| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00392/И |
| Дугаар | 392 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 392
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт оршин суух, 1967 онд төрсөн, 49 настай, Билэгт тайж овгийн Доржийн Цэрэнлхамын хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Цэрэнлхам, нарийн бичгийн дарга П.Доньддолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Цэрэнлхам шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нэг хүн бичилт хийсэн гэж хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болж шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Цэрэнлхам Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Цэрэнлхам нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 302 тоот болон 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 501 тоот архивын лавлагаанууд, Эх Орон нэгдэл хувьцаат компаний бүх гишүүдийн хурлын 1992 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 6 тоот тогтоол, 1983 оны жилийн эцсийн мал тооллого, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19 тоот, 1985 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15 тоот болон 1989 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолууд, Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 024/002757 тоот төрөл садангийн тухай лавлагаа, гэрч Д.Очирхуяг, Д.Цэвэлням, М.Нэргүй, С.Сандагсүрэн, С.Адъяажаргал нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарБилэгт тайж овгийн Доржийн Цэрэнлхамыг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эх Орон нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаасулсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА