Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 207/ма2025/00091

 

 

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2025/00091

 

                                                                                                      

Б.”““““““гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.”““““““, Т.”““““““ нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00697 шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Б.”““““““гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.”““““““, Т.”““““““ нарт холбогдох,

“2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Т.”““““““, Д.”““““““ нарын хооронд байгуулсан Орхон аймаг Баян-өндөр сум Оюут баг “““““““тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууцыг хөлслүүсний төлбөр болон цахилгаан, дулааны зардал 18,034,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагч Д.”““““““, түүний өмгөөлөгч Б.Баасанжав, хариуцагч Т.”““““““ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Д.”““““““, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанжав, хариуцагч Т.”““““““ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран, нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.”““““““гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:

“...Өөрийн өмчлөлийн Оюут баг “““““““тоот орон сууцыг зарахаар худалдан авах гэрээ хийх итгэмжлэлийг Б.”““““““ гэх хүнд олгосноос болж орон байраа алдахад хүрч уг асуудлаар шүүхэд хандсаны дагуу Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/01063 тоот шүүгчийн захирамжаар өөрийн орон сууцаа өмчлөлдөө буцаан авахаар болж, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон. Б.”““““““ гэх хүнд итгэмжлэл хийж өгснөөс болоод орон байраа алдсан, ...1063 дугаартай шүүх шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон, гэтэл Т.”““““““ орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй Д.”““““““т худалдан борлуулсан байх тул уг орон сууцыг Д.”““““““ээс албадан чөлөөлж,  Д.”““““““, Т.”““““““ нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Д.”““““““ийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

 “...Т.”““““““тэй 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “““““““тоот 3 өрөө орон сууцыг 160,000,000 төгрөгөөр худалдаж авч, үнийг бүрэн төлж, шүүхийн шийдвэрээр уг орон сууцны хууль ёсны шударга эзэмшигч болсон тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Т.”““““““ шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

“...Б.”““““““гийн Д.”““““““т олгосон итгэмжлэлийн хүрээнд уг орон сууцыг худалдан авч, банк бусаас орон сууцыг барьцаалж  80,000,000 төгрөгийн зээл авч “““““““ гэдэг хүний энэ данс руу 24,680,000 төгрөг, Т.”““““““д 27,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Үүний дараа Б.”““““““ байраа зарахаа болилоо гэхээр нь банк бусын зээлийг төлөөрэй, авсан мөнгөө буцааж өгөөрэй гэхэд өгөөгүй, би банк бусын зээлд 19,000,000 төгрөг төлөөд аваагүй байрны мөнгөө төлөхгүй гээд зээлээ төлөөгүй, гэтэл банк бус надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж надаас 94,442,956 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлд шилжсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байр дуудлага худалдаагаар хямдхан зарагдах гээд байсан учир би Д.”““““““т зарын дагуу уг орон сууцыг 160,000,000 төгрөгөөр зарж зээлийн төлбөрт 113,000,000 төгрөгийг банк бусд төлсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу энэ байрыг алдах гээд байсан учраас энэхүү зээлийн төлбөрийг төлж, байрыг худалдан борлуулах үйлдэл хийсэн нь хуульд харшлаагүй буюу өөртөө туслах арга хэмжээг авсан...” гэжээ.

Хариуцагч Т.”““““““ийн  сөрөг нэхэмжлэлийн агуулга:

Орон сууцаа хөлслүүсний төлбөр болон цахилгаан, дулааны зардал 18,034,800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:

Би өөрийн орон сууцыг 2024 оны 09 дүгээр сараас 2024 оны 10 дугаар 31-ний өдөр хүртэл хөлслүүлсэн бөгөөд энэ хугацаа нь миний өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацааны дараа болсон асуудал бөгөөд миний хэрэглэж байгаагүй тог гэрлийн мөнгийг төлсөн мэт худал тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анхнаасаа Б.”““““““гаар зээлийг төлүүлэх хүсэлгүй байсан байх ба шүүхийн шийдвэрээс өрөө төлөхийг шаардахад нь өөр хүмүүс төлөх юм гэж нэг ч тайлбар баримт гаргаж өгөөгүй нь зориуд нууж, тухайн орон сууцыг бусдад зарж, өөрийнхөө өрийг дарж, түүнээс дахин их хэмжээний мөнгө өөртөө авч, ашиг орлого олсон нь өмнөх санаа зорилгоо давтан үйлдэж, хохироосон үйлдэл хийсэн байна. Б.”““““““ миний Орон сууцыг өмчлөх эрхийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2023/01063 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсныг мэдсээр байж, бусдад шилжүүлсэн үйлдэл нь хууль зөрчсөн байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа:

Би өөрийн орон сууцыг 2024 оны 08 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөлслүүлсэн бөгөөд энэ хугацаа нь миний өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацааны дараа болсон асуудал бөгөөд байрны түрээс, түрээс гэх төлбөр хүлээн авсан дансны баримтууд бүхий гүйлгээ нь тус сумын Оюут багийн “““““““тоот 3 өрөө байрны түрээс биш бөгөөд би 2 охиныхоо хамт 2023 оны 08 дугаар сарын 20-нд хүртэл амьдарч байгаад хүүхдүүд хот руу сургууль руу явах, би өөр аймагт ажиллах болж, эхнэр маань гадаадад ажиллаж байгаа учир, байраа тавилгын хамт түрээслүүлэх болсон билээ. Харин тэдний тооцоолоод байгаа байрны түрээс, түрээс гэх гүйлгээ нь Алтан нар хүнсний дэлгүүрийн түрээсийн орлого /одоо үйл ажиллагаа явуулахаа больсон/, миний гэр бүлийн хөрөнгө болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 -р хороо ханын материал 18062 тоот Үйлдвэрчний эвлэлийн гудамж 103 байр 145 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцны түрээсийн төлбөр орлого гэх гүйлгээ дансанд орж байсныг худал гүтгэн, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

“““““““тоот орон сууцны өмчлөгч “““““““ бөгөөд “““““““гаас өөр өмчлөгч байхгүй. Улсын бүртгэлд ч гэсэн өмчлөгч нь “““““““ хэвээрээ битүүмжлэлтэйгээр явж байна. “““““““ хэдийгээр “““““““ гэх хүнд тухайн орон сууцыг худалдан борлуулсан ч “““““““ийн нэр дээр тухайн орон сууц шилжээгүй. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасныг мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар дэлгэрэнгүй тайлбарыг гаргаж хуульд нийцсэн заалт холбогдох зүйлүүдийг хэлсэн учраас дээрх заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Д.”““““““ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Миний хувьд Т.”““““““тэй худалдах худалдан авах гэрээг хийж төлбөрөө бүрэн төлсөн тул шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгож гэрчилгээг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргаж улмаар тус шүүхийн 2024 оны 03 сарын 22-ны өдрийн 505 дугаартай захирамжаар Д.”““““““ намайг Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “““““““тоот 3 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоож, уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Иймд Б.”““““““н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Т.”““““““ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх “““““““ гэдэг хүнээс уг байрыг худалдаж авсан ба хэд хоногийн дараа өө баларсан “““““““ ээ гэхээр нь яасан гэсэн чинь “““““““ бариа зарахгүй гэнэ гэхээр нь миний мөнгийг өг банк бусын зээлээ дармаар байна гэхэд “““““““, “““““““ хоёр надад огт мөнгө өгөөгүй. Би 19,000,000 төгрөгийг банк бусад төлчхөөд аваагүй мөнгөө би төлөх шаардлагагүй гэж бодоод мөнгөө төлөхөө больсон. Гарсан зээлийг яаг тухайн өдөр нь “““““““ын данс руу 27,000,000 төгрөг “““““““ гэж хүний данс руу 24,680,000 төгрөгийг шилжүүлсэн. Банк бусын мөнгийг төлөхгүй явсаар байгаад “““““““оос намайг шүүхэд өгсөн байсан... Бүтэн жил гаруй хугацаанд намайг ашиглаж “““““““ гэх хүний өр төлбөрийг төлүүлчихээд яг үнэндээ байраа ч өгөөгүй шүү дээ. 1 жил 7 сарын хугацаанд байр зарагдсаныг огт мэдээгүй, үл хөдлөхийн гэрчилгээгээ “““““““д 20,000,000 төгрөгөөр барьцаалуулчихсан юм шиг намайг ашигласан. “““““““, “““““““ бид 3-ын эвлэрсэн хугацаанаас хойш 1 жил 9 сарын дараа энэ байр зарагдсан, гэтэл дахиад л мэдээгүй гэж үндэслэлгүйгээр худлаа яриад байна. Надад өгөөгүй байрны төлөө би мөнгө төлөх шаардлагагүй шүү дээ, та нар төлөөд ав гэж би удаа дараа шүүх хурал дээр бүгдийг нь л хэлсэн. Тухайн байр чинь “““““““ гэж энэ хүнд бүтэн 1 жил 9 сарын дараа зарагдсан.. гэв.

Хариуцагч Т.”““““““ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Хуучин өмчлөгч болох Б.”““““““ нь миний өмчлөх эрх үүссэн байхад уг байрыг бусдад сарын 1,500,000 төгрөгөөр 2023 оны 09 сар хүртэл хугацаанд буюу 6 сарын хугацаанд хөлслүүлэн 9,000,000 төгрөгийг өөртөө олсон байдаг. Мөн уг хугацааны цахилгаан дулаан ашиглалтын зардал 584,800 төгрөгийг өгөөгүй бөгөөд уг төлбөрийг би “““““““ДТС ОНӨХК-д төлсөн. Иймд би уг 3 өрөө орон сууцны өмчлөгчийн хувьд миний өмчлөлийн байрыг ашиглаж захиран зарцуулсан тул уг түрээсийн төлбөр 9,000,000 төгрөг мөн цахилгаан дулаан ашиглалтын зардал 584,800 төгрөг нийт 9,584,800 төгрөгийг нэхэмжлэгч Б.”““““““гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.”““““““ сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ:

Хариуцагч Т.”““““““ миний бие нэхэмжлэгч Б.”““““““д холбогдуулан миний өмчлөлийн байрыг бусдад түрээслүүлсний улмаас олсон орлого болох 9,000,000 төгрөг мөн уг байрыг ашигласан хугацааны цахилгаан дулаан ашиглалтын зардал 584,800 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Улмаар миний хүсэлтийн дагуу арилжааны банкнуудаас авсан дансны хуулгыг шүүж үзэхэд байрны түрээс, түрээс гэх утгаар нийт 17,450,000 төгрөгийн орлогыг нэхэмжлэгч Б.”““““““ авсан болох нь харагдаж байна. Иймд өмнө нь гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нийт 8,450,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ:

Иргэний хуулийн 62.3 дахь хэсэгт төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан тул итгэмжлэлийг үндэслээд хариуцагч “““““““ худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр өмчлөх эрх нь хуулийн дагуу буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн шинэ өмчлөгч болсон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу энэ байрыг алдах гээд байсан учраас энэхүү зээлийн төлбөрийг төлж, байрыг худалдан борлуулах үйлдэл хийсэн нь хуульд харшлаагүй буюу өөртөө туслах явдал юм. Иргэний эрх зүйн хамгаалалтын дагуу өөрийнхөө эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчигдөхөөс сэргийлж арга хэмжээ авсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч 1063 дугаартай шүүхийн шийдвэрийг өөрт ашигтай байдлаар буюу зөвхөн би өмчлөгч шүү гэдэг байдлыг ашиглаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа бөгөөд 1063 дугаартай шийдвэр нь “““““““ төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс болоод маргаан бүхий байрыг зарах хэмжээний нөхцөл байдал үүссэн хоорондоо шалтгаант холбоотой юм. Иймд шүүх нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна... гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний эрх зүйн аргагүй хамгаалалтыг хийхээс өөр аргагүй байдал бий болсон. Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой тухайн байрыг дуудлага худалдаагаар зарагдсан тохиолдолд “““““““ өөрөө мөнгө ч байхгүй байр ч байхгүй бусдад их хэмжээний зээл төлөх асуудалд орох байсан эрсдэлээс өөрийгөө хамгаалахын тулд тухайн байрыг бусдад зарахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болсон. “““““““ хүлээн зөвшөөрснөөр 505 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжийн дагуу “““““““ бол шударга эзэмшигч өмчлөгч болсон. Энэ шийдвэр дээр хэн нь ч маргаж ороогүй учраас энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр энэ шийдвэрийг үгүйсгэх боломжгүй нөхцөл байдал бий болж байна. Өмчлөгч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар хууль дүрэмд гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүй, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглаж захиран зарцуулах гэж заасны дагуу өнөөдрийг хүртэл “““““““ тухайн байрыг эзэмшээд, ашиглаад захиран зарцуулаад үйл ажиллагаагаа хэвийн байдлаар явуулж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог “““““““ийн хувьд Иргэний хуулийн 101.2 дахь хэсэгт зааснаар ашиг сонирхлоо хамгаалах үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон, үүнийг өөрт байгаа давуу эрхээ урвуулан ашигласан гэж үзэхгүй. “““““““ийн “““““““т байраа худалдан борлуулсан үйлдлийг хууль бус гэж яриад байна. Тухайн байрыг дуудлага худалдаагаар зарж борлуулах асуудал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бөгөөд хэнийг ч буруутгах аргагүй, яагаад гэхээр 1063 дугаартай шийдвэрийн гүйцэтгэлийг явуулж байгаа биш урьд нь гарсан 858 дугаартай шийдвэрийг биелүүлж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа юм. Өнөөдөр гэрчүүдийн мэдүүлгээр “““““““ энэ байрыг зарж борлуулах хүсэлтэй байсан нь тогтоогдож байгаа тул “““““““ийг албадан гаргах үндэслэлгүй. “““““““ “““““““ хоёрын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндсэн дүгнэлт гаргаж байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00697 шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.6, 101 дүгээр зүйлийн 101.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1, 252.2-т заасныг баримтлан Т.”““““““, Д.”““““““ нарын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг, Оюут “““““““тоот хаягт байршилтай 38 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Д.”““““““ийн эзэмшлээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг, Оюут “““““““тоот хаягт байршилтай 38 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг албадан чөлөөлж, хариуцагч Т.”““““““ээс 160,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.”““““““т олгож, нэхэмжлэгч Б.”““““““гаас 584,800 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.”““““““т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,450,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.”““““““гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагч Т.”““““““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,457 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.”““““““ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, хариуцагч Т.”““““““ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.”““““““д, нэхэмжлэгч Б.”““““““гаас улсын тэмдэгтийн хураамж 18,194 төгрөг гаргуулж хариуцагч Т.”““““““т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.”““““““, түүний өмгөөлөгч Б.Баасанжав нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчсөн тухай. Шүүх хуралдаан эхлэхэд хариуцагч Т.”““““““ийн өмгөөлөгч Н.Мөнхнарангаас “хариуцагч Т.”““““““ийн гар утсанд үзлэг хийлгүүлэх” тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзахдаа хэргийн оролцогч биш “““““““ гэх хүний гар утсанд үзлэг хийх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Өмгөөлөгчөөс “““““““гийн гар утсанд биш хариуцагчийн гар утсанд үзлэг хийлгүүлье гэх хүсэлтийг гаргасан бөгөөд өмгөөлөгч Б.Баасанжав уг хүсэлтийг дэмжиж шүүх хуралдааны явцад гар утсанд үзлэг хийх боломжтой гэж тайлбарласан байдаг. 12 хх-ийн 156-157 тал. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь .. түүнчлэн .. үзлэг, ... хийлгэх, .. тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн бөгөөд хариуцагч Т.”““““““ийн гар утсанд байгаа “““““““гийн өмгөөлөгчтэй харилцсан зурваст үзлэг хийгдсэнээр хариуцагч нарын хариу татгалзал, тайлбар нотлогдох, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан үйл баримтыг няцаах боломжтой нотлох баримт бүрдэх байсан юм. Хоёр: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2,116.3-т заасныг зөрчсөн тухай: Хүчин төгөлдөр итгэмжпэлийн дагуу орон сууцыг худалдан авсан Т.”““““““ нь өөрийн өмчлөлд байгаа орон сууцыг хямдхан заруулахгүйн тулд Д.”““““““т худалдаж, түүнээс авсан төлбөрөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, Д.”““““““ийн нэр орон сууцыг шилжүүлэх эрхтэй бөгөөд энэ үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.”““““““, Т.Аптанжул нар төлбөрөө төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл төлөөгүй байсан, үүнийг өмгөөлөгч нарын зүгээс тайлбарлаж Б.”““““““ нь бусдад өөрийнхөө үл хөдлөх хөрөнгөө худалдуулахаар өөрийн сайн дураар итгэмжлэл олгосон тул Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 6З.З.д “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, мөн зүйлийн 63.4.Т “Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу Б.”““““““оос орон сууцны төлбөрөө нэхэмжлэх, түүнчлэн Т.”““““““, Т.”““““““аас төлбөрөө авах, үлдэгдэл төлбөрийг Т.”““““““ээс гаргуулах зэргээр шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Ер нь бол Б.”““““““ Т.”““““““, Т.”““““““ нараас 40,000,000 төгрөг авах, өөрийнхөө 32,000,000 төгрөгийг нэмэхээр 72,000,000 төгрөгийг аваад, Т.”““““““ээс үлдэгдэл 48,000,000 төгрөгийг гаргуулаад орон сууцны төлбөрөө гүйцэт авах боломжтой байсан гэдэгт анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.Анхан шатны шүүхийн шийдвэрийн 15 дах тал 11 дугаартай хэсэгт ”... худалдах худалдан авах гэрээ бүрэн хэрэгжээгүй, ... мөнгийг төлөөгүй болох нь ... тогтоогдсон” гэжээ. Энэ үйлдэл нь Т.”““““““ийн буруутай үйлдлээс болоогүй бөгөөд Б.”““““““ эхний төлбөрөө авсаныхаа дараа байрыг зарахаа больсон гэдэг шалтгааны улмаас цаашид орон сууцны төлбөрийг төлөх боломжгүй нөхцөлд хүргэсэн. Мөн шийдвэрийн 15 дах талын 12 дугаартай хэсэгт Т.”““““““ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч болж чадаагүй гэж дүгнэсэн. Т.”““““““ нь хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу худалдах худалдан авах гэрээг байгуулж урьдчилгаа төлбөрийг нь төлж үлдэгдлээ төлөх үйл явцад Б.”““““““, Т.”““““““ нарын буруутай үйлдлээс болж үлдэгдэл төлбөрөө төлж чадаагүй. Иймээс Т.”““““““ийг төлбөрийг бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй буюу бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Мөн шийдвэрийн 15 дах талын 13 дугаартай хэсэгт “...авсан мөнгөө харилцан буцааж өгөх үүргийг Б.”““““““, Т.”““““““ нар хэрэгжүүлж, биелүүлээгүй” гэж дүгнэсэн мөртлөө Б.”““““““ авсан мөнгөө одоо буцааж өгөхийг шүүхээс даалгаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Мөн шийдвэрийн 15 дах талын 14 дугаартай хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг буруу хэрэглэж, Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр тайлбарласан гэж үзэхээр байна. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй” гэж тайлбарласан байдаг. Т.”““““““, Д.”““““““ нарын худалдах худалдан авах гэрээ нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчөөгүй, хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл биш бөгөөд нотариатаар батлагаажуулж, хуульд заасан хэм хэмжээ, шаардлагын дагуу үйлдэгдсэн хэлцэл юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 15 дах тал 16 дугаартай хэсэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх заалтыг баримтлан өмчлөгч Б.”““““““гийн хариуцагч Д.”““““““т холбогдуулан гаргасан орон сууцыг түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Гэтэл маргаан бүхий орон сууц өнөөдөрийн байдлаар Т.”““““““ийн өмчлөлд байгаа, Б.”““““““г өмчлөгчөөр тооцсон шүүхийн шийдвэр, баримт байхгүй байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр Б.”““““““г байрны өмчлөгч гэж үзэж байгааг шийдвэртээ дүгнээгүй. Б.”““““““ нь орон сууцыг зарахаар Т.”““““““ээс авсан мөнгийг хэрхэн шийдвэрлэх вэ, энэ маргааны талаар шүүхийн хүчин төгөлдөр 3 шийдвэр байгаа бөгөөд Д.”““““““ийг шударга эзэмшигчээр тогтоож, гэрчилгээг гаргуулахыг Т.”““““““т даалгасан шүүхийн шийдвэрийг хэрхэн үгүйсгэх вэ гэдэг маргаантай асуудлууд хэвээр үлдсэн. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн 697 дугаартай шийдвэрийг Ирэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.,168.1.7.д заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Т.”““““““ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тал нь гэрээнээс учирсан гэм хорын хохирол буюу хариуцагчийн авсан зээлийг төлөх үүргээ нэхэмжлэгч Б.”““““““н биелүүлээгүйн нь хариуцагчийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, дүр үзүүлэн орон сууцаа зарна гэж ноцтой төөрөгдөлд оруулсан байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2023 оны 06 сарын 07 өдрийн №142/ШШ2023/00855 тоот Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр дээр дүгнэлт хийгээгүй байна. Энэхүү шийдвэр нь маргаан бүхий 2023 оны 08 сарын 14 өдрийн №142/ШШ2023/01063 дугаартай тус шүүхийн шийдвэрээс өмнө гарсан байгааг анхаарч үзнэ үү. Хариуцагч Т.”““““““ нь нэхэмжлэгчд удаа дараа мэдэгддэг миний зээлийг төлөөчээ Монгол банк руу зээлийн муу түүхтэй боллоо банк бусаас зээлээ төлөхийг удаа дараа шаардаад байна барьцаа хөрөнгөөр хангуулах гээд байна гэх мэтээр мэдэгддэг. Энэ нь гэрч нарын мэдүүлэгээр нотлогддог нэхэмжлэгч мөнгө байхгүй зарахаас гэж Эрх бүхий албан тушаалтан болох Орхон аймгийн 50-р тойргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.”““““““ын мэдүүлэг, гэрч Т.”““““““ Б.”““““““тай татварт төлсөн шимтгэлийг авах талаар цуг явж асуусан талаар мэдүүлэгт тодорхой хэлсэн байдаг... Татварыг хариуцагч 2 хувиар төлсөн байдаг. 4            Б.”““““““, Т “““““““, Т.”““““““ нарын ““““““““ ББСБ”-д төлөх төлбөрийг зохигчид нар сайн дураараа төлөөгүй, нэхэмжлэгч нь өөрөө өөртөө туслаагүй харин хариуцагч Т “““““““ нь банк бусад 17.300.000 төгрөгийн хүү төлөөд явж байсан дансны хуулгаар нотлогддог. Гэрч Б. “““““““-ын мэдүүлгээр гүйцэтгэх хуудас нь буруу бичигдсэн байж болзошгүй. Т.”““““““ий гөмчлөгч биш гэж үзвэл “““““““ ББСБ-тай хийсэн зээлийн гэрээ, барьцаа хөрөнгөөр хангуулах гэрээ хоёр нь салшгүй холбоотой тул хүчин төгөлдөр бус гэж үзэхээр тул “““““““ ББСБ-н эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй юм. Т.”““““““ нь одоогоор “““““““ ББСБ-д хүү төлөөд, орон сууцгүй, “““““““т зарсан гэх төлбөрийн 94,422,956.64 ББСБ-д төлөгдөөд дахиад Д.”““““““т 160,000,000 төгрөг төл гэсэн шүүхийн шийдвэр гарсан нь үнэхээр шударга бус байна. Б.”““““““ өөрийнхөө өрийг төлөхийн тулд надаар зээл авахуулчхаад миний зээлийг хаагаад байраа авна гэчихээд огт санаачилга гаргаагүй шүүх шийдээд мөнгөө төл гээд байхад ч төлөөгүй, бүүр огт байраа зарагдах гэж байгааг мэдээгүй гэж байгаан шүүхэд санаатайгаар худал мэдүүлж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Т.”““““““ийн өмгөөлөгч Н.Мөнхнаран давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй тухайд: Шүүх дээрх байдлаар Б.”““““““гийн үйлдлээс шалтгаалан орон сууцны үнэ бүрэн төлөгдөөгүй гэдэгт дүгнэлт өгөлгүй орхигдуулж, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж Т.”““““““ийг орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тул орон сууцны өмчлөгч болж чадахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна Т.”““““““ нь уг маргаан бүхий орон сууцыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр олгогдсон гүйцэтгэх хуудсыг үндэслэн хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад өөрт хохиролтойгоор буюу анх худалдан авах гэрээ байгуулсан үнийн дүнгээс доогуур үнэлгээгээр бусдын өмчлөлд шилжүүлэн алдах эрсдэл үүсч эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байсан тул зарын дагуу Д.”““““““т худалдан борлуулсан. Т.”““““““ өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар бусдад зарах үйлдлийг хийж Д.”““““““т худалдан борлуулсан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасан ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй шаардлагаар хийсэн үйлдэл хууль ёсны болох нь тогтоогдсон бол эрхээ урвуулан ашигласан гэж үзэхгүй гэж хуульчилсан тул Т.”““““““ийн дээрхи үйлдлийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хэрхэн эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байсан талаар дурьдвал хариуцагч Т.”““““““ийн зүгээс цаг хугацааны хувьд анхны дуудлага худалдаа зарлагдаад, хоёр дахь дуудлага худалдаагаар үнийн дүн улам бүр доошилж болзошгүй байсан тул цаг алдалгүй арга хэмжээ авч өөрт илүү хохирол учруулахгүйгээр алдахгүйн тулд өөрийн эрх ашгийг хамгаалж тухайн орон сууцыг зарын дагуу Д.”““““““т худалдан борлуулсан гэдэг нь Т.”““““““ийн тайлбар болон гэрч Б.”““““““ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан шийдвэрийн гүйцэтгэлийн хувийн хэргээс хуулбарласан баримт болох дуудлага худалдааны зар, үнийн санал зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогддог.Нотлох баримт үнэлэх ажиллагааны тухайд: 2.1 Монгол Улсын Дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн зөвлөмжөөр “ИХШХШ Ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримт”-ын талаар хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар зөвлөмж гаргасан байх бөгөөд уг зөвлөмжийн 1-Б дэх хэсэгт “...Гэрчилж тодорхойлсон бичмэл баримтад эрх зүйн харилцааны хууль зүйн фактуудыг баталсан эсхүл үгүйсгэсэн, хэргийн нөхцөл байдлыг тодорхойлсон шинжтэй бичиг баримт байдаг...”, “...бичмэл нотлох баримтад цахилгаан бичиг, факс, и-мэйл, мессенжер, мессежэнд бичигдсэн зүйл, компьютерийн мэдээлэл бичмэл баримтад тооцогдоно... гэж тайлбарлажээ. Шүүх хэргийн оролцогчийн ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт үзлэг хийлгэх замаар нотлох баримт цуглуулж бүрдүүлэх эрхийг хязгаарлаж, өмгөөлөгчийн зүгээс Т.”““““““ийн эзэмшлийн гар утсанд хадгалагдаж буй мессежэнд үзлэг хийлгэе гэж гаргасан хүсэлтийг М.”““““““гийн утсанд үзлэг хийлгэнэ гэж зөрүүтэй ойлгон “хэргийн оролцогч биш этгээд болох этгээдийн утсанд узлэг хийх боломжгүй) татгалсан үндэслэлээ шүүх хуралдааны үед тайлбарласан /шүүх хуралдааны бичлэгээс харагдана атлаа бичгээр гарж албажуулсан 2890 дугаартай хүсэлт шийдвэрлэсэн захирамжиндаа хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.”““““““ хх 146 талд гэрч Б.”““““““ нь “... “““““““ надтай уулзахаар нэг удаа ирж, баримт хуулбарлан авах хүсэлт гаргаж байсан, ...нэхэмжлэгч Б.”““““““ шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөө төлөөгүй, төлбөр төлөх талаар санаачилга гаргаж байгаагүй...” гэх зэрэг мэдүүлгээс үзвэл уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад маргаан бүхий орон сууцыг хураан авах талаар ажиллагаа хийгдэж байсан гэх үйл баримтыг мэдэж байсан болох нь харагдаж мэдээгүй гэх тайлбар няцаагдаж байна. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитоор харьцуулан талуудын маргааны зүйлийг бүрэн тогтоож тодорхойлолгүй тухайд: Талууд Б.”““““““т итгэмжлэл олгогдсон, олгогдсон итгэмжлэлиийн дагуу орон сууц ХХАГ байгуулагдсан, гэрээ байгуулагдсаны дараа нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан 805, 1063 дугаартай шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт юм. Харин талууд гэрээнээс татгалзсантай холбоотой өгсөн авсан зүйлээ харилцан буцаан шилжүүлэх, харилцан буцаан шилжүүлэх үүргээ хэрхэн хэрэгжүүлээгүй, талууд уг маргаан бүхий орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зарсан гэх үйл баримтыг нэхэмжлэгч мэдээгүй гэж маргадаг боловч мэдээгүй гэх үндэслэлээ нэхэмжлэгч ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч орон сууцыг Д.”““““““т худалдсан болохыг сүүлд хэзээ хэрхэн мэдсэн талаараа зөрүүтэй тайлбарладаг, тодруулбал нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ битүүмжлэгдсэн хөрөнгийг Д.”““““““т зарсан гэдгийг Улаанбаатар хотоос ирээд байрандаа очиход мэдсэн гэж тодорхойлсон боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гуйцэтгэх хуудас бичүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийлгүүлэхээр Өмнөговь аймгаас ирээд мэдсэн гэж тодорхойлдог боловч нь энэхүү үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хөдөлбөргүй нотлогдож тогтоогдохгүй байхад шүүх дан ганц нэхэмжлэгчийн аман тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлүүд тогтоогдож байх тул Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.04.23-ны өдрийн 312/ШШ2025/00697 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

ХЯНАВАЛ:

         1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

        2. Нэхэмжлэгч Б.”““““““  нь тус сумын 2-р баг, Оюут “““““““тоот хаягт байршилтай 38 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай “““““““дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Т.”““““““ийг татаж, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Т.”““““““, Д.”““““““ нарын хооронд байгуулсан  орон сууц “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, хариуцагч Д.”““““““ “...тус 3 өрөө орон сууцыг 160,000,000 төгрөгөөр худалдаж авч, үнийг бүрэн төлж, шүүхийн шийдвэрээр уг орон сууцны хууль ёсны шударга эзэмшигч болсон тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх, хариуцагч Т.”““““““  “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байр дуудлага худалдаагаар хямдхан зарагдах гээд байсан учир би Д.”““““““т уг орон сууцыг зарж зээлийн төлбөрт 113,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад төлсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу энэ байрыг алдах гээд байсан учраас энэхүү зээлийн төлбөрийг төлж, байрыг худалдан борлуулах үйлдэл хийсэн нь хуульд харшлаагүй буюу өөртөө туслах арга хэмжээг авсан...” гэх тайлбар тус тус гаргаж, мэтгэлцсэн байна.

        3. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэжээ.

        4. Хэрэгт авагдсан баримтаар  нэхэмжлэгч “...өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг бусдад худалдах, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтыг хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах, барьцаанаас чөлөөлөх, улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа хүсэх, хүлээн авах, гэрчилгээ хүлээн авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах”  зэрэг үйлдэл хийлгэхээр Б.”““““““т 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  итгэмжлэл өгсөн,  хариуцагч Т.”““““““ уг орон сууцыг 120,000,000 төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсны үндсэн дээр худалдан авахаар харилцан тохиролцож улмаар  Худалдах- худалдан авах гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсний үндсэн дээр уг орон сууцыг бусдад барьцаалж авсан 80.000.000 төгрөгний  зээлнээс  3 өрөө байрны төлбөрт тооцож “““““““д 24,680,000 төгрөг, Т.”““““““д 27,000,000 төгрөг нийт 51,680,000 төгрөг төлсний дараа нэхэмжлэгч Б.”““““““ уг орон сууцыг зарахгүй талаар хариуцагчид мэдэгдсэнээс хойш тэрээр орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөөгүй болох нь зохигчдын гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдож байна.         

          5.Түүнчлэн  нэхэмжлэгч Б.”““““““ нь  шүүхэд Б.”““““““, Т.”““““““ нарын хооронд байгуулсан орон сууц “Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэл гаргасны дараа зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрсэн тул  2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №142/ШШ2023/01063 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхүй болгож шийдвэрлэсэн байна.

          6.Дээрх байдлаас үзэхэд хариуцагч Т.”““““““т гэрээний дагуу орон сууцыг өмчлөх эрх шилжсэн боловч бодит байдал дээр Орон сууц худалдах худалдан авах гэрээ бүрэн хэрэгжээгүй, орон сууцны эзэмшил шилжээгүй, үлдэгдэл төлбөрөө төлж орон сууцыг худалдан авах хүсэл зориг байгаагүй, зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд заасан тухайлбал “...3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, 2023 оны 12 дугаар сард Б.”““““““гийн өмчлөлд шилжүүлэх”-ээр харилцан тохиролцсон атлаа бусдад  уг орон сууцыг дахин худалдсан байх тул  хариуцагч Т.”““““““, Д.”““““““ нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр  байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор байна.

 

        7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.”““““““г хариуцагч Д.”““““““, Т.”““““““ нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, бусдын хууль бус эзэмшлээс уг орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Т.”““““““ээс 160,000,000 төгрөг гаргуулж Д.”““““““т олгож шийдвэрлэсэн нь Иргэний  хуульд нийцсэн байна.

         8.Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч Т.”““““““ нь нэхэмжлэгч Б.”““““““гаас орон сууцаа хөлслүүсний төлбөр болон цахилгаан, дулааны төлбөр 18,034,800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэрэгт авагдсан баримтаар түүний өмчлөлд шилжсэн 3 өрөө байрыг 2022 оны 1 сараас эхэлж  шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон буюу 2023 оны 8 сар хүртэл хугацаанд бусдад хөлслүүлж  17,450,000 төгрөгний ашиг олсон болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх нотлох үүргийг хариуцагчид ногдуулж улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас цахилгаан, дулааны төлбөр буюу зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

          9.Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлын тухайд: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, талуудын хооронд 2023 оны 10 дугаар сард байгуулсан Худалдах,худалдан авах гэрээ, гэрчүүдийн мэдүүлэг, зохигчийн гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаярын шүүхэд гаргасан давж заалдах гомдлын  “...Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тал нь гэрээнээс учирсан гэм хорын хохирол буюу хариуцагчийн авсан зээлийг төлөх үүргээ нэхэмжлэгч Б.”““““““ биелүүлээгүй нь хариуцагчийн эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, дүр үзүүлэн орон сууцаа зарна гэж ноцтой төөрөгдөлд оруулсан байна...” гэх үндэслэл, өмгөөлөгч Н.Мөнхнарангийн “...хэргийг шийдвэрлэхдээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй,  зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитоор харьцуулан талуудын маргааны зүйлийг бүрэн тогтоож тодорхойлолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн...” гэх давж заалдсан гомдлуудын үндэслэл  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

           10. Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнарангийн гаргасан “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн...” гэх гомдол нь  хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбар, татгалзлалаа нотлох талаар хүсэлт гаргаж байгаагүй, гагцхүү “...Т.”““““““ийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийлгэнэ...” гэх  хүсэлтийг шүүх  хангаж шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна.

11.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр  сарын 23-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00697 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.”““““““, түүний өмгөөлөгч Б.Баасанжав, хариуцагч Т.”““““““ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр, түүний өмгөөлөгч Н.Мөнхнаран нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Д.”““““““, өмгөөлөгч Б.Баасанжав нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төгрөгийг 70,200 төгрөг, хариуцагч Т.”““““““ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 958,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ХИШИГДЭЛГЭР                           

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР 

                            ШҮҮГЧ                                     Б.ОЮУНЦЭЦЭГ