| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0123/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг,
-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цогтпүрэв
-шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц.О-д холбогдох эрүүгийн 1934000770130 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр авч хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын газар Замын 2 дугаар анги замын 11 дүгээр хэсэгт замчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Улаанбаатар хот Багахангай дүүргийн 2 дугаар хороо хөдөө гудамж 3-32 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Ц.О-д, /РД:__87090512/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х овогт Ц.О нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн Хондо СРУ маркийн 49-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг Нам давааны урд талд Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хот чиглэлтэй хатуу хучилттай замын 48/628 тэмдэгтийн урд замд хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Б.Цогтбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Х овогт Ц.О: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “Би ажилтай байсан, осол болсон гэдгийг 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр үүрээр мэдсэн. Утсаар хүн хэлсэн. Оршуулгын зардлыг хамт олны өгсөн мөнгө, хүмүүсийн өгсөн буяны мөнгө зэргээр гаргасан. Сэтгэл санааны хувьд ар гэрт маань хэцүү, хүнд байгаа. Иймд нийт 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс гадна анх 2.000.000 гаран төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Үүнээс 1.000.000 төгрөг өгсөн гээд байна. Би бол аваагүй гэж бодож байна. Ажил явдал дээр 500.000 төгрөг шүүгдэгчийн талаас өгсөн, одоо оршуулганы зардал 6.000.000 төгрөг болсон, 4.000.000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд нэхэмжилнэ. Манай дүүтэй багш шавийн барилдлагатай болохоор гомдол байхгүй” гэв.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.О- нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн Хондо СРУ маркийн 49-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг Нам давааны урд талд Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хот чиглэлтэй хатуу хучилттай замын 48/628 тэмдэгтийн урд замд хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Б.Цын амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн цогцост хийсэн задлан шинжилгээний актанд: талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж тогтоосон байна, гэрч Д.Хандсүрэнгийн мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн “…талийгаач Цогтбаатар нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед хамт ажилладаг залуу болох Оюунболдын хамт гарсан…орой буюу 19 цаг 40 минутын үед Ц.О-ын 89199741 дугаарын утас руу залгаж ярьхад “хөгшин нь архи ууж байна, тэгж байгаад очно” гэж хэлсэн...хэргийн газар очиход хамт явсан Ц.Оюунболдын машин онхолдсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/, гэрч Д.Цэрэнчулууны мөрдөн шалгах ажиллгааны үед өгсөн “ …2019 оны 01 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн үед…манайд…Цогтбаатар, Оюунболд хоёр 1 шил 500 граммын соёрхол архитай ирсэн…Цогтбаатар нилээд согтоод ууж чадахгүй байсан…Ц.Оюунболдын өөрийнх нь эзэмшлийн хөх өнгийн тээврийн хэрэгсэлтэй байсан, тухайн үед Ц.Оюунболд өөрөө жолоодож байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/, шүүгдэгч Ц.О-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “ Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна, зам тээврийн осол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үеэс хөдөлгөөнд оролцож явснаас болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.О нь “Хондо СР\/ маркийн 49-15 УНЕ улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно, тухайн тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн 12.3 “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Б.Ц-ын амь нас хохирсныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч Ц.О-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдэлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Ц.О-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Зам тээврийн осол гарахад тухайн өдрийн цаг агаарын байдал, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цогтпүрэв нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирол нийт 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хавтаст хэргийн 107 талд буяны ажил өгсөн хүмүүсийн хандивын мөнгөний жагсаалт авагдсан байх бөгөөд хавтаст хэргийн 108-109 талд авагдсан оршуулгын зардалын мөнгөн дүн нь нийт 5.520.000 төгрөг болж байна. Үүнээс шүүгдэгч Ц.О мөрдөн байцаалтын шатанд 1.000.000 төгрөг төлсөн байх тул үлдэх 4.520.000 төгрөгийг шүүгдэгч Ц.О-оос гаргуулж, сэтгэл санааны хохирол гэх 4.480.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд уг гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлдэг учиртай. Хуульд тусгайлан заагаагүй тохиолдолд сэтгэл санааны гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжгүй. Хуульд тусгайлан заасан заалт нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйл бөгөөд энд “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд”-эд учирсан гэм хорыг арилгахаар зохицуулжээ. Иймээс бусад эрхийг зөрчсөнөөс учирсан гэм хорыг арилгах боломжгүй байх тул хохирогчийн “сэтгэл санааны хохирол 4.480.000 төгрөгийн” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч шүүхээс тогтоосон 4.520.000 төгрөгийг төлсөн байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон учраас гэм хор бол арилахгүй. Үүн дээр харамсаж байгаа. Хохиролд 4.520.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь гэм буруутай үйлдэл байгаа боловч шүүгдэгч өөрийн биедээ хүнд гэмтэл авсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч гэм буруу дээр маргахгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ц.О нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж түүнд энэ зүйлийг хэрэглэж, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Ц.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг харгалзсанаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Ц.О-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1934000770130 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 4.520.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүний №1166817 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА