Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: И.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002350174 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,******* ******* овогт И.Б

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч И.Б нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 4-23 тоотод Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч И.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би тухайн өдөр Аы хамт орой аажуу Бн гэрт очсон...Б над руу хэл амаар дайрч намайг цохихоор нь би босож ирээд Бтай барилцаад авсан. Тэгээд А намайг чирээд гаргасан. Тэгэхээр нь би буцаад орох гэсэн чинь хаалга түгжсэн байхаар нь цонхыг нь гараараа цохиод хагалсан. Тэгээд Б гарч ирээд намайг дагуулаад Атай хамт гудамжинд гарч явсан. Тэгээд хашаанаас нь гараад А Б бид 3 явж байгаад би эргэж Бнх руу гүйж очоод гэрт хаалгыг нь нүдэхэд Э хаалга онгойлгохоор нь би ороод Б орон дээрээ сууж байхаар нь гараараа түүний толгой орчимд нь 3 удаа цохисон. Тэгэхэд Б орныхоо урд руу өнхрөөд ойчсон. Тэгэхэд Б намайг араас татаад салгасан. Тэгээд би тэнд байж байгаад Бтай эвлэрээд дахин 1 шил архи авч өгч уусан. Тэндээ А, Б, Э бид 4 хоносон. Бусад нь зодоон эхлэхээс өмнө бас зодооны дараа явцгаасан. гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... дараа нь хаалга онгойлго гээд ******* ******* 2-ын нэг нь онгойлгосон чинь ******* ирээд шууд дайраад намайг цохиж зодсон. Би тухайн үед яаж зодуулснаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд хамраас цус гоожоод сууж байсан. ******* хаачсныг мэдэхгүй анзаарах сөхөө байгаагүй. Тэгээд хувинд цусаа гоожуулаад хамар руугаа нойлын цаас чихсэн. Тэгээд сүүлд нь ******* эргээд ирсэн байсан. Тэгээд манайд *******, А, ******* бид 4 хоносон байсан. Өглөө нь М ирээд манай охиныг дуудаад охин ирээд намайг эмнэлэг рүү авч явсан...Би хамрын цөмөрхийг гаргуулмаар байна. Мөн эд эс сэргээх 2 хайрцаг эм авсан юм. Гэхдээ хотоос авсан учир баримт байхгүй. Уг 2 хайрцаг эм нийтдээ 81000 төгрөг болж байсан. 1 хайрцаг нь 40.500 төгрөг болж байсан юм. Хамрын цөмөрхийг гаргуулахад 80.000 төгрөг шаардлагатай байгаа юм. Тэгээд нийтдээ 161000 төгрөг өмнөх нэхэмжилсэн дүн дээрээ нэмж нэхэмжилмээр байна... гэх мэдүүлэг / хх-ийн 12-13/,

 ... Надад И.Б 500.000 төгрөг бэлнээр өгсөн...нэх мэдүүлэг /хх-ийн 65-66/

4. Гэрч П.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                  

 …Өчигдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үдээс хойш би Бгийн гэрт ******* Б бид 3 байсан. Өглөө нь бид 3 архи уучихсан согтуу байсан. Тэгээд гаднаас Б, А нар гаднаас орж ирээд архи авч ирээд бид 5 архи уусан. Архиа дуусгаад Б, А 2 гараад явсан. тэгээд буцаад нөгөө 2 ирэхэд нь байшингийнхаа хаалгыг түгжчихээд онгойлоогүй. Тэгтэл тэр 2 гаднаас хаалга нүдэж байгаад жижиг цонхыг нь хагалсан. Тэгэхээр нь би хаалгыг нь онгойлгосон чинь Б орж ирээд “хаалга онгойлгож өгсөнгүй” гээд Бг зодсон. Би согтуу байсан учраас юугаар цохисоныг мэдээгүй. Б Бн толгой руу 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Тэгтэл Бгийн хамраас цус гоожсон. ******* болохоор Б орж ирэнгүүт зөрөөд гараад гүйсэн. Бг зодох үед ******* байхгүй гарч явсан А зодоон болсоны дараа орж ирсэн. Б согтуу байсан. Б ч гэсэн согтуу байсан. Тэнд байсан хүмүүс бүгд согтуу байсан. Б Бг зодчихоод гарч яваад орой Б, А дахин ирж Б, Б, А бид нар архи ууж Бгийн гэрт хоносон. Би тэрийг нь хараагүй ямар ч байсан Бгийн толгой руу гараараа цохиод байх шиг байсан. Б болохоор өөрөө юм атгаж байгаад цохичих шиг боллоо гээд байсан.../хх-ийн 14-15/

 ...Б А 2-ыг гаргасан. Тэгээд байшингийн цонх эхлээд хагарсан. Тэгээд Б гараад Б А 2-ыг аваад явсан гэсэн. Тэгж байгаад хаалга нүдэхээр нь би онгойлгосон чинь Б гүйж орж ирээд Бг гараараа зодсон. Б гартаа юм бол бариагүй байсан. Бг бид нар ******* гэж дууддаг юм. Тэр гараараа цонх цохиж хагалсан гарнаас нь цус гоожсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25--26/

5. Гэрч Ш.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                  

 ...******* А 2 хөзөр тоглож байгаад жаахан том том дуугараад байсан чинь Б ах “битгий миний гэрт том дуугараад бай би гэртээ байна” гээд босож очоод *******г гараараа цохисон. тэгэхэд ******* босоод ирээд Бтай барилцаад авсан чинь тэнд байсан хүмүүс салгаад *******г Атай хамт гадагш гаргасан. Тэгээд хаалга нь дотроосоо түгжигдсэн чинь ******* “Хаалгаа онгойлго” гэж орилоод хаалга нүдээд байсан. Тэгтэл удалгүй байшингийн жижиг цонх хагарсан. Тэгэхээр нь би гараад ирсэн чинь ******* цонхыг гараараа хагалчихсан гарнаас нь цус гарчихсан бас нэг хүрз барьчихсан зогсож байхаар нь би А ******* 2-ыг аваад цааш нь гудамжны үзүүр рүү явсан. Хүрзийг нь аваад цааш нь шидчихсэн. Би тэр 2-ыг Бгийн оруулахгүй орвол зодоон болно гээд дагуулаад явж байсан нэлээн явж байгаад ******* эргээд гүйчихсэн. Тэгээд би араас нь яваад миний араас А яваад би *******г гүйцэлгүй Бгийн гэр рүү оруулчихсан юм. Тэгээд би араас нь гүйгээд Бгийн гэрт ороход ******* ороод Бг зодчихсон Бгийн хамраас нь цус гарчихсан нүүр нь хавдчихсан байсан...Маргааш өглөө нь ирэхэд Бгийнд Э, А, ******* нар хоносон. Бгийн нүүр нь хөхөрч хавдсан байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/

6. Гэрч Ч.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                               

 …******* ******* 2 гараад 1 шил архи аваад ирсэн. Тэгээд тэр архийг уугаад хөзөр тоглож байгаад нэг мэдэхэд Б Аыг боль гэж байх шиг байснаа *******г цохисон уу түлхсэн үү тэгтэл ******* босож ирээд зууралдахаар нь салгахад ******* гараад гаднаас байшингийн цонхыг нь хагалсан. А бас гарсан ба Б араас нь гарсан. ******* гадаа байхдаа хүрз бариад дайрах гээд байхаар нь хүрзийг нь Б аваад шидсэн. Тэгээд хаалгыг нь хаасан чинь яваад өгөх шиг болсон. Тэгээд бид нар гэрт байж байхад жаахан удаж байгаад ******* орж ирээд Бд сууж байхад нь гараараа нүүр рүү нь цохиод унагаасан. Тэгээд пижигнээд явсан...Тэгээд би гэр рүүгээ яваад өгсөн. Маргааш өглөө нь би Болмагнайгийнд ирэхэд Бн нүүр нь аймаар хавдсан байхаар нь хүүхдэд нь хэлж түргэн дуудаж үзүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 177 дугаартай шинжээчийн:

1 Б.Бн биед тархи доргилт, доод уруулд шарх, дух, хөмсөг, зовхи, уруул, хацарт зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи, дух, хацар, чамархай, хамар, доод уруул, цээж, шуунд цус хуралт, дух, зовхи чамархай, хацар, доод эрүү, хамар доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Эдгээр гэмтлүүд нь учирсан тухайн үедээ амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн аль ч үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 31-32/

8. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 200 дугаартай шинжээчийн:

1. Б.Бн биед өмнө гаргасан 2019.02.27-ны №177 тоот дүгнэлтэнд тархи доргилт, доод уруулд шарх, дух, хөмсөг, зовхи, уруул, хацарт зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи, дух, хацар, чамархай, хамар, доод уруул, цээж, шуунд цус хуралт, дух, зовхи чамархай, хацар, доод эрүү, хамар доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн 2019.03.05-ны өдрийн гавал тархинд хийгдсэн КТГ-ын шинжилгээнд хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Тухайн хэрэг болсон гэх 2019.02.24-ний өдөр учирсан байх боломжтой 3. Эдгээр гэмтлүүд нь учирсан тухайн үедээ амь насанд аюулгүй болно.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 39-41/

9. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 164 дугаартай шинжээчийн

...Цонхны шил 60*40 см хэмжээтэй 2 давхар вакум цонхны шил 25000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/ болон хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч И.Бгийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч И.Бгийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 92-93 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч И.Б нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 4-23 тоотод Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Бн мэдүүлэг, гэрч П.Э, Ш.Б, Ч.М нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 177, 200 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч И.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч И.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч И.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч И.Бий эзэмшлийн IPhone маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч И.Бд хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч И.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч И.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон.

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт И.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт И.Бг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан И.Бд хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан И.Б нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

5. Энэ хэргийн учир шүүгдэгч И.Б нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч И.Бий эзэмшлийн IPhone гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч И.Бд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч И.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ