Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 207/ма2025/00092

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2025/00092

 

 

 

 

 

 

 

 

2025 09 08 207/МА2025/00092

 

 

Б.”““““““ын нэхэмжлэлтэй,

хариуцагч “““““““ХХК, Орхон аймаг дахь

“““““““

хорих ангид холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00586 шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.”““““““ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “““““““ХХК,

Хариуцагч: Орхон аймаг дахь “““““““хорих ангид тус тус холбогдох,

“““““““ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ321/1106/1107 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.”““““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч “““““““хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмаржав, Э.Нармандах, хариуцагч “““““““ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Зодвоо, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитрон банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүжин, нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.”““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 ...”““““““нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1668 дугаартай шийдвэрийг биелүүлэх зорилгоор Орхон аймгийн Баян-Өндөр сум “““““““тоот “““““““тоот бүртгэлтэй 4 өрөө орон сууцны үнэлгээ, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ миний эрх ашгийг хохироож маш бага үнэлгээгээр үнэлснийг шийдвэр гүйцэтгэлийн газраас 2021 оны 05 дугаар сарын 14-ний мэдэгдэл өгсөнтэй танилцаад үнэлгээг эс зөвшөөрч байна. Тухайн орон сууцны үнэлгээг тогтоохдоо зах зээлийн үнэ цэнээр үнэллээ гэж байгаа боловч өнөөдөр орон сууц барилгууд байршил, засварын байдал, зах зээлд ашиглагдаж байгаа байдал, мкв хэмжээгээр тооцвол 115,909,994 төгрөг, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 13,000,000 төгрөг гэж үзэх үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн байна. Зах зээлийн доод үнэ орон сууц 130,000-180,000,000, авто зогсоолын үл хөдлөх хөрөнгийг 20,000,000-25,000,000 төгрөгөөр үнэлэх боломжтой хөрөнгө. Иймд үнэлгээг тогтоохдоо илтэд үндэслэлгүй тогтоосон гэж үзэж байх тул “““““““ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ321/1106/1107 тоот үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ”““““““хорих анги шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 …Капитрон банкны нэхэмжлэлтэй Хостав ХХК-д холбогдох шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үлдэгдэл 49,966,078 төгрөг бөгөөд шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан 3 үл хөдлөх хөрөнгөөс төлбөр авагч Капитрон банкнаас Хостав ХХК-ний захирал Б.”““““““ын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “““““““тоот 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү... гэсэн хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн. Мөн Д.Энхжаргалын нэхэмжпэлтэй Б.”““““““од холбогдох 56,000,000 төгрөгийн төлбөрөөс 14,650,000 төгрөг төлөгдөж 41,350,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг гүйцэтгэх баримт бичиг нь 2017 онд ирсэн бөгөөд төлбөр төлөлт удааширч байгаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахын тулд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг “““““““тоот орон сууц, “““““““тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан. Төлбөр төлөгч Б.”““““““ын өмчлөлийн “““““““тоот орон сууц, “““““““тоот авто зогсоолуудын үнийн саналыг талуудаас авч, өөр өөр санал ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу “““““““ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээний тайланг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр талуудад танилцуулсан.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан гаргадаг тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг манай байгууллага хариуцахгүй болно.Иймд нэхэмжлэгч Б.”““““““ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч “““““““ХХК шүүхэд ирүүлсэн гаргасан хариу тайлбартаа:

“““““““ХХК-ийн зүгээс үнэлгээг зөв гаргасан. Зах зээлийн үнэлгээнээс доогуур гаргасан гэж байгаа боловч шүүхээс томилсон үнэлгээний компаний дүнтэй манай үнэлгээ ойролцоо гарсан байсан. 2021 онд байр орон сууцны үнэлгээ 159,999,990 төгрөг гарч байсан. Гаражийн талаар судалгаа хийж үзэхэд 10,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөг байсан. Үүнийг дундаж байдлаар 13,00,000 төгрөг гэж гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312/ШШ2025/00586 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэхь хэсэгт заасныг баримтлан “““““““ХХК, Орхон аймаг дахь “““““““хорих ангид тус тус холбогдох, “““““““ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ321/1106/1107 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.”““““““ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.”““““““ давж заалдсан гомдолдоо:

…““““““““” ХХК-ийн 2021.05.21 -ний өдрийн үнэлгээг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан. Харин уг хэргийг анхан шатны шүүх 4 жилийн дараа шийдвэрлэхдээ, миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэ ханшаас доогуур үнэлснийг хүчингүй болгуулах нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Энэ 4 жилийн хугацаанд миний нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдэд ““““““““” ХХК болон ““““““““” ХХК тус тус үнэлгээ хийлгэсэн. Хамгийн сүүлд ““““““““” ХХК 2024.06.03-ны өдөр буюу одоогоос 1 жилийн өмнө “““““““тоот 4 өрөө орон сууцыг 194,856,354 төгрөг, гаражийг 18,000,000 төгрөгөөр үнэлсэн. Эдгээр бодит нөхцөл байдлыг харгалзан үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр нь өөрийн зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан миний ашиг сонирхлын эсрэг байх тул үүнийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн шинжээчийн үнэлгээ нь цаашид эдгээр хөрөнгийг худалдан борлуулах, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох зэрэг үйл ажиллагаанд баримтлах суурь үнэлгээ болно. Иймээс 4 жилийн гаруйн өмнөх үеийн үнэлгээгээр өнөө цагт шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах нь төлбөр төлөгч надад нэн хохиролтой нь нотлох шаардлагагүй нийтэд илэрхий үйл баримт юм. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.04.07-ны өдрийн 312|ШШ2025|00586 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.т зааснаар давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.”““““““ нь шүүхэд ““““““““ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ321/1106/1107 тоот үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “““““““ХХК нь “...2021 онд байр орон сууцны үнэлгээ 159,999,990 төгрөг гарч байсан. Гаражийн талаар судалгаа хийж дундаж байдлаар 13,000,000 төгрөг гэж гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх,  хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги “...Шүүхээс томилсон үнэлгээний компани манай байгууллагаас томилсон үнэлгээний компанийн зөрүү 3,000,000 төгрөгийн зөрүүтэй байгаа нь зах зээлийн ханшийн дагуу үнэлгээ гарсан гэсэн үг юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ...” гэх тайлбар гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  нэхэмжлэгч Б.”““““““ын өмчлөлийн “...тус сумын “““““““тоот “““““““тоот бүртгэлтэй 4 өрөө орон сууц, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийсний дараа албадан дуудлага явуулах үед хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч, авагч нар өөр санал гаргасан тул хариуцагч № 04/01 дугаар тогтоолоор шинжээч томилж улмаар “““““““ХХК нь  дээрх хөрөнгүүдийг нийт 128,909,994 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Б.”““““““ эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, улмаар тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 89 дугаар магадлалаар “...шинжээчид эрх үүрэг тайлбарлаагүй, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийсэн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодруулаагүй” гэсэн үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин явагдсаны дараа буюу 2023  оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангиас дахин шинжээч томилж, хөрөнгийг үнэлгээ гаргуулахаар хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн, уг шүүгчийн захирамжаар томилогдсон “““““““үнэлгээ ХХК нь дээрх хөрөнгүүдийг нийт 194,856,353.99 төгрөгөөр үнэлж, дүгнэлт гаргаж 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн байна.

Шүүхийн  шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5.-д “...Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно...” гэж зааснаар хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу “““““““үнэлгээ ХХК-наас уг хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ  нь хууль зөрчөөгүй тул уг үнэлгээг үндэслэж дахин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах боломжтой, түүнчлэн шүүхэд анх 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш анхан шатны  шүүхээс хэргийг хянан  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа олон жил үргэлжилсэн, энэ хугацаанд талуудаас хэргийг хуулийн дагуу хурдан хянан шийдвэрлүүлэх талаар ямар нэг хүсэлт болон “““““““үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ дахин гаргуулах тухай шүүгчийн захирамжинд гомдол тус тус  гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг, мөн хариуцагч “““““““ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан   “...уг үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээ нь  олон жил өнгөрсөн, зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж манай гаргасан үнэлгээнээс өндөр үнээр үнэлэгдсэн байх, манай байгууллага дахин 2024 онд дахин үнэлгээ хийвэл өмнөх үнэлгээнээс өөр гарна ..”. гэх тайлбар зэргийг тус тус харгалзан үзэж  ““““““““ХХК”-ийн гаргасан 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ321/1106/1107 тоот үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 312/ШШ2025/00586 шийдвэрийн 1 дэх заалтыг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх хэсэгт  зааснаар “““““““ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ТХҮ321/1106/1107 дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Б.”““““““ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА                 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР  

                                                 ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ