Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 397

 

вөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 3 дугаар баг, Мазар гэх газар оршин суух, 1957 онд төрсөн, 59 настай, Хянгарав овгийн Лхамгивын Гончигравжаагийн хүсэлттэй

286748 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Гончигравжаа, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Гончигравжаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Миний бие 1957 онд Энх овогтой Лхамгивын 2-р хүү болон мэндэлсэн. Би эмэг эх Энх болон төрсөн эх Лхамгив нартай хамт амьдарч байсан бөгөөд миний цэргийн батлахыг эмэг эх Энхээр овоглосоноос болж цэргийн алба хаасан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохирч байна. Иймд намайг 286748 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Гончигравжаа нь 286748 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Дээрх цэргийн батлахын эзэмшигчийн овгийг Энх гэж бичсэн хэдий ч хүсэлт гаргагч Лхамгив овогтой Гончигравжаа болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, 1973 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 8 жилийн дунд сургуулийн 7 дугаар ангийн сурагчдад гэрчилгээ олгосон бүртгэл, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1973 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 9 тоот захирамж, Улсын бүртгэлийн хэлтсийн 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 937 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Ц.Дагвадорж, Д.Сэмжаан нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаарХянгарав овгийн Лхамгивын Гончигравжааг 286748 тоот цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээртогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА