| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0111/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/145 |
| Огноо | 2019-09-23 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Д.ДУЛАМЖАВ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,
Улсын яллагч Б.Цогтбадрах
Иргэдийн төлөөлөгч Д.Мөлдир
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батсүх, Д.Эрдэнэчимэг,Ж.Энхжаргал,Г.Батзаяа
Шүүгдэгч А.*******, М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх Б.Цогтбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох 201721000012 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 441 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хэлэлцээд
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 20 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотод Шинжлэх ухаан технологийн их сургуульд сурч байсан,ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
2.Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн,25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Авто замын барилгын инженер мэргэжилтэй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 3 дугаар 60 айлын 48 тоотод оршин суух, ПЮ *******3 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.******* нь А.*******той бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.******* нь М.*******тэй бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн...гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цэцэг төвийн дээд талд байх VIP караокений 2 давхарт байв.Хаалга нь зүүн гар талдаа онгойдог 9х8 м хэмжээтэй заалны баруун гар талын буланд хар өнгийн тектэй байх ба архи дарс, пиво өрсөн байв.Шатаар дээш гарахад зүүн гар талд 00-ийн өрөө байв. 00-ийн өрөө модон хаалгатай баруун гар талдаа хаалгатай дотогшоо онгойдог 2.5х3м хэмжээтэй, суултуур байрлуулсныг тэмдэглэн авав. Маргаан болсон гэх газрыг 1-н тоогоор тэмдэглэв.Караокенээс гараад ХОИС-ийн автомашин ордог хаалганы урд талын автомашины зогсоол дээр машин нь баруун зүг рүү харж зогсож байсан гэх ба хохирогч Б.ыг машинаас буулгаж зодсон гэх газрыг 2-н тоогоор... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-2-5-р хуудас/
Хохирогч , овогт ын ын / регистрийн дугаартай, дээд боловсролтой,шатрын клубт багш, дасгалжуулагч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр миний төрсөн өдөр болоод найз нарынхаа хамт Алтайн буйлаастын вип караокед орж сууцгаасан.Бид нар 14 ш пиво аваад дуулж байгаад найз С., нарын хамт 00 ороод байж байтал А.******* гэх ах орж ирээд бид нар луу ”та нар бацаанууд “ гэх зэргээр хэлээд байхаар нь “та намайг таньж байна уу? би танай төрөл” гэхэд А.******* ” чи манай төрлийн бацаан уу” гэхээр нь “ та яагаад байгаа юм бэ“ гээд А.*******той маргалдаад А.*******ын толгой руу хальт мөргөхөд А.******* гарч яваад найзуудаа дагуулаад ороод ирсэн. Баагий ах түрүүлж орж ирээд “ муусайн бацаанууд та нар яагаад байгаа юм бэ” гээд ыг алгадаад авахад нь Баагий ахыг барьж аваад маргалдаад байхаар нь би салгах гээд зогсож байтал А.******* ах орж ирээд намайг цохиход хамт явсан найзууд нь орж ирээд салгаад аваад гарсан.Бид нар өрөөндөө ороод цагаа дуусгаад гараад ирэхэд А.*******ын найзууд бүгд гадаа байсан.Бид нарыг гарахаас өмнө манай найз гараад такси аваад хүлээж байсан.Бид нар таксиндаа суугаад Их буян захын машины зогсоол дээр очоод 2 найз охиноо хүлээгээд байж байтал тэд нар араас хүрч ирээд нь таксины баруун хойт хаалгыг онгойлгож тай ярилцаад тэр хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйж байтал А.******* ах ирээд миний баруун талын шанаа руу гараараа цохиход хамт явж байсан М.******* гэх хүүхэд ирээд намайг машинаас татаж буулгаад өвдөглөж унагаагаад намайг газарт уначихсан байхад хөлөөрөө нүүрний зүүн хэсэг рүү өшиглөөд байсан.А.******* ах бас нүүр лүү өшиглөж байтал хамт явсан нь хүрч ирээд “ та хоёр яаж байгаа юм бэ” гээд тэр хоёрыг түлхэж холдуулаад намайг таксинд суулгаж байтал цагдаа ирээд бид нарыг бүгдийг Цагдаагийн газарт авчирсан.
.... 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн БОЭТ-д 2 ширхэг толгойн рентгэн зураг авхуулсан.2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ач заяа эмнэлэг дээр томографын толгойн 1 ширхэг зураг авхуулсан.Ач заяа эмнэлэг дээр авхуулсан зургийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар үзээд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шанааны нум яс татуулах хагалгаанд ороод эмнэлэгт 5 хоног хэвтсэн.2017 оны 02 дугаар сарын 10-нд хагалгаа хир хийгдсэн талаар ГССҮТ-д томографын толгойн зураг дахин авхуулаад эмчээр нь уншуулахад хагалгаанд ороод татуулсан хэсгийг хараад хуучин хугаралтай бусад зүйл нь хэвийн эдгэрч байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг/1-р хх 27-28, 169-р хуудас/
Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Намайг татаж буулгах гээд гарнаас татаж байснаа Батбаяр наад хэдийгээ бүгдийг буулгаад ир гэхэд М.******* Б.ын талын хаалгыг онгойлгоод Б.ыг татаж газарт унагахад А.******* нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөчихөөд машины ар талаар тойроод Б.Батбаярын хажууд очсон.Тухайн үед Б. газарт хэвтэж байхад М.******* очоод шилэн хүзүүнээс нь татаж босгож байгаад машины урд талд авчирч байгаад хавирч унагаад шилэн хүзүүнээс нь дээш жаахан өргөж байгаад хөлөөрөө нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд Б. нүүрээ дараад хэвтэхэд гүйж очоод “ та нар яаж байгаа юм бэ” гээд татаж босгоод Б.ыг таксины урд талын суудалд суулгасан, Өөр цохиж зодсон асуудал байхгүй гэх мэдүүлэг / 1-р хх-42-р хуудас/
Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой Б. над руу залгаад завтай бол караокед хүрээд ир гэхээр нь найз г дагуулаад очсон.Бид нар архи пиво уугаад, дуулаад сууж байтал Б., , нар 00 орохор яваад удаад байхаар нь бид хоёр гараад иртэл , , гурав зогсож байсан. Б. “миний хацар өвдөөд байна” гэхээр нь 00 руу дагуулж ороод нүүрийг нь шавшиж өгсөн.Тэгээд буцаад өрөөндөө орж ирээд хувцсаа аваад гарахаар явж байтал Б. нартай маргалдсан хүүхдүүдийн нэг нь доор тооцоо хийгээд зогсож байснаа “ та нар битгий гар, манай найзууд гадаа байгаа, та нар явсных нь дараа гар” гэхээр нь бид нар үүдэнд 15-20 минут хүлээж зогсож байгаад бид хоёр түрүүлж гараад такси авахаар Цэцэг төвийн зүг рүү явсан.
Удалгүй араас такси ирж зогсоод , , , Билэгмаа нарыг суулгаад явуулах гэж байтал бид нарын араас А.*******, М.*******,, Батбаяр нар ирээд М.******* нь машины баруун хойт талын хаалгыг онгойлгох гээд байхаар нь бид хоёр дотор талаас нь онгойлгохгүй байтал “ яах гээд байгаа юм бэ, ална шүү” гээд бид хоёр луу гараараа далайгаад цохих гээд байхаар нь бид хоёр зугтаж гараад оюутны дотуур байрны хашааны хаалгаар дотогшоо ороод би г харья гэсэн. Б.ыг дагуулаад явъя гээд буцаад машины хажууд очиход Б. машины хажууд уначихсан “миний толгой өвдөөд байна “ гээд газарт хэвтчихсэн хажууд нь хар өнгийн куртиктай М.*******, шар өнгийн куртиктай А.******* нар байсан.Тэгээд би г явъя гээд дагуулаад явсан гэх мэдүүлэг . /1-р хх -43-44-р хуудас/
Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2016 оны 12 дугаар сарын 29-ний орой бид нар Их буян захын вип караокед суусан. Бид нар архи пиво уугаад дуулж сууж байгаад Б. хоёр 00 орохоор гарсан.Би удалгүй араас гараад бид гурав 00-д бие засчихаад гартал А.******* гэх ах зогсож байсан.Би хажуугаар нь гарахдаа мөрөөрөө шүргэчихсэн чинь тэр ах “яагаад мөрлөөд байнаа” гэхээр нь би дуугаралгүй зөрөөд өнгөрсөн. Тэгтэл “******* юу байна? гэхэд А.*******“ хэн бэ, чи намайг таньдаг юм уу муу бацаан минь” гэсэн чинь ам руу нь цохиод цус гаргачихсан. Удалгүй бид нарыг 00-д байж байтал Б.Батбаяр гэх залуу орж ирээд “ та нар яагаад байгаа юм“ гээд алгадаад авахаар нь Батбаярыг тэврээд авсан.Би 00-ийн хаалган дээр зогсож байтал ******* намайг цохиод авсан.Би газар унаад нүүрээ хамгаалаад хэвтэхэд ******* миний дээрээс гараараа толгой руу 4 удаа цохиод, хөлөөрөө 2 удаа дэвссэн.
Тэгээд Б. салгаад өрөө рүүгээ оруулчихаад ыг авахаар гарсан.Тэд нарыг ирэхгүй удаад байхаар нь би гарсан чинь Б., хоёрыг хашаад зогсоочихсон наана нь Билэгмаа, Алтанцэцэг хоёр зогсчихсон, , М.*******, А.******* нар зогсоод цохиж байгаа нь сайн харагдахгүй байсан. Тэгтэл М.******* намайг харчихаад “та нар манай найзыг зоддог хэн юм бэ” гээд хүрээд ирэхээр нь би бултаад тэврээд байж байтал караоке ажиллуулдаг ах эгч хоёр ирээд бид нарыг салгаад өрөө өрөө рүү нь оруулсан.Өрөөндөө орж ирчихээд Б. тонгойгоод суугаад байсан. Б.ын зүүн нүдний дээд хэсгээр хөхөрчихсөн байсан.Бид нар үүдэнд 10-20 минут хүлээж байгаад гараад такси бариад Ховд их сургуулийн урд талын зогсоол дээр Билэгмаа, Алтанцэцэг хоёрыг суулгах гээд зогсож байтал Б.Батбаяр ын талаар ирээд буугаад ир гээд гараас татаж байснаа наад хэдийгээ бүгдийг нь буулгаад ир гэхэд М.******* Б.ын талын хаалгыг татаж онгойлгоод газарт унахад нь А.******* нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд машины араар тойроод Б.Батбаярын хажууд очсон.Б. газарт хэвтэж байхад М.******* очоод шилэн хүзүүнээс нь татаж босгож байгаад машины урд авчраад хавирч унагаад шилэн хүзүүнээс нь дээш жаахан өргөж байгаад хөлөөрөө нүүр лүү нь нэг удаа өшиглөхөд гүйж очоод “та нар яаж байгаа юм бэ” гээд Б.ыг татаж босгоод машины урд суудалд суулгасан.Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн.
Намайг манай ах ирээд гэр лүү авч явсан... 2016 оны 12 дугаар сарын 30-ны өглөө Б., С. бид гурав Түшиг буудалд хоночихоод эмнэлэг орж үзүүлсэн.С. бид хоёр хүлээгээд сууж байтал Б. гартаа 2 толгойны зураг барьчихсан гарч ирээд “ эмч миний шанааг цөмөрчихсөн юм шиг байна гэж хэллээ” гэхээр нь бид гурав шууд Цагдаагийн газарт очиж гомдол гаргасан.А.*******, Батбаяр хоёр бас Цагдаагийн газар дээр ирээд хоорондоо ярилцаж байгаад Б.ыг эмнэлэгт хэвтүүлэхээр болоод эмнэлэг дээр ирээд Б. хувцсаа авчирахаар гэр лүүгээ явах хооронд А.*******, М.*******, Батбаяр нар эмнэлгийн мөнгийг нь өгчихөөд яваад өгсөн. С. бид хоёр хүлээж байгаад Б.ыг эмнэлэгт хэвтүүлчихээд харьсан гэх мэдүүлэг /1-р хх-56-57, 72-р хуудас/
Гэрч Э.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө БОЭТ-д ахлах жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн.Шөнө 01 цагийн үед Б. гэх 22 настай залуу хүнд зодууллаа гээд 03 дээр ирэхэд нь хүлээн аваад үзлэг хийхэд хамар баруун тийш муруйсан, зүүн хацар яс дотогшоо хонхойсон байдалтай байсан. Тухайн үед толгойн зураг авхуулаад маргааш ирж чих хамар хоолойн эмчид үзүүл гэж хэлээд явуулсан гэх мэдүүлэг /1-р хх 76-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ 1-р хх-20-21, 241-242-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн ...1.Б.ын биед чамархай яс хугарал, зүүн талын шанаа ясны цөмөрсөн хугарал, зүүн талд ухархай ясны доод ханын цөмөрсөн хугарал,зүүн нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, толгойн дагзны баруун хэсэгт 1.5х1 см зулгаралт гэмтэл тогтоогдлоо.2.Б.ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. 3.Б.ын биед үүссэн чамархай ясны хугарал гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д ...гавлын хүхрээ ба суурь ясны хугарал үүнд: гавлын орой / дух зулай яс/ чамархай дагз ба суурь яс / өмнө дунд ар хонхор эрвээхэй яс/ -ны хугарал ,заадсын салалт хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.4. Б.ын биед үүссэн зүүн талын шанаа ясны цөмөрсөн хугарал зүүн талд ухархай ясны доод ханын цөмөрсөн хугарал гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д ...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан / удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх... дүгнэлт /1-р хх 82-83-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 601 тоот шинжээчийн...1.Б. нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гавал тархины КТГ-ын зурагт зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн доод хана руу үргэлжилсэн сэлтэрсэн шугаман хугарал, зүүн хацрын нумны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн гадна хананы сэлтэрсэн хугарал, зүүн гайморын хөндийн гадна ар хананы сэлтэрсэн хугарал, зүүн чамархай хацар , зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн гайморын хөндийн цус хуралт бүхий шинэ гэмтэлтэй байна.2.Б. нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гавал тархины КТГ-ын зурагт зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн доод хана руу үргэлжилсэн сэлтэрсэн шугаман хугарал, зүүн хацрын нумны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн гадна хананы сэлтэрсэн хугарал, зүүн гайморын хөндийн гадна ар хананы сэлтэрсэн хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал,суурь ясны зүүн их далавч хөхлөг, сэртэн дайрсан шугаман хугарал,тархиын зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсан дээрхи нимгэн ялтаслаг цусан хураа,зүүн чамархай, хацар зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний өөхөн эслэгт хий, зүүн гайморын хөндийн цус хуралт бүхий шинэ гэмтэлтэй байна.
3.Б.ын 2017.01.02-ны өдөр, 2017.01.10-ны өдөр, 2017.04.21-ний өдрүүдэд авхуулсан гавал тархины КТГ-ын зурган дээр гарсан тархины гэмтлүүд нь хоорондоо тохирч байна.2017 оны 01 сарын 02-ны өдрийн КТГ-г зургийн зүслэгийн зай хол, тоо бага учир гавал ясны зарим гэмтэл зүслэгт ороогүй, эдийн голомтот өөрчлөлт илрээгүй байна.2017.04.21-ний өдрийн гавал тархины КТГ-н зурагт зүүн гайморын хөндийн урд хана, гадна ар хана, зүүн нүдний ухархайн гадна хажуу хана, зүүн хацар ясны нум, суурь ясны зүүн их далавч, хөхлөг сэртэн дайрсан хугарлууд бороолж эдгэрсэн, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй болсон байна.4.2017.02.10-ны өдрийн гавал тархины КТГ-ын зурагт зүүн нүдний ухархайн гадна хананы хугарал, зүүн хацар ясны хугарал эдгэрч буй байдалтай , суурь ясны зүүн их далавч хөхлөг сэртэн дайрсан хугаралтай хатуу бүрхүүл дээрхицусан хураа шимэгдсэн, зүүн гайморын хөндийн цус шимэгдсэн байна. 2017.04.21-ний өдрийн гавал тархины КТГ-н зурагт зүүн гайморын хөндийн урд хана гадна ар хана , зүүн нүдний ухархайн гадна хажуу хана зүүн хацар ясны нум, суурь ясны зүүн их далавч хөхлөг сэртэн дайрсан хугаралууд бороолж эдгэрсэн, эдэд өөрчлөлтгүй байна.5.Б.ын 2017.01.02,2017.01.10,2017.04.21-ний өдрийн 5 ширхэг гавал тархины КТГ-ын зурагнууд дээрхи гэмтлүүд нь хоорондоо хугарлын онцлог шинж чанар, байршил зүйгээрээ тохирч байна,зарим зурагны зүслэгийн зай хол, тоо бага учир гавал ясны гэмтэл зүслэгт ороогүй, эдийн голомтот өөрчлөлт илрээгүй байх ба гэмтэл авснаас хойш 3 сарын дараа дахин КТГ-ын шинжилгээ хийгдсэн байх тул хугаралууд бороолж цус хуралтууд шимэгдэж арилсан байна. 6. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын Дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмч С.Чулуунсүхээр 2017.02.10-ны 1 ширхэг КТГ-ын зургийг давтан уншуулахад зүүн нүдний ухархайн гадна хананы хугаралтай, зүүн хацар ясны хугарал эдгэрч буй байдалтай , суурь ясны зүүн их далавч хөхлөг сэртэн дайрсан хугаралтай, эпидураль цус хуралт шимэгдсэн, зүүн гайморын хөндийн цус шимэгдсэн бусад гэмтлийн зүслэгүүд байхгүй байна.Гавал тархины КТГ-ын зурагнууд хоорондоо ялгаатай уншигдах нь тухайн КТГ-ын зурагны чанар зүслэг хоорондын зай,зүслэгийн тоо, тухайн зургийг уншиж буй эмчийн ур чадвараас хамаарч харилцан адилгүй байж болно.7. Б.ын биед тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд суурь ясны зүүн их далавч хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн хатуу хальсан дээрхи нимгэн ялтаслаг цусан хураа ,зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн доод хана руу үргэлжилсэн сэлтэрсэн хугарал, зүүн хацрын нумны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн чамархай, хацар зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний өөхөн эслэгт хий, зүүн гайморын хөндийн цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын уг хэсгийн цус хуралт, дагзны хуйхны баруун хэсгийн зулгаралт гэмтэл учирчээ. Дээрхи гэмтлүүд нь хохирогч Б.ын эмчид үзүүлсэн , эмчилгээ хийлгэсэн цаг хугацаатай тохирч байна.8. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2-т заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.9.Шинжээч эмч Д.Тогтохын 2017.01.03-ны өдрийн 13 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна... гэх дүгнэлт / 1-р хх-219-223-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 452 дугаартай шинжээчдийн ....Б.ын биед зүүн нүдний ухархайн гадна хана, хацар,суурь ясны заадсын хугарал,зүүн хацар яс, зүүн хоншоор ясны өмнөд болон хажуу хана, нүдний ухархайн доод хана, гадна хананы хугарал, зүүн зовхи, хамрын уг хэсгийн цус хуралт, дагзны баруун хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Урьд гаргасан Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Хүний биед үзлэг хийсэн №13 тоот дүгнэлт, хавтаст хэргийн материалаар гаргасан №601 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна... гэх дүгнэлт / 4-р хх-ийн 25-28-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 901 дугаартай шинжээчдийн...Б.ын биед зүүн нүдний ухархайн гадна хана, хацар-суурь ясны заадлын хугарал,зүүн хацар яс, зүүн хоншоор ясны өмнөд хажуу хана,нүдний ухархайн доод хана, гадна хананы хугарал, зүүн зовхи, хамрын уг хэсгийн цус хуралт, дагзны баруун хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрхи зүүн нүдний ухархайн гадна хана хацар-суурь ясны заадлын хугарал, зүүн хацар яс, зүүн хоншоор ясны өмнөд хажуу хана, нүдний ухархайн доод хана, гадна хадны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн зовхи, хамрын уг хэсгийн цус хуралт, дагзны баруун хэсгийн зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / 4-р хх-82-85-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч М.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой Б.Хосбаяр, Б.Бат-Орших нар PС тоглоё гээд дуудсан. Бид нар караоке орсон.Тухайн үед би караоке дотор хөзөр тоглоод сууж байсан.Тэгээд караокенээс гараад ирэхэд хэдэн залуучууд маргалдаж байсан.Би буцаж ороод Хосбаярын хувцсыг аваад гарсан.Тухайн үед надтай Хосбаяр, Идэрбаяр, Батбаяр,Цогтбадрах, А.******* нар явсан.Цогтбадрах, Б.Бат-Орших бид хэд явж байхад хойно орилоод байхаар нь буцаж ирсэн. Ховд их сургуулийн оюутны байрны зогсоол дээр таксинд Б., Ж., С. нарын хүмүүс байсан.Б.Батбаяр ах наад хүмүүсээ бүгдийг буулгаад ир гэсэн. Би эхлээд машины зүүн талын хаалгаар очоод С.тай ярилцсан.Дахиад нөгөө талын хаалгаар очиход Б.Батбаяр надтай зөрөөд зүүн тал руу, би баруун тал руу очиж машинаас Б.ыг татаж буулгасан. Б.ыг машинаас буулгах үед нүд нь хөхөрчихсөн байсан. Б.т аминд халтай хүнд гэмтэл учруулсан гэж бодохгүй байна. Тухайн үед би архи хэрэглэсэн байсан. Би Б.т 2 сая төгрөгийг 2017 оны 03 дугаар сард төлсөн... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой манай нэг найз хотоос ирээд би найзуудтайгаа караокед сууж байгаад гарч 00 ороод гараа угааж байтал 3 залуу орж ирээд нэг залуу нь “та манай хамаатан “ гэхээр нь би чамайг танихгүй юм байна гэхэд намайг 2 удаа мөргөсөн бөгөөд тухайн үед ухаангүй болсон байсан.00-оос гарч ирэхэд Б.Бат-Орших өрөөнд оруулж өгсөн. Ховд их сургуулийн автобусны буудал дээр бид нарыг Батбаяр ална гэж орилсон. Би намайг мөргөсөн С.тай уулзахаар очоод машины зүүн талын хаалгаар нь очоод буугаач гэхэд буугаагүй. Тэгэхээр нь би машины баруун талын хаалгаар тойрч очиход Б. баруун талд нь сууж байсан.Би цонхоор нь Б.ыг хальт цохисон.Гэхдээ энэ цохилт нь хүнд гэмтэл учруулсан гэдэгт санал нийлэхгүй байгаа. Цагдаагийн газарт очиход Б.ын нүд хөхөрсөн байсныг харсан.Тухайн үед би архи хэрэглэсэн байсан. Би Б.т 2017 оны 03 дугаар сард 2500000 орчим төгрөг төлсөн, М.******* бид хоёр нийлээд хохирогчид 5 сая төгрөг төлсөн.... гэх мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-д “ Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэжээ. Тухайн үед бааранд хохирогч Б. шанаан тус газраа нь цохиулсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон ба улмаар таксинд суусан хүмүүсийг явуулахгүй өдөөн хатгаж, хүчээр татан буулгаж шүүгдэгч А.*******, М.******* нар шууд бүлэглэн зодож хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хуралдаанд талууд шүүгдэгч нарыг бүлэглэн хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсанд маргалдаагүй боловч хүнд гэмтэл үү, хүндэвтэр гэмтэл учирсан уу гэх шинжээчдийн дүгнэлтэнд мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн удаа дараа гаргасан “дахин шинжилгээ хийлгэх тухай” хүсэлтийг шүүх хангаж, хохирогчийг болон холбогдох, материалыг хүргүүлж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын комиссын дүгнэлт дахин гаргуулсан нь шижнээчдийн дүгнэлтүүдийн эргэлзээ бүхий байдлыг арилгасан гэж үзэж байна.
Шинжээчийн 13 дугаартай дүгнэлтэнд: “Б.ын биед үүссэн чамархай ясны хугарал гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д ...гавлын хүхрээ ба суурь ясны хугарал үүнд: гавлын орой / дух зулай яс/ чамархай дагз ба суурь яс / өмнө дунд ар хонхор эрвээхэй яс/ -ны хугарал ,заадсын салалт хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”, “Б.ын биед үүссэн зүүн талын шанаа ясны цөмөрсөн хугарал зүүн талд ухархай ясны доод ханын цөмөрсөн хугарал гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д ...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан / удаан/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” мөн 601 дугаартай шинжээчдийн дүгнэлтэнд: “Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэжээ.
Гэмлийн зэрэг тогтоох журмын 2.2-д хүнд зэргийн гэмтлийг тогтоох шалгуур шинжийг заасан байх ба амь насанд аюултай, амь тэнссэн, үлдэц уршиг, ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр алдагсан гэх шалгуураар гэмтлийн хүнд зэргийн гэмтлийг тогтоох үндсэн шалгуурыг заасан байна.Дээрх 13, 601 дугаартай дүгнэлтүүд нь эргэлзээтэй гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1-д заасан гэмтлийн зэрэг тогтоох үндсэн шалгуур шинжийг баримтлаагүй байна.
Хохирогч Б.т учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, эдэд өөрчлөлтгүй, гэмтлээс үүссэн үлдэцгүй тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 901 дугаартай шинжээчдийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон.
Шүүгдэгч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явж, бусадтай маргалдаж зодоон үүсгэсэнээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.
Иймд Ховд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх Б.Цогтбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М. *******, А.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч М.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.*******,А.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-132-133/, хохирол төлбөргүй болох нь хохирогч Б.ын “одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч А.*******ын ... би хохиролд 2500.000 төгрөг өгсөн, шүүгдэгч М.*******ийн ... хохиролд 2500000 төгрөг төлсөн, А.******* бтд хоёр нийлээд 5 сая төгрөг өгсөн ... гэх мэдүүлэг, хохирол төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.*******ийн хувийн байдлын талаар гэрч С.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: М.******* нь бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлээд 2016 онд 1-р дунд сургуулийг төгсөөд Шинжлэх ухаан технологийн сургуулийн 1 дүгээр курсэд сурч байхад нь Герман улсад тэтгэлэгтэй суралцах санал ирээд хэлний бэлтгэлд хамрагдаад сүүлчийн шалгалтаа 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгөхөөр болоод Ховд аймагт өвөөтэйгөө уулзах гээд 10 хоног ирээд байж байх хугацаандаа хэрэгт холбогдсон. М.******* нь зорилго тэмүүлэлтэй,даруу төлөв зантай, ээж дүү нартай маш тусархуу,үндэсний бөх, сагсан бөмбөгөөр хичээллэдэг хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг /1-р хх-79/
Шүүгдэгч А.*******ын хувийн байдлын талаар гэрч Ч.Мөнхцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: А.******* нь бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөгөөд 2011 онд 12 жилийн 4 дүгээр дунд сургуулийг төгсөж, 2015 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн технологи инженер мэргэжлээр төгссөн. Одоо Ховд аймагт эхийн хамт амьдардаг. А.******* нь хүний үгэнд оромтгой, илүү дутуу зангүй, даруу төлөв зантай, ээж эгч нартаа тусархуу, архи хэрэглэж байхыг нь би хараагүй... гэх мэдүүлэг /1-р хх 80-р хуудас/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Шүүхээс шүүгдэгч М.*******, А.******* нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.*******, А.******* нарт 07 сарын хорих ял оногдуулж ,шүүгдэгч нарын 217 хоног цагдан хоригдсоныг 07 сарын хорих ял эдэлсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна
Шүүгдэгч нар А.*******, М.******* нар нь энэ хэрэгт 217 хоног цагдан хоригдсон, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентгэн зураг 8 ширхэг, хохирогч Б.ын амбулториор эмчлүүлэгчдийн карт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн компьютер томографийн хариу бүхий цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.т буцаан олгох, 1 ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаааг дуустал хэрэгт хадгалах, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2 дугаар зүйлийн 36.6, 36.7, 36.8, 36.13,36.14 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх Б.Цогтбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарыг 07 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******, А.******* нарт оногдуулсан 07 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******, М.******* нарын цагдан хоригдсон 217 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.ын рентгэн зураг 8 ширхэг, амбулториор эмчлүүлэгчдийн карт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн компьютер томографийн хариу бүхий цаас 1 ширхэг,зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.т буцаан олгож, 1 ширхэг CD-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээсүгэй.
8.Шүүгдэгч А.*******, М.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.