| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0705/Э |
| Дугаар | 719 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 719
2019 9 20 2019/ШЦТ/719
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч: Г.Ууганбаатар,
Шүүгдэгч: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Моголцог овгийн Гансүхийн Дашдорж, 1911017910899 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Орон зай” худалдааны төвд лангуу ажиллуулдаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 76-855 тоотод амьдардаг,
-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.Дид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,640,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Моголцог овогт Г. Д. /РД:.
Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвийн гадна тайлбайд иргэн Ш.Гомбожавын гээгдэл эд хөрөнгө болох “Самсунг галакси эс-10” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг нь мэдсээр байж Б.Түвшинзаяад зарж борлуулан 1,300,000 төгрөгийн хохирол учруулж, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэх
Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” гэх газар луу ажлын газар болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвийн ажилчдын хамт Спорт өдөрлөгийн арга хэмжээнд очсон. Тухайн өдөрлөгт манай ажлын газар болох ажлын газрын хүмүүс 100 гаруй хүн мөн дээр нь Барс 1, Барс 2 гэх 2 захын ажилчид нийлээд 800 гаруй хүн цугларсан цугларсан байсан.
Тэр “Спорт” өдөрлөгийн арга хэмжээний үеэр орой 23 цагаас 24 цагийн хооронд найзуудтай наргиж цэнгэж, архи, пиво ууж, бага зэрэг согтсон байсан. Тэр арга хэмжээний үеэр бүжгийн талбайд бүжиглэж байхад нэг үл таних эрэгтэй хүн араас дуудаад чиний гар утас уначихсан байна гэж хэлэхээр нь эргэж хараад өөрийнхөө гар утсыг унасан байна гэж бодоод тэр гар утсыг аваад халаасандаа хйисэн. Ингээд бүжгийн талбайгаасаа гараад манайхантай нэмж архи, пиво ууж байгаад үүр цайж байхад унтаад өгсөн. Тэгээд өглөө нь буюу 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр болоод “Орон зай” худалдааны төвийн зохион байгуулагч нь сагсан бөмбөгийн тэмцээнд орох хүмүүс яваарай гэхэд нь би шууд өмдөө тайлаад шортоо өмсөөд сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож тоглосон. Тэмцээнээсээ ирээд эхнэртэйгээ ажлын газрын нэгнийх нь утсаар ярьтал бага охин минь халуурч байна хурдан Улаанбаатар хот руу хүрээд ир гэхээр нь цүнхэндээ хувцас аяга тавгаа хийгээд майхнаа авахгүйгээр гэртээ ирсэн.
Гэртээ ирээд цүнхэнд байсан хувцас эд зүйлээ гаргатал өмдний халаасанд “самсунг эс-10” маркийн хар өнгийн кэйстэй номин ногоон өнгийн гар утас байсан. Тэгээд энэ гар утас хүний гар утас юм байна гэдгийг мэдсэн. Өмнө шөнө нь би архи уусан байсан болохоор тэр газар байсан гар утсыг өөрийнхөө гар утас байна гэж бодоод авсан. Тухайн үед миний өөрийн хэрэглэж байсан гар утас “ЭлЖи-6” маркийн хар өнгийн тунгалаг өнгөгүй кэйстэй хэмжээгээрээ тэр олж авсан “Самсунг Эс 10” маркийн хар өнгийн гар утастай төстэй байсан. Ингээд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр миний найз Б.Түвшинзаяа надаас дээрх “Самсунг Эс-10” маркийн хар өнгийн кэйстэй номин ногоон өнгийн утсыг кодыг нь гаргахаар авч явсан. Тэр өдрийн маргааш нь Түвшинзаяа энэ гар утасны кодыг тайлчихлаа би “ай фоне” маркийн гар утас дээрээ нэмж зөрүү 500,000 төгрөгийг өгч энэ гар утсыг авъя гэхээр нь би яах юм бэ гэхэд Түвшинзаяа би удахгүй Солонгос явах юм чинь ийм гар утас хэргэлмээр байна гэхээр нь сайн найз болохоор нь өөрөө мэд гээд хэлчихсэн. Тэгээд дараа нь Түвшинзаяа миний ХААН банкны 5042157796 дугаарын дансруу 470,000 төгрөгийг дээрх гар утасны мөнгө гэж “заяа” нэртэйгээр шилжүүлсэн...” гэх /хх-ийн 27-28х/,
Хохирогч Ш.Гомбожав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Орон зай” худалдааны төвд лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг юм. 2019 оны 06 дугаар сарын 22-н өдөр манай байгууллагын хүмүүсийн дундах спортын тэмцээн “Монгол шилтгээн” гэх нэртэй амралтанд зохиогдох гэж байсан бөгөөд бид нар ажлынхаа урд талд 11 цагийн үед цуглаад явах бэлтгэлээ базаагаад байж байх үедээ халааснаасаа гар утсаа алдсан.Миний хулгайд алдсан гэх гэр утас “Самсунг эс-10” маркийн гар утас байсан. Би хулгайд алдсан гар утсаа 2019 оны 4 дүгээр сард АНУ-аас 850 ам доллараар худалдаж авсан. Би гар утсаа 2,320,000 төгрөгөөр үнэлж байна. Би гар утасныхаа имей дугаарыг мэдэж байна. 356261101246732 гэсэн имей дугаартай. Миний гар утас дэлгэц болон “самсунг аккаунт” кодтой байсан хүн ашиглах боломжтой. Миний гар утасны самсунг аккаунтыг нь гаргасан байсан тэгэхээр гар утсыг маань форматласан байна гэсэн үг. Бид нарын зогсож байсан газар ямар нэгэн хяналтын камер байхгүй байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай ажлынхан дотроос л байх 100 гаран хүн байсан болохоор хэнийг гэж сэжиглэхээ сайн мэдэхгүй” гэх /хх-ийн 11х/,
Гэрч Б.Түвшинзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “Самсунг галакси эс-10” загварын гар утсыг өөрийн найз болох Дашдорж буюу Дашкаагаас 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр худалдаж авсан. Түүнээс хойш л ашиглаж байгаа. Дашдорж нь манай нөгөө ангийн найз байгаа юм...”, “...Г.Д надад хандан би зугаалгаар явж байгаад гар утас олсон гэхээр нь би ямар утас юм гэсэн чинь “Самсунг галакси эс-10 плас” гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад зарах уу гэж хэлсэн чинь Дашдорж хэдэд авах юм бэ гэхээр нь өөрийн барьж байсан “iphone 7” загварын гар утсан дээрээ 500,000 төгрөг өгье гэж хэлсэн бөгөөд Г.Д зөвшөөрч чи өөрөө кодыг нь гаргуулаад ав гэж хэлсэн” гэх /хх-ийн 14/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24х/,
Мобиком Корпораци ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 18/4704 тоот албан бичиг /хх-ийн 64-65х/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-9х/, шүүгдэгч Г.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32, 91х/, Эрүүгийн хэрэг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33х/, 2011 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн №45 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 43х/, хохирогч Ш.Гомбожавын гомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 82х, 83х/, шүүгдэгч Г.Дийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 84х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Г.Дийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Дид дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаарзүйлийн 5, 8,9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Моголцог овогт Гансүхийн Дашдоржийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД
2019 9 20 2019/ШЦТ/719
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч: Г.Ууганбаатар,
Шүүгдэгч: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Моголцог овгийн Гансүхийн Дашдорж, 1911017910899 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Орон зай” худалдааны төвд лангуу ажиллуулдаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 76-855 тоотод амьдардаг,
-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Г.Дид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,640,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Моголцог овогт Гансүхийн Дашдорж /РД:УУ91083036/,