Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 5346

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 3  дугаар хороо, 2 хороолол 76-17 тоотод  оршин суух, регистрийн  дугаар ХА 75092809, Хантайн овогт Цэрэндоржийн  Нарангийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 66-22 тоотод  оршин суух, регистрийн  дугаар ХЙ 74053169, Эрдэнэ овогт Доржхандын  Должинсүрэнд  холбогдох

 

Зээлийн гэрээний  үүрэгт 9 091 500  төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ц.Наран, түүний өмгөөлөгч С.Өлзий-Отгон, хариуцагч Д.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  Ц.Наран шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016  оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Должинсүрэнгийн хүсэлтээр 6 000 000 төгрөгийг 9 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр  зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Зээлийн гэрээгээр тогтоосон хугацаа  өнгөрсөн  боловч зээлдэгч нь үнсэн зээл зээлийн хүү болон алдангийг  төлөөгүй бөгөөд удаа дараа утсаар ярьж мөнгө өгөхийг шаардахад удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Зээлийн гэрээгээр тохиролцсон дагуу 9 сарын зээлийн хүү  болон нийт 2 700 000 төгрөг алданги 391 500 төгрөг, үндсэн зээл 6 000 000 төгрөг нийт 9 091 500 төгрөгийг  гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч  Ц.Наран шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Бид харилцан тохиролцож  эвлэрэлийн гэрээ байгуулж  байна гэв.

 

 Хариуцагч Д.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: нэхэмжлэгч нь 2 091 500 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 7 000 000 төгрөгийг би 2017 оны 4  дүгээр сарын 01-ний өдрийн дотор  төлж барагдуулахаар эвлэрч байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Наран хариуцагч Д.Должинсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 091 500 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Наран нэхэмжлэлийн шаардлагынхаа 2 091 500 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 7 000 000 төгрөгийг хариуцагч Д.Должинсүрэн 2017  оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байна.

                                    

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчидын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 126 950 төгрөгөөс 63 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Нэхэмжлэгч Ц.Наран хариуцагч Д.Должинсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 9 091 500 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын 2 091 500  төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 7 000 000 /долоон сая/ төгрөгийг хариуцагч Д.Должинсүрэн 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 63 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН