| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 135/2023/01355/и |
| Дугаар | 209/МА2025/00068 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 209/МА2025/00068
“*******” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 307/ШШ2025/01073 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “*******” ХХК,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “*******” ХХК,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,400,000,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг, нийт 2,412,000,000 төгрөг гаргуулах, түрээслүүлсэн барилгын хэв хашмалыг бусад иж бүрдлийн хамтаар буцаан өгөхийг даалгах” тухай,
Сөрөг нэхэмжлэл: “2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан дугаар 87/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох” тухай,
Бие даасан шаардлага гарсан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн шаардлага: “2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан дугаар 87/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох” тухай,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн шаардлага: “******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс барилгын хэв хашмалыг бусад иж бүрдлийн хамтаар чөлөөлүүлэх” тухай,
Иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
“” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “с” ХХК, түүнийг төлөөлж овогтой тэй Турк улсаас 500,000 ам доллараар худалдан авсан барилгын хэвийг бусад туслах иж бүрдлийн хамтаар 1 сарын түрээсийн төлбөр 50,000,000 төгрөг байхаар, 1 жилийн буюу 12 сарын хугацаатайгаар түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу барилгын хэвийг бусад туслах иж бүрдлийн хамтаар түрээслэгч талд хүлээлгэн өгсөн. Гэтэл түрээслэгч тал барилгын хэв хашмал хүлээн авснаас хойш гэрээнд заасан үүргээ зөрчин түрээсийн төлбөр огт төлөөгүй болно. Түрээсийн төлбөрийг удаа дараа нэхсэн боловч “удахгүй төлнө”, “урьдчилгаа болгон мөнгө өгнө” гэсээр одоог хүртэл огт төлөөгүй. Иймд түрээсийн төлбөр нэг сарын 50,000,000 төгрөг буюу төлөгдөөгүй 48 сарын төлбөр 2,400,000,000 төгрөг, алданги торгууль 12,000,000 төгрөг, нийт 2,412,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,217,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү, мөн түрээслүүлсэн барилгын хэв хашмалыг бусад иж бүрдлийн хамтаар нэхэмжлэгчид буцаан өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. / 1-р х.х-1 /
2. Хариуцагчийн төлөөлөгч 2023 оны 9 сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан татгалзал, хариу тайлбарын агуулга:
а. “*******” ХХК-ийн хилээр оруулж ирсэн ган туннель хэв хашмалыг ийн дүүгийнх нь үйлдвэрийн хашаанд буулгаж хадгалуулсан. Нэхэмжлэлд барилгын хэвийг 500,000 ам.долларын үнэтэй гэсэн нь ямар ч үндэслэлгүй ийн санаанаасаа зохиосон, зохиомол үнэ юм.
“*******” ХХК нь 2013-2014 онд барилга барих газар авах, барилгын зураг, төсөв шийтгэх, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах зэрэг барилга барих зөвшөөрөл бэлтгэл ажлыг хангаснаар 2014 оны 05 сард А,Б хоёр блокын суурийн нүх А блокын хавтан суурь, зоорийн давхрыг уламжлалт арга буюу фанер, модон хэв алаар цутгасан ба Б блокын суурийн нүхийг ухаж, ул бетон, хавтан суурийн арматурчиллын ажлыг гүйцэтгэсэн байдаг.
“” ХХК-ийн захирал нь харилцан тохиролцсон амлалтаасаа буцаж, Турк улсаас “*******” ХХК-ийн нэр дээр оруулж ирсэн ган туннель хэв хашмалыг “*******” ХХК-д мэдэгдэлгүй, 2013 (2014) онд барилгын хэвний өөрийн худалдаж авсан үнэтэй жишихүйц, 250,000 ам.доллараар барьцаанд тавьж, анх хадгалуулсан газраас зөөж, “” ХХК-ийн хашаанд нь буулгасан байсныг хожим мэдсэн. “*******” ХХК нь Турк улсад захиалж, хийлгэсэн ган туннель хэвээр барилгаа барихаар барилгын зураг төслөө хийлгэсэн, өөр бусад төрлийн хэв хашмал ашиглах боломжгүй байснаас асар хүндрэлтэй олон асуудлууд тулгарсан.
Үүнээс үүдэн барилга угсралтын ажил 2014 оны 09 сард бүрэн зогссон.
б.“Уг гэрээний дагуу барилгын хэвийг бусад туслах иж бүрдлийн хамтаар түрээслэгч талд хүлээлгэн өгсөн” гэж бичсэн байна. Барилгын хэв хашмал хүлээж авсан, хүлээлгэн өгсөн асуудал огт болоогүй.
...нэхэмжилж буй барилгын хэв хашмал нь Дархан-Уул аймагт барилгын талбайд байсан.
в.“Хөх Монгол” ХХК-иас барилгын хэвийг “*******” ХХК-д шилжүүлсэн
1. “” ХХК-ийн захирал нь Турк улсаас *******” ХХК-ийн нэр дээр орж ирсэн барилгын туннель хэв хашмалыг “*******” ХХК-д мэдэгдэлгүй, иргэн ад 250,000 ам.долларын барьцаанд тавьсан, хэвийг барьцаанаас чөлөөлөх, авсан мөнгөө буцааж өгөх талаар ямар ч санаачилга гаргаагүй бөгөөд хэвийг барьцаанд тавьснаас хойш өнөөг хүртэл 9 жил болсон байна.
2. нь тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, барьцаатай зээлдсэн мөнгөө буцааж төлөөгүй тул “” ХХК барилгын хэвийг захиран зарцуулах эрхтэй болсон гэж үздэг. “” ХХК нь 2016 онд байгуулсан №01 тоот, 2018 онд байгуулсан №103 тоот гэрээгээр тохирсон төлбөр тооцоог үндэслэн барилгын хэвийг “*******” ХХК-д шилжүүлсэн
г. “*******” ХХК-ийг төлөөлж овогтой , “*******” ХХК-тай барилгын хэв хашмал түрээслэх гэрээ хийсэн шалтгааныг тайлбарлахад тодорхой олон шалтгаануудын улмаас “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан 13-р хороолол, 11-р багийн нутаг дэвсгэрт баригдах 225 айлын орон сууцны н ажлыг 2016 оноос хойш үргэлжлүүлэн гүйцэтгэх ямар ч боломжгүй болсон.
... нь түрээсийн гэрээ хийснээс хойш 6 жилийн дараа гэнэт тэнгэрт хадсан, их хэмжээний түрээсийн төлбөр (2.4 тэрбум төгрөг) төлүүлэхээр, барилгын хэвийг хэд нугалсан өндөр үнээр үнэлсэн өмч хөрөнгийг (500,000 ам.долларын барилгын хэв) авна гэж шүүхээр нэхэмжилж байгаа нь арай дэндсэн, хүн чанаргүй үйлдэл юм.
Нэхэмжлэлд хэвний үнэ 500,000 америк доллар гэсэн нь барилгын хэвийг анх худалдан авсан үнэ, бодит зах зээлийн үнэтэй огтхон ч таарч тохирохгүй юм. тэй хийсэн түрээсийн гэрээний үнийн дүн, барьцаа хөрөнгө нь түрээсийн гэрээг өндөр үнийн дүнтэй болгож харагдуулъя гэж хуурсан ийн санаа байсан. Бодит амьдрал дээр барилгын туннель хэвийг Монголын нөхцөлд сард 50,000,000 төгрөгөөр түрээслэх ямар ч боломж байхгүй, хэт өндөр үнэ юм. Туннель хэв нь барилгад түгээмэл ашигладаг хэв хашмал биш тул өндөр үнээр түрээслэх ямар ч барилгын компани байхгүй болно. “” ХХК-иас шилжүүлсэн хэвний үнээс гадна шилжүүлсэн мөнгөний шилжүүлэг нь туннель хэвний төлбөр биш барилгад зарцуулаагүй хөрөнгө, , нарын хоорондын тооцоо болох тул бүх тооцоог барилгын хэв худалдан авахад зарцуулсан гэж тооцоог нэгтгэх үндэслэлгүй.
... түрээсийн гэрээг батлуулахад өөрийн биеэр байгаагүй тул энэхүү гэрээ нь нотариатаар батлагдах учиргүй хуурамч гэрээ болно. С.ийн зүгээс 2019 оны 07 сарын 17-ны өдрийн №07/17 тоот түрээсийн гэрээг барилгын хэв, бусад ах дагалдах иж бүрдлийн хамт хүлээн авсан, барилгын хэв нь 500,000 ам.долларын үнэтэй гэсэн гэрээний заалтууд хуурамч, 2 тал биеэр байлцаж түрээсийн гэрээг нотариатаар батлуулаагүй зэрэг нь хууль зөрчиж байгаа тул уг түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хуурамч гэрээ гэж дүгнэж байна.
нь рүү 2019.10.17-нд утсаар ярихдаа “Түрээсийн гэрээ хийхээр ирэхдээ “барилгын зураг, хэвний зурагнуудаа аваад очоорой” гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэлд хавсаргасан фото зураг нь “*******” ХХК-ийн ажилчид Дархан-Уул аймаг дахь барилгын талбайд ажил үүрэг гүйцэтгэж байгаа юм зурагнууд байна. Тухайлбал: 2016 оны 05 сар тунель хэв угсарч буй ажлын зураг, 2018 оны 08 сар “А” блок 1 давхрын арматур зангидаж, тунел хэв угсарсан зураг “*******” ХХК нь “******* “ХХК-ийн ган туннель хэв хашмалаар “Магнолиа” хотхоны барилгын цутгалтын ажлыг гүйцэтгэж байгаа болно. Ган туннель хэв хашмалыг ашигласан, түрээсэлсэн төлбөр тооцоо нь “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хоорондын тооцоогоор шийдвэрлэгдэх асуудал юм.
нь уг барилгын хэв хашмалыг түрээслэх санал тавьсны дагуу бид 2021 оноос эхлэн түрээслэн барилгын үйл ажиллагаанд ашиглаж байна. Анх түрээслэх үед нь уг хэв хашмалын талаар “*******” ХХК-ийн нэр дээр Монгол улсын хилээр оруулж ирсэн баримт бичиг болон төлбөр төлсөн баримтуудыг үзүүлж байсан. Ийм учраас уг хэв хашмал нь “” ХХК-ийн болон ийн өмч мөн гэж үзээд тэй түрээсээр ашиглах гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зүйлс нь манай компанид огт хамааралгүй асуудал байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ. /1-р х.х 42-48, 187/
3. Хариуцагч “*******” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
...тухайн үед нь рүү утсаар яриад “ах нь Бээжинд байна, хятадуудаас 20,000,000,000 төгрөг авах гээд байна, танайд хөрөнгө оруулна, барилга барих гэж байгаа гээд зээл авах гэж байгаа болохоор итгэл төрүүлэх зүйл хэрэгтэй байна” гэхээр нь Наадам центрийн оффист очоод 2 ажилтантай нь гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зурсан. Эдгээр нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл болон 59 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гээд сөрөг нэхэмжлэл гаргасан.
2021 онд “” ХХК-ийн хувьцаа болон гүйцэтгэх захирал нь шилжиж ирсэн. Энэ гэрээ байгааг яаж мэдсэн бэ? гэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн байдаг. хүнд энэ талаар хэлэхэд “шүүхэд нэхэмжлэл гаргаад явна гэж ёстой бодож байгаагүй, мөн ийм хэмжээний түрээсийн төлбөр төлөх боломжгүй” гэдэг нөхцөл байдлыг илэрхийлж хэлдэг. Иймд 2019 оны 07 сарын 17-ны өдөр “” ХХК, “” ХХК-ийн хооронд байгуулсан №07/17 тоот түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ. / 2 х.х 4-6/
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа:
2018 онд барилгын хэв хашмалыг түрээсэлж, 2019 онд төлбөр төлөх байсан өгөөгүй. Нэхэмжлэгчээс хэв хашмалыг буцаан шаардахад гэрээ байгуулъя гэсэн. “” ХХК 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдаж, түрээсийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Нэг жилийн дараа түрээсийн гэрээний 600,000,000 төгрөгийг төлөөгүй 2020 онд ахиад дуудах үед би танд компанийнхаа 50 хувийн хувьцаа эзэмшүүлье баталгаа болоод түрээсийн мөнгө ороод ирэхээр өгье гээд баталгаа болгоод өгсөн. Хэрэв хуурамч гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол яах гэж гэрээ байгуулсан юм.
...2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Турк улсын Неру брэнд компанитай “” ХХК буюу өнөөдрийн “” ХХК очиж гэрээ байгуулж, хэв хашмалыг 269,000 доллараар худалдаж авсан. Тухайн барилгын хэв хашмал нь Монгол Улсын хилээр орж ирэхдээ “*******” ХХК-ийн нэрээр орж ирсэн. Яагаад гэвэл , хоёр хамтран ажиллах байсан болохоор “*******” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн. 2012 оны 03 дугаар сарын 23-ний өдөр гурван хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол гараад гэрээг цуцалж, Неру брэнд-ийн тоног төхөөрөмжийг д шилжүүлсэн. 7 хоногийн дараа шилжүүлж авсан хувьцааныхаа 50 хувийг буцаан өгсөн баримт хэрэгт байгаа.
“*******” ХХК 2014 оны 07 дугаар сарын 17-ний өдөр буцаагаад , “” ХХК-аас түрээсэлдэг. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа гуравдагч этгээдүүд өмчлөгч гэж үзэж байгаа бол энэ өмч хууль ёсоор шилжээд 269,000 америк долларыг “” ХХК-д хэн төлсөн бэ? энэ талаарх үйл баримт байхгүй.
“” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл түүнийг нотолсон үйл баримтыг шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа этгээд шүүхэд гаргаж өгөх ёстой.
...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ. / 5 х.х 72-73/
5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХКомпаниас шүүхэд гаргасан шаардлагадаа:
...нэхэмжлэгч нь 2019 оны 07 сарын 17-ны өдөр “" ХХК-тай 1 сарын 50.000.000 \тавин сая/ төгрөгөөр түрээсийн гэрээ хийсэн, түрээсийн төлбөр хийгдээгүй тул гэрээний үүргийн дагуу 48 сарын төлбөр, алданги, торгуульд 2,412,000,000 /хоёр тэрбум дөрвөн зуун арван хоёр сая/ төгрөгийг хариуцагч талаас шаардсан байна.
2014 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р хороололд эхлүүлсэн "Төрийн албан хаагчид залуу гэр бүлд зориулсан 225 айлын орон сууц" хотхоныг Турк хэв хашмалаар барьж ашиглалтад оруулахаар "" ХХК төслийн ажлыг эхлүүлсэн боловч хөрөнгө санхүүгийн хүндрэлээс төслийн ажил зогссон тул "*******" ХХК-ний Гүйцэтгэх захирал нь орон сууц захиалагч иргэдтэй хамтран "*******" ХХК-ийг байгуулсан. "*******" ХХК-ний дээрх хаягт байрлах төслийн ажилд хөрөнгө оруулсан иргэн г компанийн захирлаар томилон "*******" ХХК нь "" ХХК-тай 2021.04.15-ны өдөр "Барилгын хэв хашмал түрээслэх гэрээ" хийснээр барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
Туннель хэв хашмалын гаалийн бүрдүүлэлт, техникийн бичиг баримт нь “*******” ХХК-ийн өмчлөлд байдаг. Иймд 2019 оны 7 сарын 17-ны өдөр “" ХХК, "*******" ХХК-ийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хүсэлтэй байна гэжээ. / 3х.х 222-223/
6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-иас шүүхэд гаргасан шаардлагадаа:
...миний бие нь "" ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн Дархан-Уул аймагт барих барилгын ажилд өөрийн үүсгэн байгуулсан “*******” ХХК-ийн болон би хувь хүнийхээ үүднээс 2012 оноос хойш хөрөнгө оруулалт хийж, 2018 оноос тус барилгын ажлыг “*******” ХХК дангаараа явуулах болсон. Ийнхүү барилгын ажил явуулахад ашиглагдах Турк улсын ISO9001:2008 чанарын баталгаатай “барилгын карказ угсралтын хэв хашмал”-ыг “*******” ХХК-иас 2018 оны 2 сарын 28-ны өдөр 01 дугаартай “худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан худалдаж авсан. Харилцан хэв хашмалыг хүлээлцсэнээр тус хэв хашмал манай компанийн өмчлөлд бүрэн шилжиж ирсэн. Манайх тус хэв хашмалыг хүлээж аваад барилгын ажлыг үргэлжлүүлж дутуу гүйцэтгэсэн суурийн ажил, зоорийн давхар, нэгдүгээр давхарын карказ, цутгалын ажлыг хийж гүйцэтгэсэн.
...одоогийн байдлаар тус хэв хашмалыг ашиглан "*******" ХХК нь манай компанийн барьж байсан барилгыг бүрэн барьж дуусгасан бөгөөд одоогийн байдлаар 2 дугаар блокын барилгын ажлыг эхлүүлсэн байдалтай байна. Тус хэв хашмалыг чөлөөлж өгөхийг "*******" ХХК-ийн холбогдох хүмүүст удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл хэв хашмалыг хууль бусаар эзэмшиж, ашигласаар байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний өмчлөлийн Турк улсын ISO9001:2008 чанарын баталгаатай барилгын карказ угсралтын хэв хашмалыг ашиглан "*******" ХХК-иас чөлөөлж өгнө үү гэжээ. / 4 х.х-96-97/
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 600,000,000 төгрөг, Турк улсад үйлдвэрлэсэн барилгын хэв хашмал, түүний иж бүрдэл буюу хавсралт №1 заагдсан 50 нэр төрлийн 691 ширхэг, хавсралт №02 заагдсан 57 нэр төрлийн 1140 ширхэг хэв хашмалын иж бүрдлийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, 1,800,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “” ХХК алданги, торгууль 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “*******” ХХК, болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан дугаар 87/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “*******” ХХК, болон “*******” ХХК-ийн хооронд хийгдсэн Турк улсад үйлдвэрлэгдсэн ISO9001:2008 чанарын баталгаатай барилгын карказ угсралтын хэв хашмалыг түрээслэх гэрээ нь “*******” ХХК-ийн өмчлөх эрхэд халдаж байгаа тул хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн “*******” ХХК-ийн хууль бус эзэмшлээс Турк улсын ISO9001:2008 чанарын баталгаатай барилгын карказ угсралтын хэв хашмалыг чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,288,850 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 407,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн илүү төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж “*******” ХХК, “*******” ХХК-д тус тус олгож, хариуцагч “*******” ХХК-иас 3,157,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 2,750,000 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн өмгөөлөгч ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...“*******” ХХК-ийн зүгээс бие даасан шаардлага гаргах болсон шалтгаан бол тус шүүхэд 2023 онд хэв хашмалыг "*******" ХХК-с чөлөөлүүлэх, мөн хөрөнгө оруулалтын 590,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Тухайн үед “*******” ХХК хэв хашмалтай холбогдолтой маргааныг үүсгэсэн байсан учраас энэ хэрэг шийдэгдсэний дараа шийдье гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ талаар баримтууд хавтас хэрэгт авагдсан байдаг. ийн хувьд 2012 оноос хойш тухайн барилгын ажилд төрийн албан хаагчдад зориулсан зах зээлийн ханшаас арай хямд буюу 900,000 төгрөгөөр м.кв-ийг үнэлж 225 айлын орон сууц барих зорилгоор барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Анхнаасаа дээрх орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх үед санхүүгийн хүндрэлтэй байсан тул тухайн орон сууцны ажилд 1 дүгээр блокийн суурь 1 давхар, 2 дугаар блокийн суурийн байгууламжийг барих асуудлыг хувиасаа хөрөнгө оруулалт хийсэн. 2015, 2016 онуудад захиалагч нарын хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдээд өр төлбөрийн асуудал яригдсан учраас энэ барилга байгууламжийг цааш нь үргэлжлүүлье гэдэг хүсэлтийг т тавьсан. Үүний дагуу "*******" ХХКомпаниараа энэ барилгыг баръя гэх асуудал талуудын хооронд яригдсан. Үүнтэй холбогдолтойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Дархан-Уул аймгийн Засаг дарга, газрын алба, “*******" ХХК болон захиалагч нарын төлөөлөгч нараас бүрдсэн хурал хийсэн байдаг бөгөөд барилгын ажлыг явуулахын тулд хэв хашмал зайлшгүй шаардлагатай. Хэв хашмал гэдэг хүний барьцаанд байгаа талаар яригдаж байсан тул барьцаанаас хэв хашмалыг чөлөөлж, барилгын ажлыг үргэлжлүүлэх шаардлага гарсан. Хэв хашмалгүйгээр барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй учраас барилгыг үргэлжлүүлэхийн тулд хэв хашмалыг худалдан авах гэрээг 2018 оны 2 сарын 28- ний өдөр "*******" ХХК-ийн захирал , "*******” ХХК-ийн захирал нар хийсэн байдаг. Энэ гэрээ эх хувиараа хэрэгт авагдсан. гэдэг хүний өмчлөлөөс чөлөөлүүлэхийн тулд тухайн хүнд өгөх ёстой өр төлбөр буюу 389,845 долларыг "*******” ХХК-ийн зүгээс төлсөн. Турк улсаас оруулж ирж байгаа хэв хашмал нь үл хөдлөх эд хөрөнгө биш, хөдлөх хөрөнгө учраас хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулж, харилцан мөнгөө өгч шилжүүлснээр хэв хашмалын өмчлөх эрх нь “*******" ХХК-д үүссэн. 2012 онд "*******" ХХК-ийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийгдээд, бүх тоног төхөөрөмжүүд "*******” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байдаг. 2018 онд гэрээ байгуулахдаа захирлаас бичиг баримтуудыг өмчлөх эрхийн гэрчилгээ байдаггүй учраас гаалийн бүрдүүлэлт бусад гэрчилгээг гэдэг хүн хүлээж авсан байдаг. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаас харахад 269,000 долларыг шилжүүлсэн буюу энэ мөнгийг тухайн хэв хашмалыг оруулж ирэхэд зориулж од зээлсэн байдаг. 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаар хэв хашмалыг өмчлөх эрх нь "*******" ХХК-ний өмчлөлд шилжсэн.
Гэвч анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбар зэргийг хуулийн үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд “*******" ХХК-ийн бие даасан шаардлагыг хангаж, хэв хашмалыг хариуцагч "*******" ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ. / 5-р х.х 130-131/
9. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал , итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан тухай хүсэлтийн агуулга:
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “*******" ХХК-д холбогдох “Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,412,000,000 төгрөг гаргуулах, түрээслүүлсэн барилгын хэв хашмал бусад иж бүрдлийн хамтаар буцаан өгөхийг даалгах тухай” иргэний хэргийн Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 сарын 19-ний өдрийн 307/ШШ2025/01073 дугаартай шийдвэрийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.
Дархан-Уул аймаг дахь сум сумдын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 307/ШШ2025/01073 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1- т “ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 600,000,000 төгрөг, Турк улсад үйлдвэрлэсэн барилгын хэв хашмал, түүний иж бүрдэл буюу хавсралт №1 заагдсан 50 нэр төрлийн 691 ширхэг, хавсралт №2 заагдсан 57 нэр төрлийн 1140 ширхэг хэв хашмалын иж бүрдлийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож” шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч тал болон хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу 600,000,000 төгрөг, Турк улсад үйлдвэрлэсэн барилгын хэв хашмал, түүний иж бүрдэл буюу хавсралт №1 заагдсан 50 нэр төрлийн 691 ширхэг, хавсралт №2 заагдсан 57 нэр төрлийн 1140 ширхэг хэв хашмалын иж бүрдлийг өгөхөө илэрхийлсэн. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1-д “Давж заалдах гомдол гаргасан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал шүүх түүнийг гомдол гаргаагүйд тооцно” гэж заасны дагуу анхан шатны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдлоосоо татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
10. Хариуцагч “*******” ХХК-ийн захирал Б.Хаш-Эрдэнэ, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар давж заалдах журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан тухай хүсэлтийн агуулга:
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******** ХХК-д холбогдох “Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,412,000,000 төгрөг гаргуулах, түрээслүүлсэн барилгын хэв хашмал бусад иж бүрдлийн хамтаар буцаан өгөхийг даалгах тухай” иргэний хэргийн Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 307/ШШ2025/01073 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлоосоо татгалзаж байна.
Дархан-Уул аймаг дахь сум сумдын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 307/ШШ2025/01073 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1- т “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 600,000,000 төгрөг, Турк улсад үйлдвэрлэсэн барилгын хэв хашмал, түүний иж бүрдэл буюу хавсралт №1 заагдсан 50 нэр төрлийн 691 ширхэг, хавсралт №2 заагдсан 57 нэр төрлийн 1140 ширхэг хэв хашмалын иж бүрдлийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож...” шийдвэрлэсэн ч хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс уг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн 600,000,000 төгрөг, Турк улсад үйлдвэрлэсэн барилгын хэв хашмал, түүний иж бүрдэл буюу хавсралт №1 заагдсан 50 нэр төрлийн 691 ширхэг, хавсралт №2 заагдсан 57 нэр төрлийн 1140 ширхэг хэв хашмалын иж бүрдлийг түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч “Гүн билэгт Энх трейд” ХХК-д олгох уг шийдвэрийг сайн дураараа биелүүлэхээ илэрхийлж байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1-д “ Давж заалдах гомдол гаргасан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал шүүх түүнийг гомдол гаргаагүйд тооцно” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдлоосоо татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
11. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч “*******” ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-иас гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
12. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-нд холбогдуулан “түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,400,000,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг, нийт 2,412,000,000 төгрөг гаргуулах, түрээслүүлсэн барилгын хэв хашмалыг бусад иж бүрдлийн хамтаар буцаан өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага,
хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-нд холбогдуулан “2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “*******” ХХК болон -ийн хооронд байгуулсан дугаар 87/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага,
бие даасан шаардлага гарсан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн шаардлага: “2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан дугаар 87/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох” тухай,
бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн шаардлага: “******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс барилгын хэв хашмалыг бусад иж бүрдлийн хамтаар чөлөөлүүлэх” тухай шаардлага гаргасныг зохигчид бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргажээ. / 1 х.х 1, 42-48, 187, 2 х.х 46, 3 х.х 222-223, 4 х.х 96-97, 104/
Хэргээс үзэхэд:
13. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь 2008 оны 1 сарын 22-ны өдөр “” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2012 оны 9 сарын 21-ний өдөр хуулийн этгээдийн нэрийг “*******” ХХК болгон өөрчилж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, бусад баримтуудаар нотлогдож байна. /4 х.х 132-143/
“*******” ХХК нь “” ХХК гэсэн нэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх үедээ буюу 2012 онд 2012/65 дугаартай үйлдвэрлэлийн гэрээг Турк улсын INICOL ХХК-тай байгуулж, NERU INSAAT компанид үйлдвэрлэсэн орон сууцны барилга байгууламжийн суурь хэлбэрт хамаарах бетон блок ханын нэгжийн хэвийг 223,800 америк доллараар худалдан авахаар харилцан тохиролцож, бараа бүтээгдэхүүний үнэ гэсэн утгаар 2012 оны 1 сарын 19-ний өдөр 158,000 америк доллар, 2012 оны 2 сарын 1-ний өдөр 78,035.36 ам.доллар, тээвэрлэлтийн зардал утгаар 2012 оны 5 сарын 16-ны өдөр 34,850 ам.доллар, нийт 270,885,36 ам.долларыг NERU INSAAT TIC6 VE SAN LTD STI гэх гадаад улсын хуулийн этгээдэд шилжүүлсэн үйл баримт гадаад шилжүүлгийн даалгавар, үйлдвэрийн гэрээ, хавсралтаар тогтоогдож байна. /1 х.х-ийн 93-95, 101-102, 105/
14. “” ХХК нь зохигчийн нэрлэж буйгаар барилгын хэв хашмалын иж бүрдэл худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг төлсөн боловч уг барилгын хэв хашмал Монгол Улсын гаалиар нэвтрэхдээ “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэгджээ. / 4 х.х 1-2 /
Турк улсаас худалдаж авсан барилгын хэв хашмалын иж бүрдэл *******” ХХК-ийн нэр дээр орж ирсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “*******” ХХК-ийн захирал 2014 онд мэдэгдэл хүргүүлээд энэ эзэмшлийг д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдэг нөхцөл байдалд тогтоогддог. Үүнээс хойш ******* ХХК-ийн захирал нь тухайн тоног төхөөрөмжийг ийн эзэмшилд шилжүүлсэн. нь “*******” ХХК-иас хувьцаагаа салгаад тоног төхөөрөмжөө аваад явсан гэж тайлбарлаж байгаа боловч дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь нь “*******” ХХК-нд хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж байгаагүй байна. / 5 х.х 63-64/
Мөн барилгын хэв хашмалын иж бүрдлийг нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал нь Энхбат гэгч этгээдэд 250,000 америк долларын барьцаанд үлдээсэн байсныг манай компани мөнгийг нь төлсөн учир тус хэв хашмал нь манай компанийн өмч гэж “*******” ХХК-ийн зүгээс маргаж буй боловч нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд маргаж буй барилгын хэв хашмал нь “*******” ХХК-ийн нэр дээр гаалийн хилээр нэвтэрч орж ирсэн боловч нэхэмжлэгч “*******” ХХК үнийг нь төлсөн байх тул нэхэмжлэгчийн өмч гэж үзэх үндэслэлтэй байна.
15. Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2019 оны 7 сарын 17-ны өдөр хариуцагч “*******” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, 1 сарын түрээсийн төлбөр 50,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, гэрээний хугацааг 1 жил байхаар гэрээнд тусгажээ. / 1 х.х-ийн 10-18/
Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,400,000,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг, нийт 2,412,000,000 төгрөг гаргуулах, түрээслүүлсэн барилгын хэв хашмал бусад иж бүрдлийн хамтаар буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар шаардлагаасаа татгалзсан байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч “*******” ХХК-иас 600,000,000 төгрөг, Турк улсад үйлдвэрлэсэн барилгын хэв хашмал, түүний иж бүрдэл буюу хавсралт №1 заагдсан 50 нэр төрлийн 691 ширхэг, хавсралт №02 заагдсан 57 нэр төрлийн 1140 ширхэг хэв хашмалын иж бүрдлийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, 1,800,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрт давж заалдсан гомдол гаргасан боловч гомдлоосоо татгалзаж байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
16. Хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “*******” ХХК, болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан дугаар 87/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. / 2 х.х 4-6/
Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч “*******” ХХК-иас 600,000,000 төгрөг, Турк улсад үйлдвэрлэсэн барилгын хэв хашмал, түүний иж бүрдэл буюу хавсралт №1 заагдсан 50 нэр төрлийн 691 ширхэг, хавсралт №2 заагдсан 57 нэр төрлийн 1140 ширхэг хэв хашмалын иж бүрдлийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож...” шийдвэрлэсэн, мөн 2019 оны 7 сарын 17-ны өдрийн “*******” ХХК, болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан дугаар 87/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч дээрх шийдвэрийг сайн дураараа биелүүлэхээ илэрхийлж, давж заалдсан гомдлоосоо татгалзаж байх тул шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөх шаардлагагүй байна.
17. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн зүгээс гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр “*******” ХХК барилгын хэв хашмалын иж бүрдлийг Монгол Улсын хилээр оруулж ирсэн учир хэв хашмалын өмчлөгч гэж маргаж, зохигчийн хооронд 2019 оны 7 сарын 17-ны өдөр байгуулагдсан дугаар 87/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргажээ. / 3 х.х 222-223/
“*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь бөгөөд 2025 оны 4 сарын 1-ний өдөр гүйцэтгэх захирал гэгч этгээд иргэн Б.Наранхүүд итгэмжлэл олгож, гүйцэтгэх захирал нь бие даасан шаардлага гаргасан байна. / 3 х.х 222-223, 4 х.х 73/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нь “*******” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш байх тул тус компанийн бие даасан шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэн бие даасан шаардлага гарсан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна. /1 х.х 119-122/
18. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “******* “ХХК нь 2018 оны 2 сарын 28-ны өдөр барилгын хэв хашмалыг 389,845 америк доллараар худалдан авсан гэж худалдах, худалдан авах гэрээг ирүүлсэн боловч гэрээний үнийг хэрхэн төлсөн талаар баримт ирүүлээгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******“ ХХК-ийг маргаж буй барилгын хэв хашмалын өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд “******* “ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гарсан гуравдагч этгээд ““*******” ХХК-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
19. Давж заалдах гомдол гаргасан этгээд болох нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч “*******” ХХК нь нь давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гомдлоосоо татгалзсан тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1, 164.2-т зааснаар түүнийг гомдол гаргаагүйд тооцож, гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн тогтоолоор буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 19-ний өдрийн 307/ШШ2025/01073 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “*******” ХХК-иас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Я.ТУУЛ