| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00396/И |
| Дугаар | 396 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 396
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 103-14а тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Мэргэд овгийн Ишдоржийн Мягмарсүрэнгийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбасүрэн, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч И.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын сургуульд мужаанаар, 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний барилга засварын ангид засал чимэглэлийн баригадын даргаар тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: И.Мягмарсүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч И.Мягмарсүрэн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
И.Мягмарсүрэн нь 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 8 жилийн сургуульд мужаанаар, 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний барилга засварын ангид засал чимэглэлийн баригадын даргаар ажиллаж байсан болох нь1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Барилгын цахилгаан сантехникийн засварын ангиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1983 оны 02 дугаар сарын 24-ний өдөр олгосон сайшаалын үнэмлэх, 1983 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Барилгын цахилгаан сантехникийн засварын ангиас олгосон баярын бичиг, 1984 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Барилгын цахилгаан сантехникийн засварын ангиас олгосон диплом, 1985 оны 07 дугаар сарын 15-эны өдрийн баярын бичиг, 1986 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн баярын бичиг, 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгосон хүндэт гэрчилгээ, Зүүнбаян-Улаан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот тушаал, МХЗЭ-ийн төв хорооноос 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон гэрчилгээ, 1986 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн сайшаалын үнэмлэх, 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн баярын бичиг, 1986 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн баярын бичиг, 1983 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн баярын бичиг 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдөр олгосон хүндэт гэрчилгээний хуулбарууд, гэрч П.Оюун, А.Дуламсүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарМэргэд овгийн Ишдоржийн Мягмарсүрэнг 1980 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 8 жилийн дунд сургуульд мужаанаар, 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний Барилгын цахилгаан сантехникийн засварын ангид баригадын даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА