| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2016/00417/И |
| Дугаар | 103/ШШ2016/00448 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2016/00448
| 2016 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2016/00448 | Улаанбаатар хот |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Төрийн банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 11а гудамжны 3 тоотод оршин суух, Хувилгаанч овогт Махбалын Сувданцэцэг, Боржигон овогт Батмөнхийн Оюунбат нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.643.077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Сувданцэцэг, Б.Оюунбат нар нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13.500.000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нар нь нийт 8.845.375 төгрөг төлснөөс үндсэн зээлд 6.046.223 төгрөг, зээлийн хүүнд 2.797.018 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.133 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээ зөрчин зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлж байгаа тул үндсэн зээл 7.453.776 төгрөг, хуримтлагдсан хүү 183.004 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.496 төгрөг нотариатын зардал 4.800 төгрөг нийт 7.643.077 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Сувданцэцэг, Б.Оюунбат нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус банкнаас цалингийн зээл авсан боловч 2016 оны 7 дугаар сард ажлаасаа гарч зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлж чадаагүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа хэтэрсэн зээлийн 7,8,9 сарын төлбөр болох 1.100.000 төгрөгийг төлж зээлийг
хэвийн төлөлтөнд оруулсан тул цаашид графикийн дагуу төлөх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбар нь хариуцагч М.Сувданцэцэг, Б.Оюунбат нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.453.776 төгрөг, хуримтлагдсан хүү 183.004 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.496 төгрөг нотариатын зардал 4.800 төгрөг нийт 7.643.077 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч М.Сувданцэцэг, Б.Оюунбат нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь: Хариуцагч М.Сувданцэцэг, Б.Оюунбат нар нь Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хугацаа хэтэрсэн зээлийн 7,8,9 сарын төлбөр болох 1.100.000 төгрөгийг төлж зээлийг хэвийн төлөлтөнд оруулсан тул цаашид графикийн дагуу төлнө гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Төрийн банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Хувилгаанч овогт Махбалын Сувданцэцэг, Боржигон овогт Батмөнхийн Оюунбат нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.453.776 төгрөг, хуримтлагдсан хүү 183.004 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.496 төгрөг нотариатын зардал 4.800 төгрөг нийт 7.643.077 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 137.239 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 68.619 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч М.Сувданцэцэг, Б.Оюунбат нараас тэмдэгтийн хураамжид 68.619 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ