Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 207/ма2025/00102

 

 

 

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2025/00102

 

 

Б.******, Д.******, Б.******,

   ******ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

  ******ХХК, ******

ХХК-ийн захирал Б.******,

******

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 312/ШШ2025/01219 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Б.******, Д.******, Б.******, ******ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******ХХК, ******ХХК-ийн захирал Б.******, Орхон аймгийн  ****** нарт холбогдох,

Нэхэмжлэгч Б.****** нь хариуцагч ******ХХК-нд холбогдуулан  байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 30,067,200 төгрөг, алданги 15,033,600 төгрөг, нийт 45,100,800 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч В.******, Б.****** нар нь хариуцагч ******ХХК, түүний захирал Б.****** нарт холбогдуулан байрны урьдчилгаанд төлсөн 21,024,000 төгрөг, алданги 10,512,000 төгрөг, нийт 31,536,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч ******ХХК нь хариуцагч ******ХХК-нд холбогдуулан байрны урьдилгаанд төлсөн 68,328,000 төгрөг, алданги 34,164,000 төгрөг, нийт 102,492,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч ******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******ХХК-ын өмгөөлөгч М.Батбаатар цахимаар, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бямбадорж, хариуцагч ******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан цахимаар нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймгийн ****** С.******, ******ХХК-ийн захирал Д.******нар нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаар барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр захиалагч тал нь өөрийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******, 7-р хороололд байрлах аймгийн ******эзэмшиж буй 800 м.кв, ******ийн эзэмшиж буй 800 м.кв аймгийн засаг даргын тамгын газрын эзэмшиж буй 800 м.кв талбай бүхий газруудад баригдах барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлийг холбогдох байгууллагаар батлуулан 216 айлын орон сууцны барилгыг барих эрхийг гүйцэтгэгч талд олгох, захиалгчийн эзэмшлийн газар дээр баригдах 216 айлын орон сууцны 80 ширхэг орон сууцыг захиалагч талын албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр гэрээний дагуу захиалах боломжийг бий болгоно гэж харилцан тохиролцсон байна. Тус гэрээгээр Орхон аймгийн ****** С.****** нь барилга барих боломж нөхцөлийг бүрдүүлж, барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг үндэслэн гэрээний нэг тал болох ******ХХК төрийн албан хаагчид болон иргэдтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байдаг. Иймд барилга барих боломжийг бүрдүүлсэн, цаашлаад төрийн албан хаагчид иргэд ******ХХК-тай гэрээ байгуулах үндэслэл болсон. Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээний нэг тал Орхон аймгийн Засаг даргыг (******тай гэрээтэй тул Засаг даргын орлогч М.******) хамтран хариуцагчаар татаж байгаа болно. Миний бие Б.****** нь ******ХХК-тай 2021 оны 05 сарын 26-ны өдөр №210526-1 дугаартай гэрээ байгуулж, гэрээгээр Орхон аймаг Баян-Өндөр сум ******дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай ******72 айлын орон сууцны ******тоот 3 өрөө 74.24 м.кв орон сууцыг 1м.кв нь 1.350.000 төгрөг нийт 100.224.000 /нэг зуун сая хоёр зуун хорин дөрвөн мянган төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 30.067.200 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг нөхөр Л.******ийн Хаан банкин дахь ******данснаас ******ХХК-ийн Хаан банкин дахь ****** тоот дансанд шилжүүлсэн. Тус гэрээний 2.2-т зааснаар Гүйцэтгэгч тал орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч А блок нь 2 давхарын угсралт дээрээ зогссон байдалтай байна. 3 жил орчим ямар ч ажил хийгдээгүй. Одоогоор барилгын ажил зогссон, ямар ч ажил хийгдэхгүй байгаа бөгөөд барилгын талаар ямар ч мэдээллийг Орхон аймгийн ****** болоод ******ХХК-иас өгөхгүй, утсаа огт авахгүй байгаа болно. Гэрээнд заасны дагуу орон сууцыг 2022 оны 03 дугаар улиралдаа багтаан ашиглалтанд орно гэж бодсон. Гэтэл одоог хүртэл барилгын ажил хийгдэхгүй бүрэн зогссон байдалтай байгаа бөгөөд байр ашиглалтад орох боломжгүй болсон гэж бодож байгаа тул Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаанд өгсөн 30.067.200 төгрөг гэрээний 8.2- т заасны дагуу нийт 563 хоног (нэг хоногийн 0.1 хувийн алданги 30.067.2 төгрөг) 16.927.833.6 төгрөг, хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 50 хувь буюу 15.033.600 төгрөг, нийт 45.100.800 төгрөг болж байна. Иймд Орхон аймгийн ******, ******ХХК-иас урьдчилгаанд төлсөн 30.067.200 төгрөг, алданги 15.033.600 төгрөг, нийт 45.100.800 төгрөгийг хариуцагч нараас олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч В.******, Б.****** нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие В.****** нь 2022 оны 02 сарын 23-ний өдрийн 220223-2 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг ******ХХК-тай болон түүний Орхон салбарын захирал Б.******тэй байгуулсан болно. Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-д Орхон аймаг Баян-Өндөр сум ******хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай ******72 айлын орон сууцны Б блокийн 9-р давхарт,******тоот 1 өрөө байр сууцны батлагдсан зургийн дагуу 32.00м2 талбай бүхий сууцыг захиалагч талд хүлээлгэж өгөхөөр зааснаар гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д Гүйцэтгэгч нь барилгыг 2022 оны 3-р /лиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө гэсэн байна. Гэтэл гүйцтэтгэгч компани нь гэрээнд заасан цаг хугацаандаа хүлээлгэж өгөх байтугай орон сууц барих гүйцэтгэл зогссон байна. Барилгаа ашиглалтад оруулахгүй байсаар өдгөө 2024 оны 05 сар болчихоод байна. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д м2 талбайн үнэ 2.190.000 төгрөг, 1 өрөө байрны талбайн хэмжээ 32 м2 байх бөгөөд нийт үнэ 70 080 000 төгрөг болохыг заасан ба үүнээс урьдчилгаа 30% - 21 024 000 төгрөгийг тус компаний тээвэр хөгжлийн банкны ****** тоот дансанд 2022.02.21-ний өдөр нөхөр Б.******ын Голомт банкны ****** тоот данснаас шилжүүлсэн байдаг. Орон сууц ашиглалтад орсноор үлдэгдэл төлбөр болох 70%-ийг бүрэн төлснөөр түлхүүрийг гардуулахаар гэрээнд заасан боловч орон сууцыг ашиглалтад оруулахгүй байсаар өнөөдрийг хүргэлээ.Тус гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-д талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлөхөөр заасан байдаг тул энэ хариуцлагыг нэхэмжлэх нь зүйтэй гэж бодож байна. Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, байрны урьдчилгаа болох 21 024 000 төгрөгийг, хуульд нийцүүлж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%- иас хэтрүүлэхгүйгээр алданги 10 512 000 төгрөгийг, нийт 31 536 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ******ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

******ХХК нь ажилтан Б.******ыг орон сууцтай болгох үүднээс Орхон аймаг Баян-Өндөр сумын ******хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай ******72 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэгч ******ХХК-тай 2021 оны 11 сарын 25-ны өдөр №211125-1 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, ******72 айлын орон сууцны В блокын 2-р давхар 010 тоотын 48 метр квадрат 2 өрөө орон сууцыг 100,032,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.******ХХК нь 2021 оны 11 сарын 25-ны өдөр урьдчилгаа төлбөрт 20 064 000 төгрөгийг компанийн Худалдаа хөгжлийн банкны ****** тоот данснаас ******ХХК-ийн Тээвэр хөгжлийн банкны ****** тоот дансруу шилжүүлсэн. Үүнээс хойш урьдчилгаа төлбөрийг оруулан нийт төлбөрт 68,328,000 төгрөгийг нэхэмжлэгч ******ХХК нь төлсөн байна. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.2 дах хэсэгт гүйцэтгэгч нь барилгыг 2022 оны 03 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад оруулж, орон сууцны түлхүүрийг захиалагчид гардуулж өгөхөөр болсон. Тохирсон хугацаа өнгөрөөд 1.8 жил болсон бөгөөд одоо ч хариуцагч нь орон сууцыг ашиглалтанд оруулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Мөн гэрээний 8.2 дах хэсэгт талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн 68,328,000 төгрөг, түүнд оногдох алданги 34,164,000 төгрөг /68,328,000 х 0.1% =68,328 х 500 хоног = 34,164,000 төгрөг/, нийт 102,492,000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч ******ХХК-иас 2021 оны 11 сарын 25-ны өдрийн №211125-1 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу нийт төлсөн 68,328,000 төгрөг, түүнд оногдох алданги 34,164,000 төгрөг, нийт 102,492,000 төгрөгийг гаргуулж ******ХХК-д олгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч ******ХХК нь нэхэмжлэгч Б.******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

******ХХК-ны гүйцэтгэх захирал Д.******ын зүгээс иргэн Б.******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин урьдчилгаа болох 30.067.200 төгрөгийг гаргуулж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги болох 15.033.600 төгрөгийг гаргаж өгөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс татгалзаж байгаагаа нэхэмжлэлдээ дурдсан тул алданги шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл анз буюу алданги нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болохоос цуцлагдсан гэрээ буюу гэрээнээс татгалзсаны төлбөр биш бөгөөд хууль зүйн хувьд гэрээ цуцлагдсан тохиолдолд алданги бус хохирол шаардах эрхтэй болохыг хуульд заасан байх туп алданги гаргуулахаар шаардах нь хууль зүйн үндэслэлгүй байх туп хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэжээ.

 Хариуцагч Орхон аймгийн ****** нь нэхэмжлэгч Б.******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 

Гэрээний хугацаа дуусч, аймгийн ЗДТГ-аас иргэний хэргийн шүүхэд компанийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Иргэдтэй байгуулсан гэрээнд аймгийн ****** оролцоогүй бөгөөд иргэдийн байрны асуудлаар ******ХХК-тай үүрэг хүлээж, ямар нэгэн гэрээ, хэлцэл хийж байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас аймгийн ******д холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Орхон аймгийн ******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 Хариуцагч ******ХХК нь нэхэмжлэгч  В.******, Б.****** нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд гаргасан  хариу тайлбартаа:

Урьдчилгаа болох 21 024 000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги болох 10 512 000 төгрөгийг гаргаж өгөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс татгалзаж байгаагаа нэхэмжлэлдээ дурдсан тул алданги шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл анз буюу алданги нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болохоос цуцлагдсан гэрээ буюу гэрээнээс татгалзсаны төлбөр биш бөгөөд хууль зүйн хувьд гэрээ цуцлагдсан тохиолдолд алданги бус хохирол шаардах эрхтэй болохыг хуульд заасан байх туп алданги гаргуулахаар шаардах нь хууль зүйн үндэслэлгүй байх туп хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч ******ХХК нь нэхэмжлэгч ******ХХК-ийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлд гаргасан  хариу тайлбартаа:

******ХХК нь урьдчилгаа болох 68,328,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги болох 34,164,000 төгрөгийг гаргаж өгөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2 дах хэсэгт талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө гэж заасан байдаг хэдий ч гэрээнээс татгалзснаар гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болж байгаа учир гэрээний алдангийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй учир алданги гаргуулахаар шаардах нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 312/ШШ2025/01219 шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******, хариуцагч “******” ХХК нар нь хариуцагч компанийн 2026 оны 06 дугаар сард багтаан барьж ашиглалтад оруулах “А” байр, 11 давхарт, 65 тоот 73,24 м2, 3 өрөө орон сууцыг өмнө нь төлсөн 30 067 200 төгрөгийг 20,4 хувь буюу урьдчилгаа төлбөртөө тооцож, үлдэгдэл 79,6 хувийн төлбөр 117 226 400 төгрөгийг байр ашиглалтад ороход нэхэмжлэгч төлөхөөр,  нэхэмжлэгч В.******, Б.******, хариуцагч “******” ХХК нар нь хариуцагч компанийн 2025 оны 10 дугаар сард багтаан барьж ашиглалтад оруулах “Б” байр, 9 давхарт,******тоот 32,00 м2, 1 өрөө орон сууцыг өмнө нь төлсөн 21 024 000 төгрөгийг 24,5 хувь буюу урьдчилгаа төлбөртөө тооцож, үлдэгдэл 75,5 хувийн төлбөр 64 960 000 төгрөгийг байр ашиглалтад ороход нэхэмжлэгч төлөхөөр тус тус эвлэрсэн эвлэрлийг, нэхэмжлэгч Б.****** нь Орхон аймгийн ******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ, нэхэмжлэгч  В.******, Б.****** нар нь хариуцагч Б.******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч “******” ХХК-с 102 492 000 төгрөг гаргуулан “******” ХХК-д олгож,    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч “******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670 410 төгрөг, нэхэмжлэгч Б.******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 454 төгрөг, нэхэмжлэгч В.******, Б.****** нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 630 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******” ХХК-с 383 454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.******д, 315 630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.******, Б.****** нарт, 670 410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 219.2-т, мөн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.7,-225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлүүдийг баримтлан “******” ХХК-наас орон сууцны төлбөр 68,328,000 төгрөг, алданги 34,164,000 төгрөг нийт 10,492,000 төгрөг гаргуулан нэхэмжпэгч ******ХХК-ийн олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч ******ХХК нь ******ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах №211125-1 дугаартай гэрээ байгуулсан. Тухайн гэрээнээс татгалзаж алданги 34,164,000 төгрөг гаргуулахаар нэхэмжпэл гаргасан. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэхь хэсэгт хууль болон гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. 227 дугаар зүйлийн 227.1 дэхь хэсэгт заасан Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиррлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэнйтэл, үүрэг п/йцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээний 8.2-т талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө гэж тохиролцсон байх боловч гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болох тул гэрээний нэмэлт үүрзг болох алдангийг гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй боловч өөрт учирсан хохиролоо шаардах эрхтэй болно гэж үзэж байна. Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1., 219.2.-т, мөн 222 дугаар зүйлийн 222.1.1., 222.7., 225 дугаар зүйлийн 225.1., 232 дугаар зүйлүүдийг баримтлан “******” ХХК-наас орон сууцны төлбөр 68,328,000 төгрөг, алданги 34,164,000 төгрөг нийт 102,492,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гоёот- Ухаа ХХК-ийн олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж алданги 34,164, 000 хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.****** нь хариуцагч  “******” ХХК, ****** холбогдуулан байрны урьдчилгаа төлбөр 30.067.200 төгрөг, алданги 15.033.600 төгрөг, нийт 45.100.000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч В.******, Б.****** нар нь хариуцагч “******” ХХК, түүний захирал Б.****** нарт холбогдуулан байрны урьдчилгаанд төлсөн 21.024.000 төгрөг, алданги 10.512.000 төгрөг, нийт 31.536.000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч “******” ХХК нь хариуцагч “******” ХХК-д холбогдуулан байрны урьдилгаанд төлсөн 68.328.000 төгрөг, алданги 34.164.000 төгрөг нийт 102.492.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ. 

Шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******, хариуцагч “******” ХХК нар нь хариуцагч компанийн 2026 оны 06 дугаар сард багтаан барьж ашиглалтад оруулах “А” байр, 11 давхарт, 65 тоот 73,24 м2, 3 өрөө орон сууцыг өмнө нь төлсөн 30 067 200 төгрөгийг 20,4 хувь буюу урьдчилгаа төлбөртөө тооцож, үлдэгдэл 79,6 хувийн төлбөр 117 226 400 төгрөгийг байр ашиглалтад ороход нэхэмжлэгч төлөхөөр,  нэхэмжлэгч В.******, Б.******, хариуцагч “******” ХХК нар нь хариуцагч компанийн 2025 оны 10 дугаар сард багтаан барьж ашиглалтад оруулах “Б” байр, 9 давхарт,******тоот 32,00 м2, 1 өрөө орон сууцыг өмнө нь төлсөн 21 024 000 төгрөгийг 24,5 хувь буюу урьдчилгаа төлбөртөө тооцож, үлдэгдэл 75,5 хувийн төлбөр 64 960 000 төгрөгийг байр ашиглалтад ороход нэхэмжлэгч төлөхөөр тус тус эвлэрсэн эвлэрлийг, нэхэмжлэгч Б.****** нь Орхон аймгийн ******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ, нэхэмжлэгч  В.******, Б.****** нар нь хариуцагч Б.******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч “******” ХХК-с 102 492 000 төгрөг гаргуулан “******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй  байна.

2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн ****** С.******, ******ХХК-ийн захирал Д.******нар нь 21/01 дугаар барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ,  2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б.****** нь хариуцагч  ******ХХК-тай орон сууц захилгаар бариулах гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 28 ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах нэмэлт гэрээ тус тус байгуулжээ.

 Тус гэрээгээр Орхон аймгийн  Баян-Өндөр сумын  11 дүгээр багийн  7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай ******72 айлын орон сууцны А байрны 11 давхарт 65 тоот 3 өрөө 74.24 м2 орон сууцыг 1м2 нь 1.350.000 төгрөг нийт 100.224.000 төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцож,  гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар  2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 30.067.200 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг  хариуцагч ******ХХК-ийн Хаан банкны  ****** дугаар  дансанд шилжүүлжээ. 

Гэрээний 2.2.-т зааснаар гүйцэтгэгч тал орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч А блок нь 2 давхарын угсралт дээрээ зогсож хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 2026 оны 06 дугаар сард багтаан барьж ашиглалтад оруулах “А” байр, 11 давхарт, 65 тоот 73,24 м2, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмнө нь төлсөн 30.067.200 төгрөгийг 20,4 хувь буюу урьдчилгаа төлбөртөө тооцож, үлдэгдэл төлбөр буюу 79,6 хувийн төлбөр 117. 226.400 төгрөгийг байр ашиглалтад ороход нэхэмжлэгч төлөхөөр эвлэрчээ.

2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн ****** С.******, ******ХХК-ийн захирал Д.******нар нь 21/01 дугаар барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ,  2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч В.****** нь хариуцагч  ******ХХК-тай орон сууц захилгаар бариулах гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 28 ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах нэмэлт гэрээ тус тус байгуулжээ.

Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2.-д Орхон аймгийн ******  хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай ******72 айлын орон сууцны Б блокийн 9 дүгээр давхарт,******тоот 1 өрөө байр сууцны батлагдсан зургийн дагуу 32.00 м2 талбай бүхий сууцыг захиалагч талд хүлээлгэж өгөхөөр заасан ба м2 талбайн үнэ 2.190.000 төгрөг, 1 өрөө байрны талбайн хэмжээ 32 м2 байх бөгөөд нийт үнэ 70. 080 .000 төгрөг болохыг заасан ба 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаа 30% 21.024.000 төгрөгийг тус компанийн тээвэр хөгжлийн банкны ****** дугаар  дансанд шилжүүлжээ.

Гэрээний 2.2.-т зааснаар гүйцэтгэгч тал орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч барилгын ажил зогссон хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хариуцагч компанийн 2025 оны 10 дугаар сард багтаан барьж ашиглалтад оруулах “Б” байр, 9 давхарт,******тоот 32,00 м2, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарын өмнө нь төлсөн 21.024.000 төгрөгийг 24,5 хувь буюу урьдчилгаа төлбөртөө тооцож, үлдэгдэл 75,5 хувийн төлбөр 64.960.000 төгрөгийг байр ашиглалтад ороход нэхэмжлэгч нар төлөхөөр  эвлэрчээ.

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч Б.******, В.******, Б.****** нарын “******” ХХК-тай байгуулсан эвлэрлийг баталж, нэхэмжлэгч Б.******, Орхон аймгийн ******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ, нэхэмжлэгч В.******, Б.****** нар нь хариуцагч Б.******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч “******” ХХК нь ажилтан Б.******ыг орон сууцтай болгох үүднээс Орхон аймгийн  ******хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай ******72 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэгч “******” ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, ******72 айлын орон сууцны В блокын 2-дугаар  давхар 010 тоот  48 м2 2 өрөө орон сууцыг 100,032,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. “******” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр урьдчилгаа төлбөрт 20.064.000 төгрөгийг, үүнээс хойш урьдчилгаа төлбөрийг оруулан нийт төлбөрт 68.328.000 төгрөгийг төлжээ. 

Гэрээний 2.2.-т зааснаар гүйцэтгэгч тал орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй харин хариуцагч “******” ХХК нь нэхэмжлэгч “******” ХХК-ийн нэхэмжилсэн 102.492.000 төгрөгөөс урьдчилгаанд төлсөн 68.328.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги болох 34.164.000 төгрөгийг төлөхөөс татгалзжээ.

2024 оны 04 дүгээр сарын 01 ний  өдөр ажилтан  Б. ****** нь   хариуцагч  “******” ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээний шаардах эрхээ нэхэмжлэгч “******” ХХК-нд  шилжүүлжээ.   

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч “******” ХХК-ийн ажилтан Б.******ын урьдчилгаанд төлсөн 68. 328.000 төгрөгийн 0,1 хувийн алдангийг 2022 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаагаар тооцож, урьдчилгаа төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 34.164.000 төгрөг, нийт 102.492.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч ******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан нь “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл муутай, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж алданги 34,164, 000 хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...”гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч Орон сууц захиалгаар бариулах гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.-т талууд гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө, мөн анхан шатны шүүх алдангийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, мөн алдангийн асуудлыг хянан шийдвэрлэхдээ хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч ******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайханы шүүхэд давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  328,770 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар  сарын 01-ний өдрийн 312/ШШ2025/01219  дугаар шийдвэрийн 2 дугаар  заалтыг “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч “******” ХХК-с 102 492 000 төгрөг гаргуулан “******” ХХК-д олгосугай...” гэснийг “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч “******” ХХК-иас байрны урьдчилгаанд төлсөн 68.328.000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар  алданги болох 34,164,000 төгрөг нийт 102.492.000 төгрөг гаргуулан “******” ХХК-нд олгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар   зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч ******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайханы шүүхэд давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  328,770 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                      ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАТТӨР