Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 391

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, 36-13 тоотод оршин суух, 1993 онд төрсөн, 23 настай, Хамба овгийн Дэнсмаагийн Ануужингийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 18-276 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, 33 настай, Боржигон овгийн Төмөрбаатарын Сосорбурамд холбогдох

63000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ануужин шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Хумбаа буюу Т.Сосорбурамд холбогдуулан 63000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. 63000 төгрөгийг Т.Сосорбурамаас авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ануужин нь хариуцагч Т.Сосорбурамд холбогдуулан 63000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Ануужин нь 63000 төгрөгийг хариуцагч Т.Сосорбурамаас авсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтээ ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэгчнэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ануужингийн Т.Сосорбурамаас 63000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 2275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА