| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/06838/и |
| Дугаар | 5383 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 5383
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Налайх дүүргийн 2 дугаар хороо, 53 дугаар байрны 28 тоотод оршин суух, регистрийн дугаар УЕ 69012901, Алаг Адуу овогт Оросоогийн Гантуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 21 дүгээр байрны 25 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧО 67092961, Боржигон овогт Намхайгийн Алимаад холбогдох
Барааны үнэ 3 060 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Алимаа 3, 4 дүгээр хороололд байдаг лангуугаа ашиглан барааг чинь зарж өгөөд ашгаа авъя гэж тохиролцсоны үндсэн дээр надаас 2012.11.19-ний өдрөөс 2013.12.25-ны өдрийг хүртэл 10 удаагийн үйлдлээр нийт 3 360 000 төгрөгний барааг зарж өгөхөөр хүлээн авсан ба 2012.12.24-нд нэг удаа 300.000 төгрөг өгсөн.Иймд Алимаагаас 3 060 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.Гантуяа шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Н.Алимаагаас барааны үнэ 3 060 300 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 3 60 300 төгрөгийг 3 хувааж буюу 1 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 1000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Алимаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Барааны үнэ 3 060 300 төгрөгийг 3 хувааж буюу 1 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 1000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Гантуяа хариуцагч Н.Алимаад холбогдуулан барааны үнэ 3 060 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч О.Гантуяагийн нэхэмжилсэн 3 060 300 төгрөгийг хариуцагч Н.Алимаа 1 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 1 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 1 060 300 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 915 төгрөгийн 50 хувь болох 31 957 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 31 957 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 31 957 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч О.Гантуяагийн нэхэмжилсэн барааны үнэ 3 060 300 төгрөгийг хариуцагч Н.Алимаа 1 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 1000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 1 060 300 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 915 төгрөгөөс 31 957 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 31 957 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 31 957 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянаншийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН