Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 5399

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Партизаны гудамж өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2626209, Транскапитал Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн  11 дүгээр хороо, Баруун ард аюуш 1 дүгээр гудамж амины орон сууцны 6 тоотод  оршин суух, регистрийн  дугаар УК 69033030, Сайханаагийн Монхорт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 34 542 183 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Транскапитал Банк Бус Санхүүгийн Байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манайх С.Монхортой 2014 оны 7 дугаар сарын  31-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 40 000 000  төгрөгийг 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлсэн.Мөн 2015 оны 12-р сарын 24-ний өдөр 041512240331 дугаартай зээлийн гэрээ  байгуулж 5 000 000  төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн, 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 041407310703 дугаар барьцааны гэрээний зээлийн барьцаанд С.Монхорын өмчлөлийн Баянгол дүүрэг, 11 хороо баруун ард аюушийн 1-р гудамж 6 тоот хаягт байршилтай 299 м.кв талбайтай гэр хэрэгцээний зориулалттай газар, мөн түүний өмчлөлийн 96,75 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай обьектыг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04152210331 дугаартай барьцааны гэрээ байгуулж Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зуслан байрлалтай эзэмших эрхийн гэрчилгээг тус тус барьцаалсан.  Зээлдэгч С.Монхор нь Зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй өнөөдрийг хүрсэн болно. Бидний зүгээс С.Монхороос гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээлийн гэрээний хавсралтад заасан зээл графикийг зөрчиж байсан болно. С.Монхор нь 2016 оны 8 дугаар сарын 15 өдрийн байдлаар, 2014 оны 7 дугаар 31 өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл болох үндсэн зээл 23 836 108 төгрөг, хүү 5 062 606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 012 521 төгрөг. нийт 29 911 235 төгрөг 2015 оны 12 дугаар сарын 24 өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 4 087 850 төгрөг,   хүү 433 082 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86 616 төгрөг нийт 4 630 948  төлбөртэй байгаа бөгөөд хоёр зээлийн гэрээний нийт төлбөр 34 542 183 төгрөг байна. Иймд 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг  талуудын хооронд байгуулагдсан гэрээ, барьцааны гэрээний заалтыг баримтлан С.Монхороос зээлийн гэрээний 34 542 183 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

       Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О.Алтансүх шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч С.Монхороос зээлийн гэрээний үүрэгт 34 542 183 төгрөг нэхэмжилсэн ба  хариуцагч нь 34 542 183 төгрөгийг 2016  оны 11 дүгээр сарын        15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Монхор шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Транскапитал банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн гэрээний үүрэгт 34 542 183 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчтэй тохиролцож 34 542 183 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Транскапитал Банк Бус Санхүүгийн Байгууллага хариуцагч С.Монхорт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 542 183 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Транскапитал Банк Бус Санхүүгийн Байгууллагын 34 542 183 төгрөгийг хариуцагч С.Монхор 2016  оны 11  дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд тохирсон байх тул тэдний  эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь үндэстэй  байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 660  төгрөгийн 50 хувь болох 165 330 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 165 330 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 165 330 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Транскапитал Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэхэмжилсэн 34 542 183 /гучин дөрвөн сая таван зуун дөчин хоёр мянга нэг зуун наян гурван/ төгрөгийг   хариуцагч С.Монхор  2016  оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжэгчийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 660  төгрөгөөс  165 330 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 165 330 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 165 330 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Монхор төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа болон баталгаат ипотекийн гэрээнд дурдсан Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард аюуш 6 тоот хаягт орших 299 мкв талбайтай  гэр бүлийн хэрэгцээний  газар, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард аюуш 6 тоот хаягт орших 96,75 м,кв талбайтай 2 давхар хувийн сууц зэргийг захирамжийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянаншийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                      З.ДОРЖНАМЖИН