Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2016/00452

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2016/00452

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Төрийн банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 2 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, Харгана овогт Ганбатын Ганзаяа, Нохойрог хүгдүүд овогт Батмөнхийн Цэрэнлхам нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.220.053 төгрөг, хуримтлагдсан хүү 825.365 төгрөг, торгуулийн хүү 9.000 төгрөг, нотариатын зардал 3.700 төгрөг нийт 9.058.118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Ганзаяа, Б.Цэрэнлхам нар нь 7.937.544 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 400.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нар нь нийт 226.232 төгрөг төлснөөс үндсэн зээлд 117.491 төгрөг, зээлийн хүүнд 108.707 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээ зөрчин зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлж байгаа тул үндсэн зээл 8.220.053 төгрөг, хуримтлагдсан хүү 825.365 төгрөг, торгуулийн хүү 9.000 төгрөг, нотариатын зардал 3.700 төгрөг нийт 9.058.118 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Тус иргэний хэрэгт хариуцагч нар нь Төрийн банкнаас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.220.053 төгрөг, хуримтлагдсан хүү 825.365 төгрөг, торгуулийн хүү 9.000 төгрөг, нотариатын зардал 3.700 төгрөг нийт 9.058.118 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүрийн 25-ны өдрийн дотор 100.000 төгрөгөөр, 2017 оны 3 дугаар сард зээлийн хугацаа хэтрэлтээс бүрэн гарч, цаашид графикийн дагуу сар бүр 220.000 төгрөгөөр төлөхөөр эвлэрч байна. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Цэрэндулам, хариуцагч Г.Ганзаяа, Б.Цэрэнлхам гэжээ.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбар нь хариуцагч Г.Ганзаяа, Б.Цэрэнлхам нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.220.053 төгрөг, хуримтлагдсан хүү 825.365 төгрөг, торгуулийн хүү 9.000 төгрөг, нотариатын зардал 3.700 төгрөг нийт 9.058.118 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Төрийн банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, Харгана овогт Ганбатын Ганзаяа, Нохойрог хүгдүүд овогт Батмөнхийн Цэрэнлхам нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8.220.053 төгрөг, хуримтлагдсан хүү 825.365 төгрөг, торгуулийн хүү 9.000 төгрөг, нотариатын зардал 3.700 төгрөг нийт 9.058.118 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь 9.058.118 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүрийн 25-ны өдөр 100.000 төгрөгөөр, 2017 оны 3 дугаар сараас зээлийг хуваарийн дагуу сар бүр 220.000 төгрөгөөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 159.880 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 79.940 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.Ганзаяа, Б.Цэрэнлхам нараас тэмдэгтийн хураамжид 79.940 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ