| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04959/И |
| Дугаар | 210/МА2025/01594 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/01594
БНСУ-ын иргэн *******-гийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Одгэрэл, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/05110 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн *******-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай үндсэн,
Ашиглалт, засварын зардалд 275,191,365 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
БНСУ-ын *******-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд холбогдох хэрэгт талууд эвлэрснийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2023/0216*******тай захирамжаар баталсан. Тус шүүгчийн захирамж, шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 181/ГХ2023/00808 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу түүнд дурдагдсан, Чингэлтэй дүүргийн ******* хороо, 6 дугаар хороолол /15141/ тусгаар тогтнолын талбай гудамж 3/1 байр, техникийн давхар Б тал тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн **************т бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг БНСУ-ын иргэн ******* би өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд өмчлөх эрхээ 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж 001110278 дугаартай гэрчилгээ авсан. Ийнхүү эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш ******* миний өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байсан тул миний итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн объектод үйл ажиллагаа явуулж байгаа *******, түүний удирдлагад хэд хэдэн удаа шаардлага хүргүүлсний үндсэн дээр уулзалт зохион байгуулсан. Улмаар *******, түүний захирал ******* зах зээлийн үнээс доогуур үнээр худалдан авах санал тавьсныг бид хүлээн зөвшөөрч, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлэхгүй байсан учраас бидний зүгээс *******д удаа дараа гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардахад дахин 1 сарын хугацаа шаардлагатай гэсний дагуу бид хүлээсэн ч ямар нэгэн төлбөр хийгээгүй. Ингээд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг утсаар, мэйлээр шаардсан ч одоог хүртэл хариу өгөөгүй байна. Худалдагч талаас 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болсон гэж үзэж, Чингэлтэй дүүргийн ******* хороо, 6 дугаар хороолол, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр техникийн давхар Б тал тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлж, суллуулах шаардлагыг шүүхэд гаргаж байна. Тодруулбал, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ 1 сарын хугацаатай байгуулсан бөгөөд уг хугацаа дуусгавар болсноор гэрээ дуусгавар болсон гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан болно гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Чингэлтэй дүүрэг, ******* хороо, 6 дугаар хороолол ******* центерт байрлах 60 м.кв талбай бүхий байрны ******* өрөөг ажлын байрны зориулалтаар 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр түрээслүүлэгч *******тэй харилцан тохиролцож, түрээсийн гэрээ байгуулан ашиглаж эхэлсэн. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр уг байрны оффис, үйлчилгээний зориулалттай ******* өрөөг ашиглахаар түрээслүүлэгч *******тэй дахин түрээсийн гэрээ байгуулсан. 2019 оны 3 сарын 14-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч *******тэй, *******-ийг төлөөлөн ******* үл хөдлөх худалдах, худалдах авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Чингэлтэй дүүргийн ******* хороо, 6 дугаар хороолол, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр техникийн давхар Б тал хаягт байршилтай, нийт 279 м.кв /30 м.кв, 30 м.кв, 60 м.кв, 90 м.кв талбай бүхий 4 хэсэг/ үйлчилгээний зориулалттай, 530,000,000 төгрөгийн үнэ бүхий 60 м.кв талбайг 150,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээний 3 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах төлбөрийн нөхцлийг тусгасан. Төлбөрийн 50,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сард худалдан авагч талд бэлнээр төлсөн, 50,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сард, 10,000,000 төгрөгөөр 2020 онд 4 удаагийн төлөлтөөр нийт 140,000,000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн. Төлөлт дуусахаар худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан худалдан авагч талын өмчлөлд бүрэн шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч уг үл хөдлөх нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авсан зээлийн барьцаанд байсан. Энэхүү зээлтэй холбоотой асуудал шийдэгдэхгүй явсаар БНСУ-ын иргэний өмчлөлд шилжиж биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүсэж, *******-ийн захирал *******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. БНСУ-ын *******-ийн захирал ******* нь өрөндөө Монгол Улсын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны өмчлөлд байсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж байгаа ч БНСУ-ын иргэний өмчлөлд ямар маргааны үндсэн дээр, хэрхэн шилжсэн талаарх холбогдох шүүгчийн захирамж байхгүй байгаа нь нэхэмжлэлд дурдсан агуулга үндэслэлгүй гэж үзэхээр байгаа тул тодруулах шаардлагатай. 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн ******* хороо, 6 дугаар хороолол 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж 3/1 байрны техникийн давхар б тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахаар ******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч*******тай харилцан тохиролцож, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3.2-т Банкны зээлийн шийдвэр гарснаар урьдчилгаа төлбөрийг итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлэхээр тохиролцов. Үлдэгдэл төлбөрийг Хаан банкаар дамжуулан Зээлийн батлан даалтын сангийн зээлээр 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцсон. Тус гэрээний 3.3-т төлбөр төлж дуусахаас өмнө бүртгэлд бүртгүүлнэ. Банкны зээлийн шийдвэр гарч, урьдчилгаа төлбөр шилжин орсноор улсын бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заасан. Энэ нь банкны зээлийн шийдвэр гарч зээл олгосноор гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд тодорхой заасан. Гэвч банкны зээлийн шийдвэр гараагүй, зээл одоог хүртэл олгогдоогүй тул уг гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан. Гэрээнд заасан гол нөхцөл бий болоогүй, зээлийн шийдвэр гараагүй, шийдвэр гарах эсэх нь тодорхойгүй, биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүсэж гэрээний үүргийг биелүүлэхэд саад болж байна. Иймд худалдагч талаас гэрээний хугацаа дуусгавар болсон гэж үзэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.
3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч *******тэй 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн ******* хороо, 6 дугаар хороолол ******* центрт байрлах 60 м.кв талбай бүхий үйлчилгээний байрыг түрээслэх гэрээ байгуулж, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дахин *******тэй Чингэлтэй дүүргийн, ******* хороо, 6 дугаар хороолол ******* центрт байрлах 60 м.кв талбай бүхий үйлчилгээний байрыг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар түрээслэх гэрээ байгуулсан. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр *******тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн ******* хороо, 6 дугаар хороолол ******* центрт байрлах 60 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч ******* нь тухайн үеэс эхлэн энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авна гэсэн итгэл үнэмшилтэй байсан тул хөрөнгө оруулалт хийж дотор засал, дээврийн засал, ашиглалтын зардал (ус дулаан, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, цахилгаан шат, хог)-ыг төлсөөр 9 жил болсон. Өөрөөр хэлбэл, ашиглалтын явцад шаардлагатай зардлыг гаргасан бөгөөд эдгээр зардал нь тухайн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, үнэ цэнийг хадгалахтай шууд холбоотой байсан болно. Энэ хугацаанд гарсан зардал болох 275,191,365 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх хүсэлтэй байна гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлэхгүй байсан учраас бидний зүгээс *******д удаа дараа гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардахад, дахин 1 сарын хугацаа шаардлагатай гэсний дагуу бид хүлээсэн ч ямар нэгэн төлбөр хийгээгүй. Худалдагч талаас 2024 оны 0******* сарын 22-ны өдөр гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болсон. Хариуцагч талын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн **************тай,Чингэлтэй дүүргийн ******* хороо, 6 дугаар хороолол, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр техникийн давхар Б тал тоот хаягт байршилтай 242.1 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч *******гийн гаргасан, нэхэмжлэгч *******-ээс 275,191,365 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,736,857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д нэхэмжлэгч нь 2024.05.22-ны өдөр шаардлага хүргүүлэх тухай мэйлээр гэрээнээс татгалзсан байна гэж үзсэн хэрнээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Гэрээнээс татгалзсан тал нь нэхэмжлэгч тал бөгөөд нөгөө тал болох хариуцагч нь буруугүй бол Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй буюу шаардах эрх нь нэхэмжлэгч талын шаардах эрхтэй холбоотой заалт. Гэтэл уг заалтыг хэрхэн тайлбарлан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй буюу тодруулах шаардлагатай байна.
Гэрээний 3.2-т Урьдчилгаа төлбөр болох 73,000,000 төгрөгийг худалдан авагч *******гийн дансанд байршуулна. Банкны зээлийн шийдвэр гарснаар урьдчилгаа төлбөрийг итгэмжлэгдсэн төлөөлөгч*******ын дансанд шилжүүлэхээр тохиролцов. Үлдэгдэл төлбөрийг Хаан банкаар дамжуулан зээлийн батлан даалтын сангийн зээлээр 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор*******ын дансанд бүрэн төлөхөөр тохиролцов гэж заасан.
Өөрөөр хэлбэл, гэрээний гол нөхцөлд зээлийн шийдвэр гарснаар, зээлийн батлан даалтын сангийн зээл олгогдсоноор төлөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкинд зээлийн хүсэлтээ гаргасан хэдий ч зээлийн батлан даалтын сангаас хариу хүлээгдэж байгаад 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эх үүсвэр тодорхойгүй хугацаагаар зогссон гэдэг мэдээлэл ирсэн. Иймд батлан даалтын сангийн эх үүсвэр боломжгүй болсон тул Хаан банк өөрийн эх үүсвэрээр олгох судалгаа хийж 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зээл олгох шийдвэр гаргасан.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Мөн гэрээг сарын хугацаатай байгуулсан нь өөрөө шударга ёсны зарчимд нийцээгүй буюу маш бага хугацаа санал болгосон ч хариуцагч худалдан авах чин хүсэл эрмэлзэл болон холбогдох мэдлэг, мэдээлэлгүйгээс үүдэн уг хугацааг зөвшөөрч гэрээг байгуулсан тул нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанчлан хариуцагч өөрөө энэ хугацааг санал болгож итгэл үнэмшил төрүүлсэн явдал биш юм.
Дээрх агуулгууд нь хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны 2025 оны 0******* сарын 22-ны өдрийн №5219/25/156 дугаар зээлийн судалгааны мэдээлэл хүргэх тухай албан бичгээр нотлогдоно.
Бүх цаг үед (өмнөх өмчлөгч нарын үед) хариуцагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг авах, гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах хүсэл зоригтой, түүнийгээ байнга илэрхийлж холбогдох зардлуудыг тогтмол гаргаж, сэргээн засварлаж, арчилж тордож ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдах тул шалтгаангүй хууль бусаар хэн нэгний өмчийг ашиглаад байгаа үйлдэл бус санаа сэдэл нь анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн болгох, өөрийн болгосон гэсэн итгэл үнэмшилтэй байсны улмаас хийгдсэн үйлдлүүд юм.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...өмнөх өмчлөгчтэй байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон байх ба хариуцагч нь ул хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн.
Түрээсийн гэрээний хугацаа дууссан ч үргэлжлүүлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа болон холбогдох төлбөрүүдийг төлж байсан. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5 дахь хэсэгт Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд ч байвал энэ журам үл хамаарна гэж заасны дагуу хохиролгүй болсон үедээ гэрээний зүйлийг буцааж өгөх эрхтэй ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага болсон үнийн дүнгээр засвар, сайжруулалт тогтмол хийж яваагүй бол энэ барилга техникийн давхар буюу онцгой хамгаалалт шаардлагатай барилга тул өдийд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй, үнэ цэнэгүй болох байсан.
6.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн хэдий ч хүсэлтийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хамгийн сүүлд 2025 оны 0******* сарын 28-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаатай хойшлуулсан. 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр товлосон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар ирээгүй. Шүүх хуралдаанд ирээгүй шалтгаандаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эмнэлгийн магадалгаа өгсөн. Өмнө өгч байсан эмнэлгийн магадалгаа болон сүүлд өгсөн эмнэлгийн магадалгаа нь нэг эмнэлгийнх боловч эмчлэгч эмч болон ерөнхий эмчийн гарын үсэг нь хоорондоо зөрүүтэй өөр байсан. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй.
Сөрөг нэхэмжлэлээс харвал, БНСУ-ын иргэн ******* өмчлөх эрхийг шилжүүлж авахаас өмнөх 2017, 2018, 2019 хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт дүгнэсэн. Энэ нь шинэ өмчлөгчтэй ямар нэгэн байдлаар холбоогүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж харж байна. Сүүлд нь хэлэхэд хариуцагчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийг ямар нэгэн байдлаар 9, 10 жил түрээсийн төлбөргүйгээр ашигласан. Манай үйлчлүүлэгчид ямар нэгэн байдлаар төлбөр төлөөгүй. Бид худалдах, худалдан авах гэрээнээс өөр гэрээ байгуулаагүй. Энэ утгаараа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* нь хариуцагч *******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдан авсан талбайн ашиглалт, засварын зардалд гарсан 275,191,365 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.
2.1. Талуудын худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн **************т бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн ******* хороо, 6 дугаар хороолол, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж 3/1 байр, техникийн давхрын Б талд байршилтай 242.1 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч ******* нь 2017 оноос өмнөх өмчлөгч *******тэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байсан./1хх53-54, 55-59/
2.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2022/13726 дугаартай захирамжаар -ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 889,368,164.47 төгрөгийг -ийн захирал ******* нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөх, уг хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрт барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн **************т бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн ******* хороо, 6 дугаар хороолол, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж 3/1 байр, техникийн давхрын Б талд байршилтай 242.1 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцсон./1хх178-181/
2.3. Дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдсэн./1хх208/
2.4. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/0216*******тай захирамжаар хариуцагч нь БНСУ-ын /-д эрхийн улсын бүртгэлийн **************т бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн ******* хороо, 6 дугаар хороолол, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж 3/1 байр, техникийн давхрын Б талд байршилтай 242.1 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 836,774,000 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлэхээр талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэн, БНСУ-ын /-аас олгосон итгэмжлэлийг үндэслэн БНСУ-ын иргэн ******* нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн. /1хх215-239/
2.5. БНСУ-ын иргэн *******-г төлөөлж******* нь хариуцагч *******тэй 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-гээр *******-гийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 730,000,000 төгрөгөөр худалдах, урьдчилгаанд 73,000,000 төгрөгийг худалдан авагч *******гийн дансанд байршуулж, банкны зээлийн шийдвэр гарснаар урьдчилгаа төлбөрийг төлөөлөгч*******ын Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлэхээр тохиролцож, үлдэгдэл төлбөрийг зээлийн батлан даалтын сангийн зээлээр 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцсон./1хх6-33/
3. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* болон хариуцагч ******* нарын хооронд дээр дурдсанчлан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа уг гэрээнээс нэхэмжлэгч нь татгалзсаны үр дагаврыг мөн хуулийн 20******* зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардсан байхад бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах өмчлөгчийн эрхийн талаар дүгнэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримталсан хууль хэрэглээний алдааг залруулж, шийдвэрийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлтийг оруулна.
Гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд шилжээгүй боловч түүний эзэмшил, ашиглалтад байгаа тухайд талууд маргаагүй байна.
4. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь гэрээний 3.2-т заасны дагуу гэрээний үнийг 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөх үүргээ гүйцэтгээгүй байх ба нэхэмжлэгч талаас уг үүргийг шаардаж, улмаар 2024 оны 0******* сарын 22-ны өдөр гэрээнээс татгалзсан талаар мэдэгдсэн болох нь 2025 оны 0******* сарын 22-ны өдрийн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна./2хх61-69/
4.1. Ийнхүү нэхэмжлэгч талаас 2024 оны 0******* сарын 22-ны өдөр худалдан авагчийн үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзсан талаар хариуцагч талд мэдэгдсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 22******* зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах тухай журамд нийцсэн байх тул нэхэмжлэгч талын гэрээнээс татгалзаж, үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлж, суллаж авах тухай нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 20******* зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэнтэй нийцэж байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буюу 242.1 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн гаргасан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдэл зөв.
4.2. Худалдах, худалдан авах гэрээний 3.2-т зааснаар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй буюу хариуцагч өөрийн буруутай үйлдлийн улмаас төлбөрөө төлж чадаагүй биш гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй. Учир нь, хариуцагч талаас Хаан банкны 2025 оны 0******* сарын 22-ны өдрийн 5219/25/156 дугаартай ...зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэр боломжгүй болсон тул Хаан банк өөрийн эх үүсвэрээр олгох судалгаа хийж 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зээл олгох шийдвэр гаргасан /2хх86/ гэх баримтыг ирүүлсэн байх боловч, нэхэмжлэгч тал уг хугацаанаас өмнө гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогддог. Тодруулбал, талууд гэрээнд төлбөр төлөх хугацааг 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэж тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан 2024 оны 0******* сарын 22-ны өдөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гэрээний төлбөрийг төлөх үүрэг биелэгдээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
5. Хариуцагч нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхтэй боловч худалдах, худалдан авах гэрээний тухайд үүргийн зөрчлийг хариуцагч өөрөө гаргасан байх ба сүүлийн 9 жилийн хугацааны ашиглалтын явцад гарсан зардал 275,191,365 төгрөгийг гаргуулна гэсэн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцсэн.
5.1. Түүнчлэн, хариуцагч нь өмнөх өмчлөгч *******тэй байгуулсан түрээсийн гэрээний харилцааг дуусгавар болгож, нэхэмжлэгчтэй худалдах худалдан авах гэрээг байгуулсан тул уг гэрээнээс татгалзсантай холбоотойгоор түүнд хохирол учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
6. Мөн анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримталж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулна. Учир нь, талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас үүргээ зөрчиж хариуцагчид хохирол учруулсан байдал тогтоогдоогүй болно. Иймд, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсгийг баримтлан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэх хууль хэрэглээний талаар гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэв. Гэвч сөрөг нэхэмжлэлд хамаарах хууль хэрэглээний өөрчлөлт нь шийдлийг өөрчлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
7. Мөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2025 оны 0******* сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй, мөн өмгөөлөгчөөр ыг оролцуулах, хариуцагчийн өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах үндэслэлүүдээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тус тус хангаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 0******* сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/24322 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар товлон хойшлуулж талуудад хурлын товыг мэдэгдсэн байна./2хх78-79/
7.1. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй тухай хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт хавсарган ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШЗ2025/26747 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн. /2хх83-84, 3хх10-11/
Тодруулбал, хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй тохиолдолд өөр төлөөлөгч томилон ирүүлэх боломжтой байсан, шүүх хуралдаанд оролцох боломжоор нь хангаж 14 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзсан захирамжийн үндэслэлийг буруутгахгүй.
7.2. Түүнчлэн, тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч мөн хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн эрүүл мэндийн шалтгааны талаарх эмнэлгийн магадлагаанууд нь DG Clinic гэсэн адил нэртэй, магадлагаа өгсөн эмч нарын нэр нь адил атлаа гарын үсгийн бичвэрийн хувьд өөр, 2025 оны 06 дугаар сарын 12-ноос 13-ны өдөр хүртэл 1 хоногийн хугацаатай олгосон магадлагаа нь тухайн эмнэлгийн тамгагүй зэрэг эргэлзээтэй баримтыг ирүүлсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/05110 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 20******* зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн **************т бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн ******* хороо, 6 дугаар хороолол, 15141 Тусгаар тогтнолын талбай гудамж 3/1 байр, техникийн давхрын Б тал тоот хаягт байршилтай 242.1 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч БНСУ-ын иргэн *******-гийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч *******д даалгасугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын 227 дугаар зүйлийн 227.2 дахь гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 дэх гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,604,107 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ц.АЛТАНЦЭЦЭГ