Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 207/ма2025/00098

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 207/МА2025/00098

 

 

2025 09 09 207/МА2025/00098

 

 

Н.”““““““ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч “““““““

Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 312/ШШ2025/01093 шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.”““““““ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “““““““Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох,

“““““““Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 13 дахь сарын цалин 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Н.”““““““ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.”““““““, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

ХЯНАВАЛ:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н.”““““““ нь шүүхэд “““““““Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 13 дахь сарын цалин 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагчийн төлөөлөгч М.Шаравнямбуу “...өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан бол хөдөлмөрийн харилцаа цуцалсан тохиолдолд ажлын үр дүнгийн урамшуулал олгохгүй гэсэн заалт байдаг, нэхэмжлэлийг хангах үндэслэгүй...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Н.”““““““ нь тус байгууллагад хүүхэд асрах чөлөөтэй ажилтны ажлын байранд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд  бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажил олгогчийн Б/01 тоот тушаалаар  үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

5. Шүүх  нэхэмжлэгч Н.”““““““ нь өөрийн хүсэлтээр ажлаас  чөлөөлөгдсөн тул  “Ажилтнуудыг ажлын үр дүнгээр урамшуулах, шагнах тухай журам”-ын 6.6.-д  дараах тохиолдолд жилийн ажлын үр дүнгийн урамшуулал олгогдохгүй, 6.6.1.-д өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж, хөдөлмөрийн харилцаа цуцлагдсан тул 13 дах сарын цалин олговор авах үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

6. ”Хамтын гэрээ” гэж тухайн байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд  зохицуулаагүй асуудлаар  ажил олгогч, ажилтнуудын төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хэлэх бөгөөд “““““““ ТӨҮГ, нийт ажилтнуудыг төлөөлж “““““““Үйлдвэрчний эвлэлийн холбоо нарын хооронд  Хамтын гэрээ байгуулагдсан, мөн  ““““““““” ТӨҮГ-ын ажилтнуудыг ажлын үр дүнгээр урамшуулах, шагнах тухай журам 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдаж,  одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.  

7. ““““““““” ТӨҮГ-ын ажилтнуудыг ажлын үр дүнгээр урамшуулах, шагнах тухай журмын 2 дугаар зүйлийн 2.3.-д “урамшуулал” гэдгийг тодорхойлохдоо “ ...тухайн жилийн ” гэж   нарийвчлан заасан,  уг хугацааг  2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэж  тооцохоор байх тул нэхэмжлэгч Н.”““““““ 2024 онд тасралтгүй ажилласан учраас түүнд тухайн жилийн ажлын үр дүнгийн урамшуулал олгогдох үндэслэлтэй юм.

8.Түүнчлэн энэхүү журмын 6 дугаар зүйлийн 6.6.-д “...жилийн ажлын үр дүнгийн  урамшуулал олгохгүй байх тохиолдол”-ыг нэрлэн заасан, Н.”““““““ нь тухайн жилийн ажлын үр дүнгийн тайлангийн хугацаа дууссан буюу дараа  жилийн 1 дүгээр сард өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

9. Нэхэмжлэгч Н.”““““““ нь ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд  сарын  үндсэн цалин 2,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон одоо мөрдөгдөж буй дээрх журамд зааснаар түүний цалин олговрын дундажийг  тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх жилийн ажлын үр дүнгийн  урамшуулалыг 2,000,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулах, үлдэх нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй.

10. Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох дүрэм журамд зааснаар нэхэмжлэгч Н.”““““““ нь тухайн жилд олгогдох ажлын үр дүнгийн  урамшууллыг шаардах эрхтэй,  талуудын маргаж буй жилийн ажлын үр дүнгийн урамшуулах авах ажилтнуудын нэрсийн жагсаалтанд нэхэмжлэгчийн нэр орсон, хасагдсан  эсэх нь хэрэгт хамааралгүй,  харин  хариуцагч хэн нэг этгээдээс хохирлыг арилгуулахаар зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг  дурьдав.

11. Иймд нэхэмжлэгчийн гаргасан “...нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдсан гомдлыг  хүлээн авч,  анхан шатны шүүх  хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул Давж заалдах шатны шүүхээс хуулиар олгогдсон  эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан шаардлагын дагуу үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 312/ШШ2025/01093 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5.-д заасныг баримтлан “““““““Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.”““““““т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Н.”““““““ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.ҮҮРИЙНТУЯА   

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР

 

                                                 ШҮҮГЧ                                     Б.ОЮУНЦЭЦЭГ