Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2020/0181

 

“Х ц ж” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Х ц ж” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч М.Т-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 9 дэх заалтыг тус тус баримтлан “Х ц ж” ХХК-ийн гаргасан Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0063715 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар “Х ц ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч “Х ц ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0063715 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.

Анхан шатны шүүхээс шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, манай гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Анхан шатны шүүхийн зүгээс 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0142167 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу “Х ц ж” ХХК-ийн ажилтан Н.Х-д 900.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байсан. Уг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0142167 дугаартай шийтгэлийн хуудастай холбоотойгоор Н.Х болон “Х ц ж” ХХК нь ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй тул 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0063715 дугаартай шийтгэлийн хуудсанд дурдсан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн, илэрхий бөгөөд холбогдогч нь маргаагүй гэх байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээхгүй байх эрхийг ноцтой зөрчиж байна.

Н.Х, “Х ц ж” ХХК нь тус тусдаа эрх, ашиг сонирхол бүхий хувь хүн, хуулийн этгээд болно. Н.Х-д шийтгэл оногдуулсан шийдвэрт гомдол гаргаагүй “Х ц ж” ХХК өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэх агуулгаар ойлгож хэрэглэх боломжгүй.

Нэгэнт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Н.Х гэх хүнд холбогдуулан явагдаж байгаа тохиолдолд “Х ц ж” ХХК ямар нэгэн гомдол гаргах эрхгүй байсныг анхаарч үзээгүй байна.

Татварын улсын байцаагч нь шүүх хуралдаанд эд зүйл хураан авах тухай тогтоолоор хадгалах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн хадгалсан болох нь тогтоогдож байгаа гэж тайлбарладаг. Гэвч тухайн тогтоол нь хадгалах хугацаа гэх хүнсний бүтээгдэхүүнийг хэзээ үйлдвэрлэсэн, хэзээ хадгалах хугацаа нь дууссан зэргийг тодорхой бичээгүй, ойлгомжгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий этгээд нь өөрийн гаргасан актын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг болохоос гомдол гаргагч гэм буруугүйгээ нотлох үүрэгтэй гэж заагаагүй.

Зөрчлийн хэргийн нотлох баримтуудад актад дурдсан зөрчлийг бүрэн нотлох нэг ч нотлох баримт байхгүй.

Шүүх хуралдаанд улсын байцаагч М.Т нь “Х ц ж” ХХК тухайн хүнсний бүтээгдэхүүнийг буцаах гэж байсан. Ялзарч муудсан байсан гэх тайлбарыг анхаарч үзээгүй байна. Улсын байцаагчийн зүгээс энэхүү үйл баримтынхаа нотлох баримтыг гаргаж бүрэн дүүрэн нотлож чадахгүй байна.

Захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан гомдлын дагуу захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хянах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хамгаалах чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл маргаан бүхий актад тусгаагүй үндэслэлийг шүүхийн зүгээс гаргаж шийтгэл оногдуулж байгаа нь Монгол улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан зарчмуудыг зөрчсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд зааснаар Эд зүйл баримт бичгийг хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлах ёстой. Улсын байцаагчийн зүгээс ажиллагаа явуулахдаа хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй, эд зүйл хураан авсан тогтоол нь агуулгын хувьд актад дурдагдсан үйл баримтыг нотлохгүй байгаа. Мөн хуулийн 4.15 дугаар зүйлд зааснаар Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээхээр заасан байна. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс актын үндэслэл нотлох үүргийг хэрэгжүүлж гомдол гаргагчийг өөрийн буруугүйг нотлоогүй, маргаагүй нь зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэл гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал болно.

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу “Х ц ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

Гомдол гаргагч “Х ц ж” ХХК-иас “Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандарт хариуцсан улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0063715 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага гаргажээ.

Өмнөговь аймгийн “Г-А” ХХК-ийн “Д” зоогийн газарт болсон хүлээн авалтад орсон хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрсэн талаарх мэдээллийн дагуу Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч М.Т, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.О, Мал үржил, ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагч С.О нарын “Ц” супермаркетад хийсэн шалгалтаар хугацаа дууссан нийт 270.800 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн 29 ширхэг бүтээгдэхүүн худалдан борлуулсан нь тогтоогдсон байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16/02/009/16 дугаар актаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн худалдан борлуулахаар завдсан, хугацаа дууссан нийт 270.800 төгрөгийн үнэ бүхий 3 нэр төрлийн 29 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, устгуулахаар Даланзадгад сумын Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, устгах орон тооны бус зөвлөл”-д шилжүүлсэн.

Ийнхүү Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нь дээрх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0142167 дугаар шийтгэлийн хуудсаар салбарын эрхлэгч иргэн Н.Х-д 900.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.А 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар дүгнэлтээр М.Т-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0142167 дугаартай шийтгэлийн хуудсыг “...хуулийн этгээдэд бус хүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй...”, “... хууль буруу хэрэглэсэн...” тул хүчингүй болгуулахаар Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн байна.

Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч М.Т дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байх ба Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Улмаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/589 дүгээр албан бичгээр “Ц” супермаркетийн хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчилд зөрчлийн хэрэг нээн шалгуулахаар аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргад хүргүүлсэн.

Ийнхүү Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нь М.Т нь дээрх албан бичгийг хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1929000188 дугаар зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0063715 дугаар шийтгэлийн хуудсаар “Х ц ж” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг үндэслэн 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх бөгөөд анхан шатны шүүх уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хавтас хэрэгт авагдсан Устгалын комиссын актаас үзэхэд гомдол гаргагч компаниас “устгал хийх үед ирэх боломжгүй, устгахад татгалзах зүйлгүй болно” гэсэн хариу өгсөн байх ба Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16/02/009/16 дугаар Эд зүйлийг хураан авах тухай актад гомдол гаргагч “Х ц ж” ХХК нь гомдол гаргаагүй байна.

Гомдол гаргагч “Хөгжил цог жавхлан” ХХК нь “хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан” талаараа тухайн үед маргаж байгаагүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Н.Х, “Х ц ж” ХХК нь тус тусдаа эрх, ашиг сонирхол бүхий хувь хүн, хуулийн этгээд болно. Н.Х-д шийтгэл оногдуулсан нь шийдвэрт гомдол гаргаагүйг “Х ц ж” ХХК өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэх агуулгаар ойлгож хэрэглэх боломжгүй” гэжээ.

Анхан шатны шүүх шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээхдээ дан ганц иргэн Н.Х гомдол гаргаагүй гэсэн үйл баримтад үндэслээгүй байна.

Өөрөөр хэлбэл “Х ц ж” ХХК нь хэрэглэх хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан гэх зөрчил нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16/02/009/16 дугаар акт, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын Устгалын комиссын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн акт болон фото зураг зэргээр нотлогдож байна.

Иймд Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандарт хариуцсан улсын байцаагчийн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, ... хүнсний бүтээгдэхүүн ..., худалдсан, ... бол...хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон