| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0114/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/120 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,
Улсын яллагч: Э.Гантулга,
Шүүгдэгч: Ж.Г, Б.А, тэдгээрийн өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор Э.Гантулгаас Ж.Г, Б.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 191400009200133 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 сарын 12-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Жаагийнхан овогт Ж.Г,
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Өөлд овогт Б.А,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч: Б.А, Ж.Г нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг Цагаан дэрс гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 06-10-ны өдрийн хооронд иргэн С.Нн эзэмшлийн 2 тооны адууг бэлчээр дээрээс хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 4600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ж.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцлаа. Би бичиг үсэг мэдэхгүй тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/
...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг /хх-ийн 136/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцлаа. Асууж тодруулах зүйл алга байна. Өмгөөлөгч авна. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна гэхдээ одоо байцаалт өгөхөөс татгалзаж байна, өмгөөлөгч Г.Чингисийг сонгосон бөгөөд одоо өмгөөлөгч Улаанбаатар хотод байгаа тул өмгөөлөгчөө байцуулан дараа мэдүүлэг өгнө. гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/
...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохиролд 4600000 төгрөгийг төлж барагдуулсан. гэх мэдүүлэг /хх-ийн 137/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
5. Хохирогч Э.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... “2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай нөхөр С.Н адуундаа яваад ирэхдээ адуун дотроос 2 тооны адуу алга, мөн манай адууг тэндэхийн хашаанд тууж оруулж 2 тооны адууг нядлаад гэдэс, толгой, арьс ширийг нь үлдээсэн байна гэж хэлэхээр нь тус өдрийн маргааш нь буюу 01 дүгээр сарын 13-ны өдөр хэсгийн төлөөлөгчтэй тус газарт очиход манай 2 тооны адууг нядалж гаргаад гэдэс, толгой, арьс ширийг нь хашаан дотор үлдээсэн байсан. Тухайн газарт тээврийн хэрэгслийн мөр байсан ба тэрийг нь манай хүн өөрөө мотоцикльтой хөөж явсаар байгаад аймагт орж ирсэн. Бид нар тухайн үед Ж.Аын төрсөн ах нь болох Батболдыг сэжиглэж байсан юм. Мөн түүний аймагт байдаг гэрийг нь мэддэг байсан юм. Тэгээд тус өдрийн шөнөдөө тэдний хашааны гадаа явж очиход машины мөр нь хэргийн газарт байсан машины мөртэй адилхан байсан. Тэгэхээр нь хэсгийн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн. Тэгээд манай сумын хэсгийн төлөөлөгч ирж шалгаад тэд нарын мөн болохыг нь олж тогтоосон... гэх мэдүүлэг. /хх-ийн 23-25/
6. Шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт
...би Г гэх хүнтэй 2019 оны 01 дүгээр сарын 06-07-ны шилжих шөнө Баянхонгор аймгаас гараад Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт рлах Жаргантын Бөөрөг гэх газар очиж хээр бэлчээр дээр байсан адуунаас адууг тууж яваад айлын хаваржаанд хийж оруулж байгаад хар алаг морь халтар морийг барьж аваад хороон дотор нь гаргаж янзлаад аймаг руу авч яваад хүнд мотоциклийн өртгөнд авсан гээд нийт 1 сая 400 мянган төгөрөг болсон юм.../гэх мэдүүлэг хх-ийн 28-29/
... Миний бие Улаанбаатар хотод эхнэр, хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Өмнө 5и Баянхонгор аймгийн Баацагаан суманд мал малладаг байсан юм. Одоо миний т/хайн үед маллаж байсан малыг эхнэрийн дүү болох Сүхээ дээр байдаг юм./Өөрөөр хэлбэл миний өөрийн эзэмшлийн мал гэх/ Тэр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дугаар багт малладаг юм. Би өөрөө хувьдаа 80-иад тооны бог малтай байдаг юм. 5и өөрөө аймагт 2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотоос ирсэн юм. Тэгээд лаанбаатар хотруу буцах санаатай өөрийнхөө бог малнаас хэдэн юм гаргаж авч ах санаатай байсан юм. Надтай энэ хэргийг хамт үйлдсэн гэх Г манай гэрт 2Э19 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ирсэн юм.
Тэгэхээр нь би түүнд хандаж Баацагаан сум руу цуг явчихаад ирэе гэж түүнийг байсан юм. Тэгсэн тэр хүлээн зөвшөөрөөд 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Х гэх залуугаас худалдан авсан машинаар мөнгийг нь өгсөн байгаа бид хоёр 18 цаг өнгөрч байхад аймгийн төвөөс гараад “Нарийны гүүр” дайраад цаашаагаа Баацагаан сумын “Жаргант” гэх газраар явж байхад ойролцоогоор 30 орчим тооны адуу байсан юм. Тэгэхээр нь би Год эндээс хоёрыг нь гаргаад зарчихья гэж хэлэхэд тэр хүлээн зөвшөөрсөн. Тухайн адууг хэнийх болохыг таниагүй Тэгээд би машинтайгаа Г буугаад явган бид хоёр, хоёр талаас нь туугаад Цогоо гэх айлын хашаан дээр бүгдийг нь тууж оруулсан юм.
Тухайн үед машин дотор бугуйл байсан юм. Тэгээд Г хашааны хаалган азэр зогсоод би тэр адуун дотроос гадаа харанхуй болсон байсан ойролцоогоор 21 цагийн үед байх бугуйлаар 2 тооны адууг барьж авсан юм. Тэр хоёрыг барьж авчихаад бусдыг нь гаргаад явуулсан байсан юм. Миний барьсан 2 тооны адуу зүсийн хувьд нэг нь болохоор алаг, нөгөөдөх нь болохоор халтар зүсмийн 2 тооны нас гүйцсэн адуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/
7. Гэрч С.Нн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 01 сарын 06-нд адуугаа бүргэхэд манай адуу бүрэн байсан. 2019 оны 01 сарын 10-нд адуугаа үзэхэд 2 адуу дутсан байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга. /хх-ийн 25-27/
8. Гэрч Л.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 01 дүгээр сарын 07 эсхүл 08-ны өдөр байсан яг хэзээ эсэхийн нарийн сайн санахгүй байна. А надад утсаар залгаад мах авах уу адууны мах өгөөдөхье гэхээр нь би түүнээс авхаар болоод тэдний гэрт нь явж очсон юм. Тэнд очиход нядалж, эвдэлж тавьсан адууны мах байсан. Тус махыг нь жигнэж үзэхэд 278 кг мах болсон ба 1 кг-ыг нь 50.00 төгрөгөөр нийтэд нь 1.400.000 төгрөгт авсан юм. Тэр тухайн үед хүнээс өрөндөө авсан мах юм байгаа гэж байх шиг байсан. Би түүнийг хулгайны мах болохыг нь мэдээгүй юм. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
9. Гэрч Д.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Б.А, Г бид гурав Баянхонгор аймгийн Баацагаан сумын гаралтай байдаг юм. Тэрүүгээр танина. Миний хувьд гэх юм бол Б.Ат өөрийнхөө 05-48 БНХ улсын дугаартай “Есйта” маркийн тээврийн хэрэгслээ 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр түүнээс мотор нь цохисон Санато-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй сольж авсан юм. / Тухайн үед тэр надад 1.000.000 төгрөг өгхөөр болсон юм / Гыг болохоор зүс л танина. Энэ хоёртой ямар нэгэн ах, дүү төрөл садангийн холбоо байхгүй. Би тус тээврийн хэрэгслийг Ат өгөхөөс өмнө түүнд Бэрс капитал ХХК-ний нэр дээр байгаа талаар хэлж байсан юм. Би болохоор 2018 оны 08 дугаар сард 7 сарын хугацаатай 700000 төгрөгийг зээлсэн юм. Одоо үүнээс 180.000 төгрөг үлдсэн байгаа... гэх мэдүүлэг. /хх-ийн 37-38/
.../ Албан ёсоор тус тээврийн хэрэгслийг Аын нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа юм / Одоогоор буюу “Бэрс капитал” ХХК-ний нэр дээр зээлтэй байгаа болохоор тус тээврийн хэрэгсэл нь “Бэрс капитал” ХХК-ний эзэмшилд байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 83-84/
10. Гэрч Л.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Доржсүрэн овогтой Хтай 2017 онд анх танилцаж байсан юм. Түүний хувьд ихэвчлэн таксинд явдаг болохоор утсыг нь авч заримдаа таксинд дууддаг байсан юм. Тэрүүгээр танина. Тэндээс ах, дүү төрөл садангийн холбоо байхгүй. Миний ажлын байр Бэрс капитал ХХК-тай нэг байранд байдаг юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын үед байх Х манай ажпын газарт ирээд Бэрс капитал дээр машинаа барьцаалаад зээл авах хэрэгтэй байна би өөрөө зээлтэй болохоор давхар зээл гаргаж өгөхгүй байна чи яриад өгөөч гэж хэлсэн. /Бэрс капиталтай/ Тэгээд би тэнд очиж уулзахад наад хүн дээр бол зээл гарахгүй харин чи өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авчихаад зээл авч болох юм байна гэхээр нь би өөрийнхөө нэр дээр машиныг шилжүүлэн авч түүнд 700.000 төгрөгийн зээлийг авч өгсөн юм. Зээлийг Х өөрөө төлж дуусгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
11. Гэрч Ж.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт
...Тус өдөр би өөрийнхөө гэртээ байсан юм. Тодруулбал 9-15-8 тоот хашаанд байх гэртээ, энд би эхнгр, хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Тус хашаанд манай аав болох Жаргал манайхтай айл байдаг юм. Өндөр настай хараа муутай хүн байдаг гэх Аын хувьд тэр хөгшнийг харж асардаг юм. Заримдаа өргөмөл ээж дээрээ очдог. Тэр нь болохоор Баянхонгор сумын 7-22-33 тсотод байдаг юм. Аын хувьд энэ хоёр айлын дунд л явдаг юм. Түүний хулгайн гэмт хэргийг үйлдсэн болохыг Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч манай хашаанд ирж түүнийг шалгаж байхад нь мэдсэн юм Б.Аын хувьд хоёр айлын дунд явдаг болохоор мачай хашаанд машинаЕ оруулж гаргаад байдаг байсан юм. Тэгсэн яг хэзээ эсэхийн хэлж мэдэхгүй байна хэсгийн төлеөлөгч ирчихээд Аыг хулгайн гэмт хэрэгт сэжиглээд шалгж байгаа гээд машинд нь үзлэг хийж байх шиг байсан тэгснээ машиныг нь журмын хашаанд хийнэ гээд аваад явсан тэгэхэд түүний хулгайн гэмт хэргийг үйлдсэн болохыг мэдсэн юм. гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/
12. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн:
1. Нас гүйцсэн морь 4000.000 төгрөг
2. Нас гүйцсэн морь 600.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/
13. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн:
1. Toyota Estima маркийн 04-58 БНХ улсын дугаартай авто машин 1500.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 131-132/ болон, хавтаст хэргийн 8-12 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудсанд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, хавтаст хэргийн 109-123 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.А, Ж.Г нарын урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 107-108 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт хавтаст хэргийн 115 дугаар хуудсанд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, хавтаст хэргийн 124-128 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учрулусан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Г, Б.А нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан дэрс” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 06-10-ны өдрийн хооронд иргэн Э.Пгийн эзэмшлийн 2 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлан авч 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан хохирогч Э.П, гэрч С.Н, Л.М, Д.Х, Л.Э нарын мэдүүлэг болон 18, 157 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.А, Ж.Г нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож гэмт хэрэг шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд өмгөөлөгчийг гаргасан дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч Б.А, Ж.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Аын эзэмшлийн 05-48 БНХ улсын дугаартай Эстимо маркийн авто машины үнэ нэг сая таван зуун мянган төгрөгийг шүүгдэгч Б.А, Ж.Г нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаагийнхан овогт Ж.Г, Өөлд овогт Б.А нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Жаагийнхан овогт Ж.Г, Өөлд овогт Б.А нарыг гурван зуун тавин / 350 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Ж.Г, Б.А нарт гурван зуун тавин / 350 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан Ж.Г, Б.А нар нь гурван зуун тавин / 350 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нар нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 05-48 БНХ улсын дугаартай цагаан өнгийн Estima маркийн авто машиныг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг авто машины үнэ нэг сая таван зуун мянган / 1.500.000 / төгрөгийг шүүгдэгч Ж.Г, Б.А нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Г, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай..
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Г, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ