| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00393/И |
| Дугаар | 393 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 393
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 54-38 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 38 настай, Боржигон овгийн Оюунчимэгийн Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, 123-01 тоотод оршин суух, Түмэн-Өлзийн Бадарчид холбогдох
“100000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Бадарч нь надаас машин засварласны зардал гэж 100000 төгрөг авсан. Уг мөнгийг одоо болтол өгөөгүй. Иймд Т.Бадарчаас 100000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч Т.Бадарч шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Бадарч миний бие О.Оюунгэрэлийн нэхэмжилж буй 100000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Оюунгэрэл нь Т.Бадарчид холбогдуулан 100000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Бадарч “100000 төгрөг гаргуулах”нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарО.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй Т.Бадарчид холбогдох “100000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Бадарч хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.Бадарчаас 2225 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 2225 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Оюунгэрэлдолгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА