| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0130/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 133
2019 04 23 2019/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
Улсын яллагчаар Х.Оюунцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа
Хохирогч С.Лхамжав
Шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ж.Ц-д холбогдох эрүүгийн 1934000200070 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь
-Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар 2 жилийг хасч, 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
-мөн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Т овогт Ж.Ц. /РД:__97122515/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Т овогт Ж.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан 5 дугаар багийн нутаг Шийтэр гэх газраас иргэн С.Батмөнхийн өмчлөлийн хээр зүсмийн азарга 1 толгой, хохирогч С.Лхамжавын өмчлөлийн хээр зүсмийн байдас 1 толгой зэрэг адуунуудыг хулгайлж, бусдад 5.038.690 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул дараах нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Т овогт Ж.Ц: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч С.Лхамжав: “Би айлын адуунд адуугаа тавьсан байсан. Тэгсэн миний 1 тооны адууг алга болсон гэсэн. Хохирлоо барагдуулсан, бэлнээр өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч С.Лхамжавын мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/, хохирогч С.Лхамжавын 1 тооны хээр зүсмийн адууг үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 42-47 тал/, хохирогч С.Батмөнхийн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, С.Батмөнхийн хулгайд алдсан 1 тооны хээр зүсмийн азаргыг үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 24-30 тал/, хохирогч С.Батмөнхийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-4 тал/, гэрч С.Отгоны мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/, гэрч Д.Саруулын мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/, шүүгдэгч Ж.Цэнддоржийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/, гэрч О.Лхамжавын мэдүүлэг /хх-ийн 97-98 тал/, шүүгдэгч Ж.Цэнддоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 70-72 тал/ зэрэг болон шүүгдэгч Т овогт Ж.Ц-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.
Шүүгдэгч Т овогт Ж.Ц-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн мэдүүлгийг шүүх яллах нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Т овогт Ж.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Цээо сумын Хүүлэй хан 5 дугаар багийн нутаг Шийтэр гэх газраас иргэн С.Батмөнхийн өмчлөлийн хээр зүсмийн азарга 1 толгой, хохирогч С.Лхамжавын өмчлөлийн хээр зүсмийн байдас 1 толгой зэрэг адуунуудыг хулгайлж, бусдад 5.038.690 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Т овогт Ж.Ц нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Т овогт Ж.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Цээо сумын Хүүлэй хан 5 дугаар багийн нутаг Шийтэр гэх газраас иргэн С.Батмөнхийн өмчлөлийн хээр зүсмийн азарга 1 толгой, хохирогч С.Лхамжавын өмчлөлийн хээр зүсмийн байдас 1 толгой зэрэг адуунуудыг хулгайлж, бусдад 5.038.690 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.
Шүүгдэгч Т овогт Ж.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруутай байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Т овогт Ж.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т овогт Ж.Ц-ийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т овогт Ж.Ц нь хохирогч С.Лхамжавд 2.025.000 төгрөгийн, хохирогч С.Батмөнхөд 3.013.690 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Шүүхээс хохирогч С.Батмөнхөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирол барагдуулсан тул гомдолгүй, хөдөө байдаг тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Лхамжав нь “...хохирлыг маань бэлнээр өгч барагдуулсан...” гэж тус тус мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Т овогт Ж.Ц нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Т овогт Ж.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 03 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа нь “шүүгдэгч Т овогт Ж.Ц нь хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Хувийн байдлын хувьд урд нь ял шийтгэлтэй боловч шинэ хуулиар энэ байдлыг тусгахгүй гэж заасан. С.Батмөнхийн адуу бол адуунд нь ороод ирсэн байсан. Ийм учраас хулгай хийх шууд санаа байгаагүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Т овогт Ж.Ц-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх ялын саналыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч Т овогт Ж.Ц нь өмнө нь хоёр удаа гэмт хэрэгт холбогдож, тэнсэнгийн болон торгуулын ял эдэлж байсан, энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй дахин гэмт хэрэгт холбогдож хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч Ж.Цэнддоржид Эрүүгийн хуулийн 7.1, 6.7 дугаар зүйлийн холбогдох хэсгийг хэрэглэх боломжгүй байна.
Харин Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч Т овогт Ж.Ц нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Т овогт Ж.Ц-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Ж.Ц-д оногдуулсан 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг шүүгдэгч Т овогт Ж.Ц-д сануулав.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1934000200070 дугаарын хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т овогт Ж.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаагийн “...Т овогт Ж.Ц-ийн өмчлөлийн адуу мөн гэдгийг нь тогтоогоогүй байж Т овогт Ж.Ц-ийн эзэмшлийн 1 тооны адууг битүүмжилсэн байна. Ийм учраас нотлох баримт байхгүй тул 1 тооны адууны битүүмжлэлийг хүчингүй болгож өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Т овогт Ж.Ц нь гэмт хэрэг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, хөнгөвчлөх, хялбарчлах, учирч болох саадыг арилгахын тулд 8 настай хонгор зүсмийн мориор хохирогч С.Батмөнх, С.Лхамжав нарын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлсан болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Т овогт Ж.Ц-ийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “...битүүмжлэгдсэн 1 тооны адуу манай аавын адуу...” гэх боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т овогт Ж.Ц-ийн “...би өөрийнхөө хонгор мориор явж уургалан барьж аван хөтөлж Саруулд аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...өрх тусгаарлаагүй, аавын нэр дээр байдаг, адуу маландаа явахдаа ааваасаа асууж морь мал унаж явдаггүй, би өөрөө аваад унаад явдаг...” гэх мэдүүлэг зэргээр тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий гэр бүлийн гишүүн гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж зааснаар шүүгдэгч Т овогт Ж.Ц-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 8 настай хонгор зүсмийн 1 тооны морь битүүмжилсэн битүүмжлэлийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т овогт Ж.Ц-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 807.500 төгрөгийн үнэ бүхий 8 настай хонгор зүсмийн 1 тооны морийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: