Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 464

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А даргалж,

нарийн бичгийн дарга Б

улсын яллагч О

шүүгдэгч Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ....... тоот хэргийг .....оны ..... дугаар сарын .....ны  өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  ..... оны ..... дугаар сарын ....ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамт Хан-Уул дүүрэг ....дугаар хороо ..... дугаар байр .... тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо  Чингисийн өргөн чөлөө гудамж ..... дүгээр байр ...... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Г

Шүүгдэгч Г  .... оны ....дугаар сарын ....ны өдөр Баянгол дүүргийн ....дугаар хороо 1000 нэрийн барааны дэлгүүрийн .... дугаар давхарт байрлах лангуун дээрээс LG K-10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Ө 599.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: “Би тэр үед уусан байсан. Дэлгүүр орсноо санахгүй байна. Өглөө сэрэхэд халаасанд гар утас байсан ба түүнийг зарсан” гэв. 

Шүүгдэгч Г нь .....оны .... дугаар сарын ....ны өдөр Баянгол дүүргийн ....дугаар хороо 1000 нэрийн барааны дэлгүүрийн ....дугаар давхарт байрлах лангуун дээрээс LG K-10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

“LG” К10 маркийн гар утсыг 599.000 төгрөгөөр үнэлсэн” Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 15-16 дугаар хуудас/

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн ..........ны өдрийн ....... секундэд саарал өнгийн цамцтай, хар өмдтэй, малгайгүй, эрэгтэй хүн баруун талаас алхаж гарч ирж байгааг гэрэл зургаар харуулав. ... Сэжигтэн этгээд болох саарал цамцтай, хар өмдтэй, эрэгтэй баруун талын лангуунаас гарахдаа баруун гараа өмдний баруун халаасандаа хийгээд цааш алхаж байгааг гэрэл зургаар харуулав”  тэмдэглэл. /хэргийн 31-34 дүгээр хуудас/

Хохирогч Ө “Би ... оны .... дугаар сарын .....ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 нэрийн барааны дэлгүүрийн ....давхарт дотуур хувцасны лангуун дээрээ ажиллаж байсан ба 18 цагийн орчим өөрийн барьж байсан LG K-10 нэртэй гар утсаа лангууны тавиур дээр тавьчихаад урд талын лангуун дээр 1 минут байж байгаад буцаж лангуун дээрээ иртэл лангуун дээр тавьсан байсан миний гар утас байхгүй болчихсон байсан. Би тухайн үед камер шүүхэд нэг эрэгтэй хүн намайг лангуунаас холдсоны дараа манай лангуун дээр ирээд миний гар утсыг аваад гараад явж байгаа бичлэг байсан. Би тэр бичлэгийг флаш дээр хурааж авсан. Би уг бичлэгийг сиди дээр буулгаж цагдаагийн газарт хураалгасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар хуудас/

Г яллагдагчаар өгсөн “Би ..... оны .... дугаар сарын ....ны өдөр цагийг нь нарийн санахгүй байна. Ямар ч байсан өдрийн цаг байсан. Ганцаараа 1000 нэрийн бараан дотор ямар нэгэн зорилгогүй тэнээд явж байсан. Одоо давхарыг нь санахгүй байна. 1000 нэрийн барааны дэлгүүрийн 1 эсхүл 2 давхарт явж байтал нэг хувцасны лангуун дээр LG K-10 маркийн хар өнгийн гар утсыг нь нууцаар авсан юм.Тэгээд би шууд тэндээсээ гараад явсан. Би тэр дэлгүүрээс өөр яман нэгэн зүйл аваагүй ээ. Тэгээд би тэр өдөртөө 1 дүгээр хороололд аль байр гэдгийг нь одоо санахгүй байна. Ямар ч байсан нэг байрны орцонд очиж хоносон юм. Тэгээд би тэр байрны орцонд хоночихоод маргааш нь Хархорин захын гүүрний тэнд зогсож байгаад явуулын хүнд бэлэн 100.000 гаруй төгрөгөөр зарсан. Би гар утас зарсан хүнээ танихгүй ээ. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Г нь хохирогч Ө гар утсыг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн тул гэм буруугийн санаатай  хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ. 

Иймд шүүгдэгч Г дээрх гэмт хэргрийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө 599.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г 60.000 төгрөг барагдуулсан /хэргийн 209 дүгээр хуудас/ байх тул үлдэгдэл төлбөр болох 539.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, зүйлгүй, шүүгдэгч баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч Г .... оны .... дугаар сарын .....ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад .... оны ... дугаар сарын ....ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Түүний энэ баривчлагдсан хугацааг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г баривчлагдсан 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасч, 434 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г 539.000 төгрөг гаргуулж хохирогч Ө олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  авсан Г авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.АЛТАНХУЯГ