003179 /258/ дугаартай Улсын бүртгэлийн хэлтсийн Үрчилсний бүртгэлийн лавлагаа, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр олгосон Т.Еын иргэний үнэмлэх зэрэг бичмэл нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж үүрэг хүлээх буюу хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй ба Еыг үрчлэн авсан эх нь бус өөрийн төрүүлсэн эцэг, эх нь асран хамгаалж байсан бөгөөд одоо төрүүлсэн эцэг Т.М, эх Ш.Г нарын асрамжид байгаа болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон үрчлэн авагч мөн үрчлүүлэгч нарын нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн Мийн Еыг А.Тд үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хүү Еыг төрүүлсэн эцэг Т.М, эх Ш.Г нарт буцааж, тэдний асрамжид үлдээж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Мийн Еыг Өлгий сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжаар А.Тд үрчлүүлсэн ба хүүхэд үрчлүүлэх тухай захирамж гаргаагүй байхад 1998 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгэж олгосон 38/741 дугаартай төрсний гэрчилгээ нь эргэлзээтэй тул нотлох баримтаар үнэлгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаартай "Хүүхэд үрчлүүлэх тухай" захирамжийн Мийн Еыг А.Тд үрчлүүлсэн холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, ****регистрийн дугаартай хүү Еыг төрүүлсэн эцэг *****регистрийн дугаартай Х овогт Тын М, эх ***********регистрийн дугаартай Ж овогт Шгийн Г нарт буцааж, тэдний асрамжид үлдээсүгэй.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.Еын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ