Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 710

 

 

                                                           

 

 

 

 

 

   

    2019        9          17                                2019/ШЦТ/710

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овогтой Жанлавын Баярсайханд холбогдох эрүүгийн 1911014810849 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймагт  төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 буюу ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Арьс ширний 120 айлын 7-1 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 316 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 297 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 7 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 297 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар, 29 хоногийн ялын зарим болох 7 сарын хорих ялыг нэмж  нэгтгэн бүгд 2 жил, 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 7 сар, 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын  22-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 7 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар, 6 хоногийн хорих ялын зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 5 жил, 2 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 94 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар шийтгэснийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 1 сар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1  дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 жил, 1 сарын хорих ял дээр өмнөх тогтоолын 7 сар, 6 хоногийн  хорих ялын зарим болох 1 сарыг нэмж нэгтгэн бүгд 2 жил 2 сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, бүх эдэлсэн 3 жил, 6 сар 29 хоногийн ялыг эдэлсэн ялд оруулан тооцож, үлдсэн 1 жил 7 сар 1 хоногийн ялаас чөлөөлөгдсөн,

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар шийтгэж, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 02 сар, 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Шарнууд овогтой Ж. Б. /РД:.

Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б нь согтуугаар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжинд оршин суух Болдоо гэх айлын гэрт хамтран амьдрагч Т.Цэцэнхүүг архи уугаад унтаж байхад нь уурлан түүнийг босгоод гэрлүү нь авч явах гэж гудамжинд гараад Т.Цэцэнхүүгийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэв. 

Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Болдоо гэх айлд ортол Цэцэнхүү орон дээр тасраад уначихсан байсан. Тэнд 3-4 залуу  байсан ба би Цэрэнхүүг гэр рүү нь авч явах гээд дуудаад байхад босохгүй байхаар нь би тэр айлаас чирээд гаргасан. Цэцэнхүү өмдөө тайлсан ба трикотой байхаар нь би эргэж ороод өмдийг нь өмс гэж хэлтэл өмсөхгүй байсан. Би өмдийг нь өөрийнхөө бүсэлхийгээр ороогоод авч явах гэтэл Цэцэнхүү явахгүй байхаар нь би нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд Цэцэнхүүгийн дүү Лхагвасүрэнтэй хамт гэрлүүгээ явсан...” гэх /хх-ийн 48х/,

Хохирогч Т.Цэцэнхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “... 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ ганцаараа байж байхад Баярсайхан нь 14 цагийн үед согтуу ирээд агсан тавиад, хэл амаар доромжлоод байсан...”, “...Баярсайханыг архи уусан байхыг нь хараад уур хүрээд түүнийг хөөж хэрүүл хийсэн чинь надтай хэрэлдэж байгаад уурлаж миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж, нүүр ам руу хамаагүй алгадаж, цохиод миний хоёр хөлийн гуя хэсэгт гуталтай хөлөөрөө өшиглөөд байхаар нь би орон дээр унаад хөлөөрөө хаасан чинь энд тэндгүй хамаа замбараагүй өшиглөөд байсан. Дараа нь үснээс зулгааж байгаад толгой руу гараараа цохиод байсан. Намайг зодохоо больсон байхад манай эрэгтэй дүү Лхагвасүрэн ирээд явсан юм... гэх /хх-ийн 17-18х/,

Гэрч Т.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Цэцэнхүү эгч бид хоёр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжинд байрлах Болдоо гэх хүний гэрт Болдоо, Болдоогийн дүү, Цэцэнхүү эгч бид дөрөв архи уугаад сууж байтал Баярсайхан Цэцэнхүүг хайгаад гаднаас ороод ирсэн. Энэ үед Цэцэнхүү орон дээр халууцаад гадуурах өмдөө тайлсан, трикотой хэвтэж байсан юм. Баярсайхан ийм байдалтай байхад нь уурлаад Цэцэнхүүг гэртээ харъя гэтэл Цэцэнхүү согтуу байсан болохоор явахгүй гээд байх шиг байсан. Би 00 ороод бие засаад гараад иртэл Баярсайхан нь Цэцэнхүүгийн өмдийг бүсэлхийгээр нь бүсэлчихсэн өргөөд гарч ирж байсан. Цэцэнхүү эсэргүүцээд байсан чинь Баярсайхан угз татаад хашааны үүд орчим авч ирээд Цэцэнхүүгийн нүүрэнд нэг удаа цохиж байсан. Тэгээд Цэцэнхүүг чирээд хашаанаас гаргаж гудамж өгсөөд явах гэтэл Цэцэнхүү явахгүй чирэгдээд байсан тул намайг дуудаж бид хоёр хамтдаа Цэцэнхүүг сугадаад гэр лүүгээ явсан...”, “...Миний мэдэхээр Баярсайхан нь манай гэр бүлийн гишүүдийг зодож, цохиж байгаагүй. Би Баярсайхан нь өмнө Цэцэнхүүг зодож, цохиж байхыг хараагүй. Энэ талаар сонсож байсан зүйл ч надад байхгүй. Баярсайхантай уулзахаас өмнө Цэцэнхүүгийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй... гэх /хх-ийн 27-28х/,

Гэрч М.Өнөржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайд байх хугацаандаа Цэцэнхүү, Баярсайхан нар бараг архи уудаггүй бөгөөд энэ хугацаанд хоорондоо эвтэй найртай байгаад байдаг. Харин архи уухаараа хоорондоо маргалдаж муудалцдаг юм байна лээ. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байж байхдаа л надруу залгаад маргалдаж муудалцдаг талаараа яриад байдаг боловч надад яг сайн мэдэх зүйл байхгүй. Цэцэнхүүгийн гэр бүлийн гишүүд нь нилээн архи уудаг хүмүүс байдаг юм шиг байна лээ. Ээж нь гээд авгай байнга согтуу байдаг шиг байна лээ ...” гэх /хх-ийн 29-30х/,

Гэрч Г.Дулмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Цэцэнхүү, Баярсайхан нартай хамт удаан байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Хоёулаа хамт архи ууж байгаад хоорондоо маргалдаж, муудалцаж л байдаг байх. Миний нүдэн дээр сүртэй зодоон цохион хийж байгаагүй. Тусдаа байхдаа яадаг байсан талаар сайн мэдэхгүй байна. Аль аль нь архи уухаараа ааш авир нь муухай болоод хэн хэн рүүгээ дайрч давшлаад байдаг юм...”, “...Баярсайхан нь Цэцэнхүүг хутгаар гэмтээж байсан талаар мэдэхгүй байна. Баярсайхан нь манай гэр бүлийн гишүүдийг зодож, цохиж байгаагүй...” гэх /хх-ийн 31-32х/,

Гэрч М.Хишигдэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг 5 дугаар ангид байхад тэр хоёр хамтран амьдарч байгаа талаар нь мэдэж байсан. Нэг зун хамт байхад Баярсайхан нь манай ээж Цэцэнхүүг олон удаа зодож байсан. түүнээс нь болоод би буцаад аав дээрээ очиж хамт амьдрах болсон ...” гэх /хх-ийн 33-34х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5684 дугаартай шинжээчийн дүгнэлт

Т.Цэцэнхүүгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, хүзүү, баруун зүүн мөр, хэвлий, баруун зүүн гуянд цус хуралт, баруун өвдөг, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт, баруун тохойд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтанд нөлөөлөхгүй.

Цэцэнхүүгийн биед 2019.05.09-ний өдрийн КТГ-ийн шинжилгээ, цээжний рентген шинжилгээгээр хоёр нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуучин хугарал, хамрын ясны хуучин хугарал, таславчийн мурийлт, зүүн талын 2 хавирганы хуучин хугарал тогтоогдож байна. Эдгээр гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57х/,

Шүүгдэгч Ж.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50, 53х/

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №11 дугаартай шийтгэх тогтоол, 2012 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн №394 дугаартай шийтгэх тогтоол, 2006 оны 03 дугаар сарын 06-ны №92 дугаартай шийтгэх тогтоол, 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №200 дугаартай шийтгэх тогтоол, 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №409 дугаартай шийтгэх тогтоол, 2001 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №297 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоол, 2001 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №297 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, 1998 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №316 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, хохирогч Цэцэнхүүгийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, шүүгдэгч Ж.Бы хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Ж.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Т.Цэцэнхүү нь шүүгдэгч Ж.Баас баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Бг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар биелүүлхээр тогтоов.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                        ТОГТООХ НЬ

           1. Шарнууд овогтой Жанлавын Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Быг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дох хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар биелүүлхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД