Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 812

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Б.Соёлмаа,хохирогч Н.Б, шүүгдэгч Ч.Р, түүний өмгөөлөгч Я.Батханд, С.Чулуунбаатар нар,шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч О.Батсүх,шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Гэрсэгбөртэ,шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

1.Б овогт М-ын Д-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд;

2.Б овогт Д-ын Ц-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд;

3.М овогт П-ийн Г-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заасан заасан гэмт хэрэгт;

4.Б овогт Б-ын М-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

5.Б овогт О-ийн Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

6.Н овогт Ч-ын Р-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт;

7.А овогт А-ийн Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726030378 дугаартай хэргийг 2019 оны 05дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчнарын биеийн байцаалт:

1.Б овогт М-ын Д, Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Азиан Номадик Солюшн” ХХК-д гадаад харилцааны менежер ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо,Олимпын гудамжны 50 дугаар байрны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

2.М овогт П-ийн Г, Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент мэргэжилтэй, “Пи Энд Пи” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл зургаа, өвөг эцэг, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 62 дугаар байрны  *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

3.Б овогт О-ийн Б, Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Лонг Лайп Фэйлд” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл хоёр, эхийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо,*** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан;

4.Б овогт Б-ын М, Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бат Дөл Инженеринг” ХХК-д системийн техникч ажилтай, ам бүл гурав, эх, ахын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 гудамжны*** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

5.Н овогт Ч-ын Р, Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогтооч мэргэжилтэй, “Ти Энд Ти Блэк” ХХК-д тогооч ажилтай, ам бүл хоёр, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 40 дүгээр гудамжны **** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

6.А овогт А-ийн Б, Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Алтай барбекью” ресторанд тогооч ажилтай, ам бүл гурав, эмэг эх, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 14 дүгээр гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

7.Б овогт Д-ын Ц, Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Нимбус” ХХК-д маркетингийн менежер ажилтай, ам бүл хоёр, эхийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын “Хасбаатар” гудамжны 13б байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан- Уул дүүргийн 1 дүгээр хороо, *** тоотод оршин түр оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч М.Д нь Д.Ц-тэй бүлэглэн 2017 оны 01 дүгээр сард цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх, халдах программ бэлтгэсэн,

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчим А.Б-гийн “Хас” банкны 5001923841 дугаартай дансанд хууль бусаар халдаж, С.Б-ын “Хаан” банкны 5009616333 тоот дансруу 340.000 төгрөгийг шилжүүлж, улмаар Д.Ц-ээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Их тойруу, Содном гудамжны 56 тоотод байрлах бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан гэмт хэрэг үйлдэхийг санаачлан удирдсан,

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр П.А-ийн “Хас” банкны 5001757110 дугаартай дансанд хууль бусаар халдаж, Г.Д-ний “Хаан” банкны 5016268636 тоот дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлж, О.Б-ээр гаргуулж авсан гэмт хэрэг үйлдэхийг санаачлан удирдсан,

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 07 цагт Л.Ц-ийн “Хаан” банкны 5022625705 дугаартай дансанд хууль бусаар халдаж, Э.Б-ын “Хаан” банкны 5505078263 тоот дансруу 550.000 төгрөгийг шилжүүлж, О.Б-ээр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо Сэлбэ тооцооны төвд байрлах бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан гэмт хэрэг үйлдэхийг санаачлан удирдсан,

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 21 цагт иргэн Ч.Х-ын “Хаан” банкны 5315354061 дугаартай дансанд хууль бусаар халдаж, Ш.Т-ын “Хаан” банкны 5047214242 тоот дансруу 750.000 төгрөгийг шилжүүлж, Ч.Р-ээр Сүхбаатар дүүрэг Их тойруу, Содномын гудамж, 56 тоотод байрлах бизнесийн төвийн бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан гэмт хэрэг үйлдэхийг санаачлан удирдсан,

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 03 цаг 33 минутад иргэн Ж.У-ын “Голомт” банкны 2715103848 дугаартай дансанд хууль бусаар халдаж, У.Б-ын “Хаан” банкны 5063239234 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлж, А.Б-аар Хан-Уул дүүргийн Яармагийн 01 дүгээр буудлын яармаг тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас, 05 цаг 02 минутад Б.А-ын 5035290498 дансанд 800.000 төгрөгийг шилжүүлж, А.Б-аар Баянзүрх дүүргийн Сансар Баянцээлийн бэлэн мөнгөний машинаас тус тус гаргуулж авсан гэмт хэрэг үйлдэхийг санаачлан удирдсан,

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Р.О-ийн “Хаан” банкны 5753861070 дугаартай дансанд хууль бусаар халдаж, Б.О-ын 5058021427 тоот дансанд 2.500.000 төгрөгийг шилжүүлж, А.Б-аар Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо Бишрэлт гүний бэлэн мөнгөний машинаас, Г.Н-ийн 5024588340 тоот дансанд 2.000.000 төгрөгийг шилжүүлж, А.Б-аар Баянгол дүүргийн 08 дугаар хороо, Дүүхээ худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас, О.Б-ийн 5069050434 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлж, А.Б-аар Хан-Уул дүүргийн нисэх тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас тус тус гаргуулж авсан гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдаж, бусдад нийт 17.940.000 төгрөгийн хохирол учруулсан;

Яллагдагч П.Г нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр П.А-ийн “Хас” банкны 5001757110 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Г.Д-ний “Хаан” банкны 5016268636 тоот дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлж, О.Б-ээр гаргуулж авсан гэмт хэргийг үйлдэхэд бэлэн мөнгөний машинаас мөнгө авах карттай хүнийг олж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 07 цагт Л.Ц-ийн “Хаан” банкны 5022625705 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Э.Б-ын “Хаан” банкны 5505078263 тоот дансруу 550.000 төгрөгийг шилжүүлж, О.Б-ээр Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо Сэлбэ тооцооны төвд байрлах бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан гэмт хэргийг үйлдэхэд бэлэн мөнгөний машинаас мөнгө авах карттай хүнийг олж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 21 цагт иргэн Ч.Х-ын “Хаан” банкны 5315354061 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Ш.Т-ын “Хаан” банкны 5047214242 тоот дансруу 750.000 төгрөгийг шилжүүлж, Ч.Р-ээр Сүхбаатар дүүрэг Их тойруу, Содномын гудамж, 56 тоотод байрлах бизнесийн төвийн бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан гэмт хэргийг үйлдэхэд бэлэн мөнгөний машинаас мөнгө авах, карттай хүнийг олж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 03 цаг 33 минутад иргэн Ж.У-ын “Голомт” банкны 2715103848 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, У.Б-ын “Хаан” банкны 5063239234 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлж, А.Б-аар Хан-Уул дүүргийн Яармагийн 01 дүгээр буудлын яармаг тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас, 05 цаг 02 минутад Б.А-ын 5035290498 дансанд 800.000 төгрөгийг шилжүүлж, А.Б-аар Баянзүрх дүүргийн Сансар Баянцээлийн бэлэн мөнгөний машинаас тус тус гаргуулж авсан гэмт хэргийг үйлдэхэд бэлэн мөнгөний машинаас мөнгө авах, карттай хүнийг олж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ч.Р-тэй бүлэглэн, Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо Компьютер технологи, мэдээллийн сургуулийн хашаан дотор зогсоолд байсан Н.Б-ын эд хөрөнгөө хийн тээвэрлэж, унаж хэрэглэдэг орон байр, агуулах сав болсон 84-57 УНВ улсын дугаартай Тоёото приус20 /Toyota prius20/ маркийн машины цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч нийт 1.726.000 төгрөгийн үнэлгээтэй ком зай хураагуур, гагнуурын аппарат, цахилгаан таслагч, резво таслагч, гагнуурын баг, утас цэнэглэгч, машины эмпиЗ /МРЗ/ хөгжим, 30 метр цахилгааны кабелийн утас, 1 боодол дэвтэр зэргийг нууцаар авч, Ч.Р гэмт хэргийг гүйцэтгэхэд, хүн харж өгөх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцон, өөрийн унаж явсан 67-84 УНЛ улсын дугаартай Хонда инсайт /Honda Insight/ маркийн машинд хулгайлсан эд зүйлийг ачиж хөдлөн гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдэж, бусдад нийт 11.826.000 төгрөгийн хохирол учруулсан;

Яллагдагч О.Б нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр П.А-ийн “Хас”банкны 5001757110 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Г.Д-ний “Хаан” банкны 5016268636 тоот дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлэхэд, гэмт хэргийг гүйцэтгэж бэлэн мөнгөний машинаас уг мөнгийг гаргуулж авсан,

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 07 цагт Л.Ц-ийн “Хаан” банкны 5022625705 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Э.Б-ын “Хаан” банкны 5505078263 тоот дансруу 550.000 төгрөгийг шилжүүлэхэд, гэмт хэргийг гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн 07 дугаар хороо Сэлбэ тооцооны төвд байрлах бэлэн мөнгөний машинаас мөнгийг гаргуулж авч, бусдад нийт 5.550.000 төгрөгийн хохирол учруулсан;

Яллагдагч Б.М нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 03 цаг 33 минутад иргэн Ж.У-ын “Голомт” банкны 2715103848 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, У.Б-ын “Хаан” банкны 5063239234 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлж, А.Б-аар Хан-Уул дүүргийн Яармагийн 01 дүгээр буудлын яармаг тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас, 05 цаг 02 минутад Б.А-ын 5035290498 дансанд 800.000 төгрөгийг шилжүүлж, А.Баасанжаргалаар Баянзүрх дүүргийн Сансар Баянцээлийн бэлэн мөнгөний машинаас тус тус гаргуулж авсан гэмт хэргийг үйлдэхэд машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон,

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Р.О-ийн “Хаан” банкны 5753861070 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Б.О-ын 5058021427 тоот дансанд 2.500.000 төгрөгийг шилжүүлж, А.Б-аар Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо Бишрэлт гүний бэлэн мөнгөний машинаас, Г.Н-ийн 5024588340 тоот дансанд 2.000.000 төгрөгийг шилжүүлж, А.Б-аар Баянгол дүүргийн 8 дугаар хороо Дүүхээ худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас, О.Б-ийн 5069050434 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлж, А.Б-аар Хан-Уул дүүргийн нисэх тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас тус тус гаргуулж авсан авсан гэмт хэргийг үйлдэхэд машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцож, бусдад нийт 11.300.000 төгрөгийн хохирол учруулсан;

Яллагдагч Ч.Р нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 21 цагт иргэн Ч.Х-ын “Хаан” банкны 5315354061 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Ш.Т-ын “Хаан” банкны 5047214242 тоот дансруу 750.000 төгрөгийг шилжүүлэхэд, гэмт хэргийг гүйцэтгэж Сүхбаатар дүүрэг Их тойруу, Содномын гудамж, 56 тоотод байрлах бизнесийн төвийн бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан,

2017 оны 04 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө ганцаараа Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9а байрны гадна байсан Б.Н-ийн эд хөрөнгөө хийн тээвэрлэж, унаж хэрэглэдэг орон байр, агуулах сав болсон 06-70 УБЧ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн машины баруун хойд талын цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч, нийт 900.000 төгрөгийн үнэлгээтэй ком зай хураагуурыг нууцаар хулгайлан авч, П.Г-аас гуйн унаж явсан Э.М-ын эзэмшлийн 67-84 УНЛ улсын дугаартай Хонда инсайт /Honda Insight/ маркийн машинд хулгайлсан эд зүйлийг ачиж хөдлөн гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн,

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр П.Г-тай бүлэглэн, Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо Компьютер технологи, мэдээллийн сургуулийн хашаан дотор зогсоолд байсан Н.Б-ын эд хөрөнгөө хийн тээвэрлэж, унаж хэрэглэдэг орон байр, агуулах сав болсон 84-57 УНВ улсын дугаартай Тоёото приус-20 маркийн машины цонхыг хагалан, хууль бусаар нэвтэрч нийт 1.726.000 төгрөгийн үнэлгээтэй ком зай хураагуур, гагнуурын аппарат, цахилгаан таслагч, резво таслагч, гагнуурын баг, утас цэнэглэгч, машины эмпиЗ /МРЗ/ хөгжим, 30 метр цахилгааны кабелийн утас, 1 боодол дэвтэр зэргийг нууцаар авч, гэмт хэргийг гүйцэтгэж, П.Г-ийн унаж явсан 67-84 УНЛ улсын дугаартай Хонда инсайт маркийн машинд хулгайлсан эд зүйлийг ачиж хөдлөн гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдэж, бусдад нийт 3.376.000 төгрөгийн хохирол учруулсан;

Яллагдагч А.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 03 цаг 33 минутад иргэн Ж.У-ын “Голомт” банкны 2715103848 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, У.Б-ын “Хаан” банкны 5063239234 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлэхэд, гэмт хэргийг гүйцэтгэж Хан-Уул дүүргийн Яармагийн 01 дүгээр буудлын Яармаг тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас, 05 цаг 02 минутад Б.А-ын 5035290498 дансанд 800.000 төгрөгийг шилжүүлэхэд, гэмт хэргийг гүйцэтгэж Баянзүрх дүүргийн Сансар Баянцээлийн бэлэн мөнгөний машинаас гаргуулж авсан,

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Р.О-ийн “Хаан” банкны 5753861070 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж, Б.О-ын 5058021427 тоот дансанд 2.500.000 төгрөгийг шилжүүлэхэд, гэмт хэргийг гүйцэтгэж Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо Бишрэлт гүний бэлэн мөнгөний машинаас, Г.Н-ийн 5024588340 тоот дансанд 2.000.000 төгрөгийг шилжүүлэхэд, гэмт хэргийг гүйцэтгэж Баянгол дүүргийн 08 дугаар хороо Дүүхээ худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас, О.Б-ийн 5069050434 тоот дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлэхэд, гэмт хэргийг гүйцэтгэж Хан-Уул дүүргийн нисэх тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас мөнгийг тус тус гаргуулж авч, бусдад нийт 11.300.000 төгрөгийн хохирол учруулсан;

Яллагдагч Д.Ц нь М.Д-тэй бүлэглэн 2017 оны 01 дүгээр сард цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх, халдах программ бэлтгэсэн,

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчим А.Б-ийн “Хас” банкны 5001923841 дугаартай дансанд М.Д хууль бусаар халдаж С.Б-ын “Хаан” банкны 5009616333 тоот дансруу 340.000 төгрөгийг шилжүүлэхэд гэмт хэргийг гүйцэтгэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Их тойруу, Содном гудамжны 56 тоотод байрлах бэлэн мөнгөний машинаас уг мөнгийг гаргуулж авсан гэх гэмт хэргүүдэд тус бүр холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээршүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Үйл баримт 1.Шүүгдэгч М.Д, Д.Ц нар бүлэглэн 2017 оны 01 дүгээр сард арилжааны банкны харилцагчийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хуулбарлаж авах зорилгоорФишинг сайтын төрөлд хамаарах банкны цахим шуудан мэт харагдах хуурамч мэдээлэл бүхий линкийг тусгайлан зохион бүтээж,хууль бус болохыг мэдсээр байж ашигласан;

Үйл баримт 2. Шүүгдэгч М.Д зохион байгуулж, шүүгдэгч Д.Ц бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргаж авах байдлаар гүйцэтгэж 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн үед хохирогч А.Б-ийн Хас банкны 5001923841 дугаартай данснаас 340,000 төгрөгийг нууцаар, зөвшөөрөлгүйгээр С.Б-ын Хаан банкны 5009616333 дугаартай данс руу шилжүүлж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Их тойруу, Содном гудамжны 56 тоотод байрлах бэлэн мөнгөний машинаас гарган авч хулгайлсан;

Үйл баримт 3. Шүүгдэгч М.Д зохион байгуулж, шүүгдэгч П.Г карттай хүн олж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, шүүгдэгч О.Б бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргаж авах байдлаар гүйцэтгэж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хохирогч П.А-ийн Хас банкны 5001757110 дугаартай данснаас 5,000,000 төгрөгийг нууцаар, зөвшөөрөлгүйгээр М.Д-ний Хаан банкны 5016268636 дугаартай данс руу шилжүүлж, бэлэн мөнгөний машинаас гарган авч хулгайлсан;

Үйл баримт 4. Шүүгдэгч М.Д зохион байгуулж, шүүгдэгч П.Г карттай хүн олж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, шүүгдэгч О.Б бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргаж авах байдлаар гүйцэтгэж 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07 цагийн үед хохирогч Л.Ц-ийн Хаан банкны 5022625705 дугаартай данснаас 550,000 төгрөгийг нууцаар, зөвшөөрөлгүйгээр Э.Б-ын Хаан банкны 5505078263 дугаартай данс руу шилжүүлж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Сэлбэ тооцооны төвд байрлах бэлэн мөнгөний машинаас гарган авч хулгайлсан;

Үйл баримт 5. Шүүгдэгч М.Д зохион байгуулж, шүүгдэгч П.Г карттай хүн олж өгөх, машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, шүүгдэгч Ч.Р бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргаж авах байдлаар гүйцэтгэж 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн үед хохирогч Ч.Х-ын Хаан банкны 5315354061 дугаартай данснаас 750,000 төгрөгийг нууцаар, зөвшөөрөлгүйгээр хохирогч Ш.Т-ын Хаан банкны 5047214242 дугаартай данс руу шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Их тойруу, Содномын гудамжны 56 тоотод байрлах бэлэн мөнгөний машинаас гарган авч хулгайлсан;

Үйл баримт 6. Шүүгдэгч М.Д зохион байгуулж, шүүгдэгч П.Гг, Б.М нар машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, шүүгдэгч А.Б карттай хүн олж, бэлэн мөнгөний машинаас мөнгө авах байдлаар гүйцэтгэж 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Ж.У-ын Голомт банкны 2715103848 дугаартай данснаас нууцаар, зөвшөөрөлгүйгээр 03 цаг 33 минутад У.Б-ын Хаан банкны 5063239234 дугаартай данс руу 3,000,000 төгрөгийг, 05 цаг 02 минутад Б.А-ын 5035290498 дугаартай данс руу 800,000 төгрөгийг тус тус шилжүүлж, Баянзүрх дүүргийн Сансар хороолол, Баянцээл худалдааны төв дэх бэлэн мөнгөний машинаас гарган авч хулгайлсан;

Үйл баримт 7. Шүүгдэгч М.Д зохион байгуулж, шүүгдэгч Б.М машинаар үйлчлэх байдлаар дэмжлэг үзүүлж, шүүгдэгч А.Б карттай хүн олж, бэлэн мөнгөний машинаас мөнгө авах байдлаар гүйцэтгэж 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хохирогч Р.О-ийн Хаан банкны 5753861070 дугаартай данснаас нууцаар, зөвшөөрөлгүйгээр Б.О-ын 5058021427 дугаартай данс руу 2,500,000 төгрөгийг шилжүүлж, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Бишрэлт гүний бэлэн мөнгөний машинаас, Г.Н-ийн 5024588340 дугаартай данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлж, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дүүхээ худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас, О.Б-ийн 5069050434 дугаартай данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлж, Хан-Уул дүүргийн Нисэх тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас гарган авч хулгайлсан;

Үйл баримт 8. Шүүгдэгч Ч.Р ганцаараа 2017 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9а байрны гадна байрлуулсан байсан хохирогч Б.Н-ийн тусгайлан хамгаалсан агуулах сав болох 06-70 УБЧ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн баруун хойд хаалганы цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн 900,000 төгрөгийн үнэлгээ бүхий иж бүрэн зай хураагуурыг нууцаар авч, Э.М-ын эзэмшлийн 67-84 УНЛ улсын дугаартай “Honda Insight” загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөн хулгайлсан;

Үйл баримт 9. Шүүгдэгч Ч.Р ганцаараа 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШУТИС-ийн Компьютерын технологи, мэдээллийн сургуулийн хашаан дотор байрлуулсан байсан хохирогч Н.Б-ын өмч бөгөөд тусгайлан хамгаалсан агуулах сав болох 84-57 УНВ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтрэн нийт 1,726,000 төгрөгийн үнэлгээ бүхий иж бүрэн зай хураагуур, гагнуурын аппарат, цахилгаан таслагч, резво таслагч, гагнуурын баг, гар утас цэнэглэгч, машины MP3 тоглуулагч, 30 метр цахилгааны кабел, 1 боодол дэвтрийг нууцаар авч, Э.М-ын эзэмшлийн 67-84 УНЛ улсын дугаартай “Honda Insight” загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөн хулгайлсан бөгөөд энэ үед шүүгдэгч П.Г уг тээврийн хэрэгсэлд унтаж байсан учир хэргийн нөхцөл байдлыг мэдээгүй болох нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдов. Үүнд:

1.Шүүгдэгч М.Д, Д.Ц, О.Б, Б.М, А.Б нарын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч П.Г-ийн шүүх хуралдаад өгсөн: “...Миний хувьд Ч-ын Р-ийг хүний машинаас эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг нь огт мэдээгүй. Би тухайн үед машинд унтаж байсан бөгөөд Р-ийг хэргийн газраас холдоод явсны дараа сэрээд машинд ачсан зүйлсийг ямар учиртайг асуухад Р надад хүний машинаас хулгайлчихсан юм гэж хэлсэн. Энэ талаар би мөрдөн байцаалтын шатнаас  мэдүүлж байсан боловч намайг энэ хэрэгт хамжигч болгож байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ хулгайлах хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлээгүй нь миний буруу. Мөн хохирогч Ж.У-ын данснаас мөнгө хулгайлсан гэх үйлдэлд би карттай хүн олж өгөөгүй, зөвхөн машинаар үйлчилсэн. Яллах дүгнэлтэд намайг карттай хүн олж өгч, машинаар үйлчилж дэмжлэг үзүүлсэн гэж тусгасан байна...” гэсэн мэдүүлэг;

3.Шүүгдэгч Ч.Р-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Харин хохирогч Н.Б-ын тээврийн хэрэгслээс эд хөрөнгө хулгайлсан хэргийг би ганцаараа үйлдсэн бөгөөд энэ үед Г машинд унтаж байсан тул тэр огт мэдээгүй. Тэгээд би хулгайлсан зүйлсээ унаж явсан машиныхаа тээш болон арын суудалд ачаад явж байх үед Г сэрээд надаас юу ачсан талаар асуухад би хүний машинаас хулгайлчихсан гэдгээ хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг;

4. Шүүгдэгч М.Д-ний гэрт 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 28-37-р хуудас, 47-48-р хуудас);

5. Хураан авсан зөөврийн компьютерт үзлэг хийсэн: “...Уг файлаас гарсан acymailngexport нэр бүхий CSV өргөтгөлтэй файл руу ороход 109876 мөр бүхий мэйл цахим шуудангийн овог, нэр зэрэг мэдээлэл байлаа. Дээрх файлыг 2013 оны 09 сарын 10-нд үүсгэсэн байна. ...Үзлэгийг цааш email_Iist_ acymailngexport нэр бүхий  CSV өртгөлтэй файл руу ороход 609624 гэж дугаарласан мэйл хаяг, шифрлэсэн мэдээлэл байлаа. Уг файлыг 2013 оны 09 сарын 10-ны өдөр үүсгэсэн байна. ...Үзлэгийг цааш users mail&phone нэртэй файл байх ба уг файл нь  excel өртгөлтэй файл байх ба уг файлд 53000 хүний мэйл хаяг гар утасны дугаар байлаа. ...Дараагийн template нэр бүхий word өртгөлтэй файл байх ба дотор нь “Эрхэм харилцагч нарын анхааралд”-Харилцагч та бүхэндээ үйлчилгээ бүтээгдэхүүнээ түргэн шуурхай найдвартай хүргэх зорилгоор “Хаан” банк ээлжит системийн өөрчлөлт хийх гэж байгаа тул хэрэглэгчдийн интернэт банкны мэдээллийг баталгаажуулж байна. Та “ЭНД ДАРЖ” мэдээлээ баталгаажуулна уу. ...Яллагдагч М.Д-ний өөрийн сайн дураар гаргаж өгсөн [email protected]  мэйл хаяг руу ороход  inbox  цэс дотор 32 ирсэн мэйл байв. Хэрэгт ач холбогдолтой 000webhost.com нэртэй веб сайтын үйлчилгээ үзүүлэгч компаниас Khanbank.uilchlegch гэсэн хаягийг бүртгэж авлаа гэсэн утга бүхий мэйл 2017 оны 03 сарын 31-ний өдөр ирүүлсэн байна. Мөн тус 000webhost com веб сайтаас 2017 оны 04 сарын 14-ий өдөр https: //Khancallcenter. 000webhostapp.com  хаягаас уг домэйн хаягийг нээгээд 14 хонож байна гэсэн утга бүхий мэйл ирсэн байна. ...Үзлэгийг цааш уг browser history  цэс рүү орж хэрэгт ач холбогдолтой мэдээллийг browser history  View программ ашиглан мэдээллийг 1 ширхэг СD хуулбарлан авч хэрэгт хавсаргахаар тогтов...” гэсэн тэмдэглэл (1хх-ийн 38-40-р хуудас);

6. Шүүгдэгч М.Д-ний гэрээс нэгжлэгээр хураан авсан хатуу дискт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 49-51 дүгээр хуудас), шүүгдэгч М.Д-ний гэрээс хураан авсан нийт 5 ширхэг хатуу диск, 1 ширхэг флаш диск, 3 ширхэг компакт диск зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (1хх-ийн 23 дугаар хуудас), Хаан банкнаас ирүүлсэн лавлагаанууд (4хх-ийн 10-16-р хуудас);

7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 3356 дугаартай: “...HP загварын зөөврийн компьютерын “C:/User/Homeo/Downloads/Template%201.1.html” байрлалтай Хаан банкны хэрэглэгчдийг хөтлөх зориулалт бүхий цахим хуудас байна. Тухайн хуудасны мэдээллийн дагуу “Энд дарж” мэдээллээ баталгаажуулна уу гэсэн товч дээр дарахад https://Khancallcenter. 000webhostapp.com/login.htm” байрлуулсан фишинг төрлийн халдлага хийх зориулалт бүхий дурайлган хийсэн цахим хуудас руу чиглүүлсэн байх боломжтой байна. Дээрх цахим хуудас руу чиглүүлсэн host байрлах цахим хуудас нь устгагдсан байна...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 134-137-р хуудас);

8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №3937 дугаартай дүгнэлт (2хх-ийн 145-147), Д.Ц-ийн “...Би Д-ийг Хаан банкны лого тэмдэгтийг дуурайлган фишинг сайт хийхэд хамт байсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 228-р хуудас);

9. Шүүгдэгч М.Д-ний яллагдагчаар өгсөн: “...Би 2016 оны 12 сарын үед Мөрдөн байцаах газарт Батзориг байцаагч дээр хар тамхины хэрэгт шалгагдаж байхдаа урьд нь нэг хамтлагт байсан Б.Б-тэй таарсан юм. Б.Б тухайн үед “Хаан” банкны данснаас мөнгө авсан хэргээр шалгагдаж байсан ба Б.Б-тэй уулзаж ярилцахад Хаан банкны данс эзэмшигч нарын данснаас интернэт банкны үйлчилгээг ашиглан мөнгө авсан гэж ярьж байсан. Би тухайн үедээ тэр талаар нэг их тоолгүй өнгөрсөн ба 2017 оны 01 сарын үед би фейсбүүк ухаж байгаад хүний фейсбүүк аккаунтыг хэрхэн яаж хулгайлж авах вэ гэсэн Линк байхаар нь сонирхож орж үзсэн. Тэгтэл Ц-ийн Lewiathan Belial өөр хэн хэн ч билээ 3-4 хүн рүү явуулж үзсэн. Тэгтэл Ц-ийн фейсбүүк аккаунтыг авсан талаар мэдээлэл нь ирэхээр болдог юм байна гэж мэдэж авсан. 2017 оны 01 дүгээр сарын дундуур байхаа Ц-тэй уулзаад би чиний фейсбүүкийн аккаунтыг хакердаж авсан талаараа хэлэхэд Ц яаж авсан юм бэ гээд сонирхоод байхаар нь нөгөө линкний талаар хэлж өгсөн. ...Тэгээд би Б.Б-г банкны харилцагч нарын цахим хаягийг олж аваад интернэт банкны үйлчилгээгээр нь мөнгө авч байсан гэдгийг санаад хулгайлсан фейсбүүк хаягаараа мэйл рүү нэвтрээд интернэт банкаар нь гүйлгээ хийж болох юм байна гэж ойлгосон. Тэгээд энэ аргаар мөнгө авах санааг Ц-т хэлсэн ба Ц зөвшөөрөөд бид хоёр анх 2017 оны 01 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна. Б гэдэг хүний мэйл хаяг руу хуурамч фишинг Линк явуулж yahoo хаягийнх нь нэвтрэх нэр нууц дугаарыг нь хулгайлсан. Тэгээд интернэт банкаар нь  230.000 төгрөг шиг санагдаж байна мөнгийг нь Ц-ийн олсон данс руу шилжүүлж авсан. Ц тухайн үед гудамжинд явж байсан хүний дансны дугаарыг гуйж аваад надад хэлсэн ба би тэр данс руу нь мөнгө шилжүүлэн авсан юм. ...Тэгээд ингэж авч болох юм байна гэж бодоод хулгайлсан фейсбүүк хаягаараа Линк аль болох олон пэйж рүү постлуулсан ба энэ аргаар нийт 100 орчим хүний цахим шуудангийн хаягийг олж авсан. Тухайн үед Хас банк гүйлгээний нууц үгээ мэйлээр явуулдаг, бусад банк мэдээллээ өгдөггүй байсан. Би хулгайлж авсан 100 орчим хүний мэдээллээр фейсбүүк чатыг нь үзэж байгаад дансны дугаар, нууц үг, зэргийг олж аваад интернэт банкаар 5-6 хүний данснаас бага хэмжээний мөнгө авч байсан. ...2017 оны 02 сарын сүүлээр байх Цэлмэг намайг МУИС-ийн оюутны холбооны дэд тэргүүн Галбадраг гэх залуутай танилцуулсан ба би тэр залууг урьд зүс мэддэг байсан. Тэгээд бид хэд паабад орж юм ярьж сууж байгаад Ц бид хоёр Г-д фишинг программыг бусдын фейсбүүк рүү тарааж аккаунтыг нь хулгайлаад мэйл хаягийг нь авдаг, тэгээд хулгайлсан мэйлээрээ дамжаад банкны мэдээллийг авч интернэт банкны үйлчилгээг нь  ашиглан данснаас мөнгө авч болдог гэж ярихад Г сонирхож хамт хийе гэсэн санал тавьсан. Үүнээс өмнө Ц бид 2 мөнгө дахиж авах сэдэлгүй байсан юм. ...Тэгээд ер нь би Г-тай нийлж 550.000 төгрөг, 750.000 төгрөг 3.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 7.500.000 төгрөг, 250.000 төгрөгийг тус тус авсан. ...Ингэж авахдаа өмнө нь ашиглаж байсан аргаараа фэйсбүүк рүү нь “фишинг” явуулж данснаас нь интернэт банкаар Г-ийн олж өгсөн данс руу шилжүүлж авдаг байсан. Энэ үйлдэлд Г, түүний найз Б, манай найз М, Б, Ц, М нар оролцож АТМ-ээс мөнгө авч өгч байсан. Тэгээд 2017 оны 03 сарын сүүлээр би Г-тай уулзаад ер нь энэ аргаар мөнгө авахад цаг хугацаа ажиллагаа их шаардагдаж байна гэж ярилцаад Б.Б-ээс зөвлөгөө мэдээлэл авахаар болсон. Тэгээд Б-тэй пиво ууж, халааж байгаад ямар арга байна яаж баригдахгүй хийх вэ мөнгө авахад цаг хугацаа ажиллагаа их шаардагдаж байна гэхэд Б.Б ер нь жи мобайлын утас л баригдахгүй дугаар нь бүртгэлгүй байдаг чамд  фишингийн программ байгаа бол тэр программаа жоохон өөрчлөөд Хаан банкнаас явуулж байгаа мэтээр засварлаж болно шүү дээ гэж хэлсэн. Ингэж ярилцахдаа Г бид 2 Б.Б-г нэлээн согтоож байгаад ам алдуулж яриулсан юм.

- Тэгээд би aurora нэртэй фишинг өөрөө засварлаад Хаан банкны хэрэглэгчийн мэдээллээ баталгаажуулна уу гэсэн гарчигтайгаар дотогш ороход нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг, нэвтрэх нэр гэсэн асуулгатай болгож өөрчилсөн mass email программыг ашиглан 2000 гаруй хүн рүү уг фишинг сайтыг явуулсан. Ингэхдээ би Б.Б-ээс чамд хүний мэйл байна уу мэйл маркетингийн чиглэлээр ашиглах гэсэн юм гэж хэлээд Б.Б-ээс 50.000 хүний мэдээлэл авсан. Тэр мэдээлэл дотор мэйл аяг,нэр, утас зэрэг мэдээлэл байдаг юм. Энэ явдал 2017 оны 04 дүгээр сарын 13-ны үед байх фишингийг тараагаад маргааш өдөр нь шалгахад багцаагаар 10.000 орчим хүний мэйл хаягийн мэдээлэл фишингээр ирсэн байсан. Тэр мэдээлэл дундаас шалгаж үзэхэд вирустэж ашиглаж болохооргүй болчихсон байсан ба тэгэхээр нь би юмыг яаж мэдэх вэ гэж бодоод өөрийн цэнхэр НР маркийн зөөврийн компьютер дээр хадгалсан юм. Тэгээд би сүүлд ирсэн мэдээллээс нэг хүний мэдээллийг сонгож аваад Хаан банкны интернэт банк үйлчилгээ рүү ороход нэвтрэх нэр, нууц дугаар гэсэн цонхыг ирсэн мэдээллийн дагуу бөглөж  үзэхэд үнэн бодитой мэдээлэл авсан. Тэгээд би гүйлгээ хийж 7.500.000 төгрөг шилжүүлж авсан. Ингэхдээ би М түүний найз Б хоёроор авхуулсан юм. Тэгээд би тус бүрд нь 2.500.000 төгрөг өгөөд өөрөө 2.500.000 төгрөгийг нь авсан. ...Үүний дараа би 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би гэрээсээ Хан-Уул дүүргийн цагдаад баригдсан юм. ...Би эхний удаа бол өөрийн маркийн зөөврийн компьютер дээрээс интернэтэд холбогдож дансны мэдээлэл буюу шилжүүлэг хийдэг байсан ба сүүлд 2017 оны 03 сарын дундуур шиг санагдаж байна 3.000.000 төгрөг Б-ээр авхуулаад өөрөө 1.000.000 төгрөгийг нь авахдаа Ц-тэй хамт Компьютер Ландаас 350.000 төгрөгөөр зөөврийн Компьютер худалдаж авсан юм. Тэр цэнхэр өнгийн зөөврийн Компьютер дээрээс сүүлийн гүйлгээ болон фишингийн өөрчилж засварласан мэдээлэл байгаа юм. Надад ямар нэгэн дарамт шахалт үзүүлж тулган шаардаж хүнлэг бус харьцсан асуудал байхгүй. Би анхнаас нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлж байна. Ер нь бол би Г-т мэдээлэл өгдөг Г цаашаа АТМ-ээс мөнгө авхуулах хүнээ олдог байсан. Би Г-т гүйлгээ яаж хийдэг талаар зааж өгсөн, Г сайн мэдэж байгаа. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Г-т би флашаар хүмүүсийн мэдээлэл өгсөн. Г надаас мэдээлэл авъя гээд нэхээд байдаг байсан юм. Одоо тэр мэдээллийг ашиглаж байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Миний бодлоор уг фишинг сайтууд тарааснаас хойш вирустэж ирсэн байсныг бодвол хүмүүс мөн бидэнтэй адил аргаар данснаас мөнгө шилжүүлэн авсан байхыг үгүйсгэхгүй юм. ...Б.Б энэ хэрэгт хамаагүй юм, намайг энэ аргаар мөнгө авах талаар ярихад “...би наад хэрэгт чинь оролцохгүй би өөрөө ийм хэрэгт холбогдсон байж, дахиж ийм хэрэг хиймээргүй байна...” гэж ярьдаг байсан. Намайг ийм хэрэг хийдэг гэдгийг мэддэггүй байсан. Олсон мөнгө маань оролцсон хүнийхээ тоогоор хуваагддаг болохоор нэг их мөнгө ирдэггүй байсан. Би олсон мөнгөө бэлнээр авдаг болохоор дансанд хийдэггүй байсан. Би утсаараа интернэт цацаад зөөврийн Компьютер дээр ажиллаад сурчихсан болохоор надад амар байдаг. Би гар утсандаа Жи мобайлын дугаар хийж барьдаг байсан. Дугаар авахдаа Г-т захиад авчруулдаг байсан. Тэр дугаараар зөвхөн шилжүүлэг хийхдээ ашигладаг ба дууссаны дараа өөрийнхөө дугаарыг сольж утсандаа хийдэг байсан....” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 47-48-р хуудас);

10. Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 13 цаг 27 минутын үед миний “Хас” банкны 5001923841 дугаарын дансанд цалингийн 349,343 төгрөг орлоо гэсэн мессеж ирсэн ба оройн 20 цаг 35 минутад миний 99172828 дугаарын утсанд таны дансанд 340,000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Тэгээд би 1800-1888 дугаартай Хас банкны лавлах утсанд залгаж болсон хэргийн талаар гомдол гаргасан ба маргааш нь 13 дугаар хороололд байрлах Хас банкны салбар дээр очиж уулзан өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 179 дүгээр хуудас);

11. Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 18-ны орой би Тагнуулын ерөнхий газарт плита нааж дуусчхаад 20 цаг 20 минутын үед байх ажлаа тараад ганцаараа хойшоо гэр лүүгээ алхаж  явсан юм. Тэгтэл Метро Молл дэлгүүрийн хойд талаар хойшоо гэр рүүгээ зам хөндлөн хойшоо гарч байхад хажуугаар нэг залуу хамт зам гарсан. Тэгээд тэр залуу “ах аа ойрхон банк байна уу” гэхээр нь би “наад Авто Мол төвийн чинь доод талд Худалдаа хөгжлийн банк байгаа ш дээ” гэж хэлэхэд “танд карт байгаа юу би оюутан юмаа хөдөөгөөс аав ээж мөнгө шилжүүлсэн чинь авч чаддаггүй та картаараа аваад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөхөд тэр хүүхэд “та надад дансны дугаараа өгчих гэхээр нь би өөрийн Хаан банкны 500961633 дугаарын дансаа хэлэхэд тэр залуу гар утсаараа цаашаа нэг хүнд хэлж байсан. тэгээд удалгүй тэр хүүхэд “таны дансанд мөнгө хийчихлээ” гээд хамтдаа Ардын эрх сонины байрны хажуугийн Хаан банкны бэлэн мөнгөний машин руу явсан. Тэр залуу замдаа “ахаа та шагналд нь дансандаа 10.000 төгрөгийг нь үлдээчхээрэй” гэж хэлсэн. ...Тэгээд гараад ирэхэд нөгөө хүүхэд хашааны гадаа хүлээж байсан ба миний дансанд 340,000 төгрөг орсон байснаас би дансандаа 10,000 төгрөгийг үлдээгээд 330,000 төгрөгийг тэр хүүхдэд өгсөн. Тэгээд мөнгийг нь өгчхөөд явах гэхэд тэр хүүхэд “ахаа май” гээд дахин 5000 төгрөг өгчхөөд баруун тийшээ такси бариад явах шиг болсон...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 200 дугаар хуудас);

12. Шүүгдэгч М.Д-ний сэжигтнээр өгсөн “....Миний хувьд данс руу шилжүүлэх үүрэг гүйцэтгэсэн, Ц гэдэг миний хамтрагчийн олж өгсөн дансанд хийж Ц тухайн хүнийхээ данснаас гаргуулж авдаг байсан. Ц-ийн авчирсан 340,000 төгрөгийг би өөрөө авсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 187-р хуудас);

13. Гэрч С.Б-аар гэрэл зураг таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Д.Ц-ийг заасан/ (4хх-ийн 117-120-р хуудас);

14. Хохирогч А.Б-ийн гар утаснаас “Цахим шуудангийн хаягт” үзлэг хийсэн тэмдэглэл (4хх-ийн 233-234-р хуудас);

15. Хохирогч П.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө шиг санагдаж байна өглөө сэрэхэд миний 99059009 дугаарын утсанд миний нэр дээрх данснаас 5 удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаар мессеж ирсэн байсан. Тухайн үедээ ямар учиртай мөнгө гарсан талаар мэдээгүй бөгөөд Хас банкин дээр очиж уулзахад “манайд хамаагүй, та цагдаад ханд” гэсэн тайлбар өгсөн. ...Хаан банкны Г-ийн Д гэх хүний дансанд 5,000,000 төгрөг ороод тэр дороо 3,000,000 төгрөг нь гарсан байсан ба үлдсэн 2,000,000 төгрөг нь банканд хориг тавигдсан байсныг би чөлөөлж авсан. Надад 3.000.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 70 дугаар хуудас);

16. Л.Ц-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (1хх-ийн 19 дүгээр хуудас);

17. Хохирогч Л.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дансаа шалгаж үзтэл миний дансанд байсан мөнгөнөөс 10,900 төгрөг үлдсэн байсан. Тэгэхээр нь би утас руугаа ороод интернэт банк руу холбогдож мөнгө шилжүүлсэн эсэхийг шалгаж үзтэл 2017 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 08 минутад Хаан банкны 5505078263 данс руу интернэт банкаар 550,000 төгрөг шилжүүлсэн гэсэн мэдээлэл гарч ирсэн... Хаан банкны лавлах руу лавлаж асуутал та өөрөө Б гэдэг хүний данс руу шилжүүлсэн байна гэж хэлсэн. Би Б гэж хүнийг танихгүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 24-27 дугаар хуудас);

18. Хохирогч Л.Ц-ийн дансны хуулга (1хх-ийн 70 дугаар хуудас), хохирогч Л.Ц-ийн данснаас Э.Б-ын данс руу мөнгө шилжсэн банкны баримт (1хх-ийн 73, 77 дугаар хуудас), хохирогч Л.Ц-ийн данснаас мөнгө авч байх үеийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 80 дугаар хуудас);

19. Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....халааснаасаа бичиг баримтаа алдчихсан ба тухайн үедээ алдсан Хаанбанкны дансаа хаалгаж амжаагүй байсан юм. Би виза картынхаа нууц дугаарыг өөрийнхөө төрсөн өдрөөр хийчихсэн байсан ба одоо уг дансыг ашиглахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 90-91-р хуудас);

20. М.Д-өөр дүрс бичлэг таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (О.Б-г заасан) (4хх-ийн 115-116-р хуудас);

21. Шүүгдэгч О.Б-ийн яллагдагчаар өгсөн: "...Би 2017 оны 02 сарын 14-ний өдөр 5 дугаар сургуулийн хажууд байрлах Анжел нэртэй тоглоомын газар РС тоглож байхад Г ирээд чи энэ картаас мөнгө аваад өг чамд 500 000 төгрөг өгье гээд нэг банкны карт үзүүлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай юм бэ гэхэд Д гээд манай найз байгаа юм, ахынхаа данснаас мөнгө авах гэж байгаа юмаа, ах нь их баян хүн байдаг гэж хэлсэн.Тэгээд Г-ийн машинд суугаад бид хоёр Нарны гүүрний тэнд паабад орж суухад Д гэх залуу сууж байсан ба тэр хоёр залууг танихгүй юм байна лээ. Д чамд энэ ажлыг хийгээд ямар нэгэн асуудал гарахгүй, чи АТМ-ээс мөнгө аваад гараад ир. Тэгээд л болно гэж хэлсэн ба Г машиныхаа араас нэг муу хувцас гаргаж өгөхөөр нь би өмссөн. Г, Д хоёр хоёулаа л АТМ-ын камерын бичлэгт танигдчихна, зүс царайгаа нуугаараа гэж сануулж байсан. Би тэндээс такси бариад Сансарын тунелийн тэнд байдаг АТМ дээр очиж Г-ийн өгсөн картыг уншуулсан ба нууц дугаарыг нь Г хэлж өгсөн. Картыг уншуулахад 5,000,000 төгрөг байсан ба уг мөнгө бүтнээрээ гарах боломжгүй гэхээр нь 3,000,000 төгрөг авахад КТМС-ийн урд зогсож байсан. Г, Д хоёр дээр очиж мөнгө өгсөн. Тэр хоёр надад уг мөнгөнөөс 500,000 төгрөг өгсөн ба би тэр хоёроос салж яваад мөнгөөр нь байр түрээсэлсэн. Дараа нь 2017 оны 03 сарын 10-ны орой шиг санаж байна РС тоглож байхад Г, Д хоёр ирээд Г нэг банкны карт үзүүлээд чи энэ картнаас 550,000 төгрөг л аваад өг, чамд 200,000 төгрөг өгье гэхээр нь зөвшөөрөөд 11 дүгээр хорооллын Хаан банкны АТМ рүү орсон. Тэгэхэд Г өмнөх шигээ надад хувцас авч ирж өгсөн. Тэгээд би 550,000 төгрөгийг нь аваад 10 дугаар хороололд Г, Д хоёрт аваачиж өгсөн. Тэр мөнгөнөөс надад Д 200,000 төгрөг өгсөн. Г-т 50,000 төгрөг өгч байх шиг байсан. Тэндээс би салаад явсан юм...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 56 дугаар хуудас);

22. Хохирогч Ч.Х-ын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (1хх-ийн 99-р хуудас), хохирогч Ч.Х-ын дансны хуулга (1хх-ийн 100-р хуудас);

23. Хохирогч Ч.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 13-ны өглөө Хаан банкны ажилтан яриад та байрныхаа зээлийг төлөхгүй бол зээлийн чинь хугацаа хэтэрлээ гэхээр зээлийн дансандаа 800,000 төгрөг байршуулсан байгаа дансаа шалга гэхэд байхгүй байна, 10-ны өдөр гүйлгээ хийгээд авсан байна гэж хэлсэн ...тэгээд банкны салбар дээр очиж дансныхаа хуулга авч үзэхэд 2017 оны 3 сарын 10-ны 21 цаг 30 минутын үед 750,000 төгрөгийг Т гэх хүний дансанд шилжүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 105-107 дугаар хуудас);

24. Гэрч Ш.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г гэх залуутай танилцсан ба 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр РС тоглоомын газар Б, Г бид хэд тоглож байтал Г надаас “чи Хаан банкныхаа виза картыг өгчих, мөнгө шилжүүлж авах гэсэн юм” гэхээр нь зөвшөөрөөд өгсөн. Тэгээд Г, Б хоёр РС-ээс гарч яваад би тэндээ тоглоод үлдсэн юм. Яг хэзээг нь санахгүй байна тэр өдөртөө билүү маргааш нь билүү Г миний картыг эргүүлж өгч байсан. ...Би 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр өөрийн гар утсаа 4 замд байрлах ломбарданд 70,000 төгрөгөнд барьцаанд тавиад Г, Б бид хэд баяр тэмдэглээд архи ууцгаасан бөгөөд Г миний картыг өгөхдөө “чи утсаа аваарай” гээд 70,000 төгрөг өгсөн юм. ...Би 2009 онд байх Хаан банкинд 5047214242 дугаарын харилцах данс эзэмшдэг бөгөөд одоог хүртэл уг дансыг ашиглаж байгаа. Би Г-ийг миний дансыг ашиглан хүний данснаас мөнгө авсан талаар мэдээгүй байж байгаад цагдаагаас дуудаж уулзахад нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 47 дугаар хуудас);

25. Ч.Х-ын данснаас мөнгө авч байх үеийн камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл (1 хх-ийн 148 дугаар хуудас), хохирогч Ч.Х, Ш.Т нарын дансны талаарх банкны баримт, дансны хуулга (1хх-ийн 140-141, 147 дугаар хуудас), П.Г-аар дүрс бичлэг таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /Ч.Р байх/ (4хх-ийн 113-114 дүгээр хуудас);

26. Хохирогч Ж.У-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (1хх-ийн 223-р хуудас), хохирогч Ж.У-ын дансны хуулга (1хх-ийн 225-р хуудас);

27. Хохирогч Ж.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Голомт банкны данснаасаа аав руугаа мөнгө шилжүүлэх гээд дансаа шалгахад 3.800.000 төгрөг байхгүй болсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг(1хх-цийн 227-228 дугаар хуудас),У.Бадрахаас 2,200,000 төгрөг хураан авсан тэмдэглэл (1х-ийн 229 дүгээр хуудас);

28. Гэрч У.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр залуу суухдаа би таксины мөнгөгүй, таны дансаар таксины мөнгийг төлчихье гэхээр нь тэгээ гээд суулгасан. Тэгээд миний Хаан банкны дансыг надаас асууж аваад цаашаа хүнтэй яриад миний нэр болон дансыг өгсөн. ...мөнгө нь орж ирэхгүй байсан... Тэгэхээр нь би уурлаад тэр залууг таксины мөнгөө талыг нь ч гэсэн өгөөд буу гэж хэлсэн чинь 2,500 төгрөг өгөөд тэндээ буугаад үлдсэн. Буухдаа миний утасны дугаарыг авсан... Тэгээд маргааш нь 15 цагийн үед миний дансанд 3,000,000 төгрөг орж ирсэн мессеж ирсэн...“ гэсэнмэдүүлэг (1хх-ийн 224 дүгээр хуудас);

29. Гэрч У.Б-аар гэрэл зургаар таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /А.Б-ыг заасан/ (4хх-ийн 135-138 дугаар хуудас);

30. Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цагийн үед гэртээ харихаар явж байтал 1 залуу ирээд Хаан банкны данстай бол нэг мөнгө авч өгч туслаач гэхээр нь зөвшөөрсөн...Тэгээд тэр залуу утсаараа нэг хүнрүү яриад миний дансны дугаарыг өгч байсан ба намайг түр хүлээж байгаарай гээд 10-20 минут хүлээлгэсэн. Тэгээд нөгөө хүн нь залгаж байгаа бололтой утсаар яриад за мөнгөө хийчихлээ гэнээ гээд Сансарын Баянцээлийн урд талын Хаан банкны АТМ-с тэр залуу миний картыг уншуулж мөнгө авсан. Хэдэн төгрөг авсныг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 245 дугаар хуудас);

31. Б.А-ын дансны хуулга (1хх-ийн 247 дугаар хуудас), гэрч Б.А-аар гэрэл зургаар таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /А.Б-ыг заасан/ (4хх-ийн 129-132 дугаар хуудас);

32. Хохирогч Р.О-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (2хх-ийн 6 дугаар хуудас), хохирогч Р.О-ийн дансны хуулга (2хх-ийн 7 дугаар хуудас);

33. Хохирогч Р.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 9 цаг 30 минутын үед миний tugsuu_29@уаhоо.соm мэйл хаягт харилцагчийн анхааралд Хаан банк гэсэн нэртэй эрхэм харилцагч та бүхэндээ үйлчилгээ бүтээгдэхүүнээ түргэн шуурхай найдвартай хүргэх зорилгоор ээлжит системийн өөрчлөлт хийх гэж байгаа тул интернэт банкны мэдээллээ энд дарж баталгаажуулна уу, мэдээллээ баталгаажуулснаар цахим халдлагаас хамгаалах, Хаан банкны шинэ үйлчилгээг авах боломжтой гэсэн үгтэй яг л Хаан банкнаас ирж байгаа юм шиг мэйл ирсэн. Тэгээд энд дар гэсэн хаягт нь дараад интернэт банкны нууц дугаарт нэвтрэх нууц үгээ хийгээд баталгаажуулна уу гэсэн байхаар нь нууц үгээ хийгээд баталгаажих гэсэн дээр дарчхаад орхичихсон. Шөнө 17-ны өглөө хүүхдээ уйлагнахаар нь хөхүүлэх гээд босоод харсан чинь мессеж ирчихсэн байсан. Миний хаан банкны дансаар Б.О-ын 5058021427 тоот дансанд 2,500,000 төгрөгийг, Г.Н-ийн 5024588340 тоот дансанд 2,000,000 төгрөгийг, О.Б-ийн 5069050434 тоот дансанд 3,000,000 төгрөгийг, нийт 7,500,000 төгрөгийн зарлага хийгдсэн байсан... “ гэсэн мэдүүлэг (2хх-ийн 9-10 дугаар хуудас);

34. Гэрч У.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...таксинд явах гээд зогсож байтал нэг залуу ирээд чамд карт чинь байгаа юу дансанд чинь мөнгө хийгээд авъя гэхээр би таксины мөнгө хийгээд авах юм байх гэж бодсон. Тэгээд сансрын тунелийн эсрэг талд байрлах Хаан банкны АТМ-ын гадаа очоод миний дансны дугаарыг аваад цаашаа хүнтэй утсаа яриад дансны дугаар өгч байсан. Тэгээд би хэдэн төгрөг хийж байгаа юм бэ гэхэд тэр залуу ахынхаа машиныг мөргүүлээд найзаасаа мөнгө зээлж байгаа юм гэж хэлээд дансанд чинь 2 сая төгрөг шилжүүлчихлээ гэхээр нь би эхнэр О руу ярьж асуухад дансанд 2,500,000 төгрөг орсон талаар хэлсэн. Тэгээд би тэр мөнгийг нь АТМ-с авч өгөхөд надад таксины мөнгө гээд 4000 төгрөг өгчхөөд КТМС-ийн тэр хавьд буусан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 15 дугаар хуудас);

35. Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр М над руу залгаад хайраа дансанд 2,500,000 төгрөг орсон уу гэж асуухаар нь би орсон байна юун мөнгө юм бэ гэхэд таксинд суусан хүн дансанд мөнгө шилжүүлээд авчихъя гэсэн юм гэж хэлсэн. Удалгүй 1 минутын дотор нөгөө мөнгө буцаад гарсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 17 дугаар хуудас);

36. Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг залуу гар өргөж байхаар нь суулгасан...миний дансны дугаарыг авсан...цаад хүн нь Баясгалан гэж хүн мөн үү гэж ярьж байгаа сонсогдсон. ..миний дансанд 3 сая төгрөг шилжиж орсон байсан...7 буудлын эцсийн буудал дээр байдаг Хаан банкны АМТ-с 3 сая төгрөгийг авч өгсөн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 19-20 дугаар хуудас);

37. Р.О-ийн данснаас 3 сая төгрөг авч байгаа талаарх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 22 дугаар хуудас),Р.О-ийн данснаас гарсан мөнгө орсон гэх данснуудын эзэмшигч нарын талаарх Хаан банкны лавлагаа (2хх-ийн 26 дугаар хуудас), Б.О, Г.Н, О.Б нарын дансны хуулга (2хх-ийн 27-30 дугаар хуудас);

38. Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нэг залуу гар өргөж суусан. Хорооллын эцэс орно гээд замдаа танд Хаан банкны данс байгаа юу таны дансанд мөнгө шилжүүлээд авчихъя гэж гуйсан. Би зөвшөөрөөд дансаа хэлж өгөхөд цаашаа утсаар яриад миний дансны дугаарыг хэлж өгсөн. ...Тэгээд хорооллын эцсийн Хаан банкны АТМ ороход миний дансанд 2,000,000 төгрөг орсон ба авч өгсөн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 33-р хуудас);

39. Гэрч Г.Н-аар гэрэл зургаар таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /А.Б-ыг заасан/ (4хх-ийн 121-124 дугаар хуудас),гэрч О.Б-аар гэрэл зургаар таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /А.Б-ыг заасан/ (4хх-ийн 125-128 дугаар хуудас), гэрч У.М-оор гэрэл зургаар таниулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /А.Б-ыг заасан/ (4хх-ийн 139-142 дугаар хуудас);

40. Хохирогч Б.Н-ээс Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (2хх-ийн 97 дугаар хуудас), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх-ийн 98-101 дугаар хуудас);

41. Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...10-ны өглөө гэрээс гараад ирэхэд миний машины жолооч талын томцонхыг хагалаад хулгайч орж миний машины иж бүрэн зай хураагуурыг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 104-105 дугаар хуудас);

42. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх-ийн 76-79 дүгээр хуудас), Алдагдсан эд зүйлсийн үнэлгээ, түүнийг дахин авсан баримт (2хх-ийн 111-112 дугаар хуудас), Н.Б-ын машинаас алдагдсан эд зүйлсийн үнэлгээ (5хх-ийн 85 дугаар хуудас), яллагдагч Ч.Р-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7хх-ийн 48-50 дугаар хуудас), мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7хх-ийн 51-54 дүгээр хуудас);

43. Хохирогч Н.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сард байх өдрийг нь мартчихсан байна. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум руу явах гээд өөрийнхөө машинд гагнуурын аппарат, таслагч болон сангийн материалууд ачсан байсан бөгөөд өглөө эрт гарна гэж бодоод ажлаа төлөвлөсөн байсан. Тэгээд компьютер технологийн их сургуулийн байрныхаа хашаанд машинаа тавихгүйгээр өглөө эрт гарах юм чинь гарахад амар хялбар газар машинаа байрлуулъя гэж бодоод тухайн хэрэг гардаг газар байрлуулсан. Тэгээд маргааш өглөө 5 цагийн үед гэрээсээ гарч ирэхэд машин дотор байсан бүх сандлуудыг урагш нь аваад хаячихсан, хойд талын цонх нь хагарчихсан байдалтай байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгч даатгалын компаниа дуудсан. Удалгүй 7 цагийн үед цагдаагийн албан хаагчид ирсэн. Уг нь энэ хэрэгт камерын бичлэг байсан юм. Камерын бичлэгийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагч нар тухайн камерын бичлэгийг флашинд хуулж авсны дараа устчихсан гэсэн асуудлыг ярьсан. Тухайн хэргийн үйл явц камерын бичлэгт бичигдсэн байсан гэсэн. Одоо надад гомдол, санал байхгүй. Миний төлбөрийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг;

44. Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний машины жолооч талын хойд том цонхыг хагалан хулгайч орж, ...эд зүйл алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг(2хх-ийн 83-84 дүгээр хуудас);

45. Шүүгдэгч М.Д-ний иргэний үнэмлэхийн лавлагаа (2хх-ийн 243 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3хх-ийн 9 дүгээр хуудас), шүүгдэгч Ч.Р-ийн иргэний  үнэмлэхийн лавлагаа (5хх-ийн 241 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (5хх-ийн 168 дугаар хуудас), шүүгдэгч П.Г-ийн иргэний  үнэмлэхийн лавлагаа (5хх-ийн 245 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3хх-ийн 3 дугаар хуудас), шүүгдэгч О.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (5хх-ийн 237 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3хх-ийн 5 дугаар хуудас), шүүгдэгч Б.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (5хх-ийн 239 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3хх-ийн 11 дүгээр хуудас), шүүгдэгч А.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (5хх-ийн 235 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (5хх-ийн 169 дүгээр хуудас), шүүгдэгч Э.Ц-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (5хх-ийн 247 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3хх-ийн 7 дугаар хуудас) өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргаж өгч, шинжлэн судалсан шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд;

46. Шүүгдэгч Ч.Р-ийн сэжигтнээр өгсөн “...шөнө 3-4 цагийн үед Г-ийн 67-84 УНЛ улсын дугаартай Хонда инсайт маркийн мөнгөлөг өнгийн машинаар явж КТМС-н хашаа руу орж тэнд камер байхгүй гэж бодоод Г-ийг машин дотор үлдээгээд би өөрөө ганцаараа бууж Тоёото приус 20 маркийн мөнгөлөг өнгийн машины цонхыг машины сэвчээгээр цохиж хагалаад онгойлгож ороод дотроос нь гар утасны цэнэглэгч, хайрцагтай өнгийн цаас, гагнуурын аппарат, цахилгааны утас, төмөр таслагч, баг, машины батарейг тайлж авсан. ...2017 оны 4 дүгээр сарын 9-10-ны үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Улаанбаатар их сургуулийн 3 улаан байрны гадна байсан хар өнгийн приус 20 маркийн машины жолооч талын хойд цонхыг сэвчээгээр цохиж хагалаад дотроос нь мөн батарейг нь хулгайлж авсан...“ гэсэн мэдүүлэг (2хх-ийн 92-93 дугаар хуудас);

47. Шүүгдэгч А.Б-ын яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 04 сарын 04-ний өдөр шиг санаж байна. М надад би хүнээс мөнгө зээлэх гэж байгаа юм. Хоёулаа хамт очъё гэж дагуулж яваад М.Д-тэй уулзсан. Тухайн үед би М.Д-ийг танихгүй байсан ба М.Д хүнээс мөнгө шилжүүлж авах гэж байгаа юм тэгтэл банкны карт олдохгүй байна, такси зогсоож байгаад АТМ-ээс мөнгө аваад ирээч, тэр таксины жолоочийнхоо карт, дансны дугаарыг надад хэлчих, шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд би эхний удаа таксины жолоочийн дансанд шилжүүлсэн 800,000 төгрөгийг авч М.Д-нд өгсөн. Тэгээд М.Д, М бид хоёрт тус бүр 80,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш 2017 оны 04 сарын 17-ны өдөр паабад зөөгч хийж байхад орой 22 цагийн үед М над дээр ирээд М.Д уулзъя гэнэ гээд М.Д дээр бид хоёр очиж уулзсан. Тэгэхэд М.Д анх энэ ажил бол хүний данснаас мөнгө авдаг юм. Ер нь бол хууль бус үйлдэл болж өгвөл камерт танигдаж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд намайг татгалзахад М.Д зүгээрээ надад цагдаад таньдаг хүн байгаа, ямар нэгэн асуудал гарвал зохицуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэр шөнө 7,500,000 төгрөг данснаас авч өгсөн. М, М.Д хамт явж байдаг байсан. Би мөнгийг нь авч ирж өгсөн. Би тэр мөнгөнөөс 1,200,000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг  (5хх-ийн 67 дугаар хуудас);

48. Шүүгдэгч П.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...Би намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад сонсгосон иргэдийн цахим мэдээллийн сүлжээнд М.Д-тэй хамтран хууль бусаар халдаж цахим мэдээллийг өөрчлөх аргаар иргэдийн данснаас мөнгө авсан гэж үзэж эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би М.Д-нийг тусгай программ зохиосон болон яаж мөнгө аваад байгааг мэдээгүй, ер нь бол хөлсөөр ажиллах харьцаатай байсан. Би Д-нд мөнгө авах картыг нь олж өгөх, АТМ-ээс мөнгө авах хүнийг олж өгөх, машинаараа үйлчлэх зэрэг үйлдлээ хууль бус гэж тайлбарлаагүй, мөнгө угаах арга гэж тайлбарласан юм. Би хууль бус үйлдэл хийж байна гэж бодоогүй. Мөн 2017 оны 04 сарын 14-ний өдөр санагдаж байна Р бид хоёр миний эзэмшлийн 67-84 УНЛ улсын дугаартай Хонда маркийн машинаар таксинд явж байсан ба тухайн үед Р машин бариад би унтаад явж байсан. Шөнө Р нойрон дунд за байж байгаарай гэж хэлээд буугаад явсан ба би яг яах гэж бууж байгааг мэдээгүй. Тэгтэл Р тээшинд юм хийгээд ачиж байсан ба би бууж бие засчхаад суусан. Тэгээд Р орж ирээд хоёулаа манай бэлхийн байшин руу явъя, ачсан юмаа буулгах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би чи ямар учиртай юу ачсан юм бэ гэхэд таслагч, батарей, жижиг эд зүйл ачсан юм гэж хэлсэн. Тэгээд би энэ эд зүйлээ зараад маргааш мөнгөтэй болно. Чи утсаа ломбардад тавиад өг гэж хэлээд миний Iphonе 5 маркийн гар утас ломбардад хамт тавьсан. Тэгээд тэр шөнөө намайг гэрт буулгаад машин аваад гэр лүүгээ явсан. Маргааш өдөр нь Р манайд ирээд хамт батарей зарах хэрэгтэй байна гээд засварын газруудаар батарей авах уу гэж асуугаад явсан. Яг хаана ямар засварын газар батарей зарсныг нь санахгүй байна. Би засварын гадаа зогсож байхад Р батарейг авч ороод хэдэн төгрөгөөр зарсныг санахгүй байна. Надад утсаа ломбардаас ав гээд 110,000 төгрөг өгсөн. Р-ийн найз нар засварын газарт ажилладаг болохоор би найз нараасаа батарейг авсан юм байх л гэж бодож явсан. Би Баянзүрхийн Цагдаагийн хэлтэс дээр очоод л Р-ийг приусын батарей хулгайлсан юм байна гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 33 дугаар хуудас);

49. Шүүгдэгч Б.М-ийн яллагдагчаар өгсөн: “...Хамгийн анх 2017 оны 04 сарын 04-ний өдөр М.Д над руу залгаад чи машинтайгаа явж байна уу, гадуур надтай хамт явах уу би чамд бензиний мөнгийг нь өгье гэхээр нь зөвшөөрөөд М.Д дээр очиж уулзсан. Тухайн үед Б надтай хамт миний машинд явж байсан ба М.Д, Б бид хоёрт ахаас мөнгө ирэх ёстой, данс олоод өгөөч гэхээр нь би надад данс байгаа ш дээ гэхэд чиний данс хэрэггүй гээд байсан. Тэгээд М.Д миний хөл өвчтэй болохоор би явж чадахгүй байна гээд Б-ыг гуйгаад Сансарын тунелийн тэр хавьд буулгасан шиг санагдаж байна. Тэгээд М.Д, Б-ын утсаар хэлсэн данс руу өөрийн гар утсаа оролдож байгаад гүйлгээ хийж байсан ба Б 800,000 төгрөг орсон байна гээд авч ирж өгсөн. Тэгээд Б бид хоёрын дунд 160,000 төгрөг өгчхөөд яваад өгсөн. Тэгж мөнгө авхуулахдаа Б чи орохдоо малгайгаа бага зэрэг доошлуулаад ороорой гэж захиж байсан. Дараа нь 2017 оны 04 сарын 17-ны өдөр би гадуур халтуур хийгээд явж байтал М.Д над руу залгаад чи хаана байгаа юм бэ гэхэд нь би халтуурт явж байна гэхэд Б хаана байгаа юм бэ, та хоёр хүрээд ир гэж дуудсан. Би Б-ыг модны хоёрын тэнд байдаг ажлаас нь очиж аваад М.Д-ний гэрт очиж аваад М.Д-ний гэрт очиж авсан ба М.Д ахын данснаас мөнгө авах хэрэгтэй байна гэж хэлээд чи болж өгвөл таксины жолоочоо оруулаад АТМ-ээс мөнгө авхуулаарай, эсвэл нүүр царайгаа далдлаарай, танигдаж болохгүй шүү, хууль бус аргаар авч байгаа мөнгө учраас болгоомжтой байгаарай гэж хэлэхээр нь бид хоёрт ямар нэг асуудал гарвал яах юм бэ гэхэд та хоёрт ямар ч асуудал гарахгүй гээд ятгасан. Ингээд Б-ыг бид хоёр хорооллын Парадоксын тэнд буулгасан ба Б, М.Д-тэй утсаар яриад дансны дугаар олж өгөх байсан. М.Д утсаа оролдож байгаад тэр өгсөн данс руу нь мөнгө шилжүүлээд одоо мөнгө орсон байгаа гээд яриад байсан. Ингээд Б 7,500,000 төгрөг авч ирж өгснөөс бид хоёрт М.Д тус бүрд нь 1,250,000 төгрөг өгчхөөд явсан. Би тухайн үед өөрийн 86-84 УНҮ улсын дугаартай Хонда Сивик маркийн машинтай халтуурт явдаг байхад М.Д машинаараа юманд яваад өгөөч, бензиний мөнгийг нь өгье гэж дуудаад байдаг байсан юм. Ер нь бол би энэ хэрэг хийхэд өөрийн машинаар үйлчилсэн байгаа юм. Харин Б-ыг М.Д өөрөө гуйж мөнгө авхуулсан. Би энэ машиныг 2017 оны 11 сүүлээр байх зарчихсан ба тухайн үед банкны барьцаанд байсан юм...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 79 дүгээр хуудас);

52. Шүүгдэгч Ч.Р-ийн яллагдагчаар өгсөн: “...2017 оны 03 сарын 10-ны орой шиг санагдаж байна 5 дугаар сургуулийн хажуугийн “РС” тоглоомын газар тоглож байтал Г гаднаас орж ирээд чи картаас мөнгө аваад өгчих, чамд би мөнгө өгье гэхээр нь зөвшөөрөөд тэндээс гарахад Г-ийн машинд суухад дотор нь М.Д гэх залуу сууж байсан. Г надад хүний данснаас мөнгө шилжүүлж авахад данс хэрэгтэй байна. Би нэг данс олсон гээд надад Хаан Банкны карт өгсөн ба чи энэ данс руу шилжүүлсэн мөнгийг АТМ-ээс авахдаа нүүр амаа халхлаад ороорой, танигдаж болохгүй шүү гэж захисан. Тэгээд би тэр 2-оос салаад такси барин Авто плаза1- ийн хажууд байрлах “Хаан” банкны Экспресс банкны салбарын АТМ-ээс 750,000 төгрөг авсан ба буцаж такси барин Улаанбаатар их дэлгүүрийн урд Г, Д хоёр дээр очиж 750,000 төгрөгийг өгөхөд надад эргүүлээд 200,000 төгрөг өгсөн. Тухайн үед би Д-ийг анх удаа харсан ба Г намайг Д-тэй танилцаад хэрэггүй шүү гэж хэлсэн. Би тэр 200,000 төгрөгөө машинаа засуулахад зарцуулсан юм.

- 2017 оны 04 сарын 09-ний орой Г-ийн Хонда маркийн машинаар халтуурт явж байгаад Г-ийг гэрт нь буулгасан. Тэгэхэд би Г-аас өнөө шөнө машинаар чинь халтуур хийгээд маргааш өгье гэж хэлээд машиныг авч явсан. Шөнө 03-04 цагийн үед кино үйлдвэрийн хойно байрлах 5 давхар 3 шар байшингийн хашаанд тавьсан хар өнгийн приус 20 машин зогсож байхаар нь жолоочийн хойд талын цонхыг нь свечэгээр цохиж хагалаад хойно байдаг батарейг тайлж авсан. Ингээд машиндаа хийж авч яваад 5 дугаар сургуулийн тэнд очиж машиндаа унтсан. Өглөө 11-12 цагийн үед Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс хойшоо яваад байдаг. Приус засварын газрын хүнд 500,000 төгрөгөөр зарсан. Мөнгөө би ойр зуурын хэрэглээнд зарцуулаад үлдсэн мөнгийг нь машиныхаа засварт зарцуулсан.

- 2017 оны 04 сарын 13-ны өдөр Г-ийн хамт халтуурт явж байгаад шөнө 03-05 цагийн хооронд Г-ийг машинд унтах хооронд нь КТМС сургуулийн зүүн хойд талд байрлах байрны гадаа тавьсан приус 20 машины жолоочийн хойд талын жижиг гурвалжин цонхыг свечэгээр хагалж ороод батарейг нь хулгайлж Г-ийн машины ард хийсэн. Тэр үед Г унтаж байсан ба сэрэхэд нь би хүний машины батарейг хулгайлаад тээшинд хийгээд авч явж байна гэж хэлсэн. Батарейг Бэлхэд байдаг гэрийнхээ амбаарт тавьсан. Тэндээ унтаж байгаад өдөр нь Г-ийн хамт Д нуурын тэр хавьд байдаг. Засварыг хүнд зарах гэхэд хүнтэй утсаар ярьж байгаад өмнө миний батарей зарсан ахад 700,000 төгрөгөөр зарчхаад өөрөө 200,000 төгрөгийг нь аваад надад 500,000 төгрөгийг өгсөн. Би тэр ахад 500,000 төгрөгөөр зараад илүү гарсан мөнгийг нь та аваарай гэж хэлсэн байсан юм...” гэсэн мэдүүлэг (5хх-ийн 19 дүгээр хуудас) зэрэг болно.           

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бөгөөд Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолоор хохирогч С.И, О.А, П.Т, Э.Ү нарын хохирсон хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн байх тул шүүхэд ирүүлсэн энэ хэргийн хувьд Хаан банкны иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, шүүх хуралдаанд итгэмжилсэн төлөөлөгчөө оролцуулах тухай хүсэлтийг хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Харин хохирогч Н.Б нь шүүх хуралдаанд: “...би дүрс бичлэгийн төгсгөлийн хэсгийг үзэхэд хоёр хүн автомашин руу орж байгаа үйлдлийг харсан...” гэж мэдүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт ”Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйболно.

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн дугаар хэлтсийн мөрдөгч хулгайлах гэмт хэргийн эд мөрийн баримт болох дүрс бичлэг бүхий цахим нотлох баримтыг устгасан, гэмтээсэн, эсхүл үрэгдүүлсэн байж болох нөхцөл байдал нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж шүүх үзсэн бөгөөд мөрдөгчийн үйлдэл нь “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн шинжтэй эсэхийг эрүүгийн журмаар шалгах нь прокурорын байгууллагын эрх хэмжээнд хадгалагдаж буйг дурдах нь зүйн хэрэг.

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах”, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болох нийт 8 удаагийн үйлдэл нь цөм дээрх үйлдлийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Ч.Р, П.Г нарын бүлэглэж үйлдсэн гэх хулгайлах гэмт хэргийн тухайд шүүгдэгч П.Г нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх нотлох баримт хэрэгт цуглараагүй, мөн прокурор шүүх хуралдаанд түүний үйлдлийг нотлох буюу түүнийг яллах баримт шинжлэн судлаагүй тул хохирогч Н.Б-ын тээврийн хэрэгсэл рүү хууль бусаар нэвтэрсэн, машин механизм ашигласан хулгайлах гэмт хэрэгт шүүгдэгч П.Г хамтран оролцсон гэх хэргийг нотлогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй бөгөөд энэ хэргийг хэрэг бүртгэлтэд буцаан шалгуулах шаардлагагүй байна. 

Криминалистикийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 3356 дугаартай дүгнэлтэд шүүгдэгч М.Д, Д.Ц нарын хуурамчаар үйлдсэн линкээр арилжааны банкны хамгаалагдсан сүлжээнд нэвтрэх боломжгүй бөгөөд уг линк нь фишинг төрлийн халдлагын сайтад хамаардаг болох нь үндэслэл бүхий нотлогдсон байх тул тэдний зохион бүтээсэн линкийг нянтай (хор хөнөөлтэй) программ хэмээн үзэх үндэслэл болно. Хэрэглэгч нарт илгээсэн цахим линк нь банкнаас ирсэн мэтээр байгууллагын лого, загвар, тэмдэглэлийг дуурайлган хийсэн байх тул уг линкийг тусгайлан зохион бүтээсэн гэж үзнэ. Түүнчлэн, интернэт банкны хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг нь зөвхөн цахим орчинд ашиглагдах тул үүнийг компьютерын мэдээлэлд хамааруулна.

Иймд шүүгдэгч М.Д, Д.Ц нар интернэт банкны хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг (мэдээлэл)-ийг хэрэглэгчээс өөрөөс нь хуулбарлаж авах зориулалтаар фишинг сайтын төрөлд хамаарах нянтай программыг хуурамчаар бүтээж, түүнийгээ ашигласан байх тул шүүх тэдний үйлдлийг компьютерын мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах зорилгоор нянтай программыг тусгайлан зохион бүтээсэн, түүнийг хууль бус болохыг мэдсээр ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

2002 оны Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ”-ээр тодорхойлогдох бөгөөд уг хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 240,000 төгрөг гэж тогтоосноор шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн болно.

Түүнчлэн, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх, хэрэв гэм буруутай бол хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэхээр байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг төгссөнөөс хойш буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөрсөн ялыг хэрэглэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус хуульчилснаар хууль буцаан хэрэглэх үндэслэл бий эсэхийг шүүгдэгч тус бүрээр дүгнэлт хийсэн болно.

Анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч тус бүрээр нь гэм буруутай эсэхийг дүгнэж үзвэл:

Шүүгдэгч М.Д нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэсэн 6 удаагийн үйлдлээр бусдад нийт 17,940,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн, мөн 2017 оны 01 дүгээр сард бусадтай бүлэглэн компьютерын мэдээллийг хуулбарлах зорилгоор нянтай программыг тусгайлан зохион бүтээсэн, мэдсээр байж ашигласан үйл баримтын хүрээнд гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

Шүүгдэгч М.Д нь хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр бусдад 17,940,000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулж үйлдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, мөн бусадтай бүлэглэн цахим мэдээллийг хуулбарлах зорилгоор нянтай программыг тусгайлан зохион бүтээсэн, мэдсээр байж ашигласан үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэгдэхээр байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийг давтан болон бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тусгаагүй бөгөөд давтан үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор болсон тул шүүгдэгч М.Д-ний холбогдсон хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

Прокурор шүүгдэгч М.Д-ний холбогдсон цахим гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 228 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирох тул прокурорыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 228 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн гэж үзэх бөгөөд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд үндэслэн уг зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хорих ялгүй гэмт хэрэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар шүүх хэргийн зүйлчлэлийг шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хөнгөрүүлэх бүрэн эрхтэй.

Мөн “нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах” гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэр хэмжээ нь их хэмжээ буюу 30,000,000 төгрөгт хүрэхгүй тул хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.  

Шүүгдэгч М.Д-ний хулгайлах гэмт хэргийн шинжтэй зургаан удаагийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, нэг зүйлчлэн нэг ял оногдуулах нь зөв. Харин хуульд заасан өөр төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийлмэл гэмт хэрэг болох тул тусад нь зүйлчилнэ.

Шүүгдэгч М.Д-ний үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг эдгээр гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Д-ийг “хулгайлах“ гэмт хэргийг 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож буюу зохион байгуулж үйлдсэн гэм буруутайд, мөн “нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн компьютерын мэдээллийг хуулбарлах зорилгоор нянтай программыг тусгайлан зохион бүтээж, мэдсээр ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэсэн 1 удаагийн үйлдлээр бусдад нийт 340,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг гүйцэтгэж үйлдсэн, мөн 2017 оны 01 дүгээр сард бусадтай бүлэглэн компьютерын мэдээллийг хуулбарлах зорилгоор нянтай программыг тусгайлан зохион бүтээсэн, мэдсээр байж ашигласан үйл баримтын хүрээнд гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

Шүүгдэгч Д.Ц нь хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, бусдад 340,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, мөн бусадтай бүлэглэн цахим мэдээллийг хуулбарлах зорилгоор нянтай программыг тусгайлан зохион бүтээсэн, мэдсээр байж ашигласан үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэгдэхээр байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тусгаагүй тул шүүгдэгч Д.Ц-ийн холбогдсон хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

Прокурор шүүгдэгч Д.Ц-ийн холбогдсон цахим гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 228 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирох тул прокурорыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 228 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн гэж үзэх бөгөөд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд үндэслэн уг зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хорих ялгүй гэмт хэрэг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар шүүх хэргийн зүйлчлэлийг шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хөнгөрүүлэх бүрэн эрхтэй.

Мөн “нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах” гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын хэр хэмжээ нь их хэмжээ буюу 30,000,000 төгрөгт хүрэхгүй тул хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.  

Шүүгдэгч Д.Ц-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг эдгээр гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Ц-ийг “хулгайлах“ гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож буюу гүйцэтгэж үйлдсэн гэм буруутайд, мөн “нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн компьютерын мэдээллийг хуулбарлах зорилгоор нянтай программыг тусгайлан зохион бүтээж, мэдсээр ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Г нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэсэн 4 удаагийн үйлдлээр бусдад нийт 10,100,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг дэмжлэг үзүүлж үйлдсэн үйл баримтын хүрээнд гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

Шүүгдэгч П.Г нь хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр бусдад 10,100,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийг давтан болон бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тусгаагүй бөгөөд давтан үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор болсон тул шүүгдэгч П.Г-ийн холбогдсон хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй.

Учир нь, шүүгдэгч П.Г-д холбогдох нэг үйлдлийг хэрэгсэхгүй болгосноор түүний үйлдэл агуулах саванд нэвтэрсэн, машин механизм ашигласан шинжгүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар шүүх хэргийн зүйлчлэлийг шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хөнгөрүүлэх бүрэн эрхтэй.

Шүүгдэгч П.Г-ийн хулгайлах гэмт хэргийн шинжтэй 4 удаагийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, нэг зүйлчлэн нэг ял оногдуулах нь зөв.

Шүүгдэгч П.Г-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.Г-ийг “хулгайлах“ гэмт хэргийг 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож буюу дэмжлэг үзүүлж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийнтусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Р нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 3.376.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож буюу дэмжлэг үзүүлж болон ганцаараа агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн үйл баримтын хүрээнд гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

Шүүгдэгч Ч.Р нь хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашигласан үйлдлээр бусдад 3,376,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийг давтан болон бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тусгаагүй боловч агуулах саванд нэвтэрсэн, машин механизм ашигласан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарсан хэвээр байгаа тул шүүгдэгч Ч.Р-ийн холбогдсон хулгайлах гэмт хэргийгзүйлчлэхэд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан байх тул шинэ Эрүүгийн хуульд оногдуулах ялыг хүндрүүлсэн гэж үзэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй, гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэх бөгөөд үүнийг зүйлчлэл өөрчилсөн гэж үзэхгүй.

Шүүгдэгч Ч.Р-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.Р-ийг “бусдын эд хөрөнгийг хулгайлах“ гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, 3 удаагийн давтан үйлдлээр, агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 04, 17-ны өдрүүдэд бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэсэн 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 11,300,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг гүйцэтгэж үйлдсэн үйл баримтын хүрээнд гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

Шүүгдэгч А.Б нь хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр бусдад 11,300,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийг давтан болон бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тусгаагүй бөгөөд давтан үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор болсон тул шүүгдэгч А.Б-ын холбогдсон хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Б-ын хулгайлах гэмт хэргийн шинжтэй 2 удаагийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, нэг зүйлчлэн нэг ял оногдуулах нь зөв.

Шүүгдэгч А.Б-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Б-ыг “хулгайлах“ гэмт хэргийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож буюу гүйцэтгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэсэн 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 11,300,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг дэмжлэг үзүүлж үйлдсэн үйл баримтын хүрээнд гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

Шүүгдэгч Б.М нь хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр бусдад 11,300,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийг давтан болон бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тусгаагүй бөгөөд давтан үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор болсон тул шүүгдэгч Б.М-ийн холбогдсон хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.М-ийн хулгайлах гэмт хэргийн шинжтэй 2 удаагийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, нэг зүйлчлэн нэг ял оногдуулах нь зөв.

Шүүгдэгч Б.М-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М-ийг “хулгайлах“ гэмт хэргийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож буюу дэмжлэг үзүүлж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэсэн 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 5,550,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг гүйцэтгэж үйлдсэн үйл баримтын хүрээнд гэм буруугийн талаар дараах дүгнэлт хийв.

Шүүгдэгч О.Б нь хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, давтан үйлдлээр бусдад 5,550,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж үйлдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийг давтан болон бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тусгаагүй бөгөөд давтан үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор болсон тул шүүгдэгч О.Б-ийн холбогдсон хулгайлах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Б-ийн хулгайлах гэмт хэргийн шинжтэй 2 удаагийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож, нэг зүйлчлэн нэг ял оногдуулах нь зөв.

Шүүгдэгч О.Б-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл байгаа тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Б-г “хулгайлах“ гэмт хэргийг 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож буюу гүйцэтгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Хохирогч А.Б-д 340,000 төгрөгийн, хохирогч П.А-т 5,000,000 төгрөгийн, хохирогч Л.Ц-д 550,000 төгрөгийн, хохирогч Ч.Х-т 750,000 төгрөгийн, хохирогч Ж.У-д 3,000,000 төгрөгийн, хохирогч Р.О-д 7,500,000 төгрөгийн, хохирогч Н.Б-д 1,726,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Н-д 900,000 төгрөгийн хохирол тус бүр учирсан байх бөгөөд хохирогч П.А-т учирсан хохирлоос бусад хохирлыг шүүгдэгч нар сайн дураараа бүрэн төлж барагдуулсан талаар баримтууд хэрэгт цугларсан байна.

Хохирогч П.А-т учирсан хохирлоос 3,000,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн байх тул шүүгдэгч М.Д, П.Г, О.Б нарт хувь тэнцүүлэн хариуцуулж, шүүгдэгч О.Б-ийн төлсөн 500,000 төгрөгийг хасаж тооцон шүүгдэгч М.Д, П.Г нараас тус бүр 1,000,000 төгрөг, шүүгдэгч О.Б-ээс 500,000 төгрөг тус тус гаргуулж, хохирогч П.А-т олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Ц, Б.М, А.Б, Ч.Р нар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нарын үйлдэл нь шунахайн сэдэлтэй бөгөөд урьдчилан үгсэн тохиролцсон шинжтэй байх тул тэднийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...М.Д, Д.Ц нарыг бүлэглэн, Нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт нь тус бүрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 4,808,000 (дөрвөн сая найман зуун найман мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Д-ийг санаачлан удирдаж, шүүгдэгч Д.Ц, О.Б, Ч.Рэнбүүчий, А.Б нарыг гүйцэтгэж, П.Г, Б. нарыг хамжигчаар оролцож, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь М.Д-ийг 3 жилийн хугацаагаар, П.Г-ыг 2 жил 6 сарын хугацаагаар, О.Б, Б.М, А.Б, Д.Ц нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Р-ийг давтан, бусдын орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт нь 4 жилийн хугацаагаар хорих ял тус бүр оногдуулах, хохирогч П.А-т учруулсан 5.000.000 төгрөгийн хохирлоос нөхөн төлөгдөөгүй 3.000.000 төгрөгийг М.Д, П.Г нараас тус бүр 1.000.000 төгрөг, О.Б-ээс 500.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч П.А-т олгох, бусад хохирогч нарын хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдах, шүүгдэгч М.Д-ний цагдан хоригдсон 23 хоног, П.Г, О.Б нарын цагдан хоригдсон тус бүр 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, бусад шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй болно. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгох, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгах, шүүгдэгчнарыг энэ өдрөөс эхлэн цагдан хорих саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Ч.Р-ийн өмгөөлөгч Я.Батханд, С.Чулуунбаатар нар эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагч миний үйлчлүүлэгчид 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, энэ хэргийг мөрдөн шалгах хугацаанд нийгэмд байр сууриа олж төлөвшсөн тул түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч П.Г-ийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүх миний үйлчлүүлэгч Г-ийн зарим үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Шүүгдэгч П.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ хэргийг шалгаж эхлэх үеэс мэдүүлгээ үнэн зөвөөр өгч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж ирсэн. Хохирлын хувьд хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзэж өнөөдрийг хүрсэн. Гэхдээ шүүх 1,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тул уг хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Тэрээр энэ жил сургуулиа төгссөн бөгөөд үргэлжлүүлэн магистрт сурч байгаа юм. Сургуульд сурахынхаа хажуугаар ажил хийдэг. Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлыг арга хэмжээ авч өгнө үү. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэх болно...” гэв.

Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч О.Батсүх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Ц-ийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн 2 гэмт хэрэг нь хоёулаа хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг. Хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан.Улсын яллагч миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар ялыг тус тусад нь оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээг буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялуудыг тус тусад эдлүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Б.Гэрсэгбөртэ эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Н.Одонтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагч Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Уг ялыг хөнгөрүүлэн үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Учир нь Б нь өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хохирол төлбөр бүрэн төлсөн. Хохирогч нарын хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал буюу ажил эрхэлж байгаа байдлыг зэргийг харгалзан үзээд ял шийтгэл оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч М.Д-ний өмгөөлөгч Г.Ганбадрах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Интернэторчноос тухайн гэмт хэргийг үйлдэх арга замыг олж авсан байдаг. Өнөөдрийн Д, хэрэг үйлдэх Д биш болсон. Тодруулбал,тэрээр  хоёр охины эцэг, айл гэрээ авч яваа хүний хань,гэр бүлийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээсэн иргэн болж төлөвшсөн байна. Миний үйлчлүүлэгч Д нь өөрийн хийсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бүрэн илэрхийлж байсан. Үүнийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорихоос өөр төрлийн ял оногдуулж шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Уг зүйл анги нь нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахболомжтой. Үүний цаана 2 хүүхдийн эрх ашиг, хүүхэд хамгааллын асуудал хөндөгдөж байгаа учраас онцгойлон анхаарч үзнэ үү гэж хүсье. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын тухайд улсын яллагчтай маргах зүйл алга. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг онцгойлон заасан байдаг. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг онцгойлон анхаарч үзнэ үү. Миний үйлчлүүлэгч эрүүл мэндийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд ослын улмаас хөл, нуруу хөдөлгөөний системд өөрчлөлт орсон юм. Иймд эдгээр байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуульд зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах тул мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гээд, 72.1.1 дэх заалтад “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэж заасан тул шүүгдэгч М.Д, Д.Ц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй. Улсын яллагч эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байхад шүүгдэгч М.Д, Д.Ц нарт ял оногдуулах санал гаргасан тул цаашид анхаарвал зохино.

Шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж оролцсон боловч шүүгдэгч П.Г-ийн хэргийн талаар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон өмгөөлөгчийн мэтгэлцээн нь шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, гэм буруутай тохирч байгаа тул шүүгдэгч П.Г-ийг гэм буруугаа зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч П.Г, Б.М, А.Б, О.Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болон үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул тэдний хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн хорих ял оногдуулахгүйгээр хоёр хугацаагаар тэнсэж оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа газарт мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг цогцлуулан хөгжүүлэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн зорилгод нийцнэ.

Шүүх тэдэнд итгэл үзүүлэн ял оногдуулах эсэх асуудлыг тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн болохыгонцгойлон анхааруулахын зэрэгцээ хэрэв тэд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй болшүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тэдэнд гэм буруутайд тооцогдсон зүйл, хэсэгт заасан ял оногдуулж биечлэн эдлүүлэх хууль зүйн үр дагавартайг тогтоолоор сануулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд тэнсэх нь ял болон албадлагын арга хэмжээний аль алинд хамаарахгүй тулзарим өмгөөлөгч нараас гаргасан зөвхөн тэнсэх санал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Тодруулбал, шүүх хуралдаанаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх болон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй бол шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон хүн, хуулийн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагад хамаарна.

Шүүгдэгч М.Д, Д.Ц нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болон үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан тул тэдний хувийн байдал, үйлдэл оролцоог харгалзан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялгамжтайгаар оногдуулах нь тэднийг цээрлүүлэх болон цаашид нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Р-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,тэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаас гэмшиж, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж,хоёр жилийн хугацаагаар хянан харгалзах байдлаар түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засан хүмүүжүүлэх боломжтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь процессын хуулиар зохицуулагдах тул шүүгдэгч Ч.Р-д хоёр жилийн хугацаанд хяналт тавихыг оршин сууж буй нутаг дэвсгэрийн харьяаллаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Энэ хэрэгт битүүмжилсэн 67-84 УНЛ улсын дугаартай, Honda Insight загварын тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлийн хөрөнгө биш байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн улсын яллагчийн саналаар битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгчид нь мэдэгдэхээр шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн суурин болон зөөврийн компьютер, хатуу болон флаш дискийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байх тул гэмт этгээдэд буцаан олгохгүй бөгөөд тэдгээр нь өртөг шингэсэн, эдийн засгийн ач холбогдлоо алдаагүй, цаашид хууль ёсоор ашиглагдах бүрэн боломжтойхөрөнгө байх тул хэрэгцээний дагуу зохих(улсын төсвийн) байгууллагад шилжүүлж, дүрс бичлэг бүхий 4 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээлээ.

Шүүгдэгч М.Д хорин гурав хоног, шүүгдэгч П.Г гурав хоног, шүүгдэгч О.Б-д гурав хоног тус бүр цагдан хоригдсон, бусад шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.Ц, Б.М, А.Б, Ч.Р нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол уншиж сонгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч М.Д-д давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг цаашид шаардлагагүй гэж үзэн энэ өдрөөс хүчингүй болгож, энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэхээр тогтоолд тусгав.

Шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П.Г-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Ч.Р-тэй бүлэглэн хохирогч Н.Б-ын эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан агуулах сав болох тээврийн хэрэгсэлд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч П.Г-ийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  шүүгдэгч М.Д, Д.Ц нарын холбогдсон 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3.Б овогт М-ын Д-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг зургаан удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай үгсэн тохиролцож буюу зохион байгуулж үйлдсэн, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан “нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн компьютерын мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах зорилгоор нянтай программ зохион бүтээж, мэдсээр байж ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус,

- Б овогт Д-ын Ц-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг бусадтай үгсэн тохиролцож буюу гүйцэтгэж үйлдсэн, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан “нянтай программ зохион бүтээх, ашиглах, тараах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн компьютерын мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах зорилгоор нянтай программ зохион бүтээж, мэдсээр байж ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус,

- Н овогт Ч-ын Р-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамланмөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг давтан, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

- М овогт П-ийн Г-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэм хэргийг дөрвөнудаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож буюу дэмжлэг үзүүлж үйлдсэн гэм буруутайд,

- Б овогт Б-ын М-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэм хэргийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож буюу дэмжлэг үзүүлж үйлдсэн гэм буруутайд,

- А овогт А-ийн Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэм хэргийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож буюу гүйцэтгэж үйлдсэн гэм буруутайд,

- Б овогт О-ийн Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэм хэргийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусадтай урьдчилан үгсэн тохиролцож буюу гүйцэтгэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

4.Шүүгдэгч М.Д, Д.Ц нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар “эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн” үндэслэлээр мөн хуулийн тусгай ангийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

5.Шүүгдэгч М.Д-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Ц-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ч.Р-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял тус бүршийтгэж,

- 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч П.Г, Б.М, А.Б, О.Б нарт мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрд нь хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

6.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Р-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7.Шүүгдэгч П.Г, Б.М, А.Б, О.Б нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэдэнд шүүхээс тогтоосон үүргийг зөрчвөл мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д, П.Г нараас тус бүр нэг сая төгрөг, шүүгдэгч О.Б-ээс таван зуун мянган төгрөг тус тус гаргуулан хохирогч П.А-т олгосугай.

9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн67-84 УНЛ улсын дугаартай,Honda Insight загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгчид нь мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Dell загварын процессор, HP загварын зөөврийн компьютер, Acer загварын зөөврийн компьютер, Gateway загварын зөөврийн компьютер, Archive-2014, Hitachi, Maxtor,WD 2 TB болон нэр хаяг тодорхойгүй нийт таван ширхэг хатуу диск, нэг ширхэг флаш дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгцээний дагуу зохих(улсын төсвийн) байгууллагад шилжүүлж, дүрс бичлэг бүхий дөрвөн ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.

10.Шүүгдэгч М.Д хорин гурав хоног, шүүгдэгч П.Г, О.Б нар тус бүр гурав хоног цагдан хоригдсон, бусад шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.Ц, Б.М, А.Б, Ч.Р нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

11.Шүүгдэгч Ч.Р-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч М.Д-д давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан“хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгож, энэ талаарХил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдсүгэй.

13.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Д, Д.Ц, Ч.Р, П.Г, О.Б, А.Б, Б.М нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүрд нь хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА