Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 207/ма2025/00101

 

 

 

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2025/00101

 

 

 

 

Э.”““““““ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

“““““““ХХК, “““““““,

“““““““нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 312/ШШ2025/01201 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Э.”““““““ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “““““““ХХК, Орхон аймгийн  Засаг дарга, “““““““нарт холбогдох,

Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, байрны үнэ, алданги 67,815,000 төгрөг гаргуулах” тухай, мөн хариуцагч “““““““д холбогдуулан “““““““гаар дамжуулан орон сууцны төлбөрт авсан 5,000,000 төгрөгийг “““““““ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч “““““““ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Э.Амарсайханы шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа, Ж.Сангичмаа, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбадорж, хариуцагч “““““““ХХК-ийн төлөөлөгч Э.Амарсайхан /цахим/ нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.”““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “““““““ “““““““, “““““““ХХК-ийн захирал Д.Бат-Орших нар нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээг үндэслэн барилга барих боломжийг бүрдүүлсэн, цаашлаад иргэд “““““““ХХК-тай гэрээ байгуулах үндэс болсон Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээний нэг тал “““““““ “““““““ыг хамтран хариуцагчаас татаж байгаа болно. “““““““ХХК-тай 2021 оны 08 сарын 23-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, гэрээгээр А байрны, 12-р давхарг 72 тоот бүхий 1 өрөө 32 м.кв орон сууцыг 1м.кв нь 1,350,000 төгрөг нийт 43,200,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу хариуцагчийн дансанд мөнгийг шилжүүлж орон сууцны үнийг бүрэн төлсөн боловч орон сууцыг шилжүүлж өгөөгүй, байр ашиглалтанд орох боломжгүй болсон тул орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 43,200,000 төгрөг, алданги 19 615 500 төгрөг, нийт 62 815 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “““““““ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч “““““““ шүүхэд гаргасан тайлбартаа Аймгийн Засаг дарга “““““““ХХК нар нь 2021-03-03-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх,гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний 1.1.2-т заасны дагуу төрийн албан хаагчид “““““““ХХК-ийн орон сууцны А блокын барилгад орон сууц захилагаар бариулах гэрээ байгуулсан.”““““““ХХК-ийн зүгээс ковидын цар тахалтай холбоотой үнийн өсөлтөөс шалтгаалж хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон төлөөгүй байгаа үлдэгдэл төлбөрийн 1 м.кв-ийн үнийг нэмэгдүүлэх гэрээ сунгах хүсэлтүүдийг ирүүлсэн. “““““““ХХК нь орон сууц захиалсан төрийн албан хаагчидтай харилцан тохиролцож нэмэлт гэрээнүүд байгуулсан тул аймгийн Засаг дарга нэмэлт гэрээг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бөгөөд барилга угсралтын ажлыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч барилгыг ашиглалтад оруулна гэж заасан. Иргэдтэй байгуулсан гэрээнд аймгийн Засаг дарга оролцоогүй бөгөөд иргэдийн байрны асуудлаар “““““““ХХК-тай үүрэг хүлээж, ямрар нэгэн гэрээ хэлцэл хийж байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөрөхгүй байна. Иймд аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “““““““ХХК шүүхэд гаргасан  хариу тайлбартаа:

 Манай байгууллага нь Нэхэмжпэгч талын захиалсан орон сууцны төслиГ хэрэгжүүлэх явцад 2021 онд Ковид-19 цар тахал болон Хил, гаалийн хорио цээр, эдий тогтворгүй байдал, бараа материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалан, мөн 2022 оны 7 сарын 18-ны өдрөөс Хөтөлийн Цемент Шохой ТӨХК-ийн засвар шинэчилэлтийн улмаас барилга угсралтын аж ахуйн нэгжүүдэд цемент нийлүүлэ боломжгүй болж үйлдвэрлэл зогссон зэргээс хамаарч манай төслийн гүйцэтгэлий! ажил тус тус зогсож, хугацааны хувьд хоцрогдолтой болсон. “““““““ХХК-ны гүйцэтгэх захирал Д.Бат-оршихын зүгээс иргэн Э.”““““““ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна Харин урьдчилгаа болох 43.200.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүлээн зөвшөөрч байна Алданги болох 19.615.500 төгрөгийг гаргаж өгөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Захиалагч Э.”““““““ нь 2021 оны 08 сарын 23-ны өдрийн №210823-1 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.1-,с заасан "Энэхүү гэрээний аль нэг тал нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах тухай нөгөө талдаа хуанлийн 14 хоногийн өмнө саналаа зөвхөн бичгээр гаргана гэсний дагуу гэрээ цуцлах хүсэлтээ өнөөдрийг хүртэл бичгээр гаргаж өгөөгүй болно. Э.”““““““ нь гэрээ цуцлах хүсэлтээ өгснөөс хойш Орон сууц захиалгын гэрээний 7.1-т заасан Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон эсхүл Захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд орон сууцны төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгч талд төлөх ба уг үл хөдлөх эд хөрөнгийг дараагийн худалдан авагчид худалдан борлуулсны дараа урьдчилгаа төлбөрийг захиалагчид буцаан олгоно гэсний дагуу арга хэмжээ авах болно. Мөн хууль зүйн хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 231.1-т Үүргийн гүйцэтгэлийг дараахь аргаар хангана, 231.1.1-т анз, 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.7-т Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс татгалзаж байгаагаа нэхэмжл; дурдсан тул алданги шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл анз буюу алданги нь гэрээнд заасан үүргийн гүйцэтг: хангуулах арга болохоос цуцлагдсан гэрээ буюу гэрээнээс татгалзсаны төлбөр бөгөөд хууль зүйн хувьд гэрээ цуцлагдсан тохиолдолд алданги бус хохирол шаа, эрхтэй болохыг хуульд заасан байх тул алданги гаргуулахаар шаардах нь хууль үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгч Э.”““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нэмэгдүүлэхдээ :

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туха хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. “““““““ХХК-ийн маркетинг, борлуулалт хариуцсан захирал Б.Солонго нь орог сууцны төлбөрт 5,000,000 төгрөгийг “““““““гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 407275977 тоот данс руу шилжүүл гэсэн. Түүний дагуу нэхэмжлэгч Э.”““““““ өөрийн нөхөр болох Б.Баатарын 5095042115 тоот Хаан банкны данснаас “““““““гийн Худалдаа хөгжлийн банкны 407275977 тоот данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. “““““““ХХК нь “““““““гаар дамжуулан 5,000,000 төгрөгийг авсан. Иймд “““““““ХХК-ийн “““““““гаар дамжуулан орон сууцны төлбөрт авсан 5,000,000 төгрөгийг “““““““ХХК-аас гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч “““““““ХХК нь нэхэмжлэгч Э.”““““““ийн  шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан  хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.”““““““ээс Орон сууц захиалгаар бариулах гэрээ-н татгалзаж, орон сууцны урьдчилгаанд өгсөн 43.200.000 төгрөг, алданги 19.615.1 төгрөг, нийт 62.815.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах-аар нэхэмжг гаргаснаа дахин 5.000.000 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэнтэй танилцаад, эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Юун түрүүнд нэхэмжлэгчийн зүгээс уг иргэний хэрэгт хариуцагча “““““““ ХХК болон Орхон аймгийн “““““““тус тус тодорхойлсон ба н дүгээрт дээрх мөнгөн нь манай компаний дансанд ороогүй, хоёр дугаарт н.”““““““ гэж хүн манай байгууллагад ажилладаггүй, гурав дугаарт нэхэмжлэгч Э.”““““““ “““““““гэх манай байгууллагад хамааралгүй хүний дансруу дээрх мөнгийг хийсэн байна. Иймээс огт танихгүй, мэдэхгүй хүний данс руу шилжүүлсэн мөнгөө мана компаниас нэхэмжилж байгаа нь зүйд нийцэхгүй бөгөөд энэхүү ихэсгэж байга шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “““““““шүүхэд гаргасан  хариу тайлбартаа:

Би энэ Баатар, “““““““ гэдэг хүнийг танихгүй. Миний дансыг уг компанийн менежер Солонго гэж өгсөн байна. Уг 5,000,000 төгрөгийг “““““““аас авах авлага 1,500,000 төгрөгөө аваад Солонго “““““““ нарт өгсөн. Иймд 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 312/ШШ2025/01201 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,225 дугаар зүйлийн 225.1,207 дугаар зүйлийн 207.1-д заасныг баримтлан “““““““ХХК-иас орон сууцны төлбөр 43,200,000 төгрөг, алданги 19,615,500 төгрөг, нийт 62,815,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.”““““““т олгож, хариуцагч “““““““д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “““““““нь түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 805,050 төрийн санд үлдээж, хариуцагч “““““““ХХК-иас 710,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.”““““““т олгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 142/ШЗ2025/00172 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “““““““ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 207 дугаар зүйлийн 207.1-д заасныг баримтлан “““““““ХХК-иас орон сууцны төлбөр 43,200,000 төгрөг, алданги 19,615,500 төгрөг, нийт 62,815,000 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Э.”““““““т олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, 116.3 дахь хэсэгт шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах зэрэг хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжпэгч Э.”““““““ нь “““““““ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах №210823-1 дугаартай гэрээ байгуулсан. Тухайн гэрээнээс татгалзаж алданги 19,615,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт хууль болон гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэггэй. 227 дугаар зүйлийн 227.1 дэхь хэсэгт заасан Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээний 8.2-т талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө гэж тохиролцсон байх боловч гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болох тул гэрээний нэмэлт үүрэг болох алдангийг гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй боловч өөрт учирсан хохиролоо шаардах эрхтэй болно гэж үзэж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 207 дугаар зүйлийн 207.1-д заасныг баримтлан “““““““ХХК-иас орон сууцны төлбөр 43,200,000 төгрөг, алданги 19,615,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.”““““““т олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж алданги 19,615,500 хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч  Э.”““““““ нь хариуцагч  “““““““ХХК, Орхон аймгийн”““““““нарт холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, байрны үнэ, алданги  67,815,000 төгрөг гаргуулах, мөн хариуцагч “““““““д холбогдуулан “““““““гаар дамжуулан орон сууцны төлбөрт авсан 5,000,000 төгрөгийг “““““““ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

             Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.,225 дугаар зүйлийн 225.1., 207 дугаар зүйлийн 207.1.-д заасныг баримтлан “““““““ХХК-иас орон сууцны төлбөр 43,200,000 төгрөг, алданги 19,615,500 төгрөг, нийт 62,815,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.”““““““т олгож, хариуцагч “““““““д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “““““““нь түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

            2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “““““““ “““““““ нь  ““““““““” ХХК-ийн захирал Д.Бат-Оршихтой 21/01 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

       2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч  Э.”““““““ нь ““““““““” ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах” гэрээ байгуулж, гэрээгээр “А” байрны, 12 дугаар  давхарт 72 тоотод байршилтай 1 өрөө 32 м2 орон сууцыг 1м2-г  1,350,000 төгрөгөөр тооцож, нийт 43,200,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь  2021 оны 08 дугаар сарын 23-ний өдөр 18. 000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг хариуцагч ““““““““” ХХК-ийн  Тээвэр хөгжлийн банкны 9000013369 дугаар  дансанд шилжүүлсэн, мөн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4.000.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 6.500.000 төгрөгийг тус тус ““““““““” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5119161141 дугаар  дансанд төлжээ. 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан ба гэрээ хүчин төгөлдөр байна.

Гэрээний 2.2. дахь хэсэгт зааснаар 2022 оны 03 дугаар улиралд багтаан барилгыг ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан хугацаанд байрыг ашиглалтанд оруулаагүй, барилгын ажил зогссон байна. 

       2023 оны 06 дугаар сарын 28 ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах нэмэлт гэрээ байгуулагдаж, хариуцагч  орон сууц захиалгаар бариулах гэрээнийхээ үлдэгдэл төлбөрийг одоо төлбөл гэрээ шинэчлэхгүй, орон сууцны м.кв үнэ нэмэхгүй хэвээр үлдэнэ гэж хэлсний дагуу нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр  14,700,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ““““““““” ХХК-ийн эзэмшлийн Тээврийн хөгжлийн банкны 9000013369 дугаар  дансанд шилжүүлж орон сууцны үнийг бүрэн төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ.  

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагчаас орон сууцны үнэ 43,200,000 төгрөг, гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.-д заасны дагуу алданги 19,615,500 төгрөг нийт 62,815,000 төгрөг гаргуулж,  нэхэмжлэгч Э.”““““““, хариуцагч “““““““ нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй байх тул Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн хариуцагч “““““““нь нэхэмжлэгч Э.”““““““т өөр оногдох хэсэг буюу 5,000,000 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна.

            Хариуцагч “““““““ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан нь “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж алданги 19,615,500 хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...”гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч Орон сууц захиалгаар бариулах гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.-т талууд гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө, мөн анхан шатны шүүх алдангийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Анхан шатны шүүх алдангийн асуудлыг хянан шийдвэрлэхдээ хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч “““““““ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайханы шүүхэд давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 256,027 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар  сарын 24-ний өдрийн 312/ШШ2025/01201 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 225 дугаар зүйлийн 225.1., 207 дугаар зүйлийн 207.1.-д заасныг баримтлан “““““““ХХК-иас орон сууцны төлбөр 43,200,000 төгрөг, алданги 19,615,500 төгрөг, нийт 62,815,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.”““““““т олгож, хариуцагч “““““““д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 225 дугаар зүйлийн 225.1., 207 дугаар зүйлийн 207.1.-д зааснаар хариуцагч “““““““ХХК-иас орон сууцны төлбөр 43,200,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар алданги 19,615,500 төгрөг, нийт 62,815,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.”““““““т олгож, хариуцагч “““““““д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар   зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч “““““““ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайханы шүүхэд давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  256,027 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                      ШҮҮГЧ                                    Р.ҮҮРИЙНТУЯА

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР