| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0110/Э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2019-09-10 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А,
Улсын яллагч Э.Б,
Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С аймгийн Б сумын харъяат, ... оны ... сарын ...-ний төрсөн, эрэгтэй, ... настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух, энэ хэрэг татагдахдаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Д овогт Ч.М-д холбогдох эрүүгийн 1920000610052 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 мл-тэй тариур 7200 ширхэг, 2.5 мл-тэй тариур 3300 ширхэг, дуслын систем 800 ширхэг, клизм тавигч 500 ширхэг зэрэг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хязгаарласан барааг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Эрээнд ачаа ачих гэж байхад каргоны хүн 6 хайрцаг гэр ахуйн зүйл байна, ачих уу гэхээр нь гэхээр ачъя гэж хэлсэн. Эхний 2 хайрцагийг задалж үзэхэд ахуйн зүйл байсан учраас бусдыг нь үзээгүй юм. Тэгээд Монголын хил дээр ирээд гаальд шалгуулахад дотор талаас нь эмнэлгийн хэрэгсэл болох тариур, дуслын систем, клизм тавигч зэрэг гарч ирсэн. Надаас гаалийн байцаагч зөвшөөрөл байгаа юү гэж асуухаар нь би нөгөө ачуулсан хүнээсээ асуугаад хариу хэлье гээд Эрээн рүү каргоны хүн рүү яриад энэ ачаа чинь эмнэлгийн хэрэгсэл байна, ачааны эзнээс зөвшөөрөл байгаа эсэхийг асуугаад өгөөч, байвал үзүүлээд хилээр гарах боломжтой юм байна гэж хэлсэн. Тэгээд хариу ирэхийг хүлээхэд утсаа салгаад надад хариу хэлээгүй. Эмнэлгийн хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл хэрэгтэй гэдгийг сайн мэддэггүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгуулийн ял оногдуулж өгнө үү. Тухайн үед ачаа ачсан байсан ... дугаартай ... маркийн машин нь миний эзэмшлийн машин юм. Би 2010 оны 02 дугаар сард С аймгийн иргэн С.Г гэх хүнээс 1,000,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь бүрэн өгч дуусгасан, нэрээ шилжүүлж авч чадаагүй байсан юм ” гэсэн мэдүүлэг
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16/
5 мл-тэй тариур 7200 ширхэг, 2.5 мл-тэй тариур 3300 ширхэг, дуслын систем 800 ширхэг, клизм тавигч 500 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/
... улсын дугаартай тээврийнн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Надад ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. 2010 оны 02 дугаар сарын дундуур Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн Ч.М гэх хүнд 1,000,000 төгрөгөөр зарсан. Одоо миний нэр дээр байдаг боловч Ч.М бид хоёрын хооронд ямар нэг өр авлага байхгүй болохоор тухайн хүний машин. Бид хоёр гэрээ хийгээгүй мөнгө төгрөгөө өгч авсан тул тухайн тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан. Ч.М гэх хүнд зарсан болохоор тухайн хүний тээврийн хэрэгсэл надад хамаарал байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/
2019 оны 04 сарын 01-ний өдрийн“ 1. Эм тариа хийхэд зориулагдсан зориулагдсан тусгай зүү, бүлүүр бүхий шахуургаас бүтсэн эмнэлэгийн багаж хэрэгсэл, Монгол Улсын эмийн бүртгэлд эм, биобэлдмэл, оношлуурийг зөвхөн бүртгэдэг Эмнэлгийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэдэггүй. Улсын хилээр оруулахыг хориглосон улсаас импортлож болохгүй.
2. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хүний эмийн зөвлөлийн хурлаар БНХАУ-ын үйлдвэрийн нэг удаагийн зүү, тариур импортлохыг хязгаарлах шийдвэр ЭМЯ-наас гарсан /бичгийг хавсаргав./ Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны сорилтын лаборатори нь тодорхой шалтгааны улмаас тариур, дуслын систем, клизм тавигчийг шинжилгээнд хамруулах боломжгүй болно.
3. Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт /хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно/ гэсний дагуу, 15 дугаар зүйлийн 15.1 дэхь заалт /эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас лиценз авна/-ын дагуу 15.3 дахь заалт / Импортын болон экспортын лицензийн бичигт эм, эмнэлгийн хэрэгслийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн нэр, улсын хилээр нэвтрүүлэх хугацаа, хилийн боомтыг заасан байна/-ын дагуу, 15.6 дахь заалт / Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай, экспортлогч нь худалдан авагч байгууллагатай худалдааны гэрээ байгуулсан байна/ -ын дагуу зөвшөөрөгдсөн баримт бичгийг бүрдүүлж импортлож болно” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/
Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 539 тоот “ 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Хүний эмийн зөвлөлийн хурлаар БНХАУ-ын үйлдвэрийн нэг удаагийн зүү, тариур импортлохыг хязгаарлах шийдвэр гарсныг мэдэгдэж байна” гэсэн 539 дугаартай албан бичиг /хх-ийн 27/
А ХХК-ны 2019 оны 04 сарын 12-ны өдрийн “ Тариур /5 мл/ 7200 ширхэг, нэгжийн үнэ 200 төгрөг, нийт 1,440,000 төгрөг, тариур /2.5 мл/ 3300 ширхэг, нэгжийн үнэ 150 төгрөг, нийт 495,000 төгрөг, дуслын систем 800 ширхэг, нэгжийн үнэ 350 төгрөг, нийт 280,000 төгрөг, клизм тавигч 500 ширхэг, нэгжийн үнэ 500 төгрөг, нийт 250,000 төгрөг нийт 2,465,000 төгрөг “ гэсэн ТХҮ/819/033 тоот дүгнэлт /хх-ийн 32/
А ХХК-ны 2019 оны 04 сарын 26-ны өдрийн “... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 800,000 төгрөг “ гэсэн ДГО/1000087 тоот дүгнэлт /хх-ийн 39-40/
... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 54/
Иргэний нэхэмжлэгч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тухайн 5 мл-тэй тариур 7200 ширхэг, 2.5 мл-тэй тариур 3300 ширхэг, дуслын систем 800 ширхэг, клизм тавигч 500 ширхэг эмнэлэгийн хэрэгслийг Монгол Улсад ямар нэг бүртгэлгүй учир хэрэглэж болохгүй. Эрүүл мэндийн яамны , эм биобэлдмэл импортлох тусгай зөвшөөрөл, эм эмнэлгийн хэрэгсэл импортлох экспортлох лиценз бүхий аж ахуй нэгж аж ахуй нэгж импортлох бөгөөд иргэн импортлохыг хориглоно. Үнэлгээний байгууллагаас гаргасан мөнгөн дүнг нэхэмжлэх саналтай байна. Өөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/
Шүүгдэгч Ч.М нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/
... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5/17 тоот тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 мл-тэй тариур 7200 ширхэг, 2.5 мл-тэй тариур 3300 ширхэг, дуслын систем 800 ширхэг, клизм тавигч 500 ширхэг зэрэг эмнэлгийн хэрэгслийн БНХАУ-ын Эрээн хотоос нэвтрүүлсэн байх ба түүний үйлдэл мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илэрчээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдлийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид эм, эмийн түүхий эд, биобэлдмэл зэргийг зохих зөвшөөрөлгүй импортлосон байхыг шаардах бөгөөд шүүгдэгчийн улсын хилээр нэвтрүүлсэн эд зүйл болох эмнэлгийн хэрэгсэл нь энэ гэмт хэргийн шинжид хамаарахгүй байна.
Харин шүүгдэгчийн Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн эд зүйлс нь хуульд зааснаар иргэн улсын хилээр импортлохыг хориглосон, зах зээл эргэлтэнд ордог бараа бүтээгдэхүүн байх тул шүүгдэгчийг хуульд зааснаар хориглосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.3-д “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох”-оор заасан байхад шүүгдэгч нь 5 мл-тэй тариур 7200 ширхэг, 2.5 мл-тэй тариур 3300 ширхэг, дуслын систем 800 ширхэг, клизм тавигч 500 ширхэг зэрэг эмнэлгийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэм буруутай үйлдэл байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ч.М-г Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.М нь хуульд заасны дагуу хориглосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16/, 5 мл-тэй тариур 7200 ширхэг, 2.5 мл-тэй тариур 3300 ширхэг, дуслын систем 800 ширхэг, клизм тавигч 500 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/, ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19/, 2019 оны 04 сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/, Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 539 тоот албан бичиг /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Ч.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэлэл, эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:
Энэ хэрэгт 5 мл-тэй тариур 7200 ширхэг, 2.5 мл-тэй тариур 3300 ширхэг, дуслын систем 800 ширхэг, клизм тавигч 500 ширхэгийг хурааж, эд мөрийн баримтаар тооцсон байх бөгөөд 2019 оны 04 сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт болон Эрүүл Мэндийн Хөгжлийн төвийн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 539 тоот албан бичиг зэргээс үзэхэд эдгээрийг хувь хүн Монгол улсад импортлохыг хориглосон, түүнчлэн хэрэгт цаашид ашиглаж болох талаар дүгнэлт гараагүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Ч.М нь улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхдээ ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байдаг ба уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч нь С.Б-с 2010 оны 02 дугаар сард 1,000,000 төгрөгөөр худалдан авч, худалдах худалдан авах гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн, өмчлөгчийн эрх талаар шүүгдэгч болон гэрч С.Б нар хэрэгт мэдүүлсэн байгаагаас дүгнэхэд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т зааснаар уг тээврийн хэрэгслийн өмчлөгчийг шүүгдэгч Ч.М-г гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.М-с ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг А ХХК нь 800,000 төгрөгөөр үнэлсэн байх ба улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул прокурорын тогтоолоор битүүмжилсэнийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Замын-Үүд сумын Засаг даргын даргын газраас иргэний нэхэмжлэгчээр Н.О-г томилсон. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд “...Үнэлгээний байгууллагаас гаргасан мөнгөн дүнг нэхэмжлэх саналтай байна ” гэж нэхэмжилсэн /хх-ийн 56/ байдаг бөгөөд шүүх иргэний нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь төрийн байгууллага нь эрүүгийн хэргийн улмаас төрийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхол зөрчигдсөн, хохирсон тохиолдолд иргэний нэхэмжлэгчээр оролцож, учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм. Гэтэл энэ хэргийн улмаас төрд ямар нэг хохирол учраагүй байх бөгөөд иргэний нэхэмжлэгчээр оролцсон этгээд нь ямар хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилогдсоноо бүрэн сайн ойлгоогүй байна. Иймд иргэний нэхэмжлэл буюу үнэлгээгээр тогтоогдсон нийт 2,465,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ч.М-г Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Д овогт Ч.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан хуульд зааснаар хориглосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.М-г 1,000 / нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 5 мл-тэй тариур 7200 ширхэг, 2.5 мл-тэй тариур 3300 ширхэг, дуслын систем 800 ширхэг, клизм тавигч 500 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 800,000 төгрөгийн үнэ бүхий ... улсын дугаартай ... маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ч.М нь 1,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц