| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0129/Э |
| Дугаар | 131 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
-улсын яллагчаар Х.Оюунцэцэг
-өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Жаргалсайхан
-өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батзолбоо
-өсвөр насны шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Д-д холбогдох эрүүгийн 1934000000094 тоот хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамтаар Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Ж.Д. /РД:__01282711/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч Ж.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Цогдог” гэх газар өөрийн гэртээ “Галбадрахтай муудалцлаа” гэх шалтгаанаар Б.Мэдэхгүйн зүүн талын хацран тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь “доод эрүүний хоёрлосон хугарал...хоёр талын үүдэн доод шүдний сулрал, доод уруулын цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Өсвөр насны шүүгдэгч Ж.Д “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Б.Мэдэхгүйн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/, хохирогч Б.Мэдэхгүйн 1934000000042 дугаартай хэрэгт хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19 тал/, хохирогч Б.Мэдэхгүйн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, шинжээчийн №1400 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 тал/, шинжээч О.Болороогийн мэдүүлэг /хх-ийн 3-4 тал/, гэрч С.Галбадрахын мэдүүлэг /хх-ийн 8 тал/, гэрч Т.Баттүвшингийн мэдүүлэг /хх-ийн 10 тал/, гэрч Б.Солонгоогийн мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/, өсвөр насны шүүгдэгч Ж.Даваасүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, өсвөр насны шүүгдэгч Ж.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 33 тал/ зэрэг боло өсвөр насны шүүгдэгч Ж.Д-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Цогдог” гэх газар өөрийн гэртээ “Галбадрахтай муудалцлаа” гэх шалтгаанаар Б.Мэдэхгүйн зүүн талын хацран тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь “доод эрүүний хоёрлосон хугарал...хоёр талын үүдэн доод шүдний сулрал, доод уруулын цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Хохирогч Б.Мэдэхгүйн биед “доод эрүүний хоёрлосон хугарал...хоёр талын үүдэн доод шүдний сулрал, доод уруулын цус хуралт“ гэмтэл учруулсан өсвөр насны шүүгдэгч Ж.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ” гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.3.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан.” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Мэдэхгүйн биед учирсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ж.Д-ийн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Ж.Д-г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мэдэхгүйн “...Ж.Д-ээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, миний биед учирсан эмчилгээний зардалыг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Ж.Даваасүрэн болон түүний хууль ёсны төлөөлөгч Л.Жаргалсайхан нарын шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогчид 1.100.000 төгрөгийн хохирол төлсөн...” гэх мэдүүлэг, шүүхээс хохирогч Б.Мэдэхгүйд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хохирлын асуудал байхгүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч Ж.Даваасүрэн нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэл ял оногдуулах дүгнэлтийг,
- өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батзолбоо нь “өсвөр насны шүүгдэгч Ж.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар хохирогчид туслалцаа үзүүлсэн, мөн хохирлоо төлсөн. Иймд Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 140 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Д-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Д нь 2001 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн байх ба гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 4 сар 16 хоногтой байсан ба 18 насанд хүрээгүй байсан болох нь өсвөр насны шүүгдэгч Ж.Даваасүрэнгийн иргэний үнэмлэхий хуулбар /хх-ийн 48 тал/ болон өсвөр насны шүүгдэгч Ж.Даваасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Л.Жаргалсайханы мэдүүлэг /хх-ийн 39 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт зааснаар “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” журмыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Иймд өсвөр насны шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 140 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд оногдуулсан 140 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхийг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, өсвөр насны шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.7, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: