Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 815

 

 

 

 

 

 

 

 

 

2019            09          13                                 2019/ШЦТ/815

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч С.Мөнхгэрэл, шүүгдэгч, Г.И түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Д.Б түүний өмгөөлөгч Б.Баасандорж, шүүгдэгч А.Б түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Галбадрахын Ижилболд,

-мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Амарсайханы Баасансүрэн, Боржигон овогт Дашдаваагийн Будсүрэн нарт холбогдох эрүүгийн “1802004160265” дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, ам бүл 4,  эхнэр 3 сартай жирэмсэн, Хаан хүнс клубын тамирчин, /5 нас /хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 7-4 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сартуул овогт Амарсайханы Баасансүрэн /РД:ВК95042833/,

Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Төв аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн сүлжээний инженер мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 2-р 40 мянгат 13-24 тоотод оршин суух, Тод цамхаг ХХК-ны захирал ажилтай,  гавъяа шагналгүй, 1/ 1994 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 187 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 2-д зааснаар 7 жилийн хорих ялаар, 21 Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 294 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 9 жилийн хорих ялаар, 3/ Баянгол дүүргмйн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 186а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 294 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 cap 15 хоногийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 3 сарын хугацаагаар тогтоосон, Алаг адуу овогт Галбадрахын Ижилболд /РД:ХБ75080416/,

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал япон хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт Сонгинохайрхаи дүүогийн 13 дүгаар хороо 9-14 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь эхийн 17 дугаар гудамж 5 дугаар хэсэг 658 тоотод оршин суух хаягтай/, гавъяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 347 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тэнсэн, хянан харгалзсан,Боржигон овогт Дашдаваагийн Будсүрэн   /РД:ЙЮ81011412/,

 

           Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд:

Шүүгдэгч А.Баасансүрэн нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0214 УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0,5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Ижилболдод худалдаалах зорилгоор хууль бусаар Д.Будсүрэнгээс олж авсан,хадгалсан, Г.Ижилболдод 500.000 төгрөгөөр худалдсан,

Шүүгдэгч Г.Ижилболд нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0214 УНД улсын дугаартай  Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0,5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Д.Будсүрэн нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0,5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, А.Баасансүрэнд худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ижилболд   мэдүүлэхдээ:..10 дугаар сарын 26-ны өдөр их дэлгүүрийн хажууд хүүхдээ салхинд гаргаж байгаад Баасансүрэнтэй уулзсан. Тухайн үед шүдний эмчилгээнд явж байсан болохоор өвчин намдаах зорилгоор хэлье гэж бодсон. 2-3 хүнээс мөс асуусан. Баасансүрэн нэг хоёр хүнээс мөс асууя гэж  хэлсэн. Баасансүрэн 0,5 л дор хаяж олдох байх гэж хэлсэн. Тэгээд Баасансүрэн хоёулаа хувааж авая гэж хэлсэн. Би манай эхнэрээс 500.000 төгрөг зээлээд авая гэж хэлсэн. Би эхнэртээ орж хэлсэн Баасансүрэн машинаа мөргүүлсэн гэнээ 500.000 төгрөг зээлье гэж байна гэж хэлсэн. Баасансүрэн надруу залгаад нөгөө юм болохоор байна мөнгө бэлэн байна уу гэсэн 0,5 хувааж авая гээд дансаар мөнгө шилжүүлсэн. Эхнэрийн данснаас Баасансүрэнгийн данс руу шилжүүлсэн. Шилжүүлээд Баасансүрэн рүү хэлсэн. 17:00

цагийн орчим Баасансүрэн надруу ярьсан. Тэгээд бид 2 дундаа паркийн хажууд “Сөул” рестораны хажууд уулзаад Баасансүрэнгийн машинд суугаад 2 хуваасан, 2 ууттай юмаа хуваагаад, яг адилхан шүү ахаа гэхээр тестэлж үзээд би сорсон гэж хэлсэн. Баасансүрэнийн өгсөн шил соруул ашиглаад сорсон буцаагаад өгөөд тамхи асаагаад татаж байсан цагдаа ирсэн. Урьд өмнө сорсон гэдэг байдлаар шалгагдаж байсан.Баасансүрэн бас тэнд шалгагдаж байсан.Тухайн үед 6 шүдэнд эмчилгээ хийлгээд аягүй их өвддөг юм байна лээ.Хууль бус гэдгийг мэднэ.Сороол болчино гэж бодсон.Анхнаасаа бид хоёр эхнэрээс худлаа ярьж мөнгө авий гэж хэлсэн.Баасансүрэн ирэхдээ л хуваацан ирсэн.Та алийг нь авах юм гэхээр нь шууд аваад сороод дуусгасан.Хадгалж болохгүй гэдгийг мэддэг учраас хэрэглээд л хаяий гэж бодсон.Тухайн үед хэрэглээд үлдээгүй, цонхоор гаргаад шидчихсэн.250 000 төгрөг Баасансүрэн өгсөн.Биедээ хадгалаагүй,  хэргэлсэн өөрт ногдох хувиа.Өдийн 45 настай, 16-17 жил шоронд өнгөрөөсөн байна.Миний буруу, хийсэн үйлдэлдээ ичиж байна өөрөөсөө дүү хүмүүстэй холбогдож хулгайч нохой шиг зогсож байгаадаа харамсаж байна.

??

 

 1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Будсүрэн мэдүүлэхдээ:..Неон” бааранд ажиллаж байхад Ану гээд охин хар тамхи надад хэрэглэхийг санал болгож байсан. Надаас Баасансүрэн асуухаар нь тэр охиноос асууж хар тамхи өгсөн. Бид 2 тестэлж үзээд, үлдсэнг Баасансүрэн аваад явсан. Баасансүрэнгийн өгсөн 500 000 төгрөгийг тэр охин руу шилжүүлсэн. Бид 2 тестэлж үзээд хэрэглэсэн гэв. Гэм буруугаа хүлээж байна.Баасансүрэнг баригдсанг мэдээгүй.461-р ангид Баасансүрэнтэй тааралдсан.Өмнө хэрэглэж байгаагүй, энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж байгаагүй.Өөрийнхөө үйлдсэн хэрэгт маш их харамсаж байна.Монголын нийгэмд яав ч болох зүйл биш.Маш их гэмшиж байна.

??

 

1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Баасансүрэн мэдүүлэхдээ:..?? Ижилболд ах бид 2 хэрэг болохоос 2 хоногийн өмнө уулзсан. Тэгээд бид 2 ярилцаад салсан. Тухайн үед мөнгө байхгүй бол хуваая гэж ярилцсан. Гэсэн Будсүрэн мөс байна гэж хэлдэг. Тэгээд очиж авсан 0,5 гр гэж аман байдлаар хэлж байсан.Хэмжиж аваагүй.Хэдий хэмжээг хэрэглэснээ мэдэхгүй байна.Бид 2 хувааж авсан. 500.000 төгрөгөөр авсан. Ижлээ ахтай уулзаад 2 хувааснаа нэгийг нь өгсөн. Үлдсэн нь минийх.Машинд орж ирээд тэр дор нь хэргэлсэн Ижилээ ах.Үлдсэн нь машины голд байсан.үзлэгээр машины голоос гарч ирсэн. Тэгээд байж байтап цагдаа барьсан.Гэм буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна.Өөрөө ингээд явж байгаад харамсаж байна.Уг нь шигшээ багтаа нилээн ирээдүйтэй байсан.Маш их гэмшиж байна.Дахиж ийм хэрэг хийхгүй гэв.

     

     Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  иргэний нэхэмжлэгч Н.Отгонцэцэгийн:.. Би 02-14 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2015 онд худалдаж аваад одоог хүртэл хэрэглэж байгаа. 2018 оны 10 дугаар сарын 25-нд билүү өдрийг нь яг сайн санахгүй байна, машинаа жолоодоод явж байхад миний хажуугаас нэг машин шахаад хаалгыг нь зурчихсан юм. Тэгээд янзлуулж чадахгүй явж байгаад 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүргэн А.Баасансүрэнг засварын газар очиж янзлуулчихаарай гээд машинаа өгсөн юм. Ер нь бол намайг ажилгүй үед манай хүргэн унаад хүүхдээ сургууль, гэр хоёрын хооронд байнга зөөдөг. Манай хүргэн А.Баасансүрэн уг нь их л даруухан хүүхэд шиг харагддаг. 2016 онд байхаа хар тамхины хэрэгт холбогдож шүүхээр шийтгүүлж, тэнссэн харгалзах ял авсан. Тэрнээс хойш гэртээ хүүхдээ хараад гэрээс гарахгүй л байсан. Сая яаж яваад дахин

ийм хэрэгт холбогдсоныг нь ойлгохгүй юм. Миний дэргэд тамхи татдаггүй, хэлсэн үгээр л байдаг их л даруухан хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хуудас 103/,  

        2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Ц.Болорсувдын:.. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ 14 цагийн үед гараад хүүгээ бэлтгэлээс нь аваад Emart дэлгүүр орж гэртээ 17 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Харих замдаа Ижилболд Цоож гэх залуутай утсаар яриад Цоожоос авсан машины дугуй солихоор тохиролцож байсан. Тэгээд хүү бид 2-ыг гэрт хүргэж өгчихөөд машины дугуй солиулчихаад ирье гээд гарсан<Тэгээд 19 цаг өнгөрч байхад Ижилболд над руу залгаад хүн хүүтэй мөнгө зээлье Гэж байна 500.000 төгрөг зээлье гэж байна гээд мессэжээр над руу дансны дугаар явуулсан. Би уг данс руу нь өөрийнхөө 5011200660 гэсэн данснаасаа 500.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 104-107/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Г.Батцэцэгийн:...2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр надад бэлэн мөнгө байхгүй байхаар нь картаа өгчихсөн гэх  мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 108-110/,

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Л. Пүрэвсүрэнгийн:... Будсүрэн нь манай ээж Лхагвасүрэнгийн төрсөн дүү. Тийм болохоор мэдээ орсон цагаасаа хойш мэднэ, хамт амьдардаг. Манай ээж Лхагвасүрэн Солонгос улсад ажиллаж, амьдардаг. Би Улаанбаатар хотод өвөө Дашдаваа болон эмээ Содномдпилмаа, нагац ах Будсүрэн нарын хамтаар амьдардаг. Өвөө, Эмээ хоёр 2018 оны 12 дугаар  сарын 20-дын үеэр Солонгос улс руу 3 сарын хугацаагаар аялал хийхээр явсан ирээгүй байгаа. Ах бид хоёр гэртэй хоёулаа хэсэг хугацаанд амьдарч байгаа. 68-32 УБР улсын дугаартай тоёота Corolla Feilder маркын мөнгөлөг саарал өнгийн автомашин нь миний машин юм. Тухайн машиныг 2018 оны 10 сарын сүүлээр 1000 машины зогсоолоос хувь хүнээс 13.9 сая төгрөгөөр худалдан авч байсан. Машин авсан мөнгийг манай ээж Лхагвасүрэн болон өвөө, эмээ бид нар нийлж байгаад ямар нэгэн зээлгүйгээр худалдан авч, би өөрийн нэр дээр гэрчилгээг нь гаргуулан авч сургуульдаа болон амьдрал ахуйдаа унаж хэрэглэдэг. Машиныг Будсүрэн ах бид хоёр л ээлжилж унаж хэрэглэдэг түүнээс өөр хүн унаж хэрэглэж байсан удаа байхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өглөөний 10 цагаас оройн 21 цаг хүртэл сургууль дээрээ байсан учраас Будсүрэн ах хэзээд нь гэрээсээ гарсан болох талаар нь мэдэхгүй байна. Нмайг орой 21 цагийн үед гэртээ ирэхэд гэрт ямар нэгэн хүн байхгүй байсан. Машинаас илэрсэн гэх эд зүйлүүдийг би огт мэдэхгүй байна. Миний мэдэхээр машинд тарианы усны шил хийж үлдээсэн зүйл байхгүй. Будсүрэн ах унаж хэрэглэх үедээ юу юу үлдээсэн талаар нь мэдэхгүй байна. Би ч ахаасаа машинаа авч унах үедээ унаж хэрэглэчихээд буцаагаад түлхүүрийг нь гэртээ үлдээдэг унаж явах үедээ машинд юу юу тавьж үлдээсэн талаар нь шалгаад байдаггүй болохоор мэдэхгүй байна. Би өөрөө утаат тамхи татдаггүй учраас машиндаа ч тамхи татаад байдаггүй. Харин ахаас машин аваад унах үед машинаас тамхи үнэртээд байдаг бодвол машин барихдаа утаат тамхи татаад л явдаг  байх гэж бодсон. Би Алтанхүүгийн Бямбаа болон Сэнгэдоржийн Мөнхбат гэх хүмүүсийг таньж мэдэхгүй байна. Би Будсүрэн ахыг ямар хүмүүстэй найзалж нөхөрөлдөг болох талаар нь сайн мэдэхгүй. Манай ах  байх гэж бодсон. Би Алтанхүүгийн Бямбаа болон Сэнгэдоржийн Мөнхбат гэх хүмүүсийг таньж мэдэхгүй байна. Би Будсүрэн ахыг ямар хүмүүстэй найзалж нөхөрөлдөг болох талаар нь сайн мэдэхгүй. Манай ах  DJ хийдэг учраас инхэнхдээ шөнийн цагаар гэртээ байдаггүй ажлаа хийгээд баараар л явдаг байх гэж ойлгодог үүрээр л гэртээ орж ирж байдаг. Ерөнхийдөө 7 хоногийн 2-3 өдөр нь шөнийн цагаар ажиллаж байх шиг байдаг. Хар тамхи мансуурууах бодисыг хууль бус зүйл болох талаар нь мэднэ би өөрөө утаат тамхи татаж чаддагүй утааг нь

үнэрлэхээр харшилтай байдаг учраас тамхи гэх зүйлээс хол байдаг. Миний таньж мэддэг хүмүүсийн дунд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бусдад зарж борлуулдаг хүн байхгүй гэж боддог гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, хуудас 57-58/,  

2.5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Ц.Мөнхзаяагийн:...Би Нарантуул зочид буудалд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш одоог хүртэл буудлын ресепшинээр ажиллаж байгаа. Нэг гарахдаа 24 цаг гараад 48 цаг амардаг, 3 ээлжийн ресепшинтэй. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 09 цагаас ажлаа хүлээн авч 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 10 цагт хүртэл ажиллаад бууж амарсан. Буудлын 61 тоот өрөөнд орсон 2 эмэгтэй, 1 эрэгтэй нь оройн 20-21 цагийн үед санагдаж байна гаднаас 3-уулаа орж ирээд цагаан өнгийн богино шүптэй эмэгтэй нь өөрийгөө Алтансувд гэх нэрээр бүртгэлийн дэвтэрт бүртгүүлж, бичиг баримтыг чинь шалгья гэхэд бичиг баримтгүй явж байна регестрийн /РД:УБ92041464/  болон утсны дугаараа үлдээчихий гэж хэлээд 83066667 гэсэн дугаар тэмдэглүүлж, хэлсэнээр нь бүртгэж өрөөнд оруулсан, өрөөнд орох үедээ ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй, өрөөгөө үзчихээд гарахдаа тооцоогоо хийчихий гэж хэлсэн. Буудалд орсон хүмүүс буцаж гараагүй, гаднаас ямар нэгэн хүн ирээгүй. Харин орой 22-23 цагийн үед санагдаж байна, гаднаас энгийн хувцастай хүмүүс орж ирээд өөрсдийгөө цагдаагаас явж байна, танай буудлын 6 давхарт ямар зочид байгаа вэ гэж асуухаар нь 61 тоот өрөөнд хүн байгаа, өөр өрөөнд хүн байхгүй гэж хэлтэл тухайн өрөө рүү орох хэрэгтэй байна гэж хэлэхээр нь ерөнхий менежерт хэлж, зөвшөөрөл авах ёстой гэж хэлээд цагдаагийн хажууд ерөнхий менежер Өлзийсайхан руу залгаж цагдаагаас хүмүүс ирсэн зочны өрөөнд орох хэрэгтэй  байгаа талаах хэлэхэд яваад очьё гэж хэлсэн.  Ингээд удахгүй Өлзийсайхан менежер ирж 6 давхарт байсан цагдаагийн хүмүүстэй очиж уулзсан. Өрөөнд хэрхэн орох талаар ярилцаж байгаад намайг 61 тоот өрөөний утас руу залгаж доод өрөөнд нь ус алдаад байна гэж хэлээдэх гэхээр нь би залгатал нэг эрэгтэй хүн утас авсан ба тухайн үед доод өрөөнд ус алдаад байна, танай өрөөнд орж шалгах хэрэгтэй байна гэж хэлэхэд аан за эж хэлээд утсаа тасласан. Түүнээс өөрөөр дахиж залгаагүй. Цагдаагийн хүмүүс 61 тоот өрөөний хаалгыг нээж дотогш орсон байсан. Үүнээс өөр зүйл болоогүй. Манай буудлыг 61 тоот өрөөнд орсон хүмүүс урьд өмнө нь харж байгаагүй хүмүүс байсан. Миний гараан дээр бол ороогүй. Өлзийсайхан менежер хүртэл урьд өмнө нь харж байгаагүй хүмүүс байна гэж байсан. Би буудын өрөөний утас руу залгаж цагдаагийн байгууллагаас  хүмүүс ирсэн талаар хэлж мэдэгдээгүй. Тухайн үед угаасаа цагдаагийн байгууллагын ажилтан миний хажууд байсан. Тухайн үед нэрээ Ариунсувд гэсэн эмэгтэй нь бичиг баримтаа орхисон байхгүй байна гэж хэлээд утсны дугаар, регстерийн дугаараа хэлье гэж байсан учраас шалгалгүй оруулчихсан. Нөгөө эмэгтэй, эрэгтэй хоёр нь зайтай зогсож байгаад орсон. Буудлын өрөөнд орсон хүмүүс бүгд эрүүл байсан, согтолттой гэхээр зүйл байгаагүй. Мөн хэвийн бус байдалтай байсан зүйл байхгүй. Хэрэв согтолт ихтэй, хэвийн бус байдлаар биеэ авч явж байгаа хүнийг буудалд оруулдаггүй гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, хуудас 60-61/,   

2.6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Ц.Өлзийсайханы:..Би Нарантуул зочид буудлын ерөнхий менежерийн ажлыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл хийж гүйцэтгэж  байгаа. Би өглөө ажилдаа 09-10 цагийн үед буудал дээрээ очиж өмнөх өдөр буудлын хэдэн өрөөнд зочид орсон төлбөр тооцоо бүрэн хийгдсэн эсэх, гадаах автомашины зогсоолд эсэх, харуулын хоногийн рапорт зэрэгтэй танилцаж, шаардлагатай үед ч амралтын өдрүүдэд ирж ажилладаг. 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө над руу 01 цагийн үед манай буудлын ресепшин Мөнхзаяа утсаар залгаж цагдаагаас хүмүүс ирсэн 61 тоот өрөөнд орсон хүмүүс рүү орох

шаардлагатай байна гэнээ гэж хэлэхээр нь гэрээсээ гараад очиход буудлын 6 давхарын кордорт 4-5 энгийн хувцастай цагдаагийн ажилтан гэх хүмүүс байсан. Ингээд намайг очсоны дараа буудлын хаалгыг тогшиж доошоо ус алдсан байна гэж хэлээд тогшиход хаалгаа нээж өгөхгүй байсан тул хаалганы дотор гадна талаас нь түлхүүрээр нээх гэсэн боловч дотор талаас нь түлхүүрийг нь хийсэн учраас онгойхгүй байсан тул хаалганы араам хэсгээр салгаж дотогш орсон байсан. Тухайн үед буудлын өрөөнд үзлэг хийж дотор нь байсан хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүнийг  бариад авч явсан. Буудлын 61 тоот өрөөнд гаднаас 20-21 цагийн үед хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн 3-уулаа  хоногийн 318000 төгрөгний үнэтэй өрөөнд орсон байсан.Манай буудлын 61 тоот өрөөнд орсон цагдаагийн байгууллагад баригдсан хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нь урьд өмнө нь манайхаар үйлчлүүлж байгаагүй хүмүүс шиг байсан. Тухайн хүмүүс буудлын өрөөнд орох үедээ нэг эмэгтэй нь өөрийгөө Ариунсувд гэж бүртгэлийн дэвтэрт бүртгүүлж утасны дугаар 83066667 гэсэн дугаарыг тэмдэглүүлсэн байсан. 83066667 дугаар нь ашиглалтанд байхгүй дугаар байна лээ. Мөн буудлын өрөөнд орох үедээ төлбөр тооцоогоо хийлгүй гарах үедээ мини баарнаас хэрэглэсэн эд зүйлийнхээ хамтаар тооцоогоо хийнэ гэж хэлж байсан. Буудлын өрөөний мини баарнаас 161.650 төгрөгний эд зүйл хэрэглэсэн байсан ба өрөөнийхөө тооцоотой нийлээд 479.650 төгрөг болсон байсан. Манай буудлын хяналтын камер нь 14 хоногийн хугацаатай бичлэг нь хадгалагддаг учраас тухайн хоёр эмэгтэй, нэг эрэгтэйгийн орсон болон гарсан бичлэг хадгалагдсан байгаа. Тухайн бичлэгийг хуулбарлан өгч болно. Харин буудлын арын хэсэг нь харанхуй гэрэлтүүлэг муутай байсан ба тухайн үед утаа ихтэй байсан учраас бичлэг харанхуй сааралтаад юу ч харагдахгүй байсан. Буудлын ресепшин над руу шөнө залгаж буудалд цагдаагийн хүмүүс ирсэн зочдын өрөөнд шалгалтаар орох гэж байгаа талаар хэлсэн гэхдээ яг 61 тоот өрөөнд байгаа хүмүүсийг шалгана гэдэг талаар хэлээгүй. Би тухайн дуудлагыг аваад Наранжаргал /88067610/ рестораны менежер эмэгтэй рүү залгаж хэлээд хамт очихоор болсон. Ингээд буудалд ирэхэд Наранжаргал ирчихсэн байсан ба буудалд ирээд 61 тоот өрөөнд байгаа хүмүүсийг шалгах гэж байгаа талаар нь мэдсэн түүнээс өөр хүн рүү залгаж мэдэгдсэн зүйл байхгүй. Буудлын ресепшингийн хажууд цагдаагийн хүмүүс байсан болохоор ресепшин 61 тоот өрөөний хүмүүс руу холбогдож цагдаагаас хүмүүс ирсэн байгаа болохоор хэлж мэдэгдсэн зүйл байхгүй гэж бодож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Буудлын өрөөний төлбөр болох 318000 төгрөг, түүн дээр мини баарнааас хэрэглэсэн 161.650 төгрөг, хаалганы араам хэсгийг засуулахад гарсан 60000 төгрөгний зардал болох нийт 539.650 төгрөгний хохиролоо гаргуулан авмаар байна гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, хуудас 63-64/,  

2.7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Д.Мягмарсүрэнгийн:... Манай дүү Будсүрэн бид нар эхээс 4-үүлээ. Айлын хамгийн бага хүүхэд нь Будсүрэн байгаа. Будсүрэн нь дээрээ нэг ах, хоёр эгчтэй. Будсүрэн нь бага насаа эцэг эхийн гар дээр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1988 онд Арвайхээр сумын 1 дүгээр сургуульд нэгдүгээр ангид элсэн орж тухайн сургуульдаа 10 жил суралцаад 1998 онд 10 жилийн сургуулиа төгсөж байсан. Сургуульд суралцдаг байх үедээ соёл урлаг талдаа авъяастай хүүхэд байсан учраас сургуулиа төгсөөд Соёл урлагын их сургуульд суралцах урилга авч байсан ч тухайн үедээ өөрийн сонирхолоосоо болоод суралцаж байгаагүй. Манай аав ээж хоёр Улаанбаатар хотод шилжиж ирсэн байсан учир 10 ангиа төгсөөд хот руу ирж аав ээжтэй хамт амьдарч эхэлсэн. Миний хувьд 1998 онд Цагдаагийн дээд  сургуулийг төгсөж Өвөрхангай аймагт томиглогдон ажиллах хувиар авсан байсан тул тэндээ ажиллаж амьдраад одоог хүрч байгаа. 1998 оноос хойш Будсүрэн нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Ямар нэгэн их дээд сургуульд сурч төгссөн зүйл байхгүй.

Өөрийнхөө авъяас сонирхолоо дагаад DJ хийж байгаа түүгээрээ нэлээд алдартай болсон гэж сонсож  байсан. Бид нар тус тусдаа ажил амьдралтай учраас Улаанбаатар хотод ирсэн үедээ аавынхаараа орохоороо таардаг гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, хуудас 69-70/,  

2.8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Ц.Даваасүрэнгийн:...Би өөрийн нөхөр Болдтой 1975 онд гэр бүл болж 1976 онд том охин Уянга, 1978 онд бага охин Амина нарыг Улаанбаатар хотод төрүүлж өсгөж байсан. Одоо том охин Уянга нь Улаанбаатар хотод өөрийн гэр бүлийн хамтаар ажиллаж амьдардаг. Харин бага охин Амина нь бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж цэцэрлэг, яслид явж байгаад 1985 онд 52 дугаар сургуульд нэгдүгээр ангид элсэн орж тухайн сургуульдаа 6 дугаар анги хүртлээ суралцаад 7 дугаар анги орох жилд нь манай нөхөр Болд бид хоёр Казакстан улсад ажиллаж амьдрахаар явсан тул хоёр охиноо авч яваад тухайн улсад 7 дугаар ангиас нь сургуульд оруулж 3 жил суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшүүлж байсан. Сургуулиа төгсөх жил нь манай гэр бүл ОХУ-ын Москва хотод амьдрах болсон тул тухайн хотын Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн орж тэндээ 5 жил суралцаж төгсөөд гэр бүлийн хамтаар 2000 онд Улаанбаатар хотод ирж байсан. Москва хотод суралцаж байх үедээ манай охин нөхөр Франц улсын иргэн Серван гэх залуутай үерхэж гэр бүл болоод 1996 онд охин Моникаг төрүүлж байсан. 2000 онд Монгол улсад Серван нь Амина болон охин Моника нарын хамтаар  нөхөр бид хоёртой ирж байсан ч удалгүй Франц улс руу эхнэр Амина болон охин Моника нарыг авч явсан жилдээ нэг удаа Монгол улсад ирж амардаг байсан. Манай нөхөр Болд нь 1998 онд надаас салж өөр хүнтэй гэр бүл болоод тустай амьдарч байгаа. Амина нь өөрийн охин Моникатай хамт одоогоос  2-3 жилийн өмнөөс Монгол улсад ирж эндээ амьдарч эхэлсэн ба нөхөр рүүгээ явахгүй болохоор нь өөрөөс нь асуухад эхэндээ удахгүй явна гэдэг байсан ч сүүлдээ нөхрөөсөө салаад ирсэн болох талаар нь мэдсэн. 2000 оноос хойш дандаа гадаад улсад амьдарч байсан ба нөхөр Серван нь Олон улсын банкинд ажилладаг учраас улс улсад ажиллаад явдаг тэр ч утгаараа манай охин Амина болон түүний охин Моника нар олон улс орноор амьдарсан. Моника нь аав ээжийгээ дагаж дагаад улсад ажиллаж амьдардаг байсан учраас гадаад улсаас 10 жилийн боловсрол эзэмшсэн 4-5 гадаад хэлтэй хүүхэд. Монгол улсад ирээд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 1 сар гаран суралцаад төгсөлгүй БНХАУ-ын Шанхай хотын их сургуульд гадаад харилцааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Би өөрөө Улаанбаатар хотод хөгшин настай ээжийгээ асраад хамт байдаг байсан учраас охин Амина болон түүний охин Моника нартай байнга уулзаад байж чаддаггүй байсан ба ээжтэйгээ хамт 2017 онд Эрдэнэт хотод байх ах дүү нарынхаар нь очиж байж байгаад Хөх хот руу 2017 оны 11 сарын үед явж эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 03 сард Улаанбаатар хотод ирээд Амина, Моника нарын түрээслэн амьдарч байсан байранд нь очиход Моника төрчихсөн 3-4 сартай нялх хүүхэдтэй байсан ба жирэмсэн байснаа надаас нуугаад огт хэлэлгүй байж байгаад төрсөн байсан. Аав нь ямар хүн болох талаар асуухад гадаад улсад амьдарч байгаа гээд ямар хүн байгаа талаар нь  хэлээгүй. Би одоо ч ямар хүн байдаг талаар нь мэдэхгүй байна.би тухайн үед хамт амьдардаггүй байсан учраас хааяаа гадуур гарах ажилтай байна хүүхэд хараад өгөөч гэж хэлэхээр нь очиж хүүхдийг нь харж өгдөг. Харин 2018 оны 09 сараас хойш хүүхдийг нь байнга харж байгаа ерөнхийдөө моника өөрийнхөө хүүхдийг хараад халамжлаад гэртээ байдаг. Аминагийн нөхөр Серван нь сар болгон ахуйн хэрэглээнд хэрэглэх мөнгө явуулж амьдрал ахуйг нь залгуулдаг. Түүнээсээ болж энэ хоёр хүүхэд бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон ажил төрөл хийх дурамжхан байдаг болчихсон. Зан байдлын хувьд  манай охин Амина нь хүн чанар сайтай, хүнд тусархаг, зөөлөн сэтгэлтэй сайн эмэгтэй. Үг дуу цөөтэй Монгол улсад

олон жил амьдарч байгаагүй ерөнхийдөө сүүлийн 2-3 жилийн хугацаанд л амьдарч байна. Гадаад улсад хүн олон жил ажиллаж амьдрахаараа тэдний ёс заншил амьдрал ахуйд дасаж эцэг эхээ хүндлэх, ахмад настай хүнийг үгийг авах тал дээрээ муудсан мэт санагдсан. Тэр ч утгаараа манай охин Амина Монгол улсад ирээд буруу хүмүүстэй нийлж буруу зүйлд автаж гэмт хэрэгт холбогдсон байна. Мөн охин Моника нь ээжтэйгээ олон жил гадаадад байсан учраас хоорондоо найз нөхөд мэт л харилцаж байдаг энэ ч утгаараа гэмт хэрэгт хамт холбогдох шалтгаан болсон байх. Уг нь Моника нь зан байдлын хувьд даруу дөлгөөн зантай, хүнтэй эвсэг найрсаг байж чаддаг сайн хүүхэд гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, хуудас 72-73/,  

2.9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч О.Дашдаваагийн:.... Манай хүү Будсүрэн нь 1981 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эхнэр бид хоёрын отгон хүү болон мэндэлсэн дээрээ хоёр эгч, нэг ахтай хүүхэд. Бага наснаасаа эгч ах нарынхаа хамтаар эцэг эхийн гар дээр Өвөрхангай аймгийн Арвайхээрийн төвд өнгөрөөж цэцэрлэгийн насанд хүрээд цэцэрлэгт хүмүүжиж байгаад аймгийнхаа 1 дүгээр сургуульд элсэн орж тухайн сургуульдаа 10 жил суралцаж 1998 онд сургуулиа төгсөж байсан. Будсүрэнг 10 жилийн сургуульд сурч байх үед нь буюу 9 дүгээр ангид байхад  нь манай гэр бүл Улаанбаатар хотод шилжин амьдрахаар болж нүүж ирсэн. Харин Будсүрэн нь 1 жил Өвөрхангай аймгийн төвд хамаатныхаа айлд сууж төгсөөд,  1998 оноос хойш Улаанбаатар хотод гэртээ ирээд. Эмээгээ 2005 он хүртэл харж гэртээ байдаг байсан. Тухайн үедээ DJ гэх хөгжмийн урсгалыг сонирхож тухайн чиглэлээр сургалт дамжаанд суралцаж мэргэжил эзэмшсэн байдаг. DJ гэх ажлаараа нэлээд сайн явж байгаа  гэж гэр бүл, найз нөхдөөс нь сонсож, зурагтаар ярилцлага өгч нэвтрүүлэгт орох зэргээр гарч байсан болохоор сайн  гэж ойлгодог. 2005 онд манай ээж нас барсаны дараа манай хүү Будсүрэн нь гадуур хувиараа ажил хийдэг. Ер нь бол DJ гэх ажлаараа цалин хөлс авч өөрийн хэрэгцээгээ хангадаг. Манай хүү одоог хүртэл ямар нэгэн байдлаар амьдрал зохиож байгаагүй ар гэртээ хүн дагуулан ирж танилцуулж байсан зүйл байхгүй. Манай хүү Будсүрэн нь зан байдлын хувьд даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, ах эгч нарынхаа хүүхдүүдэд маш их хайртай тэднийхээ амьдрал ахуйд туслаж явдаг. Урьд өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Энэ удаа хэрэгт холбогдох үед нь манай эхнэр бид хоёр Солонгос улс руу явчихсан байсан учраас ямар зүйлболсон талаар мэдэлгүй байж байгаад ахаас нь сонсож мэдсэн. Надад өөрийн хүү Будсүрэнг хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байна гэсэн сэжиг таамаг төрж байгаагүй. Мөн түүний унтлагын өрөө болон хувцас, эд зүйлээс нь сэжиг бүхий байдалтай зүйл гарч ирж байсан удаа байхгүй. Бид нарын амьдардаг байр нь хуучны 2 өрөө гал тогоо, 00-ийн өрөө тусдаа байр байдаг. Унтлагын өрөөнд манай хүү Будсүрэн, дүү Пүрэвсүрэнгийн хамтаар унтаж амардаг. Эхнэр бид хоёр байнга л гэртээ байдаг учраас манай гэрээр гадны хүн орж ирж байсан удаа байхгүй Будсүрэн ч гэртээ хүн дагуулж ирж байгаагүй гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, хуудас 75-76/,  

2.10.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч А.Бямбаагийн:... 2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 23 цагийн үед 11 дүгээр хорооллоос эгчийнхээсээ гараад явж байх үед өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон хамт ял эдэлж байсан найз Мөнхбат 98115540 дугаараасаа миний 95777737 дугаар руу залгаад “хаана явж байгаа юм бэ харих болж байгаа бол намайг “Red star” биллъяардын газраас ирээд авчихаач би тоглоод дуусаж байна гэж хэлэхээр нь түүнийг очиж авсан.  Мөнхбаттай хамт хоол идээд харих гэж байснаа DJ ажил хийдэг найз Буд руу утсаар залгаж түүнийг хаана байгаа талаар асуухад Энхтайваны гүүрний ойролцоо харих гээд явж байна гэж хэлэхээр нь уулзаж хамт хоол идэх үү гэтэл тэгье Улаанбаатар их дэлгүүрийн ард талын байрны ойролцоо хүрээд ир. Би машинтайгаа байна гэж хэлэхээр нь явж очоод машинаа байрны гадаа байрлуулаад Мөнхбаттай хамт

Будын унаж явсан тоёото кролла филдер маркын автомашинд орж жолоочийн хажуу талын суудал дээр би суугаад, арын суудал дээр Мөнхбат орж суусан. Ингээд Будын машинд хаана хоол идэх болон өдөр хаагуур явсан, юу хийсэн талаараа ярилцаж байгаад Хатан бууз гэх газар орж хоол идчихээд харих талаар яриад буух гэтэл тал талаас энгийн хувцастай хүмүүс гарч ирээд машинаас бид нарыг барьж авсан. Ингээд цагдаагийн газар ирээд шалгасан. Будсүрэнг 2010 оноос хойш таньж мэддэг болсон түүнийг бааранд DJ хийдэг болохоор шоудаж явж байх үедээ танилцсан. Миний бие 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвд байрлах хорих ангиас ялын хугацаа дуусаж суллагдаад гарч ирсэн. 2018 оны 11 сараас Будсүрэнтэй холбогдож уулзаж хамт хоол идэх, ууланд гарах, зааланд тоглох зэргээр энгийн найз нөхдийн харилцаатай байсан. Будсүрэнгийн машинаас илэрсэн хуйлсан мөнгө болон тарианы усны шил, хуйлсан гялгар уут нь Будсүрэнгийнх юм. Түүнээс бол Мөнхбат бид хоёр машинаас буугаад Будын машинд суугаад удалгүй цагдаад баригдсан. Машинд суусныхаа дараа биеэсээ ямар нэгэн эд зүйл гаргаж тавьсан зүйл байхгүй. Машинд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн зүйл байхгүй. Машинаас илэрсэн эд зүйлээ өөрийнхөө болох талаар Будсүрэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ярьж хэлж байсан. Тарианы усны шилийг хэд хоногийн өмнө нь хэрэглэсэн шил байна гэж ярьж байсан. Энэ талаараа өөрөө мэдүүлэгтээ ярих байх гэсэн мэдүүлэг. / 3 дугаар хавтас, хуудас 77-78/,  

2.11.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч С.Мөнхбатийн:... 2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 18-19 цагийн үед өөрийн найз Мөнхнасантай хамт биллъяард тоглохоор болж Red star” нэртэй МУИС-ын номын сангийн эсрэг талын биллъяардны газар орж 3 цаг гаран тоглоод дуусах дөхөж байх үед манай гэртэй

гэр нь ойрхон байдаг Бямбаа гэх хамт хар тамхины хэрэгт холбогдон ял эдэлж байсан найзруугаа залгаж “хаана байгаа” талаар нь асууж “ойрхон байгаа бол намайг ирээд авчихаач” гэж хэлтэл Бямбаа гадаа чинь очоод залгая гэж хэлээд удалгүй над руу биллъяардны газрын гадаа ирчихлээ гэхээр нь Мөнхнасантай хамт гарч машинд нь суугаад Мөнхнасанг Улаанбаатар их дэлгүүрийн ойролцоо байх байрных нь гадаа буулгасан. Мөнхнасанг буулгачихаад гэр рүүгээ хөдлөх гэж байх үед Буд гэж дууддаг DJ хийдэг залуу Бямбаагийн утас руу залгаж хаана байгаа талаараа ярилцаад уулзахаар болж Будсүрэнгийн байгаа гэх баруун 4 замын Голомт хотхоны  хажуу талын автозогсоол руу явсан. Бямбаа надад хэлэхдээ Будтай уулзчихаад хоол идүүл хамт идээд идэхгүй бол харъя гэж хэлж байсан. Ингээд Голомт хотхоны гадаа очоод машинаа  зогсоолд байрлуулж Будын унаж явсан  тоёото кролла филдер маркын автомашинд суусан Бямбаа машины урд суудалд сууж би харин арын суудалд суусан. Машинд суугаад ойр зуурын юм яриад хаана хоол идэх талаар ярилцаад Бямбаа бид хоёр машинаас буух гэж байх үед цагдаа нар ирж бид нарыг барьж авсан. Ингээд цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирсэн. Бямбаа бид хоёр Будсүрэнгийн машинд суугаад хар тамхи мансууруулах бодис хамт хэрэглэсэн зүйл байхгүй. Мөн машинд нь байх үедээ биенээсээ хар тамхи хэрэглэхэд ашигладаг тарианы усны шил,  хуйлсан мөнгөн дэвсгэрт, хуйлсан гялгар уут зэргийг гаргаж ирсэн зүйл байхгүй. Машинд суугаад Будтай ойр зуурын зүйл яриад хаагуур юу хийж байгаад ирсэн талаараа асуугаад л Бямбаа Будаас хамт хоол идэх мөнгө байгаа талаар асууж, хамт хоол идэх үү гэж ярилцаад байж байх үед цагдаа нар бид нарыг барьж авсан. Будын унаж явсан тээврийн хэрэгслээс илэрсэн тарианы усны шил, хуйлсан мөнгө болон гялгар цаас нь Будын өөрийхөн нь эд зүйл гэж бодож байна. Түүнээс бол Бямба бид хоёр биеэсээ гараад тавьсан зүйл байхгүй. Машинд байх үедээ хар тамхи мансууруулах бодисны талаар ярьсан зүйл байхгүй. Буд сэтгэцийн эрүүл мэндийн төв рүү очиж үзүүлэх үедээ машинд

 

байсан хар тамхи хэрэглэхэд ашигладаг эд зүйлээ өөрийнхөө эд зүйл болох талаар хэлж байсан. Энэ талаар өөрөө мэдүүлгээ өгөх байх гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, хуудас 79-80/,  

2.12.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Ц.Туулийн:... Манай хүү Түшигтийн:.. 1986 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн. Дээрээ нэг эгчтэй, айлын отгон хүүхэд байгаа юм. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж цэцэрлэгт хүмүүжиж байгаад 40 дүгээр сургуульд нэгдүгээр ангид элсэн орсон. Тухайн сургуульдаа нэг жил суралцаад Орос 3 дугаар сургуульд дахин нэгдүгээр ангид элсэн орж, тухайн сургуульдаа 4 жил суралцаад, 23 дугаар сургуульд 5 дугаар ангиасаа шилжиж суралцаад, 8 дугаар ангиасаа 40 дүгээр сургуульд суралцаж байгаад 10 дугаар ангиа Төв аймгийн Цээл суманд очиж нэг жил суралцаад сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгөлгүйгээр Энэтхэг улс руу хэлний бэлтгэлд нэг жилийн хугацаагаар яваад, буцаж ирээд Солонгос улс руу суралцахаар яваад 8 жил болсон. Одоогоос 2 жилийн өмнө Монголдоо ирсэн. Түшигтийг 1 жилийн хугацагаар Энэтхэг улс руу явсны дараа аав болох Батзориг нь нас барсан. Түүнээс хойш би гэртэй ганцаараа амьдарч байсан. Монголд ирснийхээ дараагаар 1 жил гаран гадуур ресетран, бааранд зөөгч, бармены ажил хийж байгаад сүүлийн жил гарны хугацаанд ямар нэгэн тогтвор суурьшилтай ажилтай хийлгүй байж байна. Манай хүү эхнэр хүүхэд байхгүй, найз охинтой эсэх талаар нь мэдэхгүй байна. Манай хүү Түшигт нь зан байдлын хувьд үг дуу цөөтэй, даруухан, хүнд тусламтгай, хүнлэг чанартай сайн хүүхэд гэж боддог. Урьд өмнө нь хэрэгт холбогдож шалгагдаж байсан удаа байхгүй. Солонгост найман жил ажиллах хугацаандаа айл нүүлгэх ажил хийж, хүнд зүйл өргөж олон давхарт байх айл руу зөөдөг байсан учраас нурууны суулттай болсон. Нуруу нь өвддөг гэж байсан ч одоогоор эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Түшигтийн төрсөн эгч Цэнгэлмаа нь Америкийн нэгдсэн улсад  ажил хийж, нөхөр гурван хүүхдийн хамт тэндээ амьдардаг. Монгол улсад нэг ч удаа ирж байгаагүй гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, хуудас 81-82/,  

                2.13.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Б.Түшигтийн:..2019 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 23-00 цагийн үед санагдаж байна гэртээ ээжтэйгээ хамт компьютер дээр интернетээр кино үзэж байтал Моника гэх жил гараны өмнө нь ресторанд ажиллаж байх үедээ танилцаж байсан эмэгтэй Amina Monica гэх Facebook хаягнаасаа дугаар чинь хэд юм бэ гэсэн мессеж явуулахаар нь хариуд нь өөрийнхөө 80227722 гэсэн дугаарыг явуулахад надруу нэг дугаараас залгаад хаана байгаа талаар асуухад нь гэртээ байна гэж хэлээд өөрийг нь хаана байгаа талаар асуухад баруун 4 замын хойно байрлах Нарантуул зочид буудалд хэвтэж байна чи гарч орох юм уу гэхээр нь байж байгаад очиж тамхилъя гэж хэлээд тасалсан. Ингээд удалгүй гэрээсээ гараад Нарантуул зочид буудалд очиж Маша гэж дууддаг сүүлд нэрийг нь мэдэхэд Амина гэж байсан эмэгтэйгийн 98-тай дугаар руу залгаад ирсэн талаараа хэлэхэд доошоо бууж ирээд намайг дагуулж лифтенд суулгаад 6 давхарт гарч 601 тоот өрөөнд орсон. Өрөөнд орох үед Моника өрөөнд ганцаараа байсан ба ингээд 3-уулаа нийлж буудлын өрөөний мини баарнаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж утаат тамхи татсан. Ингээд буудалд байх үед буудлын өрөөний утас дуугарч утсыг Моника очиж аваад удалгүй тасласан. Амина бид хоёрт хандан Хар тамхитай тэмцэх газраас хүмүүс ирсэн шалгалт орж ирнэ гэж байна гэж хэлээд утсан дээрх бүх мэдээллээ болон ярьсан дугаар, Fcaebook Мессенжээ устга гэж хэлэхээр нь би гайхаад утсан дээр ямар ч мэдээлэл байхгүй байсан ч гэсэн тэр хоёрыг дагаад өөрийнхөө утсан дээрх мэдээллийг устгасан. Ингээд буудлын өрөөний хойд хэсэгт байх унтлагын өрөөний орон дээр 3-уулаа хэвтэж байх үед буудлын өрөөний хаалгыг хүн тогшихоор нь нээж эгөөгүй учир нь буудалд хүн орж

ирж болохгүй гэж үү гээд 3-уулаа ярилцаад нээж өгөлгүй байж байх үед хаалга нээгээд хүмүүс орж ирээд намайг орноос татаж газар хэвтүүлээд гарыг ард гавласан. Ингээд буудлын өрөөнд үзлэг хийж цагдаагийн газартавч ирээд миний биед үзлэг хийж биенээс биологийн дээж болгон шээс авч 48 цагийн хугацаагаар саатуулсан. Үүнээс өөр зүйл мэдэхгүй байна гэх мэдүүлэг. / 3 д угаар хавтас, хуудас 83-84/,

 

 

 

          2.14.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч  О.Болоцэцэгийн:..Будсүрэн ах буюу Буд гэж дуудаг ахтай 2015 оны зун 5-6 сарын үед DJ сургаж авна гэсэн зарын дагуу найзаараа дамжуулан уулзаж танилцаж байсан. Үүнээс хойш Буд ахтай хуурай ах ах дүүгийн харилцаатай болж одоог хүртэл харилцаатай байгаа. Анх танилцаж байх үедээ интернет ашиглан холын зайнаас заалгадаг байсан учир нь Буд ах тусгайлан газар бэлдэж хүмүүс зааж байгаагүй учраас зарим бололцоотой үедээ интернетеер холбогдож заалгадаг байсан. Энэ мэт байдлаар л хоорондоо ах дүүгийн харилцатай болсон. Би гэртээ ганцаараа амьдардаг. Манай ээж гадаад улсад ажиллаж амьдардаг. Түүнийг Буд ах мэддэг учраас намайг шөнө оройн цагаар битгий гадуур явж бай, буруу хүмүүстэй нийлж болохгүй, гэр орондоо харихдаа болгоомжтой гарч, орж байх талаарм зөвлөж ах хүний үүдээс намайг анхаарч, болгоомжлуулдаг учраас Буд ахыг хүндэлж явдаг юм. Харин 2019 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр Буд ахыг цагдаагийн байгууллагад хоригдсон талаар мэдээд ар гэртэй нь холбоо барьж түүн дээр эргэлтээр орох бодолтой ирж байгаа юм. Буд ахыг хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг байсан эсэх талаар нь мэдэхгүй. Надтай хамт DJ хөгжим тоглох үедээ хөгжимийн дугаралт, хэрхэн яаж тоглох талаарх онолын зүйлийг заадаг. Хөгжим зааж байхдаа энгийн хэвийн хүн шиг байдаг учраас ямар нэгэн буруу зүйл хэрэглэж байна гэсэн сэжиг таамаг төрж байгаагүй гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, хуудас 85-86/,

          2.15.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Д.Амартүвшингийн:..Би Нарантуул зочид буудалд 2016 оны 10 дугаар сараас эхлэн нягтлан бодогчоор ажиллаж байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн үед ажлаасаа буугаад яван байсан тул ямар нэгэн хэрэг болсон талаар мэдээгүй. Маргааш нь ажилда ирэхэд манай буудлын өрөөнд байрлаж байсан хүмүүсийг цагдаагийн байгууллагаас хар тамхины хэрэгт барьж шалгаж байгаа талаар мэдсэн. Буудлын өрөөний тооцоо болон өрөөнд байх мини баарнаас ашигласан зүйлийн төлбөр тооцоог хийгээгүй явсан байсан. Манай буудалд нийтдээ 539650 төгрөгний төлбөр гарсан байсаныг манай менежер Өлзийсайхан баримтын хамт  өгсөн байсан. Харин 2019 оны 03 дугар сарын 01-ний өдөр манай буудалд Моника гэх эмэгтэй ирж манай буудалд гарсан байсан төлбөрийг бүрэн төлж барагдуулаад явсан гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас, хуудас190/,   

2.165. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11482 тоот  актын:

             1. Шинжилгээнд ирүүлсэн өнгөгүй гуурс мэт зүйл, “23” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл нь 0,2687 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

              2. Шинжилгээнд ирүүлсэн хагархай шилний хэлтэрхийнүүд, AS8226735 серийн дугаартай Монгол улсын 500 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

              3. Шинжилгээнд ирүүлсэн өнгөгүй гуурс мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

              4. Шинжилгээнд ирүүлсэн  “23” гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлд метамфетамин илэрсэн.

              5. Метамфетамины нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Химийн лабораторийн эрхлэгч, Цагдаагийн дэд

 

хурандаа Б.Ламчин гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас 117-118/,

 

             2.176. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт  №80 тоот  актын:

            1.  Г.Ижилболд нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх бичиг баримт үгүй байна.

            2. Г.Ижилболд нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3. Г.Ижилболд нь мөрдөн байцаах болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

           4. Г.Ижилболд нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

           5. Г.Ижилболд нь мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.

            6. Г.Ижилболд нь мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.

            7. Монгол улсад эмчлэгдэх боломжтой.

            8. СЭМҮТ-д эмчлэгдэх боломжтой.

            9. Г.Ижилболд нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй эмч/, гишүүн Э.Амгалан / ахлах зэрэгтэй эмч/, илтгэгч Б.Энх-Ундрах /сэтгэцийн эмч/ гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас 123-124/,

 

2.187.Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт  №90 тоот  актын:

1.  А.Баасансүрэн нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх бичиг баримт үгүй байна.

2.   А.Баасансүрэн нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

           3. А.Баасансүрэн нь мөрдөн байцаах болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            4.  А.Баасансүрэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

 5. А.Баасансүрэн нь мансуурах донтой, мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

 6. А.Баасансүрэн нь одоогоор мансуурах донтой, мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

             - Монгол улсад эмчлэгдэх боломжтой.

             - СЭМҮТөвд энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

             7. А.Баасансүрэнд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. Комиссын дарга Д.Дэжидмаа /тэргүүлэх зэрэгтэй эмч/, гишүүн Б.Энхчимэг / тэргүүлэх зэрэгтэй эмч/, илтгэгч Л.Мягмарсүрэн /сэтгэцийн эмч/ гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас 128-129/,

2.198. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №403 тоот  актын:

           1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн “I/2 Солонго” гэж хаягласан шээсний дээжнээс Метамфетамин /МАМР/ илэрсэн.

                     Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна. Химийн шинжээч, Цагдаагийн ахлах дэслэгч А.Батбаяр гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас, хуудас 136-137/,

2.20.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11483467  тоот  актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсэг нь хагарсан тарианы усны шил мэт зүйл, 00 цаасанд боосон 100 гэсэн тэмдэглэл бичиглэлтэй  ягаан өнгийн ромбо хэлбэртэй эм мэт зүйл нь шинжэлгээнд тэнцэнэ.

         

       2.Шинжилгээнд ирүүлсэн AT14285957 серийн дугаартай Монгол улсын төгрөгийн мөнгөн дэвсгэртэд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

         3. Шинжилгээнд ирүүлсэн 00 цаасанд боосон 100 гэсэн тэмдэглэл бичиглэлтэй ягаан өнгийн ромбо хэлбэртэй эм мэт зүйл мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй илэрсэн.

         4. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон орой хэсэг нь хагарсан тарианы усны шил мэт зүйлд метамфетамин илэрсэн.

         5.Метамфетамины нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Химийн лабораторийн эрхлэгч, Цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэх дүгнэлт. /3 дугаар хавтас, хуудас 88-89 /,

2.21.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11483465  тоот  актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар соруул, AO1473216 серийн дугаартай Монгол улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, мөнгөлөг өнгийн цаасанд боосон бор өнгийн шавар мэт зүйл , 2.5х3.5 см хэмжээтэй цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, Amsterdam гэсэн бичигтэй дугуй төмөр савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн үлдэгдэл нь шинжилгээнд тэнцэнэ.

          2.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар соруул мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

         3. Шинжилгээнд ирүүлсэн AO1473216 серийн дугаартай Монгол улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, мөнгөлөг өнгийн цаасанд боосон бор өнгийн шавар мэт зүйл, 2.5х3.5 см хэмжээтэй цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, Amsterdam гэсэн бичигтэй дугуй төмөр савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн үлдэгдэл делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

         4. Делта 9 тетрагидроканнабинол нь  НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

        5.Шинжилгээнд ирүүлсэн 2.5х3.5 см хэмжээтэй цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уутанд метамфетамин илэрсэн.

        6. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

        7. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг өнгийн  цаасанд боосон бор өнгийн шавар мэт зүйл нь 0,2021 грамм байв. Химийн лабораторийн эрхлэгч, Цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэх дүгнэлт. /3 дугаар хавтас, хуудас 97-98 /,                   

2.225.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №468  тоот  актын:

          1. Шинжилгээнд ирүүлсэн “Дашдаваагийн Будсүрэн ЙЮ81011412 2019.01.08 20.10” гэж хаяглагсан хуванцар савтай шээс 60 мл орчим, “Алтанхүү Бямбаа 2019.0.1.05” гэж хаягласан хуванцар шээс 70 мл орчим, “2019.01.05. Сэнгэдоржийн Мөнхбат ПЭ80011260. 13.45” гэж хаягласан хуванцар савтай шээс 55 мл орчим, “Амина 01.11.2018” гэж хаягласан хуванцар савтай шээс 110 мл орчим, “Батзориг Түшигт 2019.01.05” гэж хаягласан хуванцар савтай шээс 80 мл орчим, “А.Моника 2019.01.05” хаягласан хуванцар савтай шээс 80 мл орчим шээс тус тус  битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

         2. Шинжилгээнд ирүүлсэн “Батзориг Түшигт 2019.01.05” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

         3. Шинжилгээнд ирүүлсэн “Дашдаваагийн Будсүрэн ЙЮ81011412  2019.01.08  20.10” гэж хаягласан хуванцар савтай шээс, “Алтанхүү Бямбаа 2019.0.1.05” гэж

хаягласан хуванцар савтай шээс, “2019.01.05. Сэнгэдоржийн Мөнхбат ПЭ80011260. 13.45” гэж хаягласан хуванцар савтай шээс, “Амина 01.11.2018” гэж хаягласан хуванцар савтай шээс, “А.Моника 2019.01.05” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин  /MAMP/ илэрсэн.

        4. Метамфетамин  /MAMP/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Химийн лабораторийн эрхлэгч, Цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэх дүгнэлт. /3 дугаар хавтас, хуудас 104-105 /,

       2.237.Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт  №90 тоот  актын:

       1. Д.Будсүрэн нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

      2. Д.Будсүрэн нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

      3. Д.Будсүрэн нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

      4. Д.Будсүрэн нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019-01-04 нөөс 2019-01-05нд шилжих шөнө сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

      5. Д.Будсүрэн нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

      6. Д.Будсүрэн нь сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

      7. Д.Будсүрэн нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй эмч/, гишүүн Я.Ганхүү /сэтгэцийн эмч/, илтгэгч Д.Баттөр /ахлах зэрэгтэй эмч/ гэх дүгнэлт. /3 дугаар хавтас, хуудас 116-117/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Улсын яллагч: Хавтаст хэргээс яллах 1хх 38-39 А.Будсүрэнгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт: Нэгдүгээр хавтаст хэргээс 7 дугаар хуудас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 17 дугаар хуудас тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,  23 дугаар хуудас Г.Ижилболдын орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл,  136 Г.Ижилболдын биед үзлэг хийсэн тэмдэглэл,  105 дугаар хуудас гэрч Болорсувдын мэдүүлэг, 124 дүгээр хуудас шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 226 дугаар хуудас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт, 27 хорооны тодорхойлолт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням: Нэгдүгээр хавтаст хэргээс 29-35 дугаар хуудас А.Баасансүрэнгийн орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, 229 дүгээр хуудас А.Баасансүрэнгийн хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, 2хх 36-37 дугаар хуудас А.Баасансүрэнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, А.Баасансүрэнгийн улс хотоос авсан шагналууд, А.Баасансүрэнгийн дансаас Будсүрэн рүү 500.000 төгрөг шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасандорж: Давхацаж байгаа тул судалсанд тооцуулая гэв.   ???

 

 

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Шүүгдэгч А.Баасансүрэн нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0214 УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0,5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Ижилболдод худалдаалах зорилгоор хууль бусаар

 

    Д.Будсүрэнгээс олж авсан,хадгалсан, Г.Ижилболдод 500.000 төгрөгөөр худалдсан,

Шүүгдэгч Г.Ижилболд нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0214 УНД улсын дугаартай  Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0,5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Д.Будсүрэн нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0,5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, А.Баасансүрэнд худалдсан гэмт Ким Ён Жуу /Kim Young Joo/ нь 2019 оны 03 дугаар сарын 22-ноос 2019 оны 03 дугаар сарын 23-нд шилжих шөнө өөрийн оршин суух Ч ингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо,10а байрны  01 тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9” тетрагидроканнабинолын агууламж бүхий” мансууруулах сэтгэцэд нөлөөлөх 159 гр ”Каннабис” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тул Г.Ижилболдыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

              -Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллан дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.БД.Будсүрэн нарын нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Будсүрэн А.Баасансүрэн  нарыг Ким-Ён-Жууг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан дүгнэлтэндээ:  Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт буюу хэргийн газрын үзлэг, тээврийн хэрэгсэл, гар утас, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, магадлагаа, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Алаг адуу овогт Галбадрахын Ижилболдыг 1 жил 5 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Баасансүрэнд 2 жил 5 сар хугацаагаар хорих ялаар, Д.Будсүрэнд 2 жил 1 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно.

Шүүгдэгч А.БД.Бтэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.Харин шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэм буруутай үйлдэл дээрээ маргахгүй байгаа боловч хадгалсан гэх үйлдлийг эргэлзээгүй тогтоох ёстой.Хамт явсан гэдгээр нь буруутгаж байна.ЭХХШТхуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч Намжилцог өмгөөлөгч “...шүүгдэгчийн биенээс, машинаас, гэрт нь нэгжлэг хийх үеэр НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй бодис гараагүй, тул хадгалсан гэж үзэхгүй... “ гэж маргаж байгаа хэдий ч шүүгдэгч Г.Ижилболдын мөрдөн шалгах  ажиллагаанд “... би уоьд өгсөн мэдүүлэг дээрээ Баасансүрэнд өгсөн 500 000 төгрөгөө зээлсэн мэтээр худал хэлсэн, баригдах өдөр Баасансүрэн утсаар холбогдоод мөс гэх нэршилтэй мансууруулах бодис байна уу авах уу гэхээр нь тэгье гэж хэлээд эхнэр лүүгээ залгаж Баасансүрэнгийн явуулсан дансруу 500 000 төгрөг  шилжүүлж өгсөн,  ингээд Сөүл рестораны гадаа уулзаж мөс гэх нэршилтэй мансууруулах бодисоо авахаар очоод баригдсан гэх / 4 хх-н 225 хуудас/, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “...хүмүүсээс мөс асууж сурагласан, Баасансүрэнд мөс олдох уу гэж гээд хэлсэн, их бол хэрэггүй гэсэн, тэгж олдохгүй 0.5 гр олдоно гэсэн, тэгээд хувааж хэрэглье гэсэн... гэх мэдүүлэг... ” гэх мэдүүлэг,  Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 сарын 31-ны өдрийн 11483 дугаартай дүгнэлт / 1 хавтас х-н 112 хуудас/, хүний биес биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1 хавтас хэргийн 38 хуудас/,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-15/, нууц ажиллагааны магадлагаа /хх-171-183 хуудас/, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тус тус үгүйсгэгдэж байна гэж үзэв.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүхээс шүүгдэгч Г.ИА.БД.Будсүрэн нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Иймд шүүхээс шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгэмд учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо зэргийг нь тус тус харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулж, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 Мөн шүүгдэгч Д.БА.Баасансүрэн нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргаагүй,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжтой гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн, уг эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул  шүүгдэгч А.БД.Будсүрэн нарыг тэнсэх боломжгүй байх тул нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

- Сартуул овогт Амарсайханы Баасансүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 1 /нэг/  жилийн хугацаагаар  хорих,

          -Боржигон овогт Дашдаваагийн Будсүрэнд  1/нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар  хорих ял эдлүүлэхээр тогтоох,

Харин шүүгдэгч Г.Ижилболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасныг баримтлан шийдвэрлэв

мөн шүүгдэгч Г.Ижилболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэхь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг шүүхээс тогтоох, шүүгдэгч тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь  зүйтэй байна.

Д.Будсүрэн А.Баасансүрэн  нарт оногдуулсан хорих ялыгмөн хуулийн тусгай ангид зааснаар 1 жил 8 сарын  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, А.Баасансүрэнгийн 89 /наян ес/,  Д.Будсүрэнгийн 87 /наян долоо/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох,

 

              Шүүгдэгч А.БГ.ИД.Будсүрэн нарт холбогдох хэрэгт  0214 УНД улсын дугаартай тоёото приус маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох, эд мөрийн баримтаар хураагдсан   гялгар уутны хамт 0.24 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, AS8226735 сери дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, өнгөгүй гуурс мэт зүйл зэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа.  5 ширхэг СД-ийг хэргийн  хугацаа дуусах  хүртэл хугацаагаар хадгалах,

              - шүүгдэгч А.БГ.ИД.Будсүрэн нарт холбогдох хэрэгт  автомашин, техникийн үнэлгээг  хийлгэсэн 02-14 УНД улсын дугаартай тоёото приус маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилэлээс чөлөөлж, эд мөрийн баримтаар хураагдсан   гялгар уутны хамт 0.24 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, AS8226735 сери дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, өнгөгүй гуурс мэт зүйл зэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөнгөн дэвсгэртүүдийг зохих байгууллагад шилжүүлэх,

 

-шүүгдэгч А.Баасансүрэнд тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар шүүгчийн захиармжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан,

 

-шүүгдэгч Д.Будсүрэнд  тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 63 дугаартай шүүгчийн захиармжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан,

 

-шүүгдэгч Б.Ижилболдод  тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай шүүгчийн захиармжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг тус тус хүчингүй болгож,

 

-шүүгдэгч Б.Ижилболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлээж,

 

-шүүгдэгч А.БД.Будсүрэн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.       

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Алаг адуу овогт Галбадрахын Ижилболдыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодсыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Боржигон овогт Дашдаваагийн Будсүрэнг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-  шүүгдэгч Сартуул овогт Амарсайханы Баасансүрэнг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Алаг адуу овогт Галбадрахын Ижилболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Амарсайханы Баасансүрэнд 1 /нэг/  жилийн хугацаагаар  хорих ялаар,

           -Боржигон овогт Дашдаваагийн Будсүрэнд  1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Сартуул овогт Амарсайханы Баасансүрэнд 1 /нэг/  жилийн хугацаагаар  хорих ялаар,

          -Боржигон овогт Дашдаваагийн Будсүрэнд  1/нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.     

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Г.Ижилболдод мансууруулах бодис хэрэглэхийг тэнссэн хугацаанд хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ижилболд нь тэнссэн хугацаанд энэ хуулинд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол, мөн  шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Шүүгдэгч А.БГ.ИД.Будсүрэн нарт холбогдох хэрэгт 02-14 УНД улсын дугаартай тоёото приус маркийн тээврийн хэрэгсэлд автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, чөлөөлсүгэй.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн     1.1, 1.4-д зааснаар хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан гялгар уутны хамт 0.24 грамм цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл, AS8226735 сери дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, өнгөгүй гуурс мэт зүйл зэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөнгөн дэвсгэртүүдийг зохих байгууллага /Монгол банкинд/ шилжүүлэхийг даалгасугай.

8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ижилболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

 

-шүүгдэгч А.БД.Будсүрэн нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүгдэгч А.Баасансүрэнд тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар шүүгчийн захиармжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хүчингүй болгосугай.

         10. Шүүгдэгч Д.Будсүрэнд  тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 63 дугаартай шүүгчийн захиармжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хүчингүй болгосугай.

11. Шүүгдэгч Б.Ижилболдод  тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай шүүгчийн захиармжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хүчингүй болгосугай.

12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ