Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 5428

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн  5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайварын өргөн чөлөө гудамж 45/2  байр 8 тоотод  оршин суух, регистрийн дугаар ЕП 60121304, Боржигон  овогт Пиондорын  Эрдэнэцэцэгийн  хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаад: Хүсэлт гаргагч П.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Э.Отгончимэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

П.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 1981 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр  сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Зүүнбаянгийн сургуульд бичээч, зургийн багш, бага ангийн багш, лабаронт зэрэг ажил хийж байсан бөгөөд ажиллах хугацаандаа орос хэлний багш Д.Мөнхцэцэг, Оюунцэцэг, хими биологийн  багш  Энхтуяа нартай цуг ажиллаж  байсан нь үнэн  болно.Иймд намайг  1981 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Зүүнбаянгийн сургуульд зургийн багш, бичээч, бага ангийн багш, лабаронт зэрэг ажлуудыг  хийж байсан байдлыг тогтоож  өгнө үү гэв.

 

           Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

П.Эрдэнэцэцэгийн ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжтой  байна.

 

П.Эрдэнэцэцэг  нь  1981 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 11дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 10 жилийн дунд сургуульд  зургийн багш, бичээч, бага ангийн багш, лабаронтаар тус тус ажиллаж байсан  болох нь 1982 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай  П.Эрдэнэцэцэгийг дүрслэх урлагийн хичээл заалгах тухай Дорноговь аймгийн Зүүнбаянгийн сургуулийн захиралын тушаал, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаартай зарим багш ажилчдад ээлжийн амралт  олгох  тухай  Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 10 жилийн дунд сургуулийн захиралын тушаал, 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 63 дугаартай ээлжийн амралт олгох тухай Зүүнбаянгийн 10 жилийн дунд сургуулийн  захиралын тушаал, 1992 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаартай  амралт олгох тухай Зүүнбаянгийн 10 жилийн дунд сургуулийн захиралын тушаал, 1993 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай багш ажилчдын цалинг нэмэх тухай Зүүнбаянгийн 10 жилийн дунд сургуулийн  захиралын  тушаал түүний хавсралт, 1993 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 12 дугаартай  паспорт олгуулах тухай Зүүнбаянгийн 10 жилийн дунд сургуулийн захиралын тушаал, гэрч Ш.Энхтуяа, Л.Оюунцэцэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, гэрэл зургууд, гэрч Л.Оюунцэцэгийн шүүхэд гаргасан мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Пиондорын  Эрдэнэцэцэгийг  1981 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 10 жилийн дунд сургуульд зургийн багш, бичээч, бага ангийн багш, лабаронтаар тус тус ажиллаж байсныг сэргээн  тогтооусгай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаарзүйлийн 56.1.-д зааснаар Д.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

           

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН