| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00881/И |
| Дугаар | 151/ШШ2016/01058 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2016/01058
| 2016 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 151/ШШ2016/01058 | Төв айма |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Бүрэн сум 1-р баг, Төхөмд албан ёсны бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18-р хороо, Хандгайтын 13-ын 1129 тоотод түр оршин суух, 53 настай, эмэгтэй, Чойжин овогт Намдагийн Баяр /РД:НК63102702/-ын нэхэмжлэлтэй,
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Баяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Дуламжав, нарийн бичгийн дарга А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Баяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981 онд Монголын хөдөлмөрч залуучуудын эвлэлийн илгээлтээр Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэлд малчнаар ажиллах болсон. Тус газарт 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тус нэгдлийн даргын 1981 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 41 тоот тушаалаар томилогдон 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар тасралтгүй 10 жил ажилласан. Малчнаар орсон, гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч эх хувиараа архиваас гарахгүй байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Баяр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Н.Баяр нь Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн Баянцогт бригадад малчнаар 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 116 дугаартай цалингүй чөлөө олгох тухай тушаал, Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 134 дугаартай амралтын тооцоо хийх тухай тушаал, 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Гэрч А.Дашзэвэг, Ц.Цэрэннадмид нарын шүүхэд ирж гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байдал, Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 116 дугаартай цалингүй чөлөө олгох тухай тушаал, Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 134 дугаартай амралтын тооцоо хийх тухай тушаал зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж тэдгээрийг үндэслэж нэхэмжлэгч Н.Баярын ажилд орсон он, сар, өдрийг 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн, гарсан өдрийг 1989 оны 12 дугаар сарын 31-наар тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чойжин овогт Намдагийн Баяр /РД:НК63102702/-ыг Төв аймгийн Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн Баянцогт бригадад 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Баярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ