Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/117

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: С.Болорзул,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000173 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт Ц.Э,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Э нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 74 дүгээр байрны гадаа 2019 оны 04 сарын 02-03-нд шилжих шөнө С.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Эий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө найз Хын хамт дөвөнтийн 48 айлын орон сууцны хажуу талын 74 дүгээр байрны орчим явж байхад араас нэг банди дуудсан тэгээд би явж очоод яасан бэ гэж очиход юм ярилгүй шууд хүрч ирээд намайг өмсөж явсан хувцасны заамнаас барьж аваад хана руу түлхсэн тэгтэл миний баруун хөмсөгний дээд хэсэгт сэтэрч цус гарсан тэгээд тогтохгүй болохоор эмнэлэгт очиж оёо тавиулсан. Намайг ямар шалтгааны улмаас цохисон талаар би мэдэхгүй байна би тэр залууг танихгүй харж байгаагүй залуу байсан. Намайг нэг удаа миний цамцны заамнаас барьж аваад түлхэж хана савж миний хөмсөг дээр хэсэгт сэтэлж цус гарсан. Тэр залуу манай найзтай яах гэж уулзсан юм гэж хэлээд цохисон өөр юм хэлээгүй миний үеийн залуу байсан согтууруулах ундааны зүйл хэрэглсэн зүйл байхгүй эрүүл байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч С.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2019 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө найз Хын хамт дөвөнтийн 48 айлын орон сууцны хажуу талын 74 дүгээр байрны орчим явж байхад араас нэг банди дуудсан тэгээд би явж очоод яасан бэ гэж очиход юм ярилгүй шууд хүрч ирээд намайг өмсөж явсан хувцасны заамнаас барьж аваад хана руу түлхсэн тэгтэл миний баруун хөмсөгний дээд хэсэгт сэтэрч цус гарсан тэгээд тогтохгүй болохоор эмнэлэгт очиж оёо тавиулсан. Намайг ямар шалтгааны улмаас цохисон талаар би мэдэхгүй байна би тэр залууг танихгүй харж байгаагүй залуу байсан. Намайг нэг удаа миний цамцны заамнаас барьж аваад түлхэж хана савж миний хөмсөг дээр хэсэгт сэтэлж цус гарсан. Тэр залуу манай найзтай яах гэж уулзсан юм гэж хэлээд цохисон өөр юм хэлээгүй миний үеийн залуу байсан согтууруулах ундааны зүйл хэрэглсэн зүйл байхгүй эрүүл байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 35-36/,

4. Гэрч Ц.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                               

 …2019 оны 04 сарын 02-03-нд шилжих шөнө Х гэх залуу намайг уулзая гэхээр нь уулзаад талбай дээр очиж жаахан сууж байгаад намайг Х, Э 2 гэр лүү хүргэж өгөөд 74 дүгээр байрна гадаанаас салаад явахад манай дүү Ц.Э тэр 2 залуутай уулзахаар нь би араас нь яваад очтол С.Эгийн хөмсөг нь шалбарч цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

5. Гэрч С.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                   

 …“2019 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө найз С.Эгийн хамт Дөвөнтийн 48 айлын орон сууцны хажуу талын 74 дүгээр байрны орчим явж байхад араас хүн дуудахаар нь яваад очход нэг залуу шууд цохиж аваад Эг савхи өмссөн залуу нь заамдаж хана руу шахсан тэр үед уулзаж байсан охин ирээд салгасан би С.Эг харахад хөмсөгний дээд хэсгээс цус гарч байсан цус нь тогтохгүй болохоор эмнэлэгт очиж оёо тавиулсан. Тэр хүмүүс ямар нэгэн шалтгаан хэлээгүй шууд хүрч ирээд бүдүүн залуу нь намайг цохиод авсан, савхитай залуу нь Эг заамдаж шахаж хана мөргүүлсэн. Бүдүүн залуу нь миний шанаа орчимд нэг удаа цохисон өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

6. Гэрч Б.Шгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                               

 …“2019 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Дөвөнтийн 48 айлын орон сууцны хажуу талын 74 дүгээр байрны орчим найз Этай хамт байхад манай найз надад өөрийнх нь төрсөн эгчийг нэг залуу орой болгон авч гараад удаад байх юм гэж санаа зовсон байдалтай ярьсан. Тэгээд байж байхад манай найзын эгч хоёр залуутай явж байгаад эгч нь салаад явсаны дараа тэр хоёр залууг бид хоёр дуудаад би жижиг шар үстэй залууг нь бариад авсан. Тэр үед манай найз Э нөгөө залууг барьж аваад заамдах үед тэр залуу хана мөргөх шиг болсон тэгээд харахад тэр залуу зүгээр харагдаж байсан. Тэрний дараа тэр залуу утсаар залгаж талбай дээр уулзаад цагдаад тэр залуу өгнө гэхээр нь өөрсдөө мэд гэхэд нэгдсэн эмнэлэг дээр оёо тавиулаад өгчих тэгээд салцгаая гэж хэлээд бид хоёр эмнэлэг дээр ирж оёо тавьж өгөөд салсан. Цохисон зүйл байхгүй заамдаж барьж аваад түлхэх шиг болсон тэр үед С.Э хана мөргөсөн зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 237 дугаартай шинжээчийн:

1 С.Эгийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн аль ч үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 12-13/ болон хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Ц.Эгийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 47-52 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ц.Эгийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 60-61 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Э нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 74 дүгээр байрны гадаа 2019 оны 04 сарын 02-03-нд шилжих шөнө С.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч С.Э болон гэрч Ц.Э, С.Х, Б.Ш нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 237 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Эг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Ц.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Эгийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Эгийн эзэмшлийн ЛЖ маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ц.Эд хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ц.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Ц.Эг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан Ц.Э нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ц.Эгийн эзэмшлийн ЛЖ гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ц.Эд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ