| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00397/И |
| Дугаар | 103/ШШ2016/00444 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2016/00444
| 2016 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2016/00*******4 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, *******а*******, байрны 3 тоотод оршин суух, ******* овогт ******* Цэен-Ойдовын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 37 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2.400.000 төгрөгийг зээлсэн боловч одоо болтол мөнгөө өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: *******ын нэхэмжлэлтэй Ё.******* холбогдох 2.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2.400.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүрийн 15-ны өдөр 250.000 төгрөгөөр төлөхөөр талууд эвлэрч байна. Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ё.Энхээ гэжээ.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.400.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* Цэен-Ойдовын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2.400.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүрийн 15-ны өдөр 250.000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 26.675 төгрөгийг улсын орлогоос, 26.675 төгрөгийг хариуцагч гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ