| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0114/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/122 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: С.Болорзул,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,
Шүүгдэгч: М.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1826004630191 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт М.А
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М.А нь Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах уурхайд 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр О.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч М.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Тэр өдөр О.Атай маргалдаж байгаад өрөөндөө ороод Ач байтал О.А нь орж ирээд намайг барьж аваад мөргөхөөр нь би уурандаа О.Аыг одоо унт гээд түлхтэл ард нь байсан орны ирмэгтэй төмөр рүү налж унасан. Би тэр үед бага зэргийн согтолтой байсан. Би үйлдсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 79-81/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч О.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Галуут г.мын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байсан Өвөрхангай аймгийн харьяат Б гэх хүний уурхайд ковшийн жолоочоор ажилд орохоор очсон юм. Надтай хамт давхар ковш барьдаг А гэх Улаанбаатар хотын харьяат залуу ээлжинд гараад байсан. А бид 2 орой 19 цагт ажилдаа гараад өглөө 07 цагт ажлаасаа буудаг байсан. Бид хоёр 2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 07 цагийн үед ажилласаа буугаад уурхайн гал тогоо орж цай уугаад амралтын өрөө рүү үед амрахаар ортол Далай, Шаргай нар архи уугаад амралтын өрөөнд сууж байсан. ба тэгээд А бид 2 ууж байсан архинаас нь хувааж уусан. Тэгтэл тэр 3 намайг архинд яваад ирээч гээд байхаар нь би уурхайн зүүн талд байдаг наймаа хийдэг айлд очоод 0.75 гр ерөөл нэртэй архи 2 ширхгийг аваад А, Ш, Д хувааж уусан. Тэгээд би өөрийн Адаг өрөөндөө цуг сууж байсан Шаргайтай хамт ороод унтах гээд байж байтал. А гаднаас орж ирээд намайг чи тамхи хулгай хийсэн гэж над руу дайраад намайг багалзуурдад автал би ухаан алдсан. Тэгтэл А миний нүүрэн тус газарт алгадаж сэрээсэн. Сэрээд хартал миний зүүн талын нурууны бөөрний дээд талаас цус гарч байсан. Тэгээд манай уурхайн эзэн болох Ганчулуун гаднаас орж ирээд юу болсон юм гэж асуугаад миний нурууг гайгүй л юм байна төмөр улайсгаж байгаад оёчихмоор юм байна гэж хэлээд Тэгээд явсан. Харин удалгүй уурхайн эзэн Бямбаа гаднаас орж ирээд би маргааш Баянхонгор аймаг явна маргааш цуг яв гэж надад хэлсэн. Тэгээд би тэр өдрөө Шаргайтай хамт хөнжил гудсаа аваад наймаатай гэрүүд дээр очоод шарх цэвэрлэх гэтэл цус гараад тогтохгүй байхаар нь уурхайн дарга Ганчулууныг дуудтал намайг ирж аваад буцаад уурхай дээр очоод миний шархыг цэвэрлэж боогоод Баянхонгор аймгийн эмнэлэг дээр ирж 4 оёо тавьсан. Тэгээд би Ганчулуунд би Өвөрхангай аймгийн Уянга суманд байдаг гэртээ очно гэж хэлээд Ганчулуунаар хүргүүлсэн юм. Миний бид төмөр мэсний гэмтэл учирсан болохоор би цагдаагийн байгууллагат хандсан юм. гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/
...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хамт ажилладаг А гэх залууд зодуулж гэмтэл авч аймгийн эмнэлэгт ирж оёо тавиулсан.. Би тухайн үед хутгалуулсан гэж болсон чинь орны ирмэгтэй төмөр дээр унаж гэмтэл авсан байсан...Бид 2 эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/
4. Гэрч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
…Би Оын А гэх хүнтэй нэг нутагт байдаг хүмүүс гэхдээ ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Би Оын А гэх хүнтэй ярилцаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 02-нд Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Уянга Ирээдүй гэх уурхайн ХХК-д очиж ажиллахаар болоод тус компанд би буучнаар ажилд орсон харин Оын А нь ковшны жолоочоор ажилд орсон юм. Харин М.А гэх залуу намайг тус уурхайнд очход ковшны жолоочоор ажиллаж байсан. Би М.А гэх залуутай тус танилцсан М.Атай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Би Оын А,М.А нартай оройн ээлжинд ажиллаад өглөө 08 цагт ажлаасаа буудаг юм. Миний санаж байгаагаар 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өглөө бид нар ажлаасаа буусан юм тэр өдөр Оын А, М.А нар надаас түрүүлээд амрах байр луу явсан харин би тухайн өдөр угаасан алтаа аваад хариуцсан хүмүүстээ хүлээлгэж өгөөд гал тогоо орж хоол идчихээд амрах байрандаа ортол Оын А, М.А нар нь хооронд маргалдсан шинжтэй биенийгээ заамдалцаад зогсож байсан. Мөн Шаргай буюу Б гэх хүн тус амрах байранд согтуу байдалтай унтаж байсан. Тэгтэл Оын Аыг *******ын ******* нь чи унт гээд орлуу түлэхсэн юм. Миний харснаар Оын А нь М.Ат түлхүүлээд хойш унахдаа ар талдаа байсан төмөр ногоон өнгөтэй орыг нуруугаараа налж унасан юм. Оын Аын налж унасан гэх орны буланд сэрдгэр үзүүртэй төмөр илүү гарсан байдалтай байдаг байсан. Тэгтэл *******ын ******* нь Аыг түлхчхээд шууд гараад явсан. Тэгээд би Оын Аыг та зүгээ рүү гэж асуутал Оын Аын баруун талын нурууны зузаан махны хэсгээс цус гарсан байдал өмсөж байсан подволк нь нэвтэрээд урсаж байсан. Тэгтэл манай уурхайн дарга нар болох Бямба, Ганчулуун дарга нар орж ирэхээр нь би зөрөөд гараад явсан... Намайг амрах байрлуу орхоос өмнө юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг орход Оын А, *******ын ******* нар биенийгээ заамдалдсан байдалтай байсан. Намайг байхад цохиж барьсан асуудал байхгүй. Миний ажигласнаар Оын А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нийлээн муудсан байсан мөн *******ын ******* ч бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ Оын Аын хажууд согтолт нь гайгүй байсан.. Намайг амрах өрөөнд орход М.Аийн гарт ямар нэгэн эд зүйл байгаагүй. Тус амрах өрөөнд орход Оын А нь надруу нуруугаа хагас харуулсан байдалтай харин М.А нь миний өдөөс харсан байдал биенийгээ заамдаад зогсож байсан. Тэгээд М.А нь Оын Агыг хойш нь түлэхтэл нуруугаараа хойд талдаа байсан орныг налж унасан юм. гэх мэдүүлэг /хх-ийн 38-42/
5. Гэрч Н.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн оройн 16 цагт ээлжинд гарсан юм. Тухайн өдөр хүлээн авахын сувилагчаар А гэх хүн хамт гарсан юм. Тэр өдөр шөний 01 цагийн үед буюу 10 дугаар сарын 22-н болсон байсан бөгөөд гаднаас 2 хүн уурхай дээрээс явж байна гээд орж ирсэн юм. Тэр 2 хүний нэг нь нуруундаа гэмтэлтэй байсан. Тэр хүн хүлээн авах дээр бүртгүүлэхдээ Оын А гэж бүртгүүлсэн байсан. Тухайн хүнд үзлэг хийхэд нуруундаа зүсэгдэж, урагдсан гэмээр гүнзгийн шархтай, шархнаас цус гарч байсан бөгөөд сувилагч *******тай хамт хүлээн авах тасгийн боолтны өрөөнд О.А гэх хүний шархыг цэвэрлэж гэмтсэн булчинд нь оёдол тавьж цус тогтоолт хийж шархыг оёж хаагаад боолт хийсэн. Тухайн үед хэдэн оёдол хийснээ сайн санахгүй байна. О.Аын гэх хүний биед үүссэн шарх нь гадны шалтгаатай үүссэн шарх байсан. Шархны эргэн тойронд хөхөрч хавдсан зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Апиваа зүйлд хатгуулж цохигдож үүссэн гэмээр шарх байсан. Тус гэмтэл нь хутгаар үүссэн шарх биш байсан. Хутгаар үүссэн шарх нь тэгш эрмэгтэй, зүсэгдсэн байдаг юм. Харин О.Аын бие дээр үүссэн шарх нь урагдаж, язарсан шарх байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/
6. Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 688 дугаартай шинжээчийн:
1. О.Аын биед бүсэлхий нурууны хэсэгт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 50-51/ болон хавтаст хэргийн 105 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч М.Аийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 87-92 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч М.Аийн эзэмшлийн Nokia маркийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 106-107 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч М.А нь Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах уурхайд 2018 оны 10 сарын 21-ний өдөр О.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч О.А болон гэрч Г.Г, Н.Э нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 688 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч М.Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч М.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Ат оногдуулсан торгох ялын биелэлтийг шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Аийн эзэмшлийн Нокиа маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Nokia маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч М.Ат хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А нь өөрийгөө өмгөөлж оролцсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт М.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт М.Аийг найман зуун / 800 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган / 800.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан М.А нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт энд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч М.Аийн эзэмшлийн Нокиа маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч М.Ат буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ